| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,
гэрч Э.А-,
шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, *******83 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “У-” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Т- овогт Г-ийн У-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.У- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг У- гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 69 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 6,885 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай 6 литр хар ногоон өнгийн шингэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Гэрч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Г.У-тай 2016 оноос хойш хамт амьдарч байгаа. Солонгос улсад танилцаж байсан. Одоо хамт амьдарч байгаа. Тэнгэр, Хүслэн нар нь Г.У-ы хүүхдүүд юм. Г.У- нь тайван зантай, найз нөхдөдөө тусч, намайг сурч боловсрох талаас дэмждэг. Хүүхдүүддээ халамжтай өглөөний цай бэлдэх, усанд оруулах зэргээр ар гэрийн ажлыг дааж байдаг. Намайг сэтгэл санааны хувьд их дэмждэг, уурлаж уцаарладаггүй. Өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Сүүлд холбогдсон хэргийн талаар би гарын хагалгаанд орсон байх үед хамт байгаагүй. Байцаагч нь надад хэлж мэдсэн. Мансууруулах бодис хэрэглээд шүүгдэгчийн сэтгэцэд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хүүхдүүдийнхээ дэргэд тамхи ч татдаггүй...” гэв.
Эрүүгийн 2002000000000 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/,
Биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-*******-р хуудас/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/,
Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6253 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 35-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6254 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 39-48-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1150 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,
Cannabis sativa L тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 82-93-р хуудас/,
Шүүгдэгч Г.У-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-60, 106-107-р хуудас/,
Шүүгдэгч Г.У-ы хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ш.Хишигсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Э.А-гийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 77-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.У-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.У- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн нутаг У- гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Мөн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 69 дүгээр байрны 00 тоотод түр оршин суух гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий нийт 6,885 грамм жинтэй ургамал болон “Вояж” цэвэр усны 2 ширхэг хуванцар савтай нийт 6 литр хар ногоон өнгийн шингэн бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Г.У-ы амьдарч байсан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 00 дүгээр байрны 000 тоот орон сууцанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...1 гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал, 2 гэж дугаарласан 5 литрийн Вояж цэвэр усны 2 ширхэг хуванцар сав, дотроо шингэн зүйлтэй, 3 гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ургамал, 4 гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн ургамал, 5 гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай ургамал, 6 гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал, 7 гэж дугаарласан ёроолдоо нунтаг ургамлаар бохирлогдсон “Вояж” цэвэр усны тайрсан хуванцар сав, 8 гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас 1 ширхэг, мөнгөлөг цаас 1 ширхгийг, хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 6-12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6253 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “У-” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “У-” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 35-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6254 дугаартай шинжээчийн: “...1.Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 3,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 2,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, ”3” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан ёроолдоо нунтаг ургамал мэт зүйлээр бохирогдсон “Вояж” цэвэр усны тайрсан хуванцар сав, “8” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас, мөнгөлөг цаас, “9” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас тус бүр шинжилгээнд тэнцэж байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 3,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 2,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, ”3” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан ёроолдоо нунтаг ургамал мэт зүйлээр бохирогдсон “Вояж” цэвэр усны тайрсан хуванцар сав, “8” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдон хуйлсан цаас, “9” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “8” гэж дугаарласан мөнгөлөг цааснаас НҮБ-ын *******71 оны "Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, *******61 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.
Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно.
"1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шуудайтай жин нь 4425 грамм байна.
"2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 3,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 2,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн ”3” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шуудайтай жин нь 1495 грамм, цэвэр жин нь 1317 грамм байна.
“4” гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 86 грамм, цэвэр жин нь 20 грамм байна.
"5” гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай ургамал мэт зүйлийн ууттай жин нь 244 грамм, цэвэр жин нь 125 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 124 грамм болов.
"6” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шуудайтай жин нь 635 грамм, цэвэр жин нь 445 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 39-48-р хуудас/,
Шүүгдэгч Г.У-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Би 2020 оны 10 дугаар сарын 24, 25-ны үеэр Орхон аймгийн Баян-Өндөр сум руу хувийн ажлаар явсан. Тухайн үед Орхон аймгийн Баян-Өндөр суманд очоод буцах замдаа Сэлэнгэ аймгийн Ингэт сумаар дайрсан. Ингэт суманд нэг хоноод Улаанбаатар хот руу буцсан. Буцах замдаа машинаас буугаад шээж байхдаа өвс гэх нэршилтэй мансууруулах бодис зам дагуу ургасан байхаар нь сонирхоод түүсэн. Би 1 шуудайгаар дүүргэж түүсэн. Улаанбаатар хотод ирээд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо 69-17 тоот гэрийнхээ балкон дээр хадгалсан. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаад баригдсан. Би навчийг хараад л өвс гэх нэршилтэй мансууруулах бодис мөн байна гэж мэдсэн. Өмнө нь интернетээс харж байсан. Би өөрөө хэрэглэх зорилгоор түүсэн. Ишийг нь ялгаад бага болгох байх гэж бодоод тийм хэмжээгээр түүсэн. Би өвс гэх нэршилтэй мансууруулах бодсоос 2-3 удаа хэрэглэсэн. Цаасанд тамхи шиг хийж татаж хэрэглэсэн. Би ганцаараа хэрэглэсэн. Хэн нэгэн хүн хамт хэрэглээгүй. ...Би каннабисийн төрлийн ургамалтай гадаад архи дуурайж хийх гээд найруулсан юм. Өөр зорилго байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-60, 106-107-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”-аар хэргийн бүрдэл хангагддаг.
Шүүгдэгч Г.У- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн У- гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын *******71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг “өвс”-ийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, 69 дүгээр байрны 17 тоот гэртээ хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.У-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.У- болон түүний өмгөөлөгч О.Санчирбал нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Шүүгдэгч Г.У- нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.У-ы өмгөөлөгч О.Санчирбалаас “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Г.У- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1150 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 82-93-р хуудас/,
Шүүгдэгч Г.У- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 77-р хуудас/ батлагдаж байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Г.У-д ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д 01 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.У-ыг анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эд мөрийн баримтаар тооцон хураан эд зүйлийг шинжилгээнд явуулсан ба шинжилгээнээс буцаан ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 4425 грамм жинтэй ургамал “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай нэг саванд 3,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 2,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, ”3” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 1495 грамм жинтэй ургамал, “4” гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн 86 грамм жинтэй ургамал, “5” гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай 244 грамм жинтэй ургамал, “6” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 635 грамм жинтэй ургамал, “7” гэж дугаарласан ёроолдоо нунтаг ургамал мэт зүйлээр бохирогдсон “Вояж” цэвэр усны тайрсан хуванцар сав, “8” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас, “9” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т- овогт Г-ийн У-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-ыг 1 жил 1 сарын /нэг жил нэг сарын/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.У-д оногдуулсан 1 жил 1 сарын /нэг жил нэг сарын/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 4425 грамм жинтэй ургамал “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай нэг саванд 3,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, “2” гэж дугаарласан 5 л-ийн “Вояж” гэсэн шошготой хуванцар савтай 2,5 литр орчим хар ногоон өнгийн шингэн, ”3” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 1495 грамм жинтэй ургамал, “4” гэж дугаарласан цагаан өнгийн давхар гялгар ууттай ногоон өнгийн 86 грамм жинтэй ургамал, “5” гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай 244 грамм жинтэй ургамал, “6” гэж дугаарласан цагаан өнгийн шуудайтай ногоон өнгийн 635 грамм жинтэй ургамал, “7” гэж дугаарласан ёроолдоо нунтаг ургамал мэт зүйлээр бохирогдсон “Вояж” цэвэр усны тайрсан хуванцар сав, “8” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас, “9” гэж дугаарласан тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан цаас зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР