| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0107/Э/220/2021/0316 |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
2021 03 04 2021/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатар,
шүүгдэгч Х.Ю, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт Х.Ю,
Г овогт О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 20100 1704 1047 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ..... аймаг ..... сумын 5 дугаар багийн 1-.... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Х овогт Х.Ю /РД:/,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, найз охины хамт ... аймгийн ..... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт О.Т /РД:/,
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч Х.Ю нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгдүгээр багийн Далбаа гэх газар Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, эд эрхтэнг буюу баавгайн арьс, 4 ширхэг сарвууг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гэртээ хадгалж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр О.Түмэнхишигт 800.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт;
Яллагдагч О.Т нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгдүгээр багийн Далбаа гэх газар Х.Югаас тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийн арьс 1 ширхэг, сарвуу 4 ширхэгийг 800.000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл хот хоорондын нийтийн тээврийн автобусаар тээвэрлэн авч ирж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах богины амны амины орон сууцны 6 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ю, О.Тнар “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэцгээв.
Хоёр. Эрүүгийн 20100 1704 1047 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах богины амны амины орон сууцны 6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/,
3. О.Т-н гар утсанд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-39/,
4. Х.Югаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 31 см урттай хүрэн баавгайн гавал яс 1 ширхэг, 22 см урттай эрүүний яс 1 ширхэг, гол төмрийн дугаар тодорхойгүй, зэв эдэгдсэн, харагдах тоо нь 1031 гэх 50 см урттай гол төмөртэй, 98 см винтов маркийн буу 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар гаргасан бичгийн тайлбар, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 40-48/,
5. О.Т-с 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 420,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны 5905060625 тоот дансны хуулга /хх-ийн 157-160/,
6. Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би Нийслэлийн байгаль орчны газарт амьтан, ургамал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Экологийн цагдаагийн албанаас манай байгууллагад хүсэлт гаргаснаар намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар Ховор амьтны жагсаалтад орсон зүйлүүд, Амьтны тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж барьж болдог гэж заасан байдаг, мөн Амьтны тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан. Хүрэн баавгай нь Монгол орны ойт хэсгийн зарим аймагт тархсан ховор тохиолдох амьтан. Амьтны тухай хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нас бие гүйцсэн эр бодгаль нь 6.500.000 төгрөг, нас бие гүйцсэн эм бодгаль нь 7.500.000 төгрөг гэж тогтоосон байдаг. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар 2 дахин өсгөж тогтоож хохирол нөхөн төлүүлдэг. Амьтны аймагт учирсан хохирлыг Нийслэлийн байгаль орчны газрын Нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 тоот дансанд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55/,
6. Гэрч С.Ундрахболдын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х.Югаас баавгай яагаад агнасан талаар нь асуусан чинь мал руу нь нэг баавгай дайраад 1 хонийг нь идчихсэн гэсэн. Тэгээд гэрээсээ өвөөгийнхөө буугаар буудсан гэж байсан. Тэдний гэрт нь хуучин буу байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
7. Гэрч Ж.Сайнчулууны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Х.Ю над руу өөрийнхөө утаснаас залгаж яриад чиний данс руу мөнгө орсон уу гэж асуусан. Тэр үед миний данс руу 420.000 төгрөг орсон байсан, утган дээр нь Түмэнхишиг гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
8. Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Гантулгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн амьтны хатаасан арьс, дөрвөн сарвуу нь Хүрэн баавгайн нэг бодгаль амьтных болохыг тодорхойлов.
- Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. Мөн хүрэн баавгай нь зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг.
- Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байна.
- Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн арьс, сарвуу нь нэг бодгаль амьтанд хамаарна.
- Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн, эр бодгалийнх байна.
- Шинжилгээнд ирүүлсэн арьсанд хэд хэдэн нүх байгаа нь буудаж агнасан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 90/,
9. Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Гантулгын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/51 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн толгойн яс нь хүрэн баавгайнх бөгөөд нэг бодгальд хамаарна.
- Толгойн ясны морфологи байдлаас үзэхэд хүрэн баавгайн эм бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эм бодгаль 7,500,000 төгрөг.
- Толгойн ясны морфологи шинж, соёо болон араа шүдний хөгжил, хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн буюу таваас дээш настай баавгайнх болохыг тодорхойлов.
- Агнагдсан гэх байдлыг толгойн яснаас тодорхойлох боломжгүй байна. Харин толгойн яс нь өгөршилд ороогүй буюу чанаж цэвэрлэсэн шинж байдалтай байх тул байгалиас олсон байх боломжгүй юм.
- Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн.
- Хүрэн баавгай нь Сибирийн ой тайга, Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн ой тайгаар тархсан байдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 98/,
10. Шинжээч Г.Гантулгын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаартай хүрэн баавгайн арьс, сарвуу нь сор үс, хэмжээ зэрэг морфологи шинж байдлаараа хоорондоо ижил тул нэг бодгаль амьтных, бүтэн арьснаас үзэхэд бие гүйцсэн эр бодгалийнх гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин 2020 оны 11-р сарын 05-ны өдрийн 02/51 дугаартай дүгнэлтэд толгойн ясны морфологи байдлаас хүрэн баавгайн эм бодгалийнх байна гэж тодорхойлсон. Махчин амьтдын толгойн гавал ясны морфологи шинж дээр хүйсийн ялгаа илэрдэг ба дагз хэсгийн хянга ясны өндөр байх нь эр бодгаль амьтанд илүү тод ажиглагддаг. Шинжилгээнд ирүүлсэн гавал ясны дагзны хэсгийн хянга ясны цуглуулгын сангийн эталон материалтай харьцуулахад харьцангуй байдлаар нам байсан нь эм бодгалийнх байх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн морфологи шинж байдлаар хянга ясны өндөр харьцангуй нам байх нь бие гүйцсэн, залуу эр бодгалийнх байхыг үгүйсгэхгүй. Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтэд харгалзах гавал яс, арьс болон сарвуу нь хүрэн баавгайн зүйлд хамаарах тул нэг бодгалийнх байх боломжтой. Баавгайн толгой болон арьс, 4 сарвуу нь нэг бодгалийнх мөн эсэхийг тогтоохоор шинжилгээ хийж харьцуулах боломж хомс юм. Учир нь амьтны яснаас хүйсийг тодорхойлох шинжилгээ хийх бодис урвалж нь манайд одоогоор байхгүй. Мөн шинжилгээнд ирүүлсэн гавал ясыг чанаж цэвэрлэсэн байх тул сарвууны эдийн дээжнээс хүйсийг лабораторийн шинжилгээгээр дахин нягтлах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,
11. Х.Югийн 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд мал руу баавгай дайрахаар нь буудаж алаад О.Т-т арьс, 4 ширхэг сарвууг нь 800.000 төгрөгөөр зарсан. Толгойг нь гэртээ хадгалж байсан. Хохирлоо барагдуулна. ...Би буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-129/,
12. О.Т-н 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад гэртээ ирээд утсаа оролдоод байж байхад найз Ю-с чат ирээд бид 2 ойр зуурын юм яриад байж байтал Ю баавгайн арьс, сарвуу авах хүн байна уу? мэдээд өгөөч гэхээр нь хаанаас олсон юм вэ гэхэд манай хонь руу баавгай дайрахаар нь буудсан гэж байсан. Тэгээд интернэт ороод баавгайн арьс, сарвуу хэдэн төгрөгөөр зарагддаг талаар судалтал өндөр үнэтэй байхаар нь Ю-тай эргэж холбогдоод 800.000 төгрөгөөр авахаар болсон. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг явж Ю-ийн гэрт очоод баавгайн арьс, сарвуугаа аваад 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирээд зарах гэж байгаад Экологийн цагдаагийн алба хаагчид баригдсан. Би баавгайн эд эрхтэнг худалдаж авах, худалдах нь хууль бус гэдгийг мэднэ. Гэхдээ мөнгөний хэрэг гараад байсан тул хямдхан худалдаж аваад үнэ хүргэж зарах гэж байсан. Би 350.000 төгрөгөөр нь Ю-гийн гэрт ойр зуурын юм авч өгсөн. Үлдсэн 450,000 төгрөгийг Югийн эхнэр Сайнчулууны дансаар хийсэн. Би хохирлоо одоогоор барагдуулаагүй байгаа. Ютай хамтраад хохирлоо барагдуулна гэсэн бодолтой байгаа. Би буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 136-139/,
13. Шүүгдэгч О.Т-н хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 150-153/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 156/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161/ зэрэг
14. Шүүгдэгч Х.Югийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 163/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169-173/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Юг ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, эд эрхтэнг буюу баавгайн арьс, 4 ширхэг сарвууг хадгалсан, худалдсан,
-шүүгдэгч О.Т-г ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийн арьс 1 ширхэг, сарвуу 4 ширхэгийг 800 000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл хот хоорондын нийтийн тээврийн автобусаар тээвэрлэн авч ирж, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богины амны амины орон сууцны 6 тоотод хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Югийн өмгөөлөгч Х.Баатарбилэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн зүйлчлэл, үйл баримтад маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Х.Ю, О.Тнар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч О.Тнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.Ю нь Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгдүгээр багийн “Далбаа” гэх газар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйл /арьс, сарвуу/-ийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Улаан уул сумын 5 дугаар багийн 1-12 тоот гэртээ хадгалсан, О.Түмэнхишигт 800.000 төгрөгөөр 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дээрх тоотод байхдаа худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах богины амны амины орон сууцны 6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/,
- О.Т-н гар утсанд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-39/,
- Х.Югаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 31 см урттай хүрэн баавгайн гавал яс 1 ширхэг, 22 см урттай эрүүний яс 1 ширхэг, гол төмрийн дугаар тодорхойгүй, зэв эдэгдсэн, харагдах тоо нь 1031 гэх 50 см урттай гол төмөртэй, 98 см винтов маркийн буу 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 40-48/,
- О.Т-с 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 420,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны 5905060625 тоот дансны хуулга /хх-ийн 157-160/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Экологийн цагдаагийн албанаас манай байгууллагад хүсэлт гаргаснаар манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. ...Амьтны аймагт учирсан хохирлыг Нийслэлийн байгаль орчны газрын Нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 тоот дансанд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55/,
- Гэрч С.Ундрахболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Югаас баавгай яагаад агнасан талаар асуусан чинь мал руу дайраад 1 хонийг нь идчихсэн гэсэн. Тэгээд гэрээсээ өвөөгийнхөө буугаар буудсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
- Гэрч Ж.Сайнчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Х.Ю над руу залгаж яриад данс руу мөнгө орсон уу гэж асуусан. Тэр үед миний данс руу 420.000 төгрөг орсон байсан ба утган дээр нь Түмэнхишиг гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
- Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Гантулгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаар дүгнэлт /хх-ийн 90/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/51 дугаар дүгнэлт /хх-ийн 98/,
- Шинжээч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаартай хүрэн баавгайн арьс, сарвуу нь сор үс, хэмжээ зэрэг морфологи шинж байдлаараа хоорондоо ижил тул нэг бодгаль амьтных, бүтэн арьснаас үзэхэд бие гүйцсэн эр бодгалийнх гэсэн дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,
- Шүүгдэгч Х.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд мал руу баавгай дайрахаар нь буудаж алаад О.Т-т 800.000 төгрөгөөр арьс, 4 ширхэг сарвууг нь зарсан. Толгойг нь гэртээ хадгалж байсан. Хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-129/ зэрэг нотлох баримтаар;
Шүүгдэгч О.Тнь Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгдүгээр багийн “Далбаа” гэх газар Х.Югийн тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийн арьс, сарвуу 4 ширхэгийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан уул сумын 5 дугаар багийн 1-12 тоотод очиж 800 000 төгрөгөөр худалдан авсан, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл хот хоорондын нийтийн тээврийн автобусаар 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тээвэрлэсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богины амны амины орон сууцны 6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах богины амны амины орон сууцны 6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14/,
- О.Т-н гар утсанд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-39/,
- Х.Югаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 31 см урттай хүрэн баавгайн гавал яс 1 ширхэг, 22 см урттай эрүүний яс 1 ширхэг, гол төмрийн дугаар тодорхойгүй, зэв эдэгдсэн, харагдах тоо нь 1031 гэх 50 см урттай гол төмөртэй, 98 см винтов маркийн буу 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 40-48/,
- О.Т-с 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 420,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны 5905060625 тоот дансны хуулга /хх-ийн 157-160/,
- Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Экологийн цагдаагийн албанаас манай байгууллагад хүсэлт гаргаснаар манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. ...Амьтны аймагт учирсан хохирлыг Нийслэлийн байгаль орчны газрын Нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 тоот дансанд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-55/,
- Гэрч С.Ундрахболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Югаас баавгай яагаад агнасан талаар нь асуусан чинь мал руу дайраад 1 хонийг нь идчихсэн гэсэн. Тэгээд гэрээсээ өвөөгийнхөө буугаар буудсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
- Гэрч Ж.Сайнчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Х.Ю над руу залгаж яриад данс руу мөнгө орсон уу гэж асуусан. Тэр үед миний данс руу 420.000 төгрөг орсон байсан ба утга нь дээр нь Түмэнхишиг гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
- Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Гантулгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаар дүгнэлт /хх-ийн 90/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/51 дугаар дүгнэлтүүд /хх-ийн 98/,
- Шинжээч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/267 дугаартай хүрэн баавгайн арьс, сарвуу нь сор үс, хэмжээ зэрэг морфологи шинж байдлаараа хоорондоо ижил тул нэг бодгаль амьтных, бүтэн арьснаас үзэхэд бие гүйцсэн эр бодгалийнх гэсэн дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/,
- шүүгдэгч О.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Ю баавгайн арьс, сарвуу авах хүн байна уу, мэдээд өгөөч гэхээр нь чи хаанаас олсон юм вэ гэхэд манай хонь руу баавгай дайрахаар нь буудсан гэж байсан. Тэгээд интернэт ороод баавгайн арьс, сарвуу хэдэн төгрөгөөр зарагддаг талаар судалтал өндөр үнэтэй байхаар нь Ютай эргэж холбогдоод 800.000 төгрөгөөр авахаар болоод 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг явж Югийн гэрт очоод баавгайн арьс, сарвуугаа аваад 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирээд зарах гэж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-139/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Ю нь ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эр бодгалийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, санаатайгаар түүхий эдийг гэртээ хадгалсан, худалдсан,
шүүгдэгч О.Тнь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, санаатайгаар, нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзнэ.
Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар хүрэн баавгай нь ховор амьтны жагсаалтад багтдаг.
Мөн Амьтны тухайн хуулийн:
4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.20 дахь заалтад “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир,...зэрэг эд эрхтнийг;” ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “...нэн ховор амьтны... арьс, ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.” гэж,
7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж барьж болно гэж,
25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт” /цаашид “тодорхойлолт” гэх/ олгоно гэж,
37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан “тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж,
39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан.
Дээрхээс дүгнэхэд “Хүрэн баавгай” нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй ховор амьтанд хамаарах бөгөөд тухайн амьтныг зөвхөн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр агнаж, барихаар зохицуулжээ.
Хэрэв зөвшөөрөлгүй барьсан, агнасан тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцдог хууль зүйн зохицуулалттай буюу ховор амьтны түүхий эдийг хуулиар худалдах, худалдан авахыг хориглож зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж,
-мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж,
37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Шинжлэх ухаан академийн Биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Гантулгын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд “...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг байна, шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн арьс, сарвуу нь нэг бодгаль амьтанд хамаарна...” гэж дүгнэсэн.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хүрэн баавгайн арьс, сарвуу нь бие гүйцсэн, эр бодгаль буюу 6.500.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэхүү үнэлэгдсэн 6.500.000 төгрөгийг Амьтны тухай хуульд зааснаар хоёр дахин өсгөж 13.000.000 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байх бөгөөд тус гэмт хэргийн улмаас амьтны аймагт 13.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч нараас Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Х.Ю, О.Тнараас амьтны аймагт учирсан хохирол болох 13.000.000 төгрөгийг хувь тэнцүү шүүгдэгч тус бүрээс 6.500.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Ю нь өөрт ногдох 6.500.000 төгрөгийн хохирлоос 770.000 төгрөгийг нөхөн төлсөн талаарх Төрийн банк, Хаан банкны санхүүгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт ирүүлсэн.
Шүүгдэгч О.Тнь өөрт ногдох 6.500.000 төгрөгийн хохирлоос төлсөн төлбөргүй байна. Иймд Х.Югаас гаргуулах хохирлоос дээрх төлөгдсөн үнийн дүнг хасаж тооцон 5.730.000 төгрөгийг, шүүгдэгч О.Т-с 6.500.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю, О.Тнарт тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
- Шүүгдэгч Х.Югийн өмгөөлөгчөөс “...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 770.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
-Шүүгдэгч О.Тнь эрүүгийн хариуцлагын талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.Ю, О.Тнар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Х.Юг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан,
Шүүгдэгч О.Т-г ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, тэдгээрийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Шинжлэх ухааны академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж байгаа хүрэн баавгайн арьс 1 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэг, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгайн гавал яс 1 ширхэг, баавгайн эрүүний яс 1 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Югийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сангийн анги 18031, замаг 739 дугаартай галт зэвсэг болох винтов маркийн буу 1 ширхэгийг улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Х.Ю-г “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
-Шүүгдэгч Г овогт О.Т-ийг “Тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю, О.Тнарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю, О.Тнарт оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
4. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Югаас 5.730.000 /таван сая долоон зуун гучин мянга/ төгрөг, шүүгдэгч О.Т-ээс 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Шинжлэх ухааны академийн Биологийн Хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж байгаа хүрэн баавгайн арьс 1 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэг, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгайн гавал яс 1 ширхэг, баавгайн эрүүний яс 1 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Югийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сангийн анги 18031, замаг 739 дугаартай галт зэвсэг болох винтов маркийн буу 1 ширхэгийг улсын орлого болгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Ю, О.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Ю, О.Тнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН