Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/175

 

 

 

 

 

 

   2021          03          17                                       2021/ШЦТ/175

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

улсын яллагч Б.Хурц,  

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 21100 0000 0039 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Л-н Б. /РД:/,

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Л.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байхад эрх бүхий байгууллагаас хязгаарлалтын үед цагийн хязгааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамчаар үйлдэж, Даян кредит ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохын тулд, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг гаргахгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 21100 0000 0039 дугаартай хэргээс:

 

            1. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтсийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч О.Золбаярын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн илтгэх хуудас. /хх-ийн 4/,

 

2. 7423 УБД улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

 

3. Смарт кар тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-14/,

4. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай “..... УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код олгогдоогүй, харин ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон байна...” гэх утга бүхий албан бичиг /хх-ийн 20/,   

 

5. Гэрч О.З-н 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3-ын урд талын замын уулзвар дээр өглөө 08 цагаас хойш замын хяналт шалгалтын ажил хийж үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... УБД улсын дугаартай Приус-30 маркийн цагаан өнгөтэй урд копуд хэсгээрээ хар бүрээстэй машины QR кодыг шалгах багажаар шалгахад хуурамч байсан ба ... УНС гэсэн улсын дугаартай машины номер гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

6. Шүүгдэгч Л.Б-н 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 01 дүгээр сарын 08-09-ний шилжих шөнө ... УБД улсын дугаартай цагаан өнгөтэй Приус-30 маркийн өөрийн тээврийн хэрэгсэл дээр хуурамч QR кодыг тавиад Хан-Уул дүүргийн ТЭЦ-3 уулзвар дээр цагдаагийн алба хаагчид баригдсан. Тухайн хуурамч QR кодыг өмнөх шөнө гэртээ хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Б тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байхад эрх бүхий байгууллагаас хязгаарлалтын үед цагийн хязгааргүйгээр замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуурамчаар үйлдэж, “Даян кредит” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 7423 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохын тулд, хуурамч болохыг мэдсээр байж ашиглан замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн хэлтсийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч О.Золбаярын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн илтгэх хуудас. /хх-ийн 4/,

- ... УБД улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

- Смарт кар тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-14/,

- Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай “...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл буюу QR код олгогдоогүй, харин ... УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон байна...” гэх утга бүхий албан бичиг /хх-ийн 20/,   

- Гэрч О.З-н 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-3-ын урд талын замын уулзвар дээр өглөө 08 цагаас хойш замын хяналт шалгалтын ажил хийж үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... УБД улсын дугаартай Приус-30 маркийн цагаан өнгөтэй урд копуд хэсгээрээ хар бүрээстэй машины QR кодыг шалгах багажаар шалгахад хуурамч байсан ба ... УНС гэсэн улсын дугаартай машины номер гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Шүүгдэгч Л.Б-н 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 01 дүгээр сарын 08-09-ний шилжих шөнө ... УБД улсын дугаартай цагаан өнгөтэй Приус-30 маркийн өөрийн тээврийн хэрэгсэл дээр хуурамч QR кодыг тавиад Хан-Уул дүүргийн ТЭЦ-3 уулзвар дээр цагдаагийн алба хаагчид баригдсан. Тухайн хуурамч QR кодыг өмнөх шөнө гэртээ хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалын улмаас  Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах нэр бүхий төрийн болон зарим аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулахдаа QR кoд буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох тогтоол, дүрэм журмаар зохицуулсан.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах нь гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилсан.

Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгох бөгөөд QR код буюу тусгай зөвшөөрөл нь албан ёсны баримт бичигт хамаарахаар байна. Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг буюу  тусгай зөвшөөрлийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн буюу нэг удаагийн үйлдэлтэй байж болох шинжийг агуулна. 

Шүүгдэгч Л.Б нь QR код буюу замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай  хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” тухай дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Л.Б-г тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-н Б-гтусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага-д даалгасугай.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН