Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

2021            02            24                                     2021/ШЦТ/123

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Хатгин овогт Цэрэннадмидын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005028580044 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн ... сумын ... дугаар баг ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хатгин овогт Цэрэннадмидын Б-.

 

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй зочид буудлын 613 тоот өрөөнд иргэн Х.Б-ын данснаас түүний мобайл банкийг ашиглан 1,400,000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5076772473 дугаартай данс руу шилжүүлэн авсан, мөн Х.Б-ын хэтэвчнээс бэлэн 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Ц.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “... Скай зочид буудлын лифтний орчимд хар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эмэгтэй зогсож байгааг уг бичлэгийн 1 минут 12 секундэд харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-16 дугаар хуудас/

 

          Хохирогч Х.Б-ын “2020 оны 9 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Скай нэртэй зочид буудлын 613 тоот өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэг шил 0,33 граммын хэмжээтэй Хараа нэртэй архи аваад орсон. Тэгээд би тухайн архиа уучхаад унтаад өгсөн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 04 цагийн үед сэрээд гар утсаараа оролдож байгаад “Санхүү өгнө, авна” гэсэн нэртэй facebook групп руу ороод “Enerel enkuulee хаяг руу орж байгаад гар утас руу нь залгасан. Тэгээд уулзахаар болсон. Тэгээд би тухайн эмэгтэйг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудлын байрлаж байсан өрөөндөө дуудсан. Тэгээд тухайн эмэгтэйтэй танилцахад Б- гэдэг нэртэй гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд тухайн эмэгтэйтэй хамт байх хугацаандаа би дуудлагын архи авахаар болоод Эдэн нэртэй 0,75 граммтай архи нэг шилийг аваад өөрийнхөө картаар би тооцоо хийсэн. Тэгэхэд би өөрийн мобайл банкаа ашигласан. Тэгээд би тэр архинаас нэг удаа аягаар уусан. Тэгээд нэг мэдэхэд би унтаад өгсөн байсан. 09 цагийн үед манай эхнэр Ариунжаргал гаднаас картнаас чинь мөнгө гарчихлаа гэхэд би сэргэсэн. Юу болсон талаар санахгүй байна.

          ... Мобайл банк нууц үгтэй байсан. Гэхдээ би архи худалдаж авахдаа нууцаа харуулсан гэж бодож байна.

          ... Би тухайн эмэгтэйг харвал танина. 27-30 орчим насны туранхай, урт хар өнгийн үстэй, давхраатай нүдтэй, 160-165 см орчим нуруутай эмэгтэй байсан. Мобайл банкаар дамжуулаад 1,600,000 төгрөг алдсан. Түрийвчид байсан бэлэн мөнгө 200,000 төгрөг байсан нь алга болсон. Би тухайн эмэгтэйтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэхээр дуудсан. 200,000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Тухайн эмэгтэйн тооцоо болох 200,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-20 дугаар хуудас/

          “... Би алдсан 1,600,000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Эдгээр хүмүүсийн зурагнаас харахад тухайн эмэгтэйг 1 гэсэн дугаартай хүн байна гэж Цэрэннадмидын Б-ийн зургийг зааж, миний хамт байсан эмэгтэй мөн байна гэсэн ба бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 23-29 дүгээр хуудас/

 

Хаан банкны харилцагч Цэрэннадмидын Б-ийн 5076772473 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 65 дугаар хуудас/

 

Гэрч Э.М-ийн “... Б- эгчтэй 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр холбогдож мөнгөө нэхэж залгахад өнөөдөртөө багтаж мөнгөө өгнө гэсэн. Тэгээд над руу шөнө 02 цагийн үед залгаад эгч нь 3,4 дүгээр хорооллын Скай нэртэй зочид буудалд ууж байна, хүрч ирээд намайг авчих гээд дуудсан. Тэгээд би шөнө 03 цагийн үед яваад очиход Б- бас нэг ахын хамт хоёулаа нэлээд согтуу байсан. Тэгээд би хамт сууж байгаад явах болж байна уу гэхэд намайг түрүүлээд гарч бай гээд араас гараад ирсэн. Тэгээд такси бариад хамт явж байхдаа Б- эгч миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн.

... Надад Б- эгч гар утасны 400,000 төгрөг өгөх ёстой байсан. Тэгээд тэрийгээ өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Ц.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд очиход 40 гаран насны халамцуу эрэгтэй хүн ганцаараа байсан ба 1 хоногийн 200,000 төгрөгөөр биеэ үнэлэхээр тохиролцсон. Тэгээд тэр ах гаднаас 1 шил 0,75 литрийн архи захиалаад надтай хамт хувааж уусан. Тэгээд тэр залуу тухайн үед согтуу байсан ба өөрөө гар утсаа гаргаж ирээд надад өгөөд мобайл банкныхаа нууц үгийг хэлж өгөөд өөрийнхөө данс руу 200,000 төгрөг шилжүүлээд авчих гэхээр нь би өөрийн 5076772473 гэсэн данс руу эхлээд 200,000 төгрөг шижлүүлээд, дараа нь дахиад 200,000 төгрөг шилжүүлээд тэгээд тэр ах намайг анзаарахгүй байхаар нь би утсаар нь мобайл банкнаас нь өөрийнхөө данс руу 1,200,000 төгрөг шилжүүлээд авсан. Тэгээд тэр ах бас 1 охин дуудчих гэхээр нь би зүс таньдаг М-ийг 94487546 гэсэн дугаар луу залгаж дуудсан. Тэгээд М- ирээд жоохон сууж байгаад хамт ууж байгаад удалгүй гараад явсан. Тэгээд би гар утсаараа ярьж байгаа дүр эсгээд гадагшаа гараад явсан. Гадаа гараад Мөнхцэцэгийн данс руу 400,000 төгрөг шилжүүлээд би гэр лүүгээ харьсан.

... Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Х.Б-ын хохирол болох 200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай нэртэй зочид буудлын 613 тоот өрөөнд иргэн Х.Б-ын данснаас түүний мобайл банкийг ашиглан 1,400,000 төгрөгийг өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5076772473 дугаартай данс руу шилжүүлэн авсан, мөн Х.Б-ын хэтэвчнээс бэлэн 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Х.Б-д 1,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1,200,000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн тул үлдэгдэл болох 400,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Ц.Б- хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Цэрэннадмидын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ц.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ээс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хороолол 904 дүгээр байрны 49 тоотод оршин суух Барга овогт Халтархүүгийн Б-д /РД:ИЭ81080371/ олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ