Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

2021            02            01                                     2021/ШЦТ/94

 

 

 

                              

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг

улсын яллагч Н.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч Ж.Цагаандарь,

шүүгдэгч Б.И- түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогч П.А-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-,

насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Э.У- тэдгээрийн өмгөөлөгч Л.Азжаргал,

гэрч Ө.О-, Б.Б-, Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн И-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005005100173 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... айлын ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо .... дугаар гудамжны ... тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Б-ийн И-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.И- нь үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 130 тоотод 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 10 нас 10 сар 20 хоногтой П.А-гийн шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн,

2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө бага насны буюу9 нас 3 сар 9 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,

2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 9 нас 3 сар 18 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.И- мэдүүлэхдээ: “Миний бие энэ хэргийг үйлдээгүй гэж удаа дараа өлсгөлөн зарласан. Цаг хугацааны хувьд тодорхойгүй байна. Миний бие гэртээ байгаагүй цаг хугацаа бол 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө,2019 оны 6 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө дээрх хугацаануудад би гэртээ байгаагүй. Энэ талаараа удаа дараа санал гаргасан нэг ч удаа миний хүсэлтийг хүлээн аваагүй. Прокурор нэг талыг баримталж байна. Би цагдан хоригдож байх хугацаандаа удаа дараа өлсгөлөн зарлаж байна. Прокурор заавал яллах ёстой юм шиг хандаж байна. Би энэ хэргийг хийгээгүй гэж удаа дараа өлсгөлөн зарлаж байна. Хохирогч гээд байгаа хүүхдүүд нь шүүх шинжилгээний шинжээчээр ямар ч хохирсон гэх дүгнэлт гараагүй эрүүл саруул гэсэн. Миний 2,3 настай 2 хүүхдийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд гомдол гаргахад прокурор хүлээж авахгүй байна. Би өмнө нь ийм гэмт хэрэгт холбогдож байсан болохоор энэ хэргийг үйлдсэн байх ёстой юм уу. Би адилхан хүн биз дээ. Би энэ хэргийг хийгээгүй болохоор хүсэлттэй байна. Намайг цагаатгаж өгнө үү. Прокурор тэр он, сар, өдрүүдийг судалж шинжилж өгөөч. Н- айж мэдүүлэг өгснийг судлаж тогтоолгохыг хүсэж байна. Ямар мэдүүлэг өгөхөөс айсан юм. Намайг хэрэг хийгээгүй гэдгийг нотолж байгаа гэрчүүдээс яагаад мэдүүлэг авахгүй байгаа юм. Аль эсвэл би амь насаараа нотлох ёстой бол үхсэн ч хамаагүй энэ хэргийг нотолно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- мэдүүлэхдээ:“Би хөдөө гадаа ажил хийх гэж явдаг. 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Зарим үед аав ээжтэйгээ орхиод явчихдаг байсан. Тэр хооронд ийм зүйл болсон байсан. Би уг явдлыг мэдчихээд яав ийв гээд асуухад2,3 удаа буруу мэдээлэл өгсөн байсан. Би өөрөө 8 дугаар сард мэдүүлэг өгсөн байсан. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 6,7-ны өдөр яваагүй байсан. “Цонжин болдог” руу 6 сарын сүүлээр явсан тул яриад байгаа зүйл нь худлаа гэдэг нь мэдэгдэж байна. Би худлаа ярьж байгааг нь мэдэж байна. Зөв шударга шүүж өгөөсэй. И-ын эхнэр нь өөрийнхөө дүү нарыг ийм мэдүүлэг өг гээд бага насны хүүхдээр худлаа яриулж байна. 12 настай хүүхдийг хүртэл худлаа яриулж байна. Өөрсдийн талын хамаатныхаа хүүхдүүдэд тийм мэдүүлэг өг гэж зааж өгдөг. Хэргийг үнэн зөв шүүж өгнө үү нэхэмжлэх зүйл байхгүй. Маш их гомдолтой” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.У- мэдүүлэхдээ:“Би аав ээжээсээ тусдаа амьдардаг тул эрт мэдэх боломжгүй байсан. 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн. Мэдчихээд итгэж өгөхгүй И-ын хадам ээж З- эгч рүү ороод ийм зүйл болсон байна гэж хэлсэн чинь үгүй гээд байсан. Би дүү рүүгээ харсан чинь тодорхой хэмжээний улайсан ч юм шиг сонин байгаад байсан. Тэнд ямар ч хүмүүс байсан. Бид нар ч гэсэн өлсгөлөн зарлаж чадна. Зүгээр бүх үнэнээ хэлээд явдаг чиний царайг харахад аймар хэцүү байна. Би одооаав ээжийнхээ царайг ч харж чадахгүй байна. Би энэ асуудлаас болоод тэр хашаанд байгаа бүх хүмүүсийг үзэн ядаж байна.Танай хадам ээж чинь эхнэртэй чинь Н-тэй нийлж зодсон. Миний утсан дээр бүгд байгаа. Би өргөдөл гаргая гэхэд манай аав чиний эхнэрийг бодоод яах юм бэ гэж хэлсэн. Би хоёр удаа өргөдөл өгөх гээд чадаагүй. 3 дахь өдөр нь би танайд очсон. Танай эхнэр чинь орох боломжгүй болсон ч гэсэн би тэрийг авна гэж хэлээгүй. Би очих болгондоо дандаа танай хадам ээжтэй чинь маргалддаг. Миний дугаар луу яг хэн залгаад байгаа нь мэдэгдэхгүй гэр чинь яг хаана байгаа юм. Хуучин байрныхаа эгчтэй холбоо барьсан чинь намайг 2,3 залуучууд асуусан гэсэн. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэв.

 

1. Шүүгдэгч Б.И- нь үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 6 дугаар гудамжны 130 тоотод 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 10 нас 10 сар 20 хоногтой П.А-гийн шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

П.А-гийн төрсний бүртгэлийн лавлагаа. /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/

 

Нас тоолсон “П.А- 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө буюу яллагдагч Билэгтиийн И- нь бага насны хохирогч П.А-гийн бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн гэх үед 10 нас 10 сар 20 хоногтой байсан болохыг тогтоов” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудас/

 

Насан хүрээгүй хохирогч П.А-гийн “2019 оны 06 дугаар сард сургууль амарсаны дараа би Н- ахын гэрт нь очиж хоносон. Тэгэхэд тэдний гэрт Н- ах Н- эгч хоёр хүүхэдтэйгээ манай төрсөн ах Н-, Э- бид нар байсан. Тэгээд би Н-, Э- хоёр ахынхаа дунд нь унтах гэсэн чинь Н- ах та хоёр А-гийн гарыг хөндчихнө миний хөлд унт гэсэн. Тухайн үед би тоглож байгаад хоёр гарынхаа чигчий хурууг гэмтээчихсэн байсан юм. Тэгээд би Н- ахын хөлд унтаад шөнө нэг сэрсэн чинь Н- ах миний ард хэвтчихсэн миний өмдийг шувтлаад боожгойгоо миний бөгс рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгэхээр нь би хүчтэй хөдлөөд босох гэсэн чинь Н- ах миний ташаа руу цохисон. Тэгээд би орилох гэсэн чинь орилж чадаагүй. Тэгээд Н- ах миний араас хөдлөж байгаад миний ам руу гараа хийх гээд байхаар нь би хурууг нь хазчихсан. Тэгсэн миний гарыг татаж аваад эрхтэнээ бариулсан.

Тэгээд миний чихийг долоогоод сайхан амраарай, хайртай шүү, хонгор минь гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь хөдөлсөн чинь Н- ах эхнэрийнхээ ард очоод унтаад өгсөн. Тэгэхээр нь би босоод Н-, Э- хоёр ахынхаа голд нь ороод унтсан. Тэгээд маргааш нь би нойлд ороод хүндээр бие засаад бөгсөө арчсан чинь цагаан юм гарсан байсан. Тэрнээс хойш намайг оролдоогүй.

... Миний өмдийг тайлаад эрхтэнээ миний бөгс рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгээд гараа миний ам руу хийх гэж оролдсон. Бас миний гарыг татаж байгаад өөрийнхөө эрхтэнийг бариулаад байсан. Миний бэлэг эрхтнээс цус гараагүй. Баахаар бөгснөөс цус гараад байсан. Нэг л удаа оролдож миний бөгс рүү хийсэн. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Миний ташаа руу гараараа нэг удаа цохисон. Хүчээр миний гарыг татаж байгаад эрхтэнээ бариулах гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дугаар хуудас/

“... Боожгойгоо хийх үед өвдсөн. Н- ах миний бөгс рүү боожгойгоо дөнгөж оруулаад удаагүй авчихсан. Ойролцоогоор 10 секунд л болсон байх. Яагаад гэвэл би өвдөөд байсан учраас Н- ахыг цааш нь түлхсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-33 дугаар хуудас/

 

Гэрч Ө.О-ийн “... И- манай хамаатны хоёр охин болох, Ш-, А- хоёрыг оролдсон болохыг надад хэлсэн. Тэгээд тэд нар бөөн юм болж байгаад гарч явсны дараа ЭнхЗ- эгч чи яагаад И-оор оролдуулсан талаараа хэлсэн юм гээд над руу уурлаад байхаар нь би яаж мэддэг юм аль 3 жилийн өмнө би У-өд хэлж байсан юм гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дугаар хуудас/

 

Гэрч Д.Э-гийн “... би Н- ахаас айгаад байна, гарч ирээд дахиад боожгойгоо хийх байх. Бас бид нарыг заначихсан байгаа байх гэж хэлсэн. Ийм тодорхой болсон хэргийг яагаад ингэж удаад байгаад их гайхаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 70-71 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 281 дугаартай:

“2. П.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Харин гадны тааламжгүй нөлөөллийн улмаас үүсдэг түр зуурын хэвийн хариу урвал болох айдас түгшүүрийн хариу урвалтай байна.

3. П.А- нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгох, хэргийн талаар өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 91-92 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 9 нас 3 сар 9 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 9 нас 3 сар 18 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Б.Ш-ын төрсний бүртгэлийн лавлагаа. /хэргийн 1 дүгээр хавтас 15 дугаар хуудас/

 

Нас тоолсон тэмдэглэл “Б.Ш-ын бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн гэх үед 9 нас 3 сар 9 хоногтой, 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө буюу яллагдагч Билэгтийн Итшиноров нь бага насны хохирогч Б.Ш-ын бөгс рүү бэлэг эрхтнээ 2 дахь удаагаа хийх үед 9 нас 3 сар 18 хоногтой байсан болохыг тогтоов” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 16 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын “2020 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрийн хавьцаа Н- ахын гэрт хоноход би Н- ахын орны доор унтаж байхад Н- ах алив миний дүү даарч байгаа гээд намайг урдаа аваад хэвтэж байгаад миний өмдийг тайлаад эрхтэнээ минийх рүү хийх гээд чихээд байсан.

Тэгээд оролдож байгаад болихоор нь би босч яваад гутлаа өмсөөд гараад явсан. Тэгсэн А- араас гарч ирээд Ш-аа яасан гэхээр нь би Н- ах намайг оролдоод байна гэсэн чинь А- намайг бас тэгдэг гэсэн. Тэгээд дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ЗолЗ- эгчтэй хамт ЗолЗ- эгчийн ээжийнх нь ажил дээр очсон. Тэгээд ЗолЗ- эгчийн ээж нь бид хоёрыг хариад

байж бай гэсэн. Тэгэхээр нь бид хоёр ЗолЗ- эгчийн гэр лүү явж байгаад замдаа А-гийн гэрт очсон. Тэгсэн А- гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид 3 тоглож байгаад ЗолЗ- эгчийн ээж нь орой ирээд ЗолЗ- эгч А- бид гурвыг аваад манай хашаа руу ирсэн. ... Тэгээд хажуу талын Ж- эгчийнд ороход тэдний гэрт зөндөө хүн байсан. Тэгэхээр нь Н- эгчийн гэрт ороход тэднийд Н- эгч, Хаш-Эрдэнэ, Хүслэн, Ирмүүн, О-, О- ах нар байсан. Тэгээд ЗолЗ- эгчийг ээж нь гэр лүүгээ аваад явсан. Тэгсэн гаднаас Н- эгчийн нөхөр Н- ахтай хамт орж ирсэн. Тэгээд А- бид хоёр Н- ахад бид хоёр танайд хононо шүү гэж хэлээд тэдний гэрт хонохоор болсон. Тэгээд орой гэрийн баруун орон дээр Н- эгч нөхөртэйгээ хоёр хүүхэдтэйгээ унтсан. Зүүн талын орон дээр Н- эгч А- хоёр унтсан. Би газар О- эгч, О- ах, Э- ах нартай хамт унтсан. Би Н- эгчийн орны доошхон талд захад унтсан. Тэгээд унтаж байхад үүрээр Н- ах миний ард ирж хэвтээд миний өмдийг тайлахаар нь би өмдөө татсан. Тэгсэн Н- ах миний өмдийг дахиж тайлахаар нь би өмдөө татах гэсэн чинь миний ар тал руу нэг юм хийгээд тэгээд аймар өвдөөд би Н- ахыг түлхсэн чинь миний хүзүүнд байдаг хонх дуугарсан чинь А- сэрээд Н- ахаа та орон дээрээ унтаач гэсэн. Тэгсэн Н- ах босоод ор луугаа хэвтсэн. Маргааш нь би босоод гарч бие засах гээд А-тай хамт гадаа гарсан. Тэгээд бие засчихаад А-д болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад гэр лүүгээ ороход Н- ах орон дээрээ гараад унтаж байсан. Тэгээд удалгүй газар унтаж байсан хүмүүс босцгоосон. Тэгээд би гэр лүүгээ явчихсан. Тэгээд маргааш нь би ээжид энэ талаар хэлэхэд ээж намайг дагуулаад Н- ахын гэр лүү ороход Н- эгч ээжтэйгээ Н- ах байсан. Тэгсэн ээж бид хоёрыг ороод ирэхэд Н- эгч ээжтэйгээ Н- ах байсан. Тэгсэн ээж бид хоёрыг ороод ирэхэд Н- ах гараад явсан. ... Миний өмдийг шувтлаад бөгсний доод хэсэг рүү эрхтэнээ хийгээд байсан. Миний бэлэг эрхтэн рүү хийсэн өвдөөд байсан. Миний бэлэг эрхтнээс цус гараагүй. Намайг хоёр удаа оролдож байна. Шээхээр хорсоод байгаа бас огцом хөдлөхөөр өвдөөд байгаа. Эхний удаа намайг оролдохдоо надад хүч хэрэглээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг оролдохдоо Н- ах миний хоёр гарыг миний нуруунд нэг гараараа барьж байгаад эрхтэнээ хийгээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч П.А-гийн “... Тэгээд Ш- Н- ахын орны доор газар унтсан. Тэгээд Н- ах сэжигтэй байхаар нь санаа зовоод хэвтэж байсан чинь Н- ах Ш-ын араар ороод хэвтээд хөдлөөд байхаар нь би харж байгаа Ш-, Н- ахаа болиочээ гэхээр нь би уур хүрээд Н- ахаа та орон дээрээ гарч хэвтээчээ гэсэн чинь Н- эгч сэрээд хэнтэй яриад байгаа юм, тэнэг юм уу гэсэн. Тэгээд би Н- эгчид Ш-ын араас Н- ах хийгээд байна гэсэн чинь ямар хамаатай юм гэж хэлээд унтаад өгсөн. Тэгсэн Н- ах орон дээр гараад хөнжлөө нөмрөөд хэвтээд өгсөн. Маргааш өглөө нь Ш- Н- ах миний өмдийг тайлаад араас хийсэн гэж хэлсэн. Тэгээд боожгойгоо бариулсан гэсэн. Тэгэхээр нь би Ш-ад Н- ах намайг бас тэгсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр энэ талаар Н- эгчид хэлсэн” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 29-30 дугаар хуудас/

... Уг нь бол би Ш-, О- хоёртой хамт 1 хөнжилд газарт унтах гэж байхад Н- ах намайг Н- аниатай хамт унтчих тэгвэл би чамд 500 төгрөг өгнө шүү гэхээр нь би аниатай хамт буйдан дээр унтсан. Гэрэл унтарчихсан байхад Н- ах орон дээрээс буугаад Ш-ын хажууд хэвтчихсэн. Тэгээд хөнжил дотроо хөдлөөд байсан. Тэр үед би дотроо Н- ах зун миний бөгс рүү боожгойгоо хий байсан учраас Ш-ыг бас тэгж байгаа байх гэж бодоод Н- ахаа гэж хэлэхэд ямар ч чимээ гаргахгүй хэвтээд байсан. Би дахиад Н- ахаа орон дээрээ унтаач гэж хэлсэн чинь Норвоо ах босоод орон дээрээ хэвтсэн. Н- эгч унтаж байхдаа хэнтэй яриад байгаа юм тэнэг юм уу гэж хэлж байсан. Н- орон дээрээ утсаараа тоглоод унтахгүй байсан. Байн байн над руу утасныхаа гэрлийг тусгаж хараад байсан. Би унтаж байгаа юм шиг жүжиглээд унтахгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-33 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт Ш-, А- хоёр ирж хонохоор болоод тэгээд хүүхдүүд шуугилдаад байхаар нь тал талд унтуулсан. Тэгээд баруун талын орон дээр би ганцаараа унтахаар болсон. Тэгээд шөнө сэрсэн чинь А- миний хажууд орж ирээд унтаж байсан. Тэгээд шөнө А- Н- ахаа та болиочээ гэхэд нь би хальт сэрсэн. Тэгсэн пижигнэх чимээ сонсогдсон. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Ш-, А- хоёр Норвоо ах оролдоод байна гэж надад хэлсэн. Миний боожгой руу өөрийнхөөгөө хийх гээд оролдоод тэр нь аймар өвдсөн гэж ярьж байсан. Тэгээд А- тэр өдрөөс өмнө нь Н- ах миний ард хэвтээд миний боожгой руу өөрийнхөөгөө хийх гээд оролдоод байсан гэж бас хэлсэн. ... Н- ах орон дээр Ш- орны доод талд нь газарт унтаж байсан. Шөнө нэг харсан чинь Н- ах Ш-ын ард газарт хэвтэж байсан. Намайг оролдож байгаагүй. Би Н- ахыг Ш-ын ард хэвтэж байхыг харсан. Оролдож байх нь хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 39-40 дүгээр хуудас/

 

Гэрч Ө.О-ийн “... И- манай хамаатны хоёр охин болох, Ш-, А- хоёрыг оролдсон болохыг надад хэлсэн. Тэгээд тэд нар бөөн юм болж байгаад гарч явсны дараа ЭнхЗ- эгч чи яагаад И-оор оролдуулсан талаараа хэлсэн юм гээд над руу уурлаад байхаар нь би яаж мэддэг юм аль гурван жилийн өмнө би У-өд хэлж байсан юм гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 44-45 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Э-ын “... О-, Ш- хоёр шөнө 03 цагийн орчимд унтсан. Тэгээд Н- нүдээ аниад хэвтээд байсан. Тэгсэн надад тэр өдөр унтаагүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 53-54 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-гийн “Ш, Н- ах намайг газарт унтаж байхад миний ард хэвтээд бөгс рүү боожгойгоо хийгээд сонин болоод байсан гэхэд А- хажуунаас нь би унтаагүй байсан болохоор Н- ахаа та болиоч гэж хэлээд Н- ах буцаад ор луугаа гарчихсан. Аниа Н- ах намайг ч бас зун тэгж байсан гэж надад А- хэлсэн. Би охиноосоо зүгээр үү өвдөж байгаа газар байна уу ээждээ хэлчих, ээж нь чамайг зодож загнахгүй гэж асуухад Ш- өвдсөн газар байхгүй гэж хэлсэн. Тэр өдрийн орой А- гэр лүүгээ явсан.

... Би орон дээр И-ыг суулгаад чи муу яадаг гөлөг вэ, пизда минь гээд хараалын үг хэлээд би насны бөгсөнд гаргасан ганц охиноо чам шиг нусан таглаагаар оролдуулахгүй шүү, чи юу, юу дуулуулаад байгаа өмхий мал вэ, аав нь болох Хүдрээ гэдэг хүн амьд, эгч У- ах нь байгаа шүү гэхэд И- сонин царайлаад Болороо эгчээ би өчигдөр ханиад хүрээд Н-эс доод дэлгүүрээс 1 жижиг архи, улаан перецтэй хамт уугаад манарчихсан байна лээ гэхээр нь би чи юу хуцаад байгаа юм одоо би чамайг цагдаад хэлнэ гэхэд И- Болороо эгчээ та битгий хэлээч, та миний хоёр хүүхдийг бодооч гээд надаас гуйхад нь би тийм юм байхгүй хууль дүрэм байгаа гэж хэлээд гэрээс гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 67-69 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.И- нь “... Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийг үйлдэгдсэн гэх цаг хугацааг тогтоож өгнө үү, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, насанд хүрээгүй гэрч Э.Н- айсайн байдалтай байхдаа мэдүүлэг өгсөн зэргийг тогтоож өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгчээ.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2130 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч П.А-, мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2130 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Ш- нарын биед гэмтэл тогтоогдоогүй, бэлэг эрхтэн, анус зэрэгт гэмтэл, шарх, урагдалт байхгүй гэсэн боловч шүүгдэгч Б.И- нь П.А-, Б.Ш- нарын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ хийж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийг үгүйсгэх гол нотолгоо боломж чадахгүй юм.

Учир нь шүүгдэгч Б.И-ыг шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч Б.И- 2020 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 9 нас 3 сар 18 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэж буйг харсан насанд хүрээгүй хохирогч П.А-гийн мэдүүлэг буюу шууд нотлох баримтаар, мөн гэрч Б.Б-, Э.Э-, Ө.О-, Э.Н-, Д.Э- нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Нөгөөтэйгүүр 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө бага насны буюу 10 нас 10 сар 20 хоногтой П.А-гийн шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 2020 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-ны өдөр шилжих шөнө бага насны буюу9 нас 3 сар 9 хоногтой Б.Ш-ын шулуун гэдэс рүү бэлэг эрхтнээ оруулж бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн үйлдлийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогч нарыг өөрийн насны түвшинд болсон хэргийн талаар тусган ойлгож хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай талаар Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 280, 281 дугаартай дүгнэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 86-87, 91-92 дугаар хуудас/ хэрэгт авагдсан бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.

Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Э.Э-ын “... Тэгээд Н- нүдээ аниад хэвтээд байсан. Тэгсэн надад тэр өдөр унтаагүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч П.А-гийн “... Би дахиад Н- ахаа орон дээрээ унтаач гэж хэлсэн чинь Норвоо ах босоод орон дээрээ хэвтсэн ...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ын “... Н- ахыг түлхсэн чинь миний хүзүүнд байдаг хонх дуугарсан чинь А- сэрээд Н- ахаа та орон дээрээ унтаач гэсэн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн “... Би Н- ахыг Ш-ын ард хэвтэж байхыг харсан” гэсэн мэдүүлэг зэргээр насанд хүрээгүй гэрч Э.Н-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлгийг үгүйсгэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь Б.И-ын үйлдсэн гэмт үйлдэл болсон үйл явдлын талаар хоорондоо уялдаа холбоотой, түүний үйлдлийг нотлосон шинжтэй болох нь нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад тодорхой байна.

 

Энэ хэргийн хохирогч нь бага насны хоёр хүүхэд байгаа нь мөн урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, давтан үйлдлээр бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан нь /хэргийн 1 дүгээр хавтас, 139-143 дугаар хуудас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр ... хүнийг хүчиндэж” гэсэн, 2.7 дахь заалтад заасан “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэсэн шинжүүдэд хамаарах тул хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Шүүгдэгч Б.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг хоёр хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “шүүгдэгч Б.И- гэмт хэрэг үйлдээгүй” гэж байгаа боловч уг үндэслэл, дүгнэлтээ ямар нотлох баримтад үндэслэж байгаа, гэмт хэргийн ямар үгүйсгэх нөхцөл байдал бий болсон талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт гаргаагүй тул өмгөөлөгчийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.И-ыг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ын энэ хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 302 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өмнө нь ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдлыг илтгэх тул хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг хоёр хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.И-ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.И-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-ын энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 302 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Б.И-ын авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            А.АЛТАНХУЯГ

 

 

                                ШҮҮГЧИД                                            М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                                                                                   Г.ЗОЛБОО