Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2017/00535

 

 

 

 

 

201 оны 05 сарын 0 өдөр

Дугаар 138/ШШ201/00535

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг, ын 8-1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын -р баг, байрны тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Болор-Эрдэнийн т холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 201 оны 0 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******анчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******анчир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр анх 2012 онд танилцаж улмаар үерхэж дотносоод 201 оны 0 сарын 19-ний өдөр охин Мишээл мэндэлсэн. Бидний салах болсон шалтгаан нь анх жирэмсэн байх үеэс эхлэн нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Миний найз Уянга гэх охинтой уулзаж, нууц хаягаар холбогддог байсныг мэдсэн. Тухайн үед охиноо бодоод эргэн нийлсэн ч өмнөх байдал хэд хэдэн удаа давтагдсан учир энэ хүнийг засрахгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Мөн энэхүү асуудлаас үүдэн хоорондоо байнга хэрэлдэж, муудалцдаг болсон. Ийм байдал олон давтагдсанаас дахин итгэх итгэл, цаашдаа хамтран амьдарч эхнэр, нөхөр бололцож явах хүсэлгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Мишээлийг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч *******огтбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 оны 05 сард *******анчиртай танилцаж 201 оны 0 сарын 19-ний өдөр охин төрсөн. Сүүлийн үед байнга хардалт, хэрүүл үл ойлголцол их болох болсон. Нэхэмжлэгч *******анчирын нэхэмжлэлийг уншиж танилцаад татгалзах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн охин Мишээлд тэтгэлэг төлнө гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******анчир нь хариуцагч *******огтбаярт холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч *******анчир, хариуцагч *******огтбаяр нар нь 2013 оны 05 сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 201 оны 0 сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн хамт амьдрах хугацаандаа 201 оны 0 сарын 19-ний өдөр охин Ц.Мишээлийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч *******огтбаяр, нэхэмжлэгч *******анчир нар нь хамт амьдрах явцдаа санаа сэтгэл нийлэхгүй болж байнгын хэрүүл маргаан үүсч улмаар 2016 оны 08 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх ажиллагааг удаа дараалан явуулсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд зохигчид нь идэвх санаачлагагүй хандсан, уулзалт ярилцлага амжилтгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн болон 201 оны 0 сарын 19-ний өдөр төрсөн охин Ц.Мишээлийг эх *******анчирын асрамжинд үлдээх талаар маргаан үүсээгүй бөгөөд эцэг *******огтбаяраас сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч 2811 төгрөг, гэрлэлт цуцлах шаардлагад нэхэмжлэгч 0200 төгрөгийг тус тус төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******огтбаяраас 98611 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******анчирт олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т зааснаар ******* овогт *******ын *******, ******* овогт Болор-Эрдэнийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар 201 оны 0 сарын 19-ний өдөр төрсөн охин ын Мишээлийг эх *******анчирын асрамжинд үлдээсүгэй.

3. Мөн хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2-т зааснаар Ц.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг *******огтбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т зааснаар нэхэмжлэгч *******анчирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******огтбаяраас 98611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******анчирт олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхжаргалд даалгасугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Т.БАЙГАЛМАА