| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
2021 03 22 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овгийн Ц.С т холбогдох эрүүгийн 1911031300872 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урианхан овгийн Ц.С , 1979 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу, тухайн үед согтуу байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16-17/,
Хохирогч Я.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны сүүлээр намайг хөдөө явахаас өмнө зүс таних Сүхбаатар гэх залуу манай гэрт ирээд 2 хоносон. 10 дугаар сарын 24-нд би Өмнөговийн Гурвантэс рүү ээлжийн жолоочийн ажил хийхээр явсан ингэхдээ Сүхбаатарыг гэртээ үлдээсэн. Намайг иртэл гэрийг маань хараад байж байя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд үлдээсэн. Хөдөө яваад 10-аад хоногийн дараа утас руу нь залгахад авахгүй байсан. Тэгэхээр нь хуучин манай хашаанд амьдарч байсан хүнээс гуйгаад очиж шалгуултал гэрт хүн байхгүй, бас танай гэрийн зурагт алга байна гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа гэртээ иртэл манай зурагт болон халаагуур тень, газан плитк алга болсон байсан. Сүхбаатарыг хэд хоног сураглахад сураг гараагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс панасоникийн зурагт (инчийг нь сайн мэдэхгүй), цахилгаан тень цагаан өнгийн хөлтэй суурьтай мөн газан плитк байсан. Намайг хөдөө явсны дараа Сүхбаатартай утсаар яриад чи яагаад зурагт аваад явсан юм бэ гэсэн чинь би зурагт, тень хоёрыг авчихсан Баянбүрдэд айлд байгаа гээд согтуу ярьсан. Дахин залгах гэсэн утас нь болохгүй байсан. Энэ гэрт би 10-аад жил амьдарч байгаа ... цахилгаан тень цагаан өнгийн хөлтэй суурьтай үүнийг 2018 оны өвөл Шведээс авчирсан, харин 42 инчийн хар өнгөтэй зурагтыг 2013 онд 800000 төгрөгөөр авч байсан, газан плитк 2017 онд 250.000 (яг ингэж бичигдсэн байсан)-р авсан. Манай гэрийн хаалга болон бусад эд зүйлд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Сүхбаатар гэдэг хүнтэй өмнө нь нэг компанид жолоочоор ажиллаж байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Энэ хүн архи дарс уудаг, гэр нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 19-13 тоотод байдаг, гэхдээ одоо тэнд нь хүн байхгүй. Утасны дугаар нь 80063248. Намайг хөдөө явсныг манай эгчээс өөр хүн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 20-22/,
Шүүгдэгч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Я.Л тэй 10 гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт жолооч хийж байхдаа танилцсан. Бид хамгийн сүүлд 2019 оны 10 сарын сүүлээр Лхагва ахын Өмнөговь явахад уулзаж гэрийнх нь түлхүүрийг авсан. Тухайн үед би тэднийд хэд хоног амьдарч байсан. Би гэртээ түлээ байхгүй учир Лхагваа ахыг хөдөө явахаар нь гэрийг нь сахиад байж байя гээд үлдсэн. Тэгээд 2 хоноод гадуур явж архи уусан үедээ гэрт нь байсан эд хогшлыг аваад бусдад зарчихсан юм. Түүний гэрийг харж байхдаа Драгон орж хүмүүстэй уулзсан. Тэгээд архи уугаад согтуу гэрт нь ирж хойморт нь байсан том зурагт, халаагуур тень, газан плитк зэргийг авч зурагтыг нь 3, 4 дүгээр хороололд өргөө кино театрын урд байдаг ломбардад өөрийн бичиг баримтаар 60000 төгрөгөөр барьцаанд тавьсан харин халаагуур тень, газ плиткийг 7-н буудал дээр гудамжинд явж байгаа хүнд плиткийг 5000 төгрөгөөр, өөр нэг хүнд халаагуурыг 20000 төгрөгөөр худалдсан. Ийм үйлдэл хийснээ Лхагвасүрэнд хэлээд уучлалт гуйгаад эргэж төлнө гэдгээ хэлсэн. Зурагт тавьсан ломбардыг зааж өгч чадна, харин эд зүйл зарсан хүнээ танихгүй...” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Гэрч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энэхүү гэрээн дээр байгаа эд зүйлс 32 инчийн удирдлагатай зурагт байна. Ер нь бол хулгай болон бусад гэмт хэргийн улмаас олсон зурагт гэдгийг ломбардууд мэдэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зурагтыг тухайн хүн авч ирэхдээ тэрний зурагт түүний зурагт гэсэн тамга тэмдэг байдаггүй шүү дээ. ...Энэхүү зурагтыг хугацаа нь дуусаад ирээд аваагүй, гэрээгээ сунгаагүй тул журмын дагуу зар тавьж бусдад худалдан борлуулсан. Гэхдээ хэнд худалдан борлуулсан эсэх нь бүртгэл байдаггүй тул би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 28/,
Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №ЧД2-19-762 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2018 оны өвөл Швед улсаас авчирч хэрэглэсэн, цагаан өнгийн доороо суурьтай тень 1 ширхэг, 217 онд ТВ тохиролцоогоор авсан газан плитк 1 ширхэг зэрэг нь 165.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 29-30/,
Дамно ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн №ЧД2-20-005 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Panasonic загварын 32 инчийн, 2013 онд худалдан авсан хар өнгийн зурагт 1 ширхэг нь 280.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 32-33/,
Шүүгдэгч Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Лхагвасүрэн ахын гэрээс ямар нэг зөвшөөрөл аваагүй. Өөрөө дур мэдэн авч явсан. Надад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 38-41/,
“Силвер” барьцаат зээлийн гэрээ /хх 45/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд иргэн Я.Л гийн итгэмжлэн хариуцуулсан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36-415 тоотод байрлах гэрээс 32 инчийн панасоник үйлдвэрийн зурагт, тень, газан плитк зэрэг эд хөрөнгийг завшиж, 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16-17/, хохирогч Я.Л гийн “...2019 оны сүүлээр намайг хөдөө явахаас өмнө зүс таних Сүхбаатар гэх залуу манай гэрт ирээд 2 хоносон. 10 дугаар сарын 24-нд би Өмнөговийн Гурвантэс рүү ээлжийн жолоочийн ажил хийхээр явсан ингэхдээ Сүхбаатарыг гэртээ үлдээсэн. Намайг иртэл гэрийг маань хараад байж байя гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд үлдээсэн. Хөдөө яваад 10-аад хоногийн дараа утас руу нь залгахад авахгүй байсан. Тэгэхээр нь хуучин манай хашаанд амьдарч байсан хүнээс гуйгаад очиж шалгуултал гэрт хүн байхгүй, бас танай гэрийн зурагт алга байна гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа гэртээ иртэл манай зурагт болон халаагуур тень, газан плитк алга болсон байсан. Сүхбаатарыг хэд хоног сураглахад сураг гараагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс панасоникийн зурагт (инчийг нь сайн мэдэхгүй), цахилгаан тень цагаан өнгийн хөлтэй суурьтай мөн газан плитк байсан. Намайг хөдөө явсны дараа Сүхбаатартай утсаар яриад чи яагаад зурагт аваад явсан юм бэ гэсэн чинь би зурагт, тень хоёрыг авчихсан Баянбүрдэд айлд байгаа гээд согтуу ярьсан. Дахин залгах гэсэн утас нь болохгүй байсан. Энэ гэрт би 10-аад жил амьдарч байгаа ... цахилгаан тень цагаан өнгийн хөлтэй суурьтай үүнийг 2018 оны өвөл Шведээс авчирсан, харин 42 инчийн хар өнгөтэй зурагтыг 2013 онд 800000 төгрөгөөр авч байсан, газан плитк 2017 онд 250.000 (яг ингэж бичигдсэн байсан)-р авсан. Манай гэрийн хаалга болон бусад эд зүйлд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Сүхбаатар гэдэг хүнтэй өмнө нь нэг компанид жолоочоор ажиллаж байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Энэ хүн архи дарс уудаг, гэр нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 19-13 тоотод байдаг, гэхдээ одоо тэнд нь хүн байхгүй. Утасны дугаар нь 80063248. Намайг хөдөө явсныг манай эгчээс өөр хүн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 20-22/, шүүгдэгч Ц.С ын “...Я.Л тэй 10 гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт жолооч хийж байхдаа танилцсан. Бид хамгийн сүүлд 2019 оны 10 сарын сүүлээр Лхагва ахын Өмнөговь явахад уулзаж гэрийнх нь түлхүүрийг авсан. Тухайн үед би тэднийд хэд хоног амьдарч байсан. Би гэртээ түлээ байхгүй учир Лхагваа ахыг хөдөө явахаар нь гэрийг нь сахиад байж байя гээд үлдсэн. Тэгээд 2 хоноод гадуур явж архи уусан үедээ гэрт нь байсан эд хогшлыг аваад бусдад зарчихсан юм. Түүний гэрийг харж байхдаа Драгон орж хүмүүстэй уулзсан. Тэгээд архи уугаад согтуу гэрт нь ирж хойморт нь байсан том зурагт, халаагуур тень, газан плитк зэргийг авч зурагтыг нь 3, 4 дүгээр хороололд өргөө кино театрын урд байдаг ломбардад өөрийн бичиг баримтаар 60000 төгрөгөөр барьцаанд тавьсан харин халаагуур тень, газ плиткийг 7-н буудал дээр гудамжинд явж байгаа хүнд плиткийг 5000 төгрөгөөр, өөр нэг хүнд халаагуурыг 20000 төгрөгөөр худалдсан. Ийм үйлдэл хийснээ Лхагвасүрэнд хэлээд уучлалт гуйгаад эргэж төлнө гэдгээ хэлсэн. Зурагт тавьсан ломбардыг зааж өгч чадна, харин эд зүйл зарсан хүнээ танихгүй...” гэх мэдүүлэг /хх 26-27/, гэрч М.Э ын “...Энэхүү гэрээн дээр байгаа эд зүйлс 32 инчийн удирдлагатай зурагт байна. Ер нь бол хулгай болон бусад гэмт хэргийн улмаас олсон зурагт гэдгийг ломбардууд мэдэх боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл зурагтыг тухайн хүн авч ирэхдээ тэрний зурагт түүний зурагт гэсэн тамга тэмдэг байдаггүй шүү дээ. ...Энэхүү зурагтыг хугацаа нь дуусаад ирээд аваагүй, гэрээгээ сунгаагүй тул журмын дагуу зар тавьж бусдад худалдан борлуулсан. Гэхдээ хэнд худалдан борлуулсан эсэх нь бүртгэл байдаггүй тул би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 28/, Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №ЧД2-19-762 дугаар хөрөнгийн “...2018 оны өвөл Швед улсаас авчирч хэрэглэсэн, цагаан өнгийн доороо суурьтай тень 1 ширхэг, 217 онд ТВ тохиролцоогоор авсан газан плитк 1 ширхэг зэрэг нь 165.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 29-30/, Дамно ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн №ЧД2-20-005 дугаар хөрөнгийн “...Panasonic загварын 32 инчийн, 2013 онд худалдан авсан хар өнгийн зурагт 1 ширхэг нь 280.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 32-33/, шүүгдэгч Ц.С ын “...Би Лхагвасүрэн ахын гэрээс ямар нэг зөвшөөрөл аваагүй. Өөрөө дур мэдэн авч явсан. Надад үнэлгээтэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 38-41/, “Силвер” барьцаат зээлийн гэрээ /хх 45/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.С нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч Ц.С ын үйлдсэн гэмт хэргийн хохирол болох панасоник үйлдвэрийн зурагтыг 42 инч гэж буруу бичсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн 32 инчийн панасоник үйлдвэрийн зурагт болгон зөвтгөсөн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 445.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 36-415 тоотод оршин суух, Ядамын Лхагвасүрэн /РД: РЭ63041032/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх, шүүгдэгч Ц.С т ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ганбаатарын 2021.03.02-ны өдрөөс 2021.03.21-ний өдрийг хүртэл нийт 20 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овгийн Ц.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.С ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С аас 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 36-415 тоотод оршин суух, Ядамын Лхагвасүрэн /РД: РЭ63041032/-д олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН