Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Б.Б-, Б.Г-, Г.Э-,  Б.Б-, Д.М-,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Т-гийн М-т холбогдох эрүүгийн 20100176300000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь, ам бүл 3, эхнэр, охины хамт, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Ногооны 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О- овогт Т-гийн М-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 10 дугаар сард ******* дүүргийн ******* дүгээр хороо, М-ийн шанд гэх газар 15 айлын газар зарна, 1 сарын дараа гэрчилгээ нь гарна, би газрын наймаа хийдэг, олон жил газар зарж байна, найдвартай гэж газрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Б-аас 6.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын сард Б.Г-өөс 2.000.000 төгрөг, Г.Э-гаас 2.000.000 төгрөг тус тус бэлнээр, Б.Д-аас 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг, Б.Б-аас 2.000.000 төгрөг, Б.Б-өөс 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Д.М-аас 300.000 төгрөг тус тус өөрийн Хаан банкны 000- дугаарын дансаар авч нийт 15.300.000 төгрөгийг залилж авсан,

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол-120 мянгат чиглэлийн автобусанд зорчиж явахдаа иргэн П.Н-гийн гээгдүүлсэн Redmi 9T загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 649.824 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Т.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би уг нь энэ хүмүүсийг газартай болгох санаатай туслах гэж байсан юм. Би дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулах болно. Би газрын албаны ******* гэх хүнээр шалгуулж эзэнгүй газар болохоор гэрчилгээ гаргаж өгөх гэж байсан юм. Надад итгэмжлэл хийж өгсөн зүйл байхгүй. Би мөнгийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан юм. Би булчирхайн хорд хавдрын 3 дугаар зэргийн өвчтэй юм. Хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувь алдагдалтай асаргаанд байдаг. ******* дүүргийн ******* дүгээр хорооны Өлзийт хороололд автобусанд явж байхдаа нэг хүн намайг сэрээгээд сандал дээр утас чинь уначихсан байна, утсаа ав гэхээр нь би аваад халаасандаа хийчихсэн. Би автобус дотор унтаад явж байсан бөгөөд нойрмог байхад танихгүй хүн сэрээгээд утсаа ав гэхээр нь аваад халаасандаа хийсэн. Автобуснаас буугаад гэр рүүгээ алхаад явж байтал халаасандаа 2 утас хийсэн байснаа мэдсэн. Би тэр утсыг албаар авсан асуудал байхгүй. Миний утас бас ухаалаг, мэдэрдэг дэлгэцтэй утас байсан адилхан л утас харагдахаар нь аваад халаасандаа хийсэн юм.

 

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай ажлын газрын залуу ийм газар зарна гэнээ гээд түүний дагуу шүүгдэгчтэй уулзахад нэг айлын газрыг 1.5 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би шүүгдэгчид 6 сая төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө ирж авахдаа охинтойгоо ирж авсан. Түүнээс хойш 20.000 төгрөг мөр гаргана гэж хэлээд авч байсан. Дараа нь утсаа авахгүй байсан учир эхнэртэй нь уулзахад хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш их хугацаа өнгөрсөн болохоор цагдаагаар явахгүй бол олдохгүй юм байна гэж бодоод цагдаад гомдол гаргасан...” гэв.

 

Хохирогч Б.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 01 дүгээр сард М- манай ажил дээр ирээд газар зарах талаар хэлж байсан. Манай ажлын хүмүүс авчихсан гэж хэлж байсан учир Т.М-т ажлынхаа гадаа машин дотор 2.0 сая төгрөг бэлнээр өгөөд газар авахаар болсон. Хохирлоо барагдуулмаар байна...” гэв.

 

Хохирогч Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Газар авна гээд ажлынхаа урд Мандахбаярын машин дотор Т.М-т 2.0 сая төгрөг өгсөн...” гэв.

 

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх манай ажил дээр ирэхэд нь зарна гэх газрыг очиж үзээд 2 айлын газар авахаар тохиролцоод 2.0 сая төгрөгийг Мандахбаярын машинд дотор Т.М-т бэлнээр өгсөн...” гэв.

 

Хохирогч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх шүүгдэгч нь надад газар санал болгоод, намайг газар авах хүн олж өгвөл надад үнэгүй газар өгнө гэж хэлсэн. Манай ажлынхан 2, 2 газар авна гэж байсан. Т.М- нь хүнд газраа яаж зүгээр өгчхөв дээ гээд намайг 300.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би 300.000 төгрөгийг Т.М-т өгсөн. Надад өнөөдөр 100.000 төгрөг нөхөн төлсөн...” гэв.

 

Эрүүгийн 2010017600000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Хохирогч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******-15-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч П.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 134-136-р хуудас/,

Гэрч Ш.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Хохирогч Д.М-ын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 66-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 80-р хуудас/,

Хохирогч Б.Б-ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 71-р хуудас/,

Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 89-р хуудас/,

Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-р хуудас/,

Дамно ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20-510 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн *******1-р хуудас/,

Юнител ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5439 дугаартай албан бичиг /хх-ийн *******9-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 164-р хуудас/,

Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49, 155-р хуудас/

Шүүгдэгч Т.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 100-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 102-р хуудас/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн  магадлах комиссын шийдвэр, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 107-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

Нэг: Залилах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М- нь “******* дүүргийн ******* дүгээр хороо, М-ийн шанд гэх газар 15 айлын газар зарна, 1 сарын дараа гэрчилгээ нь гарна, би газрын наймаа хийдэг, олон жил газар зарж байна, найдвартай” гэж  нэр бүхий хохирогч нарыг хуурч, дагуулж явж газар үзүүлэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-аас 6.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын сард хохирогч Б.Г-өөс 2.000.000 төгрөг, хохирогч Г.Э-гаас 2.000.000 төгрөгийг тус тус бэлнээр, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  хохирогч Б.Д-аас 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-аас 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-өөс 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Д.М-аас 300.000 төгрөгийг тус тус Хаан банкны 000- дугаарын дансаар авч, нийт 15.300.000 төгрөгийг залилсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...Манай ажлын Д.М- нь тоолуурын заалт бичиж явах үедээ Т.М-тэй танилцсан байсан. Т.М- нь “газар зарна” гэж Д.М-т хэлсэн гэсэн. Д.М- нь ажил дээрээ ирээд “Т.М- гэдэг хүн газар зарна гэсэн” гэж бид нарт хэлсэн. Тэгээд бид нар Т.М-тэй уулзаж газар авахаар болсон юм.

        Т.М- гэх хүн “******* дүүргийн Өлзийт хорооллын замын урд талд М-ийн шандад 6 айлын газар байгаа зарна” гэхээр нь би 4 айлын газар авахаар нийт 6,000,000 төгрөгийг М-т 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкнаас бэлнээр авч өгсөн юм. Т.М- нь “газрын гэрчилгээг удахгүй гаргаад өгнө. ******* дүүргийн Газрын албанд таньдаг хүн байгаа, асуудалгүй газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэсэн юм. 2019 оны 1 сарын үед уулзаж газраа заалган авч тэмдэглэгээ хийж байсан. Тэгээд Т.М-өөс “газраа авъя” гэхэд согтуу “одоо газар гарахгүй” гэж хэл амаар доромжлох болсон юм. Би нийт 6.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Хохирогч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 онд манай ажлын Д.М- нь “М- гэдэг хүн газар зарна” гэж байна гэхээр нь уулзсан. Т.М- нь олон айлын газар байгаа гэж байсан. Манай ажлын хүмүүст Т.М- нь зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө 1,000,000 төгрөгөөр тооцож, нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр ажлынхаа гадаа машин дотор нь өгсөн юм. Газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. Т.М- гэдэг хүн өөрийгөө олон жил газрын наймаа хийсэн, найдвартай асуудалгүй гээд байсан.  Манай ажлын хүн болгон 2 айлын газар авна гэсэн. Т.М- нь зарна гэж байсан газраа үзүүлээд “хэд хоногийн дараа авна гэсэн газрын кадастрын зургийг авхуулсан өргөдөл өгсөн байгаа. Удахгүй гэрчилгээ гарна” гэж хэлж байсан. Би 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Хохирогч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1-2 сарын үед манай ажлын Мандахбаяр нь М- гэдэг хүн газар зарна гэж байна. М- гэх хүнтэй уулзаж үзсэн чинь олон айлын газар байгаа гэж байсан. М- зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө гэж 1,000,000 төгрөг гээд нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр Ажлынхаа урд талд Мандахбаярын машин дотор нь өгсөн юм. Тэгээд газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. М- гэдэг хүн өөрийгөө олон жил газрын наймаа хийсэн, найдвартай асуудалгүй гээд байсан болохоор үнэхээр итгэсэн. 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 1 сард манай ажлын газрын Д.М- гэж залуу “Хан-уул дүүргийн М-ийн шанд гэж газар бөөнөөрөө нийлж газар авах уу” гэсэн. Т.М- гэдэг хүнтэй очиж уулзаж газар үзэхэд хоосон эрүүл газар заагаад “энэ газрыг зарна, гэрчилгээг асуудалгүй шууд гаргаж өгнө” гэж байсан. Нийт 15 айлын газар үзүүлсэн. Би хоёр айлын газар авахаар тохиролцож 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Т.М-ийн  000- дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл авсан тухай баримт, газрын цэгийг тодорхойлсон баримт өгч байсан. Газрын гэрчилгээг 1 сарын дараа гаргаж өгнө гэж байсан. Одоог хүртэл нэг ч холбоо барилгүй залилан мэхэлж алга болсон. Хамтарч байсан хүмүүс 2019 оны 5 сард тэр газар очиж үзэхэд шинээр хашаа тойруулан барьсан байсан.  Т.М- гэдэг хүн анх уулзаж байх үедээ “ямар ч асуудал байхгүй. Газрын гэрчилгээ гаргаж өгнө. Газрын албанд таньдаг хүн байгаа” гэж байсан. Т.М- нь гэрчилгээг шууд миний нэр дээр гаргаж өгнө гэж мөнгө авсан. Т.М- нь утсаа авахгүй, олдохгүй 2 жил болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-15-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 1 сарын үед манай ажлын Д.М- нь “Т.М- гэдэг хүн газар зарна” гэж байна гэсэн. Т.М-тэй уулзахад “олон айлын газар байгаа” гэж байсан. Т.М- нь зарна гэсэн газраа зааж үзүүлсэн бөгөөд эрүүл тэгш газар байсан болохоор би 2 айлын газар авахаар болж нэг айлын газрын мөнгө гэж 1,000,000 төгрөг гээд нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр ажлынхаа урд талд Д.М-ын машин дотор өгсөн юм. Газрынхаа гэрчилгээг сарын дараа гаргаад өгнө гэж ярьж байсан. Т.М- гэдэг хүн өөрийгөө олон жил газрын наймаа хийсэн, найдвартай асуудалгүй гээд байсан болохоор үнэхээр итгэсэн. Би өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Би гомдолтой байна. 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн ах Б.Б- нь хамт ажилдаг хүмүүстэйгээ ******* дүүргийн ******* дүгээр хороо, М-ийн шанд гэх газарт газар авах гэж байна. Т.М- гэж хүнтэй уулзаад үз гэхээр нь Т.М-тэй уулзахад “газар байгаа, чи мөнгөө л өгчих юм бол асуудалгүй газрын гэрчилгээг гаргаад өгнө” гэсэн. Би 1,000,000 сая төгрөгийг Т.М-ийн 000- тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл одоо болтол газрын гэрчилгээ гараагүй байна. Т.М- нь “газрын албанд таньдаг хүн байгаа. Асуудалгүй газрын гэрчилгээг гаргана. Мөнгөө өгчих юм бол 7 хоногийн дотор гэрчилгээг гаргаад газартай болно” гээд байсан. Бид нарт үзүүлсэн газраа авсан байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Хохирогч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* дүүргийн ******* дүгээр хороо, Ногооны гудамжинд тоолуурын заалт бичиж явж байх үедээ Т.М- гэх ахтай танилцсан. 2018 оны 10 дугаар сарын үед Т.М- ахын гэрт тоолуурын заалт бичиж байхад тэрээр “15 айлын хоосон газар байна. Авах хүн байна уу? Ямар нэгэн асуудал байхгүй. Чи харин авах хүн олоод ирэх юм бол би чамд хоёр айлын газар үнэгүй өгнө. Би газрын наймаа хийдэг. Олон жил газар зарж байна” гээд цүнхнээсээ газрын бичиг цаас үзүүлээд байхаар нь би итгээд ажлынхаа хүмүүст хэлсэн. Т.М- ахтай уулзаж 15 айлын газрыг очиж үзсэн юм. Тэгэхэд хоосон газар байсан бөгөөд Т.М- ах “мөнгөө өгчих юм бол гэрчилгээг удахгүй гаргаад өгнө” гэж байсан. Манай ажлын Баянжаргал, Дэлгэрбаяр, Энх-Амгалан, Ганчөдөр, Болор-Ундрах нар газар авахаар болж нэг хүн 2 айлын газар авна гэж байсан. Нэг айлын газрын мөнгө 1,000,000 төгрөг гэж Т.М- ах хэлж байсан. Т.М- ах надад үнэгүй газар өгнө гэж байсан боловч хүнд зүгээр газар өгч болдоггүй юмаа лус савдаг тахина гэж хэлээд 300.000 төгрөг надаас авсан. Би мөнгөө дансаар шилжүүлсэн байгаа. Т.М- ах манай ажлын хүмүүсээс мөнгө авснаас хойш алга болж гэртээ байхгүй, утсаа авахгүй алга болсон. 300.000 төгрөгөөс өнөөдөр 100.000 төгрөг авсан. Үлдэгдэл 200.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч Д.М-ын Хаан банк дахь дансны хуулга: 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг 000- данс руу шилжүүлсэн /хх-ийн 66-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын Хаан банкны дансны хуулга: 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус бүр 1.000.000 төгрөгийг 000- данс руу шилжүүлсэн  /хх-ийн 80-р хуудас/,

Хохирогч Б.Б-ийн Хаан банкны дансны хуулга: 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг 000- данс руу шилжүүлсэн /хх-ийн 71-р хуудас/,

 ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16/4899 дугаартай албан бичигт: “...Мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа хэрэгт холбогдох нэр бүхий 15 иргэний нэрээр шалгахад 2019 оны 01 дүгээр сард тус албанд газрын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх ба дээрх хүсэлтүүдийг судлан хуулийн хугацаанд холбогдох журмын дагуу шийдвэрлэх боломжгүй тухай хариуг мэдэгдэх хуудсаар шийдвэрлэсэн байна...” /хх-ийн 89-р хуудас/,

******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1372 дугаартай албан бичигт” Т.М- нь Г-2206012388 дугаартай ******* дүүргийн ******* дүгээр хороо Ногооны 1 дүгээр гудамжны 102в тоот хаягт байршилтай эзэмшлийн газар мөн хаягт Ү-2206054018 дугаартай хувийн сууцтай гэжээ. /хх-ийн 98-р хуудас/

Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би уг нь энэ хүмүүсийг газартай болгох санаатай туслах гэж байсан юм. Би дээрх хүмүүсийн хохирлыг барагдуулах болно. Би газрын албаны ******* гэх хүнээр шалгуулж эзэнгүй газар болохоор гэрчилгээ гаргаж өгөх гэж байсан юм. Надад итгэмжлэл хийж өгсөн зүйл байхгүй. Би мөнгийг өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан юм. Би булчирхайн хорд хавдрын 3 дугаар зэргийн өвчтэй юм. Хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувь алдагдалтай асаргаанд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг онцлогтой.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Т.М- нь дээрх нэр бүхий хохирогч нарт “М-ийн шанд” гэх газар дагуулан очиж газар үзүүлж, өөрөөр хэлбэл өөрт байхгүй зүйлийг өөрийн өмч, захиран зарцуулах эрхтэй мэтээр тайлбарлаж, газрын кадастрын зураг үзүүлэх зэргээр итгүүлж, тэрбээр нэр бүхий хохирогч нараас бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгийг авч өөртөө хэрэглэж, хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М- нь ийнхүү нэр бүхий хохирогч нарыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй үйлдлээ илэрхий хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж зориуд хүсэж хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох” шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хоёр: Бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М- нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол-120 мянгат чиглэлийн автобусанд зорчиж явахдаа хохирогч П.Н-гийн гээгдүүлсэн Redmi 9T загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас 649.824 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч П.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өглөө гэрээсээ гараад Багшийн дээд дээр байрлах “Ах од” жолооны курст жолоонд суучхаад 13 цагийн орчимд “Өлзийт 120 мянгат” гэсэн автобусанд сууж Буянт-Ухаа 2 хороололд буугаад гар утсаа алга болсон байхыг мэдсэн.  Би хамгийн сүүлд гар утсаараа 120 мянгат-Өлзийт гэсэн автобусанд суугаад 99135037 гэсэн дугаар руу залган ээж рүүгээ ярьж байсан. Буугаад буудал дээр байх “Хуушуур” гэсэн хаягтай газар орж хуушуур захиалаад төлбөрөө төлөхөөр цүнхээ үзэхэд цахилгаан нь онгорхой гар утас байхгүй болсон байна. Би автобусны араас явж Айдсын даваа орчим гүйцэж зогсоогоод утсаа үзсэн боловч байгаагүй. Миний цүнхэнд гар утас түрүүвч гоо сайхны хэрэгсэл байсан. Хамгийн сүүлд гар утсаа хийсэн болохоор дээр нь гар утас байсан. Цүнхнээс өөр зүйл алдагдаагүй. Миний гар утас Redmi 9T гэсэн загварын цэнхэр өнгийн, цэнхэр өнгийн гэртэй шилэн наалт нь ирмэг хэсгээрэй бага зэрэг цуурсан утас байсан. Тухайн гар утсаа 2019 оны 12 сард 1,100,000 төгрөгөөр Сайн электрон барааны дэлгүүрээс худалдан авч байсан. Одоо тухайн гар утсаа тухайн ханшаар нь үнэлж байна. Миний гээгдүүлсэн гэх гар утас нь 86548504*******02667, 86548504*******02675 гэсэн имей кодтой тухайн гар утсанд 99958487, 99690437 гэсэн дугаар ашиглаж байсан. Тухайн үед барьж байсан цүнх маань жижиг дотор нь түрийвч гоо сайхны хэрэгсэл, утас хийхэд дүүрээд байсан. Цүнх онгойсон, хүн авсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-136-р хуудас/,

Гэрч М.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 сарын ихээр өдрийг нь тодорхой санахгүй байна, манай аав М- дүү Тэгшбуянтын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 44-24 тоотод байх манай гэрт ирсэн. Тухайн өдөр манай аав автобусанд явж байгаад нэг утас олсон ашиглахад жаахан хэцүү юм байна гээд Самсунг утсаар солиод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тухайн утсыг нь авч яваад орой нь хадам ээж Болормаагийн утсаар сольж өгсөн юм. Ааваас авсан гар утас нь Red mi загварын гар утас байсан. Загварыг нь сайн мэдэхгүй байна. Тухайн утсыг манай хадам ээж Болормааг барьж байхад цагдаагаас дуудаад утсыг нь хурааж авсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 137-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20-510 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй Redmi 9T гэсэн загварын гар утас зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 649.824 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн *******1-р хуудас/,

Юнител ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05-01/5439 дугаартай албан бичиг: 36548504*******02675 имей кодтой утсанд 89850068 дугаарыг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хийж ашигласан байна. 89850068 дугаар Т-гийн М- УХ68121890 ******* дүүрэг *******-р хороо, Ногооны 1 дүгээр гудамж 102 тоот” гэх албан бичиг /хх-ийн *******9-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Хөн өнгийн Redmi 9T маркийн гар утсыг иргэн П.Н-д хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 164-р хуудас/,

Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...******* дүүргийн ******* дүгээр хорооны Өлзийт хороололд автобусанд явж байхдаа нэг хүн намайг сэрээгээд сандал дээр утас чинь уначихсан байна, утсаа ав гэхээр нь би аваад халаасандаа хийчихсэн. Би автобус дотор унтаад явж байсан бөгөөд нойрмог байхад танихгүй хүн сэрээгээд утсаа ав гэхээр нь аваад халаасандаа хийсэн. Автобуснаас буугаад гэр рүүгээ алхаад явж байтал халаасандаа 2 утас хийсэн байснаа мэдсэн. Би тэр утсыг албаар авсан асуудал байхгүй. Миний утас бас ухаалаг, мэдэрдэг дэлгэцтэй утас байсан адилхан л утас харагдахаар нь аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-р хуудас/

 

          Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Т.М- нь хохирогч П.Н-гийн гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөртөө авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын  гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 Иймд шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч нар нь “залилах гэмт хэрэг болон бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

  

Хохирол, хор уршгийн талаар:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

Шүүгдэгч Т.М- нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.Б-ад 6.000.000 төгрөг, хохирогч Б.Г-т 2.000.000 төгрөг, хохирогч Г.Э-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Д-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-өд 1.000.000 төгрөг, хохирогч Д.М-т 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч Т.М- нь хохирогч Д.М-т 100.000 төгрөг нөхөн төлсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-өөс 15.200.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-ад 6.000.000 төгрөг, хохирогч Б.Г-т 2.000.000 төгрөг, хохирогч Г.Э-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Д-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-өд 1.000.000 төгрөг, хохирогч Д.М-т 200.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч П.Н-гийн гар утасыг “Дамно” ХХК 649.824 төгрөгөөр үнэлсэн  /хх-ийн *******1-р хуудас/ бөгөөд хохирогч П.Н-д гар утсыг биет байдлаар буцааж өгсөн /хх-ийн 164-р хуудас/ байх тул шүүгдэгч Т.М-ийг хохирогч П.Н-д төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

          Улсын яллагчаас: Шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 7 сарын хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон Т.М- нь булчирхайн хорт хавдар өвчтэй биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

         Шүүгдэгч Т.М- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 101-р хуудас/, тэрээр өвчний учир 80 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр /хх-ийн 107-р хуудас/ тус тус батлагдаж байна.

 

          Шүүгдэгч Т.М-т ял оногдуулахдаа тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй  байдал болон тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс залилах, гээгдэл эд хөрөнгө завших гэсэн хоёр өөр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Т.М-ийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногт дүйцүүлэн 1 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.М- нь анх удаа хорих ялаар шийтгэгдэж байгаа, түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О- овогт Т-гийн М-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногт дүйцүүлэн 1 сарын хорих ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Т.М-ийн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.М-т оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь хохирогч П.Н-д “Redmi 9T” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул хохирогч П.Н-д төлөх төлбөргүй, хохирогч Д.М-т 100.000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч Т.М-өөс 15.200.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-ад 6.000.000 төгрөг, хохирогч Б.Г-т 2.000.000 төгрөг, хохирогч Г.Э-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Д-т 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 2.000.000 төгрөг, хохирогч Б.Б-өд 1.000.000 төгрөг, хохирогч Д.М-т 200.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Т.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР