Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/272

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч М.Анхбаяр,

Шүүгдэгч Н.Г- , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1484/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Г-д холбогдох эрүүгийн 1905043700176 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр ахын хамт *** дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ...тоотод оршин суудаг, /РД: /,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 460 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жил 6 cap хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Н.Г- .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г-  нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төв дотор иргэн Б.М-н ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г- ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.М-н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төвөөр өөрийн найз Н-н хамт үйлчлүүлсэн. Тухайн үед өөрийн машинаа зогсоол дээр тавьчихаад найзтайгаа хамт ертөнцийн зүгээр зүүн талын хаалгаар нь Гранд плаза руу орсон бөгөөд 5 давхар руу гарахаар 1 давхрын цахилгаан шат руу очсон. Н бид 2 лифтэнд суухад миний халаасанд байсан rap утас алдагдсан байсан. Сүүлд Гранд плаза төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд биднийг цахилгаан шатанд суух үед нэгэн үл таних эрэгтэй миний пальтоны халааснаас гар утсыг маань хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Би 2019 оны 9 дүгээр сард хувь хүнээс I Phone 8 Plus маркийн гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл, сэв зураас гэх зүйл байхгүй бөгөөд ягаан шаргал өнгийн гадаргуутай утас байсан. Би өөрийн алдагдсан гар утсын IMEI кодыг мэдэхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 74 тал/,

Кости-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “...I phone 8 plus /64 gb/ гар утас 1.000.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-21 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дээрх хяналтын камерын бичлэг нь banana digital гэх бичиглэлтэй ногоон өнгийн DVD дээр хуулагдсан байх бөгөөд уг хяналтын камерын бичлэг нь 5 хэсгээс бүрдсэн нийт 136 mb хэмжээтэй байв. 1 дэх хэсгийн хяналтын камерын бичлэг нь 00            минут 53 секундын хугацаатай 15.316 kb хэмжээтэй, Гранд плаза төвийн зүүн талын зогсоолын хэсэг рүү чиглүүлсэн хэсгийг харуулсан байв.

2 дахь хэсгийн хяналтын камерын бичлэг нь 00 минут 23 секундын хугацаатай. 9.340 kb хэмжээтэй, Гранд плаза төвийн дотор талын хойд хаалганы хэсэг рүү чиглүүлсэн хэсгийг харуулсан байв.

3 дахь хэсгийн хяналтын  камерын бичлэг нь 00 минут 19 секунд үргэлжлэнэ, 11.776 kb хэмжээтэй, Гранд ллаза төвийн 1а хаалга руу чиглүүлсэн хэсгийг харуулсан байв.

4 дэх хэсгийн           хяналтын      камерын        бичлэг            нь        00        минут 23            секундын хугацаатай, 14.140 kb хэмжээтэй    Гранд плаза төвийн 1а хаалга руу чиглүүлсэн хэсгийг харуулсан байв.

5 дахь хэсгийн хяналтын  камерын бичлэг нь 00 минут 23 секундын хугацаатай, 15.352 кb хэмжээтэй, Гранд плаза төвийн 1 давхрын лифт рүү чиглүүлсэн хэсгийг харуулсан байв.

Бичлэгт үйл явдлын дарааллын дагуу 2 дахь хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхээр тогтож Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 224 тоот өрөөнд 11 цаг 50 минутанд 1 дэх хэсгийн бичлэгээр эхлүүлэв6

Уг бичлэгийн 00 минут 16 секундэнд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь Гранд плаза төвийн 1 давхарт хойд хаалгыг чиглэн явж байгааг харуулав.

...4. Үзлэгийн үргэлжлүүлэн 5 дахь хэсгийн хяналтын камерын бичлэгт хийхэд гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд нь уг бичлэгийн 00 минут 10 секундэд Гранд Плаза төвийн 1 давхарын лифтний хаалган дээр хохирогчийн халааснаас гар утсыг нь авч байгааг харуулав.

Үзлэгийн явцад 3 дахь хэсгийн хяналтын камерын бичлэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг байхгүй байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 26-28 тал/,

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ***-ийн ***  гэж хүнийг танихгүй. ...Би хэнээс ямар гар утас авсан гэдгээ санахгүй байна. Би ер нь хүмүүсээс кодтой I Phone маркийн гар утас авч байгаагүй, авдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Шүүгдэгч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-нд би ганцаараа архи уучихсан явж байсан. Баянгол дүүргийн *** төв рүү ороод лифтний орчим нэг эмэгтэйн халаасанд байсан гар утсыг нь хулгайлан авсан. Согтууруулах ундаа буюу архи уусан байсан болохоор уг утсаа яасан гэдгийг санахгүй байгаа. ...Хулгай хийсэн буруугаа ухаарч байгаа. Надад нэмж хэлэх санал хүсэлт байхгүй…” гэх  мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би согтуу байсан тул үйлдлээ сайн санахгүй байна. Камерын бичлэгт байгаа хүн би мөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г-  нь бусдын эд хөрөнгө буюу хохирогч Б.М-н ын эзэмшлийн I phone 8 plus /64 gb/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор суллагдсан хүмүүсд олгодог тодорхойлолт /хх-ийн 49 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 52-58 тал/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 61-62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 68 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 34-35 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч *** 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төв дотор хохирогч ***-н ын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***-н ын мэдүүлэг, Кости-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг тэмдэглэл, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

Шүүгдэгч Н.Г-  нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна. 

Иймд шүүгдэгч Н.Г- ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г- , түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-н д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 21 дэх талд авагдсан Кости-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Гэвч хохирогч Б.М-н  нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Г- ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.М-н д учирсан хохирол төлөгдсөн талаарх баримт хавтас хэрэгт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Г-  нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож ял хойшлуулж шийдвэрлэж байсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байх боловч энэ хэргийн үйлдэл нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаар шийтгэх тогтоолд дурдсан үйлдлээс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Г- ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Н.Г- эд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.      

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г-  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Г- эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харчин Б овогт Н-н Г- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-эд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Г-эд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.М-н нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА