Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч З.Н-, түүний өмгөөлөгч И.Хонгор, Б.Тэнгис, С.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт М-ын Т-, Б- овогт З-ын Н- нарт холбогдох эрүүгийн  20020019800000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                               Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. ******* ******* иргэн, 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, 000 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4б-00 тоотод амьдарч байгаа,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ХМШЗ/00 дугаартай захирамжаар хорих ялаас 01 сар 21 хоногийн хугацааны өмнө суллагдаж мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон, С- овогт М-ын Т-

 

2. ******* ******* иргэн, 1997 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ******* сургуулийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 8-50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт З-ын Н-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” хотхоны гадна зогсоолд байрлуулан тавьсан З.Н-ын эзэмшлийн ******* 000- Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан цагаан өнгийн гялгар ууттай 7,1002 грамм өвс, 0,4873 грамм бор өнгийн шавар, 0,1239 грамм бор өнгийн шавар гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч М.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 21 дүгээр хороололд очоод А-оос өвс авсан талаараа зөвшөөрч байгаа. Би эхнэртэй, манай эхнэр жирэмсэн болсон тул амьдралын төлөө явж байна. А-оос авсан өвс гэх зүйл нь өвс биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Вояаж цэвэр усны сав гэх зүйл нь түц-нээс аваад мансууруулах бодис хэрэглэх зүйл болгож *******, Н- 2 бэлдэж хийсэн. Тус усны савнаас мансууруулах бодис илэрсэн гэсэн. Би 21 дүгээр хорооллоос авч өгсөн өвс гэх зүйлээс бусад зүйлийг мэдэхгүй. Машинаас гарч ирсэн бусад зүйлийг мэдэхгүй, миний биеэс ямар нэгэн өвс гэх зүйл гараагүй. Надаас өвс гэх зүйл хэрэглэсэн талаар шинжилгээ авахад надаас мансууруулах бодис илрээгүй харин Н-аас авсан шинжилгээнээс илэрсэн. Өвс гэх зүйлийг машиндаа хэрэглэж байх явцдаа баригдсан ч цэвэр усны шинэ савнаас мансууруулах бодис илрээд байгаа. Би 21 дүгээр хорооллоос А-оос өвс гэх зүйл авч өгсөн үйлдэлдээ гэмшиж байна. Машинд байсан гэх мансууруулах бодис надад хамаагүй. Шинжээчийн дүгнэлтээр Н-ын шээснээс авсан шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн. Шинэ савнаас мансууруулах бодис илрээд байгаа нь эргэлзээтэй байна. Миний А-оос авсан зүйл нь хар тамхи биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад бүх зүйлийг над руу тохоод байгаа...” гэв.

 

            Шүүгдэгч З.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өмнө нь Т-ыг таньдаггүй байсан. Хэрэг болохоос өмнө нь таараад мэнд мэдээд зөрдөг байсан. Хэрэг гарах өдрөөс 2 хоногийн өмнө фэйсбүүкээр Т- над руу найзын хүсэлт явуулсан. Танайх манай гэрийн хажууд юм байна шүү дээ гарч тамхи татъя гээд уулзсан. Уулзаж байхдаа Т- хүнээс хөөрөгний даалин авах ёстой машинаа өгчхөөч гэсэн. Хамт 21 дүгээр хороолол явсан. Явах замдаа би унтаад явж байсан учир юу болсон талаар мэдэхгүй, би өвс гэж мэддэггүй байсан. Би энэ хэрэгт хэлмэгдэж байна. Мэдүүлэгтээ над руу дайрч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн зүйлийг хэнийх вэ гэх талаар мэдэхгүй. Дуу хоолой бичсэн гэх бичлэгийг ч мэдэхгүй байна...” гэв.

 

            Эрүүгийн 2002001980000 дугаартай хавтаст хэргээс:

 

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон талаарх баримтууд /хх-ийн 1 дүгээр хавтас 3-4 дүгээр хуудас/

******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн байрлал, хураан авсан эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 1 дүгээр хавтас 6-7-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 8-16-р хуудас/

Үзлэг хийх явцад хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон талаарх баримтууд /хх-ийн 1 дүгээр хавтас 20-р хуудас/

Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 31-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1925 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 36-38-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 45-49-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 48-49-р хуудас/

Шүүгдэгч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62-63-р хуудас/

Шүүгдэгч З.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 71-73-р хуудас/

Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-80-р хуудас/

            Шүүгдэгч М.Т-оос шүүх хуралдаанд “З.Н-, Э.******* нарын хоорондын ярианы бичлэг” гэх аудио бичлэг бүхий  СД,

Шүүгдэгч М.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 86-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 89-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 92-96-р хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 1 дүгээр хавтас 174-176-р хуудас/,

шүүгдэгч З.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Р.З-ын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 100-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн1 дүгээр хавтас 104-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 112-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон Эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий СД-г талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Т-, З.Н- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

          Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” хотхоны гадна зогсоолд З.Н-ын эзэмшлийн ******* 000- Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламж бүхий 7,1002 грамм өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

         

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 30 минутад эхлүүлж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 30 минутад үзлэгийг дуусгасан байна. Үзлэгийг ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрчим хотхоны гадна Тоёота Аксио маркийн ******* 000- улсын дугаартай автомашинд хийсэн. Уг тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр:

-Машины голын талын хайрцгаас гялгар ууттай ногоон бор өнгийн ургамал мэт зүйлийг 1 гэж дугаарлаж,

- баруун талын урд хаалганы хавтаснаас цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийг №2 гэж,

- зүүн урд суудлын дэргэд Voyage гэсэн шошготой хар өнгийн тагтай хуванцар сав байх ба хажуу хэсэгт дээд, доод хэсэгт цоолсон нүхтэй, доод талын нүхэнд 10 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн байдалтай, дотроо шаргал өнгийн шингэн зүйл

-зүүн урд талын хайрцгаас бор өнгийн шавар мэт зүйл байсныг №3 гэж дугаарлан

- шавар мэт зүйлийн хамт цэнхэр өнгийн асаагуур байх ба хажуу хэсэгт бор өнгийн шавар мэт зүйл наалдсан байсныг хуулан авч №4 гэж дугаарлан тус тус хурааж авсан талаар тэмдэглэжээ. /хх-ийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас/

 

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн болон хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан явцыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг,

 

Тээврийн хэрэгслийн байрлал, хураан авсан эд зүйлийн гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 6-7-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1925 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн ******* 000- тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлс №1 өвс,  №2 өвс, №3 шавар, №4 шавар гэж хаягласан зиплок түгжээ бүхий уутанд №2 гэж дугаарлан хурааж авсан цагаан өнгийн гялгар ууттай 7,1002 грамм жинтэй өвс мэт зүйл, №3 гэж дугаартай 0,4873 грамм бор өнгийн шавар мэт зүйл, №4 гэж дугаартай 0,1239 грамм бор өнгийн шавар мэт зүйл, “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, хажуу хэсэгт цоолсон нүхэнд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэгт дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарлан хурааж авсан цагаан өнгийн гялгар ууттай “өвс” мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. З.Н-,Э.*******, М.Т- нарын шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад

багтдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 36-38-р хуудас/

 

Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...М.Т- гэх хүнийг сайн танихгүй. 2020 оны 03 дугаар сарын эхээр шоронгоос гарч ирээд над руу залгасан. Тухайн үед М.Т- гэх залуу “би сая шоронгоос гарсан. Эрдэнэ ахтай хамт хоригдож байсан. Дүү нь байна, өвс олдох уу, тантай уулзаарай гэж хэлсэн юм" гэж хэлсэн. Би тийм зүйлийн талаар мэдэхгүй болохоор тухайн үед гайхаад “юу яриад байгаа юм, би тийм зүйл мэдэхгүй” гэж утсаа салгасан. Тэгсэн тэр өдрийн маргааш нь манай найз Эрдэнэ шоронгийнхоо утсаар над руу залгаад “чам руу нэг хүн ярина. Тэр хүн надаас 40.000 төгрөгөөр хослол худалдаж авсан юм, мөнгөө надад өгөхгүй байна, чи тэр хүнтэй уулзаад миний мөнгийг аваадах, тэр залууд мансууруулах өвс байгаа, өгье гэж хэлээд уулзахгүй бол чамтай уулзахгүй байх, миний мөнгийг авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш Т- гэх залуу над руу хэд хэдэн удаа залгаад “мансууруулах өвс олдох уу” гэж асуудаг. Би сүүлдээ утсыг нь авахгүй, холбогдохгүй байсан. Над руу янз янзын дугаараас залгадаг. Сүүлд манай найз Эрдэнэ дахиж залгаад “чамтай холбоо барьсан уу, миний мөнгийг өгөхгүй байна. ээжийнх нь дугаар 99129777, чи ээж рүү нь залгаад мөнгө аваадах, манай гэрийнхэн ирэхгүй, бүгд Франц явчихсан, би энд мөнгөгүй болчхоод хэцүү байна” гээд байсан. Тэр өдрийн маргааш нь байх 2020 оны 03-р сарын 23-ны өдөр санагдаж байна. Нөгөө М.Т- гэх залуу дахиад залгахаар нь “өвс байна, ирээд ав” гэж хэлээд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэр дороо орой 21 цагийн үед Т- манай гэрийн гадна ирсэн. Т-ыг ирэхээс өмнө нь би гэрийнхээ гадна ургасан, хатсан шарилж өвснөөс түүгээд бэлдсэн байсан юм. Т- гэх залуу ирэх үед нь “манай найзын мөнгийг өг, одоо авна” гэж хэлсэн чинь Т- “би өнөөдөр Дархан яваад ирсэн, мөнгийг нь өгчихсөн байгаа” гэж хэлсэн. Би нөгөө гэрийнхээ гаднаас түүсэн шарилжаа цагаан өнгийн гялгар уутанд хийгээд М.Т- гэх залууд өгөөд явуулсан. Тухайн үед М.Т- ганцаараа ирсэн. Хамт хэн нэгэн хүн ирээгүй. Тэгсэн шөнө М.Т- гэх залуу дахиж залгаад “ах нөгөөх чинь өвс биш байна ш дээ, дахиад өвс өгч чадах уу” гэж хэлэхээр нь би утсаа салгасан. Тэрнээс хойш над руу танихгүй дугаараас байнга залгадаг. Би гэнэдээд авахад “би Эрдэнэ ахтай хамт” гэж хэлэх болгонд нь утсаа салгадаг байсан. Удаагүй цагдаагийн ажилтан ирж уулзсан. Би болсон бүх явдлыг тайлбарлаж хэлсэн. Би Т- гэх залууд мансууруулах өвс өгөөгүй. Би мансууруулах бодистой ямар нэгэн холбоо, хамаарал байхгүй. Найз Эрдэнэ гуйгаад байсан болохоор М.Т- гэх залуутай уулзсан. М.Т- гэх залуугаас найзынхаа мөнгийг авах зорилгоор уулзсан. Харин М.Т-той уулзахын тулд мансууруулах өвс байгаа гэж худал хэлсэн юм. Манай найз Цагааны Эрдэнэ гэдэг. Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж хоригдож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

         Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “Хэргийг прокурорт буцаах” тухай дүгнэлт гаргаж улсын яллагчтай мэтгэлцэхдээ дараах үндэслэлийг гаргасан болно. Үүнд: “М.Т-ын С.А-оос авсан “өвс” гэх зүйлээс сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байтал тухайн өвсийг хэрэглэсэн усны сав, мөнгөн дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэж шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзээтэй тул дахин шинжилгээ хийлгэх. Түүнчлэн эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” “шавар” гэх эд зүйлүүд нь шүүхэд ирээгүй байна. М.Т-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн СД-д бичигдсэн ярианы агуулга хэрэгт ач холбогдолтой мэдээлэл агуулж байх тул хэний хоолой болохыг тогтоолгох. Гэрч С.А-ын мэдүүлэгт М.Т-той уулзсан цаг хугацаа, хойшлуулшгүй ажиллагаагаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн цаг хугацаатай давхацдаг. Түүнчлэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл нь үзлэгийн явцад хийсэн бичлэгээс зөрүүтэй байна. Мөн М.Т-, З.Н- нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор дүгнэсэн нь хэргийг бодит байдалтай нийцэхгүй байна гэв.

        Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч И.Хонгороос “З.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах” байр сууринаас оролцохдоо дараах үндэслэлийг гаргав. Үүнд: хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй. Энэ хэрэгт Ц.Эрдэнэ гэх хүнээс мэдүүлэг аваагүй. Түүнчлэн М.Т- нь “өвс”-ийг С.А-оос авсан мөн 21 дүгээр хороололд ТҮЦ-ний хажуугаас авсан гэж 2 өөр байдлаар мэдүүлдэг тул 21-р хороололд ТҮЦ байдаг эсэхийг шалгаж тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, З.Н-ыг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргав.

        Өмгөөлөгч С.Батцэрэн, Б.Тэнгис нараас “хэргийг прокурорт буцаах” байр сууринаас оролцохдоо “гэрч С.А- нь М.Т-т шарилж өгсөн гэж мэдүүлдэг гэтэл тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед машины голын хайрцгаас хураан авсан “өвс” нь гэрч С.А-ын мэдүүлэгтэй тохирдоггүй. С.А-оос авсан “өвс” гэх зүйлээс сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байтал тухайн өвсийг хэрэглэсэн усны сав, мөнгөн дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэж шинжээчийн дүгнэлт гарсан нь эргэлзээтэй. Машинаас илэрсэн “өвс, шавар” гэх зүйлийг хаанаас, хэзээ, хэн олж авсан, хэнийх болохыг тогтоож чадаагүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл нь бичлэгээс зөрүүтэй гэсэн үндэслэлээр мэтгэлцэв.

 

        Хэрэгт авагдсан баримтаар: Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хураан авсан №1 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уутны хамт 10.5199 грамм жинтэй бодисоос сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй боловч уг тээврийн хэрэгслээс хураан авсан 7.1002 грамм жинтэй “өвс”,  мөн 0.4873 грамм жинтэй “шавар”, 0.1239 грамм жинтэй “шавар” гэх бодисууд болон “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, хажуу хэсэгт цоолсон нүхэнд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэгт тус тус Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нэг төрлийн бодис илэрсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1925 дугаартай дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

        Гэрч С.А- нь М.Т-той 21 цагийн орчимд уулзсан талаар мэдүүлсэн /хэргийн 31-р хуудас ар талд/ ба хойшлуулшгүй ажиллагаагаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 30 минутад эхлүүлж, 22 цаг 30 минутад дуусгасан талаар тусгажээ. /хэргийн 5-р хуудас/ Эдгээр баримтаас үзэхэд: гэрч С.А-ын мэдүүлэгт М.Т-той уулзсан гэх цаг хугацаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн цаг хугацаа давхацсан гэх өмгөөлөгч нарын дүгнэлт няцаагдаж байна.

         ******* ******* Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана.

         Шүүгдэгч М.Т- нь мөрдөн байцаалтад:

        1. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “... З.Н- намайг мансууруулах өвс олоод өгөөч гэж гуйсан. Тэгээд би өмнө хамт хоригдож байсан Ц.Эрдэнэ гэх хүний “21 дүгээр хороололд орон сууцны байрны дунд ТҮЦ-ийн хажууд жоохон ууттай өвс нуусан байгаа. Тэр мансууруулах өвс тэндээ байж магадгүй гэж хэлснийг санаад Н-, ******* бид гурав 21 дүгээр хороололд ТҮЦ-ний хажуу талд чулуун доор цагаан өнгийн гялгар ууттай зүйл байсан. ...Тэр зогсоолд очиж зогсоход Н- ганцаараа усны сав, хуйлсан мөнгөн дэвсгэрт ашиглаж бонго гэх зүйлийг хийсэн. Тэгээд *******, Н- хоёр тэр цагаан өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийг татаж хэрэглэсэн...Машин голын хайрцагт байсан цагаан өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйлийг мэдэж байсан. Харин бусад эд зүйлийг мэдэхгүй. З.Н-ын машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 62-63-р хуудас/,

         2. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэхдээ “...Би өмнө нь шоронд хоригдож байсан Цагааны Эрдэнэ гэх хүнд хувцасны өртэй байсан. Ц.Эрдэнэ надад “А- гэх хүнтэй холбогдоод надад өгөх ёстой хувцаснуудаа өгөөрэй, хэрэгтэй зүйл байвал наад залуугаасаа асуугаарай” гэж хэлсэн. Тухайн үед З.Н- надаас мансууруулах өвч олоод өгөөч гэж байнга тогтмол гуйдаг байсан болохоор А- гэх хүнээс асуусан юм. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр З.Н- надад “нөгөө хүн рүүгээ залгаач” гээд байхаар нь би А-оос “ахаа жаахан мансууруулах өвс байна уу” гэхэд “жаахан байна, ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд 21-р хороолол руу очиж хүнээс мансууруулах өвс авах гэж байгааг З.Н- мэдэж байсан. Харин ямар зорилгоор явж байгааг Э.******* мэдээгүй байсан. 21-р хороололд А- гэх хүнтэй би ганцаараа уулзсан. З.Н-, Э.******* хоёр машиндаа үлдсэн. А- надад цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл өгсөн. ...Машинаас хураагдсан шавар, өөр гялгар ууттай өвс мэт зүйлийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 170-171-р хуудас/,

 

          3.  Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 21 дүгээр хороололд очоод А-оос өвс авсан талаараа зөвшөөрч байгаа. Би эхнэртэй, манай эхнэр жирэмсэн болсон тул амьдралын төлөө явж байна. А-оос авсан өвс гэх зүйл нь өвс биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Вояаж цэвэр усны сав гэх зүйл нь түц-нээс аваад мансууруулах бодис хэрэглэх зүйл болгож *******, Н- 2 бэлдэж хийсэн. Тус усны савнаас мансууруулах бодис илэрсэн гэсэн. Би 21 дүгээр хорооллоос авч өгсөн өвс гэх зүйлээс бусад зүйлийг мэдэхгүй. Машинаас гарч ирсэн бусад зүйлийг мэдэхгүй, миний биеэс ямар нэгэн өвс гэх зүйл гараагүй. Надаас өвс гэх зүйл хэрэглэсэн талаар шинжилгээ авахад надаас мансууруулах бодис илрээгүй харин Н-аас авсан шинжилгээнээс илэрсэн. Өвс гэх зүйлийг машиндаа хэрэглэж байх явцдаа баригдсан ч цэвэр усны шинэ савнаас мансууруулах бодис илрээд байгаа. Би 21 дүгээр хорооллоос А-оос өвс гэх зүйл авч өгсөн үйлдэлдээ гэмшиж байна. Машинд байсан гэх мансууруулах бодис надад хамаагүй. Шинжээчийн дүгнэлтээр Н-ын шээснээс авсан шинжилгээнээс мансууруулах бодис илэрсэн. Шинэ савнаас мансууруулах бодис илрээд байгаа нь эргэлзээтэй байна. Миний А-оос авсан зүйл нь хар тамхи биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад бүх зүйлийг над руу тохоод байгаа...” гэсэн мэдүүлэг гаргасан.

 

Шүүгдэгч З.Н- нь мөрдөн байцаалтад:

         1. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ” “...Т- куртикны халааснаасаа гялгар ууттай зүйл гаргаж ирсэн, мөн нөгөө талын халааснаас хуйлж, гуурс хэлбэртэй болгосон 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас гаргаж ирсэн. Т- машин дотроос жижиг савтай ус гаргаж ирсэн. Хаанаас тэр усыг авсан болохыг мэдээгүй. ...Т- тэр усны савыг хажуу талаас нь тамхины цогоор цоолсон. Тэр цоорхой руу нь хуйлсан мөнгөн дэвсгэрт шургуулаад, тугалган цаасаа хэлбэрт оруулаад хуйлсан мөнгөн дэвсгэрттэйгээ холбосон. Халааснаасаа жижигхэн хэмжээтэй, цагаан өнгийн гялгар ууттай ургамал шиг зүйл гаргаж ирээд тугалган цаасанд хийсэн. Намайг “чи энэнээс татаад үз, гоё болно, сэргэнэ, чи ядарсан байгаа юм чинь” гэж хэлээд тэр зүйлээ надад өгсөн.  Өмнөх өдрүүдэд Т- надад “мансууруулах өвс, шавар авах уу” гэж асуугаад байсан болохоор тэр зүйлийг Т-ын хэлээд байсан мансууруулах бодис нь юм байна гэж ойлгож байсан. ...цагдаа нар машин дотор үзлэг хийж байхдаа машины баруун урд талын хаалганы дотор талын хавтаснаас гялгар ууттай зүйл олсон, мөн урд талын хайрцгаас бор өнгийн шавар мэт зүйл олсон. Би тэр зүйлүүдийг өмнө нь огт харж байгаагүй...” /хх-ийн 1-р хавтас 71-73-р хуудас/

2. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлэхдээ: “...Т- “би хүнээс хөөрөгний дайлан авах ёстой юм, машинтай чинь очоод авчих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ядраад байна, машин бензин муутай байгаа” гэж хэлэхэд Т- “би чиний машиныг жолоодоод явчих уу, ойрхон явна” гээд гуйгаад байсан. Т- миний машиныг жолоодоод явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр хэвтэж байгаад нэг мэдсэн унтсан байсан. Намайг унтахаас өмнө хойд талын  суудал дээр ******* утсаараа оролдоод байж байсан. Машин зогсохоор нь сэрээд харсан чинь Т- машинаас буугаад явсан. ...Т- халааснаасаа энэ хэрэгт хураагдсан эд зүйлүүдийг гаргаж ирээд “миний яриад байсан зүйлийг одоо хэрэглэж үз” гэж хэлээд усны савтай зүйлээр нэг зүйл угсарч хийгээд тэрийгээ надад өгч бариулаад, өөрөө харин тугалган цаастай хэсгээс нь асаагуураар шатаагаад байсан. Т- намайг “усны савны амсар хэсгээс утаа гарна, тур утааг нь сороорой” гэж хэлсэн. Би Т-ын яг хэлснээр нь усны савны амсраас гарч байсан утааг нь сорсон. ...жолоочийн хажуу талын хавтас хэсгээс гялгар ууттай зүйл, урд талын хайрцаг дотроо 2 ширхэг бор өнгийн зүйлүүдийг хэн хийсэн болохыг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 166-167-р хуудас/

          Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өмнө нь Т-ыг таньдаггүй байсан. Хэрэг болохоос өмнө нь таараад мэнд мэдээд зөрдөг байсан. Хэрэг гарах өдрөөс 2 хоногийн өмнө фэйсбүүкээр Т- над руу найзын хүсэлт явуулсан. Танайх манай гэрийн хажууд юм байна шүү дээ гарч тамхи татъя гээд уулзсан. Уулзаж байхдаа Т- хүнээс хөөрөгний даалин авах ёстой машинаа өгчхөөч гэсэн. Хамт 21 дүгээр хороолол явсан. Явах замдаа би унтаад явж байсан учир юу болсон талаар мэдэхгүй, би өвс гэж мэддэггүй байсан. Би энэ хэрэгт хэлмэгдэж байна. Мэдүүлэгтээ над руу дайрч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би тухайн зүйлийг хэнийх вэ гэх талаар мэдэхгүй. Дуу хоолой бичсэн гэх бичлэгийг ч мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлжээ.

 

         Шүүгдэгч М.Т-, З.Н- нарын дээрх мэдүүлгээс үзвэл: Энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаагаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 7,1002 грамм жинтэй өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар зэрэг сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодисыг шүүгдэгч нар нь “өөрт хамааралгүй, мэдэхгүй” гэж харилцан эсрэг мэдүүлэг гаргасан байна. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодиттой тогтоох, үнэн зөв хянан шийдвэрлэхэд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,1002 грамм жинтэй өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар зэрэг сэтгэцэд нөлөөт бодисыг хаанаас, хэзээ, хэрхэн олж авсан нь нөлөө үзүүлэх боловч шүүгдэгч нар нь энэ талаараа огт мэдүүлээгүй, мэдэхгүй гэж өөрт нь хамааралгүй байдлаар тайлбарлаж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой явуулсан үзлэгээр шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь Дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий өвс болон шавар зэрэг сэтгэцэд нөлөөт бодисыг тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь нотлогдсон бөгөөд хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой баримтуудтай прокурор танилцаж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаар тогтоолоор /хх-ийн 4-р хуудас/ дээрх ажиллагааг хүчинтэйд тооцсон байна.

        Шүүгдэгч М.Т- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргах” эрхийнхээ хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт аудио бичлэг бүхий СД гаргаж өгсөн. Шүүгдэгч М.Т- нь “энэхүү СД-д хэрэг гарснаас хойш З.Н-, Э.******* нарын уулзсан ярианы бичлэг юм. Эдгээр хүмүүс нь тохиролцож намайг энэ хэрэгт буруутгаж байгаа” хэмээн тайлбарлаж, энэ талаар шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг, өмгөөлөгчийн хамт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-ын баримтаар гаргаж өгсөн аудио бичлэг нь ямар хүмүүсийн хооронд, хэзээ, хаана, ямар үйл явдлын талаар харьцсан нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Т- нь шүүгдэгч З.Н-ын хамт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг гарснаас хойш З.Н- болон энэ хэрэгт шалгагдаж байсан Э.******* нарын уулзаж харьцсан гэх нөхцөл байдлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заасан. Энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаагаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой Королла Аксио маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ автомашины эзэмшигч З.Н-ыг байлцуулсан байх бөгөөд тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлжээ. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл нь уг явцыг бэхжүүлсэн дуу-дүрс бичлэгээс эрс зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч З.Н-ын нэрийг “З.*******” гэж тэмдэглэлд зөрүүтэй бичсэн байх боловч хэргийн нотлогдсон байдалд нөлөөлөхгүй юм.  

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ихэнх тохиолдолд нууц, далд аргаар үйлдэгддэг, эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах болон гэмт хэргийн талаарх мэдээллээр шалгаж илрүүлдэг онцлогтой бөгөөд шүүх хэргийн нотлогдсон байдлын хэмжээ хязгаараас давуулан баримт шаардаж, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”-аар хэргийн бүрдэл хангагддаг.

        Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь хойшлуулшгүй ажиллагаагаар хэргийн газраас хураагдсан өвс, шавар зэрэг сэтгэцэд нөлөөт бодисыг “өөрт хамааралгүй” хэмээн харилцан эсрэг мэдүүлсэн боловч шүүгдэгч нар нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр З.Н-ын эзэмшлийн Королла Аксио маркийн ******* 000- улсын дугаартай тээврийн хэрэгслээр сэтгэцэд нөлөөт бодис бусдаас авахаар санаагаа нэгтгэн хамт явсан, хойшлуулшгүй ажиллагаагаар  тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бүхий 7,1002 грамм жинтэй өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар зэрэг сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодис илэрсэн тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлаж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

         Шүүгдэгч М.Т-, З.Н- нарын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад  багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 7,1002 грамм жинтэй өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар зэрэг сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Хохирол, хор уршгийн талаар:

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

         Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: ******* яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-, З.Н- нарт  тус бүр 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч М.Т-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Т-ын биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

         Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Хүрэлсүхээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн,

         Шүүгдэгч З.Н-ын өмгөөлөгч Б.Тэнгис, И.Хонгор нараас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж өгнө үү гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэнгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №384, 396 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 1 дүгээр хавтас 44-49-р хуудас/

 

         Шүүгдэгч М.Т- нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ХМШЗ/45 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавихаар тогтоосон байна. /хэргийн 1-р хавтас 92-96-р хуудас, 174-176-р хуудас/

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.

          Шүүгдэгч М.Т-, З.Н- нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан үзэх зүйтэй.

         Шүүгдэгч М.Т- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

            Шүүгдэгч З.Н- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 7,1002 грамм жинтэй өвс, 0,4873 грамм жинтэй шавар, 0,1239 грамм жинтэй шавар, “Yogage” нэртэй  усны цоолсон сав, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт нь  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд 10 төгрөгийн дэвсгэртийг ******* банканд хүргүүлж, бусад эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т-оос гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г тус тус хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Т-, З.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. С- овогт М-ын Т-, Б- овогт З-ын Н- нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Н-ыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Т-т ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-, З.Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Т-, З.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай өвс, 7,1002 грамм өвс, 0,4873 грамм бор өнгийн шавар, 0,1239 грамм бор өнгийн шавар, Yogage  усны цоолсон сав, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт нь  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг ******* банканд хүргүүлж, бусад эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Т-, З.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР