Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2017/00520

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух, ЖЯ6*******0*******1102 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

          “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 0******* сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь “Хос-Очир Эрдэнэ” ХХКомпанитай зээлийн үйлчилгээ явуулдаг байсан. А.тай 201******* оны 11 сарын 01-нд зээлийн гэрээ хийж *******000000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэтэл хугацаандаа мөнгөө төлж чадахгүй боллоо гэж сунгаж явсаар 2015 оны 0******* сарын 13-ны өдрийг хүртэл хүүгээ төлж байсан. Түүнээс хойш дахин сунгаагүй, хүү ч төлөөгүй. Одоо болтол зээлээ төлөхгүй намайг хохироож байгаа тул үндсэн зээл *******000000 төгрөг, алданги 2000000 төгрөг нийт 6000000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

          Хариуцагч ын /утас: 88*******06*******12/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 201******* оны 11 сарын 01-нд “Хос Очир Эрдэнэ” ХХКомпани ажиллуулдаг *******тай зээлийн гэрээ хийж *******000000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг ганцаараа ажилтай бас цалингийн зээлтэй болохоор төлж чадахгүй байгаа. *******гийн нэхэмжилсэн 6000000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. 2018 оны 05 сар гэхэд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Л.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 6000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Л. нь нэхэмжлэгч У.*******гаас 201******* оны 11 сарын 01-нд *******000000 төгрөгийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй учир нэхэмжлэгч үндсэн зээл *******000000 төгрөг, алданги 2000000 төгрөг, нийт 6000000 төгрөг нэхэмжилснийг одоо хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

          Хариуцагч Л. нь нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 6000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлийн шаардлага 6000000 төгрөгийг хариуцагч овогт ын төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 55*******75 төгрөг, хариуцагч Л.аас 55*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

*******. Мөн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА