Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 2021           01            13                                     2021/ШЦТ/41

 

 

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.Т-, П.М- тэдгээрийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эх булаг овогт Жарантайн Т-, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005026340335 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ...  байрны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Эх булаг овогт Жарантайн Т-

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын их сургуулийн ...  дүгээр курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Т- нь П.М-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч П.М- нь Ж.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М- бид хоёр 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 78 дугаар сургууль дээр уулзсан. Би бие засахаар шатаар буухад гялгар ууттай зүйл байсан. Бид хоёр юу юм бол гэж сонирхоод ууттай зүйлийг задалж үзсэн. Тэгээд сонирхоод тамхинд ороож байгаад татсан. Буцааж баглаад байсан хэвээр нь үлдээсэн. Гэтэл гурван хүн гарч ирсэн. Би хүний юм зөвшөөрөлгүй авсан юм байна гэж бодоод их айсан. Тэгээд гялгар ууттай зүйлийг куртикныхээ халаасанд хийсэн байсан. Би механик инженер мэргэжилтэй, ирэх хавар шалгалт өгөөд тэтгэлгээр гадаадад суралцах боломжтой байсан. Манай эмээ 95 настай, ээж маань 55 настай. Би айлын ганц хүүхэд, ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Эмээ маань эмнэлгийн хяналтад байдаг, бие нь их өвддөг. Манай ээж эмээг асардаг. Би оюутан байхаасаа “Смарт сольюшин” ХХК-д ажиллаж байсан. Ажил хийж эмээгийнхээ эм, тарианы мөнгө болон тог цахилгааны мөнгөө төлдөг. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.

Шүүгдэгч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Т- бид хоёр 78 дугаар сургууль дээр уулзаад юм яриад сууж байсан. Т- шатаар доошоо буугаад шатны хонгилоос ууттай зүйл олсон. Нунтаг зүйл байхаар нь бид хоёр ороож татсан. Би Монгол Улсын Их Сургуулийн ... дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг. Ээж маань нурууны суулттай, ажил хийх чадваргүй. Би ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарч ажил хийдэг. Одоо хувийн компанид Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажиллаж байгаа. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сониуч зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний нийгмийн байр суурь, ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Прокуророос Ж.Т-, П.М- нарыг Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ынагууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ... олж авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь Улсын Дээд Шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 225 дугаар тогтоолоор “Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй, эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм” гэж тайлбарлажээ.

Иймд шүүгдэгч Ж.Т-, П.М- нар нь Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг “олсон” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тогтоолд заасан нөхцөл байдлын аль нь болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй тул “хууль бусаар олж авсан” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ж.Т- П.М- нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургуулийн хашаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 18,3198 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... Нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургууль гэх шар өнгийн 3 давхар гадуураа ногоон төмөр хашаатай сургууль байх ба ... хашааны дээр хойд ирмэгнээс 121 см зайд цагаан гялгар ууттай хоёр хэсэг болгон хийсэн нунтаг хатаасан хар ногоон өнгийн өвс мэт зүйл байх ба хэрэгт ач холбогдол бүхий зүйл ирүүлэх зорилгоор шинжилгээнд явуулахаар үзлэгээр хураан авав. Өвс мэт зүйлийн хажууд шаргал өнгийн шингэнтэй цэвэр усны сав, хажууд нь цагаан өнгийн ороож бөөрөнхийлсөн тугалган цаас байна ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-6 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тухай “... Жарантай овогтой Т- -ийн биед үзлэг хийхэд үзлэгээр ... цагаан өнгийн гялгар ууттай хатаасан ургамал зэрэг эд зүйл биеэс нь буюу өмсөж явсан куртикны халааснаас нь гарч ирсэн болохыг тэмдэглэлд үйлдэв” гэсэн тэмдэглэл. /хэргийн 7 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... иргэн П.М- нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 9-10 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... иргэн Ж.Т- нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 11-12 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... 1. Хэрэг бүртгэлтийн 200502634 дугаартай хэрэгт 1 дэх нь цэвэр жин 15.9372 грамм, 2 дахь нь цэвэр жин 2.3198 грамм цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамлуудыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 31 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4587 дугаартай “... 1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Жарантай Т- 2020.08.16”, “П.М-” гэж хаягласан 2ш шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинолын /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 46-47 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4586 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “БГД II хэлтэс” гэж хаягласан 2 хэсэг ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Т-, П.М- нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрсдөө хэрэглэсэн нь шүүгдэгч нарын байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хадгалсан гэж үзэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр шүүгдэгч Ж.Т-гийн куртикны халааснаас нь гарч ирсэн болох нь нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нараас шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Т-, П.М- нар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээ зөвшөөрсөн боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн “тэнсэх” гэсэн зохицуулалтын гол шинж нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн нөхцөл байдаг.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг” тул ямар нэгэн материаллаг хохирол төлөгдөх, төлөхийг илэрхийлэх гэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хоёр тусдаа цэвэр жин нь 15.9372 грамм, цэвэр жин 2.3198 грамм өвс нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ж.Т-, П.М- нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

Шүүхээс шүүгдэгч Ж.Т-, П.М- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эх булаг овогт Жарантайн Т-, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн М- нарт холбогдох хэргээс “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” шинжийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Эх булаг овогт Жарантайн Т-г бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнх-Эрдэнийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Т-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Мөнх-Эрдэнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Т-, П.М- нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Ж.Т-, П.М- нар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ж.Т-, П.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа хоёр тусдаа цэвэр жин нь 15.9372 грамм, цэвэр жин 2.3198 грамм өвс нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Т-, П.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ