Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

 

 

      2021         3              09                                          2021/ШЦТ/244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,  

хохирогч, шүүгдэгч Ц.А,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ө овогт Цийн А;

И овогт Бийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ө овогт Цийн А нь Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2013 оноос “...” ХХК-д жолоочоор ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ялыг эдэлж дууссан (РД:...).

 

И овогт Бийн Г нь Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д 2016 оноос ахлах ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх газрын орчимд иргэн Б.Отай “...дүү хөөж айлгалаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн чихний ар хэсэг рүү гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт;

Б.Г нь согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх газрын орчимд иргэн Ц.Атэй “...ахтай маргалдаж, заамдаж, цохиж зодлоо...” гэх шалтгааны улмаас түүний толгой, нүүр тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы далд хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:  

 

Шүүгдэгч Ц.Аээс: “... Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэж,

 

Хохирогчоор мэдүүлэхдээ “...Г миний баруун нүд рүү цохиж би нүдэндээ оёдол тавиулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж,  

 

Шүүгдэгч Б.Гоос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...” гэж тус тус мэдүүлсэн.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө төрсөн дүү Г залгаад “Болормаа эгч Тахилтын зам дагуу “...” шатахуун түгээх станцын хажууд машинтай мөргөлдсөн байна” гэж хэлэхээр нь би эхнэр Оийн хамт тухайн газар очиход дүү Г ирчихсэн, түүнийг нэг залуу зодох гээд хөөгөөд байсан. Намайг очиход дүү Г машины араар гүйгээд орсон ба машинаас буух үед дүүг хөөж байсан залуу үгийн зөрөөгүй намайг заамдсан. Тэгэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж толгой руу нь гараараа нэг удаа цохисон чинь өөр туранхай залуу хүрч ирээд миний баруун нүд рүү гараараа цохисон. Нүд харанхуйлаад, толгойгоо бариад доош тонгойн суухад миний ар нуруу хэсэг рүү цохиж өшиглөсөн. Тэгээд эхнэр тухайн залуучуудтай хамт салгасан. Хэсэг сууж байгаад босох үед согтуу туранхай залуу нь үлдээд, нөгөө залуу явсан байсан. Миний баруун доод зовхиноос цус гарсан. Биед учирсан гэмтлийг туранхай залуу гараараа нэг удаа цохиж учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

2. Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Д манай гэрт орж ирээд дүү Сарантуяа, Батчимэг, Лхагвабат нар зам тээврийн осолд орсон байна гэж хэлэхээр нь Дийн машинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх станцын гарцны хажууд болсон зам тээврийн ослын газар ирсэн. ...Автомашинаас жолооч бололтой залуу бууж ирэхээр нь би тухайн залууд хандан “чи хэргийн газар орж ирээд байна” гээд өндөр дуугаар хэлээд хойш түлхсэн чинь “хоёр машин мөргөлдөхөд юун сүртэй юм” гэж хэлээд тухайн залуу миний хувцасны захаас заамдаж авсан. Би түүнийг тавиулахаар ноцолдож эхлэх үед эхнэр нь бололтой эмэгтэй салгах гэж оролдсон. Намайг тонгойгоод эхнэрийг нь холдуулах гэхэд жолооч залуу миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэгэхэд Г хүрч ирээд салгах гэхэд эхнэр нь Гыг цохиод байсан ба Г тухайн залууг гараараа нүүр хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Тэгээд намайг тэр залууд хоолойгоо боолгоод салах үед Г мөн салсан. Тухайн залуу хэргийн газар машинтайгаа орж ирээд эд зүйлийг дайраад байхаар нь уур хүрээд маргалдсан. Миний толгой өвдөөд, зүүн чихний ард бага зэрэг хавдсан байсан. Г согтууруулах ундаа дунд зэрэг хэрэглэсэн бололтой харагдсан. Намайг шүүх эмнэлэгт үзүүлэх үед эмч толгойн зураг авхуул гэсэн болохоор авхуулсан. Баримтыг нь үрэгдүүлсэн болохоор би нэхэмжлэхгүй. Надад учирсан гэмтлийг би өөрөөр нь эдгээсэн. Одоо надад зовуурилах өвчин эмгэг бахгүй тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

3. Гэрч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад ээж Хоролхүүгийн гар утас руу төрсөн эгч Болормаа залгаад “согтуугаар зам тээврийн осол гаргасан” талаар хэлсэн. Тэгэхээр нь ээж бид хоёр осол гарсан газар болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын ногоон хашааны автобусны дэргэд очиход эгч өөрийн саарал өнгийн Приус 20 маркийн автомашин дотроо сууж байсан бөгөөд машиных нь дэр задраад, урд хэсэг нь их гэмтэлтэй байсан. ...Би хэргийн газар хамт ирсэн эрэгтэй хүнтэй цагдаа хүлээгээд зогсож байхад удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалалтад авсан. Тэгтэл анх ирсэн эмэгтэй ахтайгаа хамт ирэхэд ах нь гэх хүн “хүүхдүүд хаана байна, бүгдийг нь ална” гээд орилоод байсан. Тэгээд намайг машин барьж явсан хүн байна гэж бодоод ална гээд цохих гээд дайраад байхаар нь би зугтаад байж байхад нөгөө эмэгтэй нь миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Ах Аийн машин ирээд зогсохоор нь араар нь гүйж орох үед ах, бэр эгч хоёр машинаас бууж ирэхэд сүүлд ирсэн ах А ахыг заамдаж авахад хэргийн газар байсан эрэгтэй түүний нүүр рүү цохисон. Тэгтэл ах нүдээ дараад доош тонгойход нөгөө залуу нь нуруу болон гар, хөл рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Бэр эгч бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан учир зам дагуу явж байсан гурван залууг гуйж салгуулсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн үед А ахын баруун нүдний доод зовхиноос цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

 

4. Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад нөхрийн гар утас руу хадам дүү Г залгаад “Болормаа эгч зам тээврийн осол гаргасан байна” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр 01 цагийн үед тухайн зам тээврийн осол гарсан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын зам дагуу “...” нэртэй шатахуун түгээх станцын ойролцоо очсон. Бид хоёрыг очих үед нэг залуу дүү Гг хөөгөөд байгаа бололтой байсан. Г бид хоёрыг ирж байгааг хараад өөдөөс гүйгээд ирсэн. Машинаас буугаад ирэхэд нөхрийг нэг залуу шууд заамдаад хоорондоо барьцалдаад авахаар нь би машины жолоочийн эсрэг талаас тойроод очих хооронд туранхай өндөр залуу ирээд нөхрийн нүүр рүү гараараа цохихоор нь дүү Г бид хоёр салгахаар оролдох гэхэд дийлээгүй. Нөхөр доош тонгойн суусан, нуруун дээрээс нь тухайн хүн цохиж, өшиглөж харагдсан. Тэгээд нөхөр Аийн баруун нүдний доод хэсгээс цус гараад байсан учир дүү Г цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

 

5. Гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Тахилтын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг “...” шатахуун түгээх станцаас бензин аваад хөдлөх үед шатахуун түгээгүүрийн хажуугийн төв замд хоёр машин мөргөлдөөд зам тээврийн осол болсон. Тэгтэл нөхөр машинаас буугаад гүйхээр нь машинаа унтраагаад араас нь яваад очсон чинь нөхөр “Батчимэгээ ахын дүү яасан бэ” гээд орилоод байхаар нь хартал миний төрсөн эгч Чимгээгийн охин, хүргэн, бэр нар байсан. Би шууд цагдаа болон түргэн тусламж дуудчихаад хүргэн ах Оын гар утас руу залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгтэл ах хүрч ирээд авчих гэхээр нь би О ахыг аваад иртэл түргэн тусламжийн машин ирээд тухайн хүмүүсийг аваад явсан байсан. Дүү нарын унаж явсан машиныг мөргөсөн машины дэргэд нэг эмэгтэй зогсож байхад О ах бага зэргийн өндөр дуугаар нөгөө эмэгтэйг “чи жолооч нь юм уу” гээд дөхөж очоод уулзах гэхэд нөгөө охин цааш зугтаад байсан. Тэгээд байж байхад бараан өнгийн автомашин их хурдтай хүрч ирээд дүү нарын осолд орсон машины ард зогсох үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирсэн. О ах “та нар хэргийн газраас холдооч” гээд тухайн хүмүүс дээр очсон чинь машинаас бууж ирсэн эрэгтэй хүн Оыг ахыг заамдаж авсан харагдсан. Би замд хаалт хийгээд явж байгаад Год хандан “наад хүмүүс чинь хоорондоо маргалдаад эхэллээ” гэж хэлсэн чинь Г гүйж очоод салгахаар нь би очиж О ахыг дагуулаад машиндаа суулгаж шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тухайн үед Гын нүүр хэсэгт маажуулсан жижиг шарх үүссэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

 

6. Гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагаас 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын зам, ... шатахуун түгээх газрын дэргэд зам тээврийн осол болсон талаар дуудлага ирсний дагуу очиж шалгахад 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байх ба автомашины зорчигч хүмүүс бэртэж гэмтсэн байдалтай байсан. ...Удалгүй түргэн тусламжийн эмч ирээд зорчигч, жолооч нарыг бүгдийг нь аваад явсан. Тэгтэл хоёр машины хүмүүсийн ар гэрийнхэн гэх 5-6 хүн ирээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. ...Би машиндаа суугаад дараагийн дуудлага өгсөн хүмүүс рүү гар утсаараа холбогдоод сууж байхад тэдгээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа нь машины толинд харагдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очих үед согтуу жолоочийн ар гэрээс яваа гэх хүн доор нь ороод тонгойсон, хар өнгийн куртиктэй залуу зодож байсан. Намайг очих замдаа хөөе боль гэж хэлсэн чинь хоорондоо салахаар нь буцаад машин руугаа яваад хөдөлгөөнийг зохицуулж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн тул хэргийн газрыг хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагад явсан. Нэг нь “танай согтуу нөхөр чинь хүн алчихлаа” гээд орилж хашхираад байсан. Ар гэрийн хүмүүс болохоор манай хүний буруу, танай хүний буруу гээд маргалдсан гэж бодож байна. Доор нь тонгойн суусан байсан залуугийн хөмсөг юм уу хамраас цус гарсан бололтой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

 

7. Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

“...үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед машин ирэхээр нь хамт ажилладаг Энхболд эгчийн хамт гарсан чинь шатахуун түгээгүүрийн замын гарц хэсэгт төв зам дагуу зам тээврийн осол болсон. ...Түргэн тусламж тухайн осолд орсон хоёр машины хүмүүсийг бүгдийг нь аваад явсан чинь хар машинтай эмэгтэй аавыг нь дуудна гээд яваад, удалгүй улаан куртиктэй ахтай хамт ирсэн. Тэгтэл улаан куртиктэй ах хүрч ирээд нөгөө охиныг хөөгөөд байсан чинь мөн хар өнгийн нэг машин ирээд зогссон. Нөгөө охин тэр машины араар орох үед жолооч нь бууж ирээд улаан куртиктэй ахтай маргалдаад байгаа бололтой шууд барьцалдаад авсан. Хар куртиктэй залуу, мөн машинаас эмэгтэй хүн бууж ирээд дөрөв, тавуулаа ноцолдоод байсан. Би тухайн үед хэн нь хэнийгээ зодож цохиод байгаа талаар хараагүй. Цагдаа тухайн хүмүүс рүү очиж явах хооронд өөрсдөө тал тал тийш тарсан. Тэгтэл сүүлд ирсэн машины жолоочийн нүүрээс цус гарч байсан. Харин эхнэр нь бололтой хүн нөхрийн нүдийг ийм болгочихлоо гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

 

8. Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө төрсөн дүү Г миний гар утас руу залгаад “Болормаа эгч Тахилтын зам дагуу ... шатахуун түгээх станцын хажууд машинтай мөргөлдсөн байна” гэж хэлэхээр нь би тухайн үед яарч сандраад эхнэр Оийн хамт тухайн газар очиход Г ирсэн байсан. Түүнийг нэг залуу зодох гээд хөөгөөд байгаа харагдсан. Тэгээд дүү Г миний машины араар гүйгээд орсон. Намайг машинаас буух үед дүүг хөөж байсан улаан өнгийн куртиктэй залуу үгийн зөрөөгүй заамдаад авсан. Тэгэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж толгой руу нь гараараа нэг удаа цохиод, ноцолдож байсан чинь хамт явж байсан бололтой туранхай залуу хүрч ирээд миний баруун нүд рүү гараараа цохисон. Тухайн үед нүд харанхуйлаад нүүрээ дараад доош тонгойн суухад миний ар нуруу хэсэг рүү цохиж өшиглөсөн. Тэгээд эхнэр, тухайн залуучуудтай хамт явсан эмэгтэй нар салгасан бөгөөд хэсэг сууж байгаад өндийгөөд босох үед согтуу туранхай залуу нь үлдээд, нөгөө залуу нь явсан байсан. Миний баруун нүдний доод зовхиноос цус гараад байсан учир дүү Г цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),

 

9. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад харихаар болоод Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ... шатахуун түгээх газраас бензин аваад хөдлөх үед шатахуун түгээгүүрийн хажуугийн төв зам дагуу осол болсон. Тэгэхээр нь би машинаас буугаад гүйгээд очсон чинь эхнэрийн дүү нар болох Сарангуа, Лхагвабат, Төгс-Эрдэнэ, Батчимэг нар осолд орсон байсан. Манай эхнэр түргэн тусламж дуудсан учир удалгүй түргэн тусламж ирээд осолд орсон бүх хүмүүсийг аваад явсан. Тэгтэл эхнэр машинтайгаа яваад О ахыг гэрээс нь аваад хүрээд ирсэн. Намайг ослын гурвалжинг зам дээр тавиад эргээд хартал О ахыг хар машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн боогоод дарчихсан, цохиж байсан. Гүйж очоод салгах гэхэд эхнэр нь нүүрнээс маажихаар нь нүдээ аних хооронд миний баруун шанаа руу хэн гэдгийг нь мэдэхгүй, нэг нь гараараа цохисон. Тэгэхээр нь би О ахтай ноцолдож байгаа залууг цохисон гэж бодоод түүний шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд О ахыг салгаж аваад эхнэрийн хамт дүү нарын араас яв гэж хэлээд явуулсан. Удалгүй цагдаа нар хүрч ирээд намайг хүн зодсон гээд авч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дүгээр тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ц.Аийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12318 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: баруун хацарт 3х1 см 3ш мэс заслын оёдолтой, баруун нүдний доод зовхины дотор хэсэгт 1х0.3 см 1ш мэс заслын оёдолтой няцарсан шархтай, баруун хацар, доод зовхи хөхөрч хавдсан.

                 2020.10.24-ний өдрийн Медтравм эмнэлгийн толгойн КТГ-н хариунд: ...баруун нүдний ухархайн дотор доод ханыг хамарсан доош элхэгийн хөндий, хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугаралтай, ухархайн хөндий болон нүдний эргэн тойрны зөөлөн эдэд хийтэй, хавантай, баруун элхэгийн хөндий, хоншоорын хөндийд цустай, зүүн ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугаралтай, хамар ясанд хуучин хугаралтай.

                 Дүгнэлт: “...

                 1. Ц.Аийн биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

                 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч С.Чулуунсүх/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

                                                                                                                     

     11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Оын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12498 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархайн ар дээд хэсэгт зулайн ар хэсгийн хуйханд тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй, бага зэрэг овойж хавдсан.

                 ГССҮТ-ийн 2020.10.29-ний өдрийн эмчийн үзлэгт: онош: Тархи доргилт гэжээ.

                 2020.10.28-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: ...хоёр талын хоншоорын хөндий болон зүүн талын суурийн хөндийн салст зузаарч агааржилт буурсан, +46HU нягт бүхий агууламжтай. Хамрын хөндийн дунгуудын салст бага зэрэг зузаарсан. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт бага зэрэг буурсан. Дүгнэлт бичсэн эмч Б.Сарантуяа гэжээ.

                 Дүгнэлт:  

                 1. Б.Оын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/ ...” гэcсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

 

            Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд:

            12. Шүүгдэгч Ц.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 125, 140 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 155 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 158-160 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 141 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 146-147 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 149-151 дүгээр тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр тал),

 

            13. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 124 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 89 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 90 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 93-123 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.А, Б.Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх газрын орчимд шүүгдэгч Ц.А нь Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.А, Б.Г нар нь “өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

 

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр тус тус гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.А, Б.Г нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх газрын орчимд иргэн Б.Отай “...дүү хөөж айлгалаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн чихний ар хэсэг рүү гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цусан хураа” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй шатахуун түгээх газрын орчимд иргэн Ц.Атэй “...ахтай маргалдаж, заамдаж, цохиж зодлоо...” гэх шалтгааны улмаас түүний толгой, нүүр тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы далд хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Намайг машинаас буух үед дүүг хөөж байсан залуу үгийн зөрөөгүй намайг заамдсан. Тэгэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж толгой руу нь гараараа нэг удаа цохисон чинь өөр туранхай залуу хүрч ирээд миний баруун нүд рүү гараараа цохисон, нүд харанхуйлаад, толгойгоо бариад доош тонгойн суухад миний ар нуруу хэсэг рүү цохиж өшиглөсөн. ..Миний баруун доод зовхиноос цус гарсан, биед учирсан гэмтлийг туранхай залуу гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... “хоёр машин мөргөлдөхөд юун сүртэй юм” гэж хэлээд тухайн залуу миний хувцасны захаас заамдаж авсан. Би түүнийг тавиулахаар ноцолдож эхлэх үед эхнэр нь бололтой эмэгтэй салгах гэж оролдсон. ...жолооч залуу миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. ...Г тухайн залууг гараараа нүүр хэсэгт нь цохиж байгаа харагдсан. ...Миний толгой өвдөөд, зүүн чихний ард бага зэрэг хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

-гэрч Ц.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...сүүлд ирсэн ах А ахыг заамдаж авахад хэргийн газар байсан эрэгтэй түүний нүүр рүү цохисон. Тэгтэл ах нүдээ дараад доош тонгойход нөгөө залуу нь нуруу болон гар, хөл рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эхэлсэн. ...А ахын баруун нүдний доод зовхиноос цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

-гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машинаас буугаад ирэхэд нөхрийг нэг залуу шууд заамдаад хоорондоо барьцалдаад авахаар нь би машины жолоочийн эсрэг талаас тойроод очих хооронд туранхай өндөр залуу ирээд нөхрийн нүүр рүү гараараа цохихоор нь дүү Г бид хоёр салгахаар оролдох гэхэд дийлээгүй. Нөхөр доош тонгойн суусан, нуруун дээрээс нь тухайн хүн цохиж, өшиглөж харагдсан. Тэгээд нөхөр Аийн баруун нүдний доод хэсгээс цус гараад байсан учир дүү Г цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

-гэрч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...төв замд хоёр машин мөргөлдөөд зам тээврийн осол болсон. ...нөхөр машинаас буугаад гүйхээр нь машинаа унтраагаад араас нь яваад очсон чинь нөхөр “Батчимэгээ ахын дүү яасан бэ” гээд орилоод байсан. ...машинаас бууж ирсэн эрэгтэй хүн Оыг ахыг заамдаж авсан харагдсан. ...Г гүйж очоод салгахаар нь би очиж О ахыг дагуулаад машиндаа суулгаж шууд гэмтлийн эмнэлэг явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

-гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зам тээврийн осол болсон талаар дуудлага ирсний дагуу очиж шалгахад 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан.  ...би машинаасаа буугаад очих үед согтуу жолоочийн ар гэрээс яваа гэх хүн доор нь ороод тонгойсон, хар өнгийн куртиктэй залуу зодож байсан. ...Нэг нь “танай согтуу нөхөр чинь хүн алчихлаа” гээд орилж хашхираад байсан. ...тонгойн суусан байсан залуугийн хөмсөг юм уу хамраас цус гарсан бололтой байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

-гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...сүүлд ирсэн машины жолоочийн нүүрээс цус гарч байсан. Харин эхнэр нь бололтой хүн нөхрийн нүдийг ийм болгочихлоо гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),

-шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг машинаас буух үед дүүг хөөж байсан улаан өнгийн куртиктэй залуу үгийн зөрөөгүй заамдаад авсан. Тэгэхээр нь би түүнийг өөрөөсөө холдуулах гэж толгой руу нь гараараа нэг удаа цохиод, ноцолдож байсан чинь хамт явж байсан бололтой туранхай залуу хүрч ирээд миний баруун нүд рүү гараараа цохисон. Тухайн үед нүд харанхуйлаад нүүрээ дараад доош тонгойн суухад миний ар нуруу хэсэг рүү цохиж өшиглөсөн. ...Миний баруун нүдний доод зовхиноос цус гараад байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170-171 дүгээр тал),

-шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...О ахыг хар машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн боогоод дарчихсан, цохиж байсан. Гүйж очоод салгах гэхэд эхнэр нь нүүрнээс маажихаар нь нүдээ аних хооронд миний баруун шанаа руу хэн гэдгийг нь мэдэхгүй, нэг нь гараараа цохисон. Тэгэхээр нь би О ахтай ноцолдож байгаа залууг цохисон гэж бодоод түүний шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. ...Удалгүй цагдаа ирээд намайг хүн зодсон гээд авч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дүгээр тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12318 тоот “...Ц.Аийн биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор болон доод хананы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),         

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12498 тоот “... Б.Оын биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хуйхан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. ...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Оын, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Оын, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.А, Б.Г нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Оын, шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогч Ц.А, Б.Г нар нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аид 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Год 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.А нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч үүнээс 1 жилийн дараа дахин гэмт хэрэг үйлдсэн" гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.А, Б.Г нар нь улсын яллагчийн дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй.

 

Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ялыг эдэлж дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна. Харин шүүгдэгч Б.Г нь Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор ял шийтгэлгүй байх ба, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.А, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүгдэгч Ц.Аийн хувийн байдал буюу урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Б.Год оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд, шүүгдэгч Ц.Аид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож;

-шүүгдэгч нар торгох ялыг хуульд заасан хугацаанд болон шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Б.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Цийн А, шүүгдэгч И овогт Бийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Аийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Б.Год оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд, шүүгдэгч Ц.Аид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г торгох ялыг хуульд заасан хугацаанд, шүүгдэгч Ц.А  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Б.Г нар энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ц.А нь шүүгдэгч Б.Гоос, хохирогч Б.О нь шүүгдэгч Ц.Аээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.А, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.А, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА