Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Н.Энхболд,

           Шүүгдэгч: Ц.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000199 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 27 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун 2, 3, 5-р хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал, баруун хөмсөгөнд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн, баруун 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. 1.950.000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-ын гэрт ороод Урнаа, Б-, Б- бид нар авсан архиа ууж байхад Б- тасраад орон дээр унтаад өгсөн. Удалгүй би маш их согтсон бөгөөд болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь газар нүүрээ дараад хэвтчихсэн. Б- хөлөөрөө миний нүүр рүү хоёр, гурван удаа өшиглөж миний шүд унаж, хамар, амнаас маш их цус гарсан. Б- намайг зодож байх үед Б- орон дээрээ цаашаа хараад унтаж байсан бөгөөд Урнаа байхгүй байсан. Тэгээд би газраас босоод гуйвж, дайваад гэрийнхээ хаалгаар ортол миний төрсөн дүү Төрбат миний нүүрийг хараад хэнд зодуулсан юм бэ гэж асуухаар нь би дүүдээ “том Баагий ...намайг зодсон” гэдгийг хэлсэн. Тэгээд ээж болон дүү нар маань гэрээс гарч яваад Б-ын гэр рүү яваад цагдаад дуудлага өгсөн юм билээ. Тухайн үед Б-ын гэрт би яаж газар унасан болон нүүрээ дараад газар хэвтэж байхад яагаад Б- миний нүүр рүү өшиглөөд байсан гэдгийг маш их согтолттой байсан учир мэдэхгүй байгаа ...Б- миний биед учирсан гэмтлийг бүрэн гүйцэд эмчлүүлж өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал гэж зүйл огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22, 55/,

Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 2-35 тоот гэртээ ээж, эгч, дүү нарынхаа хамт байж байхад гаднаас төрөн ах Энхбаяр маань нүүр нь хавдаж, маш их цус болсон байдалтай архи уучихсан орж ирсэн юм. Би Энхбаяр ахаас яагаад нүүр нь хавдаж, цус гарсан талаар асуухад том Баагий гэдэг нэртэй хүн цуг архи ууж байгаад нүүр рүү нь өшиглөж зодсон гэж хэлсэн. Тэгээд би Энхбаяр ахтай хамт архи уугаад байдаг Баагий гэх залуугийнх манай хашаанаас нэг айлын цаана амьдардаг гэрт нь ороход шал нь битүү цус болсон байдалтай жижиг Баагий буюу гэрийн эзэн үл таних нэг эрэгтэй хүний хамт согтуу унтаж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд, удалгүй цагдаа ирээд манай ахтай хамт архи уусан хоёр эрэгтэйг авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг тасраад сэрэхэд миний зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Яаж байгаад нүдээ хөхрүүлсэн гэдгээ би огт мэдэхгүй байгаа. Би бодохдоо согтуудаа гуйвж байгаад унаад, унахдаа нүдээрээ модон орны толгой мөргөсөн шиг санагдаад байгаа. Би тухайн өдөр эрүүлжүүлэхэд хоносон бөгөөд маргааш өглөө нь буюу 2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө эрүүлжүүлэхээс гараад Энхбаярыг харахад нүүр нь битүү хавдаад, шүд нь хугарсан гэж байсан. Б-ын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Шинжээчийн 1415 тоот дүгнэлтэд: “...Б.Э-ын биед баруун 2, 3, 5-р хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал, баруун хөмсөгөнд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн, баруун 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна” гэжээ. /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирлын баримтууд /хх-н 15/, компьютер томографийн оношилгоо /хх-н 33-39/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-75, 78-79, 85-88/, хохирогчийн хүсэлт /хх-н 89/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 27 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь баруун 2, 3, 5-р хавирганы хөндлөн зөрөөгүй хугарал, баруун хөмсөгөнд няцарсан шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн, баруун 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ын: “...Б-ын гэрт ороод Урнаа, Б-, Б- бид нар авсан архиа ууж байхад Б- тасраад орон дээр унтаад өгсөн. Удалгүй би маш их согтсон бөгөөд болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь газар нүүрээ дараад хэвтчихсэн. Б- хөлөөрөө миний нүүр рүү хоёр, гурван удаа өшиглөж миний шүд унаж, хамар, амнаас маш их цус гарсан. Б- намайг зодож байх үед Б- орон дээрээ цаашаа хараад унтаж байсан бөгөөд Урнаа байхгүй байсан. ...Тухайн үед Б-ын гэрт би яаж газар унасан болон нүүрээ дараад газар хэвтэж байхад яагаад Б- миний нүүр рүү өшиглөөд байсан гэдгийг маш их согтолттой байсан учир мэдэхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22, 55/, гэрч Э.Т-ын: “...ээж, эгч, дүү нарынхаа хамт байж байхад гаднаас төрөн ах Энхбаяр маань нүүр нь хавдаж, маш их цус болсон байдалтай архи уучихсан орж ирсэн юм. Би Энхбаяр ахаас яагаад нүүр нь хавдаж, цус гарсан талаар асуухад том Баагий гэдэг нэртэй хүн цуг архи ууж байгаад нүүр рүү нь өшиглөж зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Д.Б-ын: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөө эрүүлжүүлэхээс гараад Энхбаярыг харахад нүүр нь битүү хавдаад, шүд нь хугарсан гэж байсан. Б-ын биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, шинжээчийн 1415 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б- нь согтуурсан үедээ хохирогч Б.Э-ыг зодож, цохин эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 89/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР