Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 184/2016/00063/И |
Дугаар | 587 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 587
2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 184/ШШ2017/00587 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороо, Их наран 4-р гудамж, 6 тоотод оршин суух Хөх овогт Лхаасүрэнгийн Сайнбаяр /УС79012910/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, москва хороолол, 133/3-р байр, 90 тоотод оршин суух Гал овогт Хоролын Эрдэнэбат /ДЖ73020111/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, гэрч Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
“Хариуцагч Эрдэнэбаттай 2013 оны 05 дугаар сарын эхээр танилцаж байсан ба хариуцагч нь хурдан морь сайн шинждэг, сайн уядаг байсан тул морь хамтарч уяахаар ярилцсан байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орчим хариуцагч Х.Эрдэнэбаттай хамт Сүхбаатар аймаг руу хурдан морь худалдаж авахаар явсан. Бид хоёртой цуг гэрч Шагдарсүрэн хамт явсан. Ингээд Эрдэнэбат нь хамт явж байх хугацаандаа надаас мөнгө авч Сүхбаатар аймгийн Асгат сумын иргэн Н.Хүрэлбаатараас 1,500,000 төгрөгөөр сартай хээр үрээ, Н.Энхтөрөөс буурал соёолон 1,900,000 төгрөгөөр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Н.Гантөмөрөөс 1,500,000 төгрөгөөр хар даага, Баяндэлгэр сумын иргэн Н.Одбаярт хүрэн азарган соёолон хотоос авч очсон мотоциклоор /1,250,000 төгрөг/ сольж авсан. Дээрх адуунуудыг авсан мөнгө нь 6,150,000 төгрөг болсон бөгөөд мөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумруу адуу ачиж явах зардалд 850,000 төгрөг өгсөн авсан, нийт 7,000,000 төгрөгийг надаас зээлж авсан. Эрдэнэбат нь Сүхбаатар аймгаас худалдаж авсан дээрх 4 тооны адуугаа зарж борлуулаад ашиг гаргаад надаас зээлсэн мөнгөө буцааж өгчихнө, би чамаас морь уясаны хөлс, мөнгө авахгүй гэж хэлж байсан. Эхний үед зээлсэн мөнгөө эгүүлэн өгнө гэж хэлдэг байсан боловч сүүлдээ өгөхгүй, шүүхдээд аваарай гэдэг болсон. 2015 онд 200,000 төгрөг л өгсөн. Сүхбаатар аймагт явахад гарсан бүх зардлыг миний бие гаргаж байсан ба адуу авах мөнгийг би бэлнээр өгч байсан, энэ талаар гэрчүүд сайн мэдэж байгаа. Иймд хариуцагч Х.Эрдэнэбатаас зээлийн гэрээний дагуу 6,800,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмждэглэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа
“Л.Сайнбаярын гаргасан 6,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт Х.Эрдэнэбат, Л.Сайнбаяр нар хамт явсан ба энэ үед Эрдэнэбат 4 тооны адуу бэлэн мөнгөөр худалдаж авсан нь үнэн, гэхдээ энэ мөнгийг Сайнбаяраас зээлж аваагүй, хариуцагч өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Эрдэнэбатаас мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Сайнбаяр нь хариуцагч Х.Эрдэнэбатад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Сайнбаяр, хариуцагч Х.Эрдэнэбат нар нь 2014 оны 05 дугаар сард Сүхбаатар аймаг хамт явсан, ийнхүү хамт явах хугацаанд тус аймгийн Асгат сумын иргэн Н.Хүрэлбаатараас сартай хээр зүсмийн үрээ, Н.Энхтөрөөс буурал зүсмийн соёолон, Баруун-Урт сумын иргэн Н.Гантөмөрөөс хар зүсмийн даага, Баяндэлгэр сумын иргэн Ш.Одбаяраас хүрэн зүсмийн азарган соёолон нийт 4 тооны адууг хариуцагч Х.Эрдэнэбат нь худалдаж авсан үйл баримт талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдаж авсан 4 тооны адууны үнэ 6,150,000 төгрөг, тээврийн зардалд зарцуулсан зардал нийт 7,000,000 төгрөгийг тухайн үед хариуцагч зээлж авсан, 200,000 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл 6,800,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч өөрийнхөө мөнгөөр адуу худалдаж авсан, нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь нэхэмжлэгчээс хариуцагчид 6,800,000 төгрөгийг шилжүүлж, хариуцагч уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн хэлцэл талуудын хооронд байгуулагдсан байх явдал бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан ба нэг этгээдийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэнэ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч амаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, талуудын хооронд ямар агуулгатай хэлцэл байгуулагдаж, харилцан ямар эрх, үүрэг хүлээсэн зэрэг нь тодорхой бус байна.
Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримт буюу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх цаашлаад нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, түүнтэй холбоотой үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Ч.Хүрэлбаатар мэдүүлэгтээ “ ... Эрдэнэбат нь Сайнбаярын морийг уяж байсан хүн юм, тэгээд морины үнийг Сайнбаяр төлсөн байх гэж бодож байна ... “, Ш.Одбаяр мэдүүлэгтээ “ ... Эрдэнэбат өөрөө л мөнгөө өгсөн, хэнээс авч өгснийг бол мэдэхгүй ... “, гэрч Г.Гантөмөр мэдүүлэгтээ “ ... төлбөрийг мөнгөөр бэлэн өгсөн, ... Сайнаагаас авч өгсөн ... “, гэрч Г.Энхтөр мэдүүлэгтээ “ ... Эрдэнэбат мориныхоо үнэ хөлсийг өөрөө төлсөн ... “, гэрч Б.Батчингис мэдүүлэгтээ “ ... Х.Эрдэнэбат нь Сайнбаярт 7 юм уу 8 сая төгрөгийн өглөгтэй гэж ярьж байсан, өөр нарийн зүйлийг сайн мэдэхгүй ... “, гэрч Б.Мөнгөнхуяг мэдүүлэгтээ “ ... Эрдэнэбат 2014 оны 07 дугаар сард надтай уулзахдаа “Сайнбаяраас 7,000,000 орчим төгрөг зээлж аваад Сүхбаатар аймгаас адуу худалдаж аваад Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өвөлжүүлсэн ... энэ тооны адууг зарж Сайнбаяраас зээлсэн мөнгөө өгнө ... “, гэрч Ц.Шагдарсүрэн мэдүүлэгтээ “ ... Сайнбаяр, Эрдэнэбат хоёртой Сүхбаатар аймаг адуу худалдаж авахаар хамт явсан, ... Эрдэнэбат 4 адуу худалдаж авсан, адууны үнийг бүгдийг Сайнбаяр өгсөн, би хажууд нь байсан учир харж байсан ... “ гэжээ.
Гэрч нар нь дээрх мэдүүлэгүүдээрээ энэ хэрэгт ач холбогдолтой үйл баримт болох нэхэмжлэгч Л.Сайнбаяр, хариуцагч Х.Эрдэнэбат нарыг Сүхбаатар аймагт хамт явж, адуу худалдаж авсан, уг адуугаа Говь-Алтай аймагруу тээвэрлэж, худалдсан талаар бодит нөхцөл байдлыг тодорхойлж, үүнтэй холбоотой өөрсдийн үзсэн, харсан зүйлийг илэрхийлж байх боловч зохигчдын хооронд ямар агуулгатай хэлцэл байгуулагдсан, адуу худалдаж авсан мөнгийг Х.Эрдэнэбат нь Л.Сайнбаяраас авсан эсэх, авсан бол буцаан төлөх үүрэг хүлээж авсныг гэрчилж, нотолсонгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Шагдарсүрэн нь нэхэмжлэгч Л.Сайнбаярын хүргэн ах бөгөөд түүний “ ... Эрдэнэбат бид хоёрын хооронд 5,500,000 төгрөгийн асуудал байсан, ... миний Сүхбаатар аймгаас худалдаж авсан 4 адууны үнэ 5,500,000 төгрөгийн оронд Эрдэнэбат нь надад 4, 5 жил унасан приус маркийн машин өгсөн ... “ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд түүний мэдүүлэг нь эргэлзээтэй, хувийн ашиг сонирхолтой байх нөхцөл байдал илэрч байна.
Мөн нэхэмжлэгч Хаан банкны харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба дээрх баримтад тулгуурлан нэхэмжлэгч нь “ ... дансанд 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М.Баянмөнхөөс 5,900,000 төгрөг шилжиж ирсэний дагуу хариуцагчид мөнгө зээлсэн, ... Сүхбаатар аймагт явж байхдаа буюу 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр данснаасаа 1,900,000 төгрөг авч хариуцагчид өгсөн ... “ гэж тайлбарласан. Дээрх 5,900,000 төгрөгийн талаар гэрч Ц.Шагдарсүрэн “ ... би Сүхбаатар аймгаас хурдан морь худалдаж авах гээд өөрийн унаж байсан машинаа Баянмөнхөд 5,900,000 төгрөгөөр зарсан, биднийг Сүхбаатар аймагт явж байхад энэ мөнгө дансаар орж ирсэн ... ” гэсэн байх ба дээрх дансны хуулга баримт нь дангаараа нэхэмжлэгчийн дансанд мөнгөн гүйлгээ, орлого, зарлагын хөдөлгөөн хийгдсэнийг тодорхойлох боловч тухайн мөнгийг хариуцагч Х.Эрдэнэбатад шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, дансны гүйлгээний утга дээр энэ талаар тэмдэглэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Сайнбаярын гаргасан хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН