Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Д.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н- овогт Д-гийн Б-өд холбогдох эрүүгийн 2**************102******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер-эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн ******* дүгээр ангид зэвсэг, химийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо *******ийн гудамжны 9 дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Н- овогт Д-гийн Б

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б-нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, *******ийн гудамжны 9 дүгээр байрны ******* тоотод орших гэртээ эхнэр Т.Н-тай “хоол хийсэнгүй, хэрүүл хийлээ” гэх хувийн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж, толгой, нүүр рүү гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, хэлний язрал, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өглөө манай эхнэр Н-тай боссон, манай хүү бид 2 босоогүй байсан. Эхнэр зурагтын тэнд очоод “пиздаанууд минь энийг салгачихгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ” гээд асуутал өөрийгөө өмөөрөөд “хүмүүс хэлж байдаг үг ш дээ” гэж хэлсэн. Маргааш нь шинэ жил байсан учир би торт захиалаад гэрээсээ гараад Тахилтад ээж дээрээ очиж торт өгчхөөд хүүдээ бэлэг, эхнэртээ хайрцагтай печень аваад гэртээ иртэл. Үүдэнд хүргэлтийн торт ирсэн байхаар аваад гэртээ орсон. Эхнэртэй печень өгөх гэтэл цаашаа хараад хэвтэж байхаар нь унтаж байна гэж бодоод хүүтэйгээ хамт гал тогооны өрөөнд шөл хийж уугаад унтацгаасан. Маргааш буюу 12 дугаар сарын 31-нд ямар нэгэн хэрүү болоогүй, хүүхдүүд зурагт үзээд тоглож байсан. Шинэ жил болох гэж байсан учир эхнэртэйгээ санаатай хоол цай хийгээч, шинэ жилийн уур амьсгал оруулъя гэж хэлтэл “Би яахаараа чамд хоол хийж өгдөг юм бэ” гэж хэлэхээр нь би тайлбарлаад хэлтэл “чамаар дээрэлхүүлж байж яахаараа хоол хийдгийн” гэж хэлсэн. Би тэсэж байгаад “ингэж он гаргана байхгүй ээжийнх рүүгээ явлаа” гэтэл “намайг тэр чигээрээ зайл” гэж хэлэхээр нь “надаас салах шалтаг хайгаад байгаа юм уу” гэж хэлтэл “чамаас салсан ч яах вэ” гэж хэлэхээр нь “миний хувцсыг бэлдээд өг” гэж хэлсэн. Би хувцсаа бэлдээд байж байтал нөгөө өрөөнөөс манай ээж, ах, дүү, хамаатан садныг муулаад байхаар нь цээж рүү нь жийсэн. Гэдэс рүү нь өшиглөсөн зүйл байхгүй, босож ирээд зууралдаад миний цамцны 2 товчийг тасалсан. Салахгүй болохоор нь хүзүүнээс нь мушгиж унагаасан. Тэр хооронд хүүхэд рүү “цагдаа дууд” гэж хэлсэн. Манай хүү утсаар залгаж байх шиг байсан. Удалгүй гаднаас нэг залуу орж ирээд бид 2-ийг салгаад гараад явсны дараа удалгүй 2 цагдаа орж ирсэн...” гэв

 

Эрүүгийн 2**************102************** дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12, 16-17-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 445 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-63-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 87-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 88-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.Б-нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, *******ийн гудамжны 9 дүгээр байрны ******* тоотод орших гэртээ хохирогч Т.Н-тай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, хэлний язрал, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө босож цай чанаж хоол хийгээгүй. Тэгсэн чинь хоол унд хийх юм уу авгай минь гэхээр нь чамаар муу хэлүүлээд хол цай хийж өгч чадахгүй гэсэн. Тэгсэн нөхөр Б- хүүхдэдээ хоёулаа ээжийнд очоод хоол унд идчихээд ирье гэхэд хүүхэд маань би явахгүй гэсэн. Тэгсэн чинь намайг чи надаас салах юм уу, тийм бол миний хувцсыг бэлд гээд уурлаад байхаар нь би чиний хувцсыг бэлдэхгүй, яахаараа чиний хувцсыг бэлддэг юм гэхэд өөрөө уурлаад шуудайнд бүх хувцсаа хийгээд би явлаа гэхээр нь чи дараагийн амьдрах хүнтэй болоод хувцсаа аваад явж байгаа юм уу гэж асуухад над руу гал тогооны өрөөнөөс нэг зүйл шидсэн. Юу шидсэнийг анзаараагүй тэр зүйл нь намайг оноогүй. Тэгсэн чинь ирээд буйдан дээр сууж байхад гэдэс рүү 2 удаа өшиглөөд толгой руу гараараа цохиод, нүүр рүү цохисон учраас өөрийгөө хамгаалж зууралдахад хүүхэд маань хүн дуудахаар гараад явсан. Тэр үед намайг заамдсан байсан учраас толгой эргэж бие сулрахад газар унагаахаар нь босоод ирэхэд толгой руу дахиад цохиод байж байхад хажуу айлын 13 тоотын залуу орж ирээд салгасан. Одоо би жирэмсэн 3 сартай. Тухайн үеийн асуудлаас болоод эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд хэвийн байна. Ямар нэгэн асуудал байхгүй байна гэсэн. ..гэрлэлтийн баталгаатай, 2010 оноос хойш хамт амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй. ... чамаас салж байна, чи хүүхдээ авхуул хэрэв хүүхдээ төрүүлээд тэтгэмж авна гэвэл хувиараа арга хэмжээ авна гэж хэлсэн. Гэтэл энэ хооронд манай 10 настай ******* цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 10-12, 16-17-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Аав ээжийг хоол өгсөнгүй гээд хэрэлдсэн, хэрэлдэх үедээ аав ээж рүү очоод цээж хэсэг рүү нь өшиглөөд, гал тогооны өрөөнд хоорондоо барьцалдаж аваад ээж намайг 102 дугаарт залгаад цагдаа дуудаарай гэхээр нь 102 залгаж цагдаад “аав ээжийг зодоод байна” гэж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хажуу талын ******* тоот айлын Сүхээ гэдэг хүүхэд орж ирээд” аав ээжийг зодоод байна” салгаад өгөөч гэхээр нь гэрт нь ороход эхнэр нөхөр 2 хоорондоо заамдалцан зогсож байхаар нь дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 445 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Т.Н-гийн биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, зөөлөн эдийн няцрал, хэлний язрал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-63-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өглөө эхнэр Н- гэртээ цай ундаа чанаж байсан. Хүү бид хоёр босоогүй зурагт үзээд хэвтэж байсан. Эхнэр Н- зурагтын хажууд очоод пизданууд залгуураа салгачихгүй яасан юм бэ гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад пиздаа гээд байгаа юм бэ” гэж асуухад, Н- өөрийгөө өмөөрч хүн болгон хэлж л байдаг, би яагаад хэлж болдоггүй юм гэсэн. Хэрүүл маргаан болж байгаад бие биетэйгээ юм ярихгүй дуугүй болсон. Ингээд бид хоёр хоорондоо урласан байсан учраас юм ярихгүй байж байгаад би хүүхэдтэйгээ тоглож зурагт үзэж байж байгаад, маргааш нь 31-ний өдөр байсан учраас гэртээ торт захиалчхаад дэлгүүр орохоор гарсан. Орбит орж дэлгүүрээс торт, хүүхдэдээ бэлэг өөрийн төрсөн дүүдээ нэг бэлэг, оргилуун дарс авсан. Худалдаж авсан тортоо ээжийнхээ гэрт Тахилтад очиж баярын торт дүүдээ бэлгийг нь өгчхөөд орой гэртээ ирэхэд орцны үүдэнд захиалсан торт ирсэн байхаар нь аваад торттой хүүхдэдээ бэлэгтэй, оргилуун дарстай, эхнэртээ амттан авч ороод, хүүхдэдээ бэлгээ өгөөд эхнэрт авсан зүйлээ өгөх гэхэд уур гараагүй юм шиг байхаар нь ширээн дээр тавьсан. Би хүүхдийн хамт шөл хийж идсэн, эхнэр Н- орон дээрээ хэвтэж байсан. Бид хоёр шөлөө идчихээд том өрөөндөө ороо засаад хүүгийн хамт амарсан. Маргааш өглөө буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө эхнэр Н- цай чанасан. Хүү бид хоёр өглөөний цайгаа уучхаад 16:00 цаг хүртэл ямар нэгэн хэрүүл маргаангүй хоорондоо юм ярилгүй байсан. Тэгэхээр нь эхнэр Н-д хандаж чи нэг хоол цай хийхгүй юм уу. Шинэ болох гэж байна ширээ энэ тэрээ бэлдье гэхэд, дугарахгүй миний хэлсэн зүйлийг хүлээж аваагүй тоохгүй байсан учраас за за ингэж шинэ оноо угтана гэж юу байх вэ, ээжийндээ очиж оноо гаргана” гэж хэлэхэд Н- “чи ээжийндээ очих гэлээ явах гэж байгаа бол нэг мөсөн яв” гэсэн зүйлүүдийг ярьж, хэрүүл маргаан үүссэн. Тэгэхээр нь чи надаас салах бодолтой байгаа юм уу. Хэрвээ тийм бол шударга хэлээд миний хувцсыг бэлдээд өгчих гэхэд, би чиний хувцсыг яахаараа бэлддэг юм, явах гэж байгаа бол өөрөө бэлдээд аваад яв гэхээр нь, хувцас хунараа аваад бэлдэж байх үед над руу янз бүрийн зүйл яриад байхаар нь уур хүрээд Н-г буйдан дээр сууж байхад цээж хэсэг рүү нь нэг удаа хөшиглөхөд босч ирээд надтай барилцалдаж авахаар нь нэг удаа нүүрэнд нь алгадаад, намайг түлхээд гал тогооны өрөө рүү явах үед зууралдаад хувцаснаас тавихгүй байхаар нь хүзүүдээд газар унагааж салсан. Тэгэхэд надаас дахиад зуураад хүүхдийг цагдаа дуудлага өг гээд, хүүхэд 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тэгсэн чинь гаднаас хөрш айлын хүн орж ирээд бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн. Тус гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Б-, хохирогч Т.Н- нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан /хх-ийн 85-р хуудас/ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээд байна.

 

Шүүгдэгч Д.Б-нь хохирогч Т.Н-г гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодож хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэгт “Сардаа 1-2 удаа намайг зоддог” гэжээ. Иймд прокуророос шүүгдэгч Д.Б-өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Иймд шүүгдэгч Д.Б-ийг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Д.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.******* төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-өд ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-өд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Н- овогт Д-гийн Б-ийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.******* төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-өд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР