| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00312/и |
| Дугаар | 138/ШШ2017/00530 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны *******0 тоотод оршин суух, ажилгүй, ЖЮ7209050******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ийн тоотод оршин суух, овогт гийн т холбогдох,
“*******50000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 0******* сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 201******* оны 0******* сард банкнаас **************000000 төгрөгийн зээл авч мал махны наймаа хийсэн. Энэ үед нь 201******* оны 04 сарын 15-ны өдөр нэг даага авчирч өгнө гээд 200000 төгрөг, 04 сарын *******-ны өдөр дахин нэг даага өгөхөөр болж 200000 төгрөг, 05 сарын 20-ны өдөр нэмж 100000 төгрөг авсан. Би намар нь авсан малаа бойлж зарсан. Энэ үед нэг даага дундажаар 400000 төгрөг болсон. нь хэлсэн хугацаандаа даагаа авчирч өгөөгүй алга болчихсон. Ингээд 2014 оны 0******* сарын 01-ний өдөр надтай уулзаад ноднингийн даага одоо үрээ болсон учир малаа авчирч өгч чадахгүй харин мөнгөөр нь төлье, 0******* сарын *******0-ны дотор 900000 төгрөг авчирч өгье гээд баталгаа гаргаж өгөөд явсан. Үүнээс хойш аав нь 2014 оны 04 сард 400000 төгрөг авчирч өгөөд 500000 төгрөгөө одоо хүртэл өгөөгүй. 201******* оны 12 сард нь 500000 төгрөгөндөө бодож хүрэн үрээ авчирч өгсөн боловч аав нь энэ ынх биш гээд буцааж авна гэсэн учир би аймгийн төвд өөрийн адуу тэжээдэг газартаа 10 хоног тэжээсэн, ирж уулзаагүй учир 80 км-т байдаг өөрийн адуундаа авчиж тавьсан. Гэтэл 2017 оны 02 сард аав нь тэр адуугаа авна минийх гээд байхаар нь бензин тос гарздан байж авчирч өгсөн. Иймээс аас 500000 төгрөг буюу маргаантай адуу авчирч өгснөөс гарсан зардал болох өвсний үнэ 10 ш *******500 төгрөгөөр тооцож *******5000 төгрөг, хоёр дахин 80 км газар руу явуулсан түлшний зардал 115000 төгрөг нийт *******50000 төгрөг гаргуулж өгнө үү. нь өөрөө зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн. Миний хувьд түүнийг дарамталж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 100000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусдыг нь зөвшөөрөхгүй. Миний хүү нь *******аас 2 удаа даага өгнө гэж 200000 төгрөг, дараа 100000 төгрөг нийт 500000 төгрөг авсан. Үүний 200000 төгрөгөнд тооцож даага өгөхөөр тохирсон байдаг. ******* нь 2014 онд ноднингийн даага үрээ болсон нэг бүрийг нь *******00000 төгрөгөөр тооцно. 900000 төгрөг өг үгүй бол цагдаад өгнө гэж айлгаад баталгаа гэх бичиг дээр гарын үсэг зуруулсан. Хүү маань бичиг үсэг мэдэхгүй. Тухайн үед бичсэн зүйлийг уншаагүй, нэг цаасан дээр гарын үсэг зурсан гэсэн. Энэ талаар *******тай маргаад арга буюу 400000 төгрөгийг өгсөн. Ингээд 100000 төгрөг өгсөн. Дааганы нас нэмж төлөх тухай гэрээ байхгүй. Мөн өвсний үнэ, түлшний зардал гэж 150000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний хүнээс авах авлагын морийг замаас нь хүүгийн маань өрөнд суутган авна гээд авсан байсан. Би Цагдаагийн газраар шалгуулж Даваа гэх хүнээс авах ёстой авлагыг надад мэдэгдэхгүйгээр авсан байсныг сонсоод Даваад би чамаас авах ёстой авлагаа аваагүй шүү. Чи цагдаагийн газарт шалгагдаад нэг морь надад өгөхөөр болсон. Чамаас би аваагүй гэсэн тул *******ийн нөхөр Одтой маргалдаж бөөн юм болж байж надад өгөх ёстой морио авчирч өгсөн. Миний хүү болон би *******ийг адуу тэжээж байсныг хараагүй, тэжээгээрэй гэж хэлээгүй учир үүнийг зөвшөөрөхгүй. Эд нар хүний юмыг замаас нь авч ядарсан хэдэн хүнээр тоглох шаардлагагүй. Иймээс миний хүүгээс 150000 төгрөг нэмж нэхэж байгаа нь хамаагүй, төлөх ёсгүй. Зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.т холбогдуулан *******50000 төгрөг гагруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Д.*******тай тохиролцон 201******* оны 04 сарын 15-ны өдөр “даага авчирч өгнө” гээд 200000 төгрөг, 201******* оны 04 сарын *******-ны өдөр “дахин нэг даага өгнө” гэж 200000 төгрөг, 201******* оны 05 сарын 20-ны өдөр 100000 төгрөг тус тус авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Д.*******тай 2014 оны 0******* сарын 01-ний өдөр уулзалдан амаар тохиролцсоны дагуу хугацаандаа “даагаа авчирч өгөөгүй” учир “ноднингийн даага одоо үрээ болсноор тооцож малаа мөнгөөр өгнө” гэж 900000 төгрөг өгөхөөр баталгаа гаргаж гарын үсэг зуржээ.
Хариуцагч Ж. нь баталгаа гаргасны дагуу 2014 оны 04 сард 400000 төгрөгөө өгч одоо 500000 төгрөгийг төлөөгүй байгаа учир нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.аас баталгааны дагуу 500000 төгрөгөө шаардаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ч. нь “*******ид 100000 төгрөг төлнө, хүү ыг бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан 500000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж, нэхэмжлэгч Д.******* “ыг хүч хэрэглэн баталгаа гаргуулаагүй, өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан. Хоёр найз нь хамт байсан” гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч “ыг бичиг үсэг мэдэхгүй” гэж маргалдаж байгаа боловч түүний бичиг үсэг мэдэхгүй байдлыг нотолсон нотлох баримт гаргаж ирээгүй бөгөөд хариуцагч Ж.ын төлбөрийг өсгөж өгөхийг зөвшөөрч баталгаа гаргасныг няцааж чадахгүй байна.
Харин нэхэмжлэгч Д.*******ийн маргаантай адуу авчирч өгснөөс гарсан зардал болох 10 ширхэг өвсний үнэ *******500 төгрөгөөр тооцож *******5000 төгрөг, хоёр дахин 80 км газар руу явуулсан түлшний зардал 115000 төгрөг нийт 150000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Д.******* нь адуу тэжээхэд гарсан зардал өвсний үнэ *******5000 төгрөгийг нотлох баримтаар нотлоогүй, шатахууны үнэ 115000 төгрөгийн төлбөрийн баримт нь Мөнх-Од гэсэн хүний нэртэй байгаа бөгөөд 150000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч маргаантай үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчийн төлөөлөгч Ч. нь “бид адуу тэжээж байгаа болон түлшний зардал гарсан талаар мэдээгүй” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж чадахгүй байна.
Иймээс хариуцагч Ж.аас 500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 150000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 11*******, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 24******* дугаар зүйлийн 24*******.1-д зааснаар хариуцагч гийн аас 500000 төгрөг гаргуулан Д.*******ид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 115000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 15*******50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА