Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

       4

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

хохирогч Ц.А-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч /хохирогч/ З.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Тэнгис

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Х-гийн Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Э-эгийн Т- нарт холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын инженер мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4 эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х- овогт Х-гийн Б-

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт ******* дүүрэг 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б- овогт Э-эгийн Т-    

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” хотхоны дугаар байрны ******* тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.А-гийн “Айфоне экс” загварын гар утсыг хана руу шидэж, хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Т- нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” хотхоны дугаар байрны орцонд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн З.Б-тэй маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 21-ны шөнө 03 цагийн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ амарч байхад  зочны өрөөнд хүмүүс ярих чимээ сонсогдохоор нь босож очсон. Тэр үед Ц.А- манай буйдан дээр сууж байсан. Би түүнд хандаж “Чи хэн бэ” гэхэд Ц.А- “танайд хононо” гэхээр нь би “гэртээ хонуулахгүй, гар яв” гэхэд над руу хараагаад байхаар нь гэрээсээ гаргах гэтэл гар утсаа гаргаж ирээд “бичлэг хийнэ” гэхээр нь би утсыг нь аваад шал руу шидсэн. Ц.А-гийн гар утас бутарсан зүйл байхгүй. Манай эхнэр Ц.А-г гэрээс аваад гарсан. Би гэртээ хүүхдүүдээ унтуулаад үлдсэн. Үүнээс хойш багцаагаар нэг цаг орчмын дараа хаалга тогшихоор нь онгойлгоход Э.Т-, Агиймаа нар байсан. Э.Т- намайг “гараад ир” гээд татаад миний фодволкийг урсан. Намайг хувцсаа өмсөөд үүдэнд гараад ирэхэд Э.Т- 2 удаа цохиод зодоон болсон. Коридорт манай хүүхдүүдийн скүтэрээр  Ц.А- миний толгой руу 2 удаа цохиж толгой хагалсан гэв.

Хохирогч З.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Э.Т- надтай барилцаж цохилцох үед гарт нь миний толгойг хаглахаар зэвсэг, хурц үзүүртэй зүйл байгаагүй. Миний толгой руу Ц.А- скүтрээр 2 удаа цохисон. Эмчилгээний зардалд 2.116.345 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Э.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шөнө унтаж байтал манай эхнэр Ц.А- уйлаад “намайг ирээд аваач” гэсэн. Би такси бариад очтол О. “манай нөхөр танай эхнэрт гар хүрчихжээ” гэсэн. О. нь Ц.А-г гэртээ оруулсан байсан. З.Б- нь манай эхнэр Ц.А-г гар утсыг эвдээд, үсдээд, алгадсан гэсэн. Би эхнэр Ц.А-г өмөөрөөд хаалгыг тогшоод З.Бат-Эрдэнийг гараад ир гэсэн. Би З.Б-д “эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ” гээд гарынхаа ар талаар зөөлөн алгадсан. Шүүгдэгч З.Бат-Эрдэнийг манай эхнэр Ц.А-гаас уучлалт гуйх байх гэж бодтол хүүхдийнхээ скүтэрээр намайг цохих гэж оролдсон. Манай эхнэр Ц.А- скүтэрээр З.Бат-Эрдэнийг цохиогүй харин аваад тавьсан. Би З.Б-д гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр орой 22:00 цагийн үед О.тэй уулзахаар урлан дээр нь очсон. О. бид хоёр цай уугаад ярилцаж суусан. Цаг оройтсон болохоор О. намайг “манай гэрт хоночих” гэхээр нь би “танай нөхрийг өглөө сэрэхээс өмнө нь босоод явчихна” гээд гэрт нь орсон. З.Б- нь унтлагын өрөөний хаалга нээгээд ташаагаа тулаад “Чи хэн бэ” гэсэн. Би ууртай байна гэж бодоод “намайг уучлаарай, би гарлаа” гээд үүдэнд гутлаа өмсөж байтал З.Б- “Яв, архичин хүүхэн минь” гэж хэлснээс миний уур хүрээд хэрүүл болсон. З.Б- намайг үсдэж аваад цохисон учир би орилсон. Би  энэ байдлыг бичлэг хийхээр гар утсаа гаргатал З.Б- миний утсыг аваад шидсэн. Тэрээр “миний хүүхдүүд байгаагүй бол би чамайг алах байсан” гэж хэлсэн. Намайг уйлж байхад эхнэр О. нь гуйж байсан. О. намайг дагуулж гарсан. Миний гар утсыг З.Б- шидсэнээс болж хагарч асахгүй болсон тул би орцонд “миний гар утсыг эвдчихлээ”  гээд газар шидсэн. Тэгээд би орцны жижүүрийн утсаар цагдаа дуудаж мөн нөхөр рүүгээ ярьсан. О. намайг урлан дээрээ дагуулж очсон. О. надаас гуйгаад байсан учраас би гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Би гар утасны үнэ 1.100.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг З.Б-эс нэхэмжилж байна гэв.

 

         Эрүүгийн 2010000000000  дугаартай хавтаст хэргээс:

 

 Хохирогч З.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

 Хохирогч Ц.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

 Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 10836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Тэнцвэрт Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Х-491 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-44-р хуудас/,

Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-65-р хуудас/,

Шүүгдэгч З.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

        Шүүгдэгч З.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч З.гийн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/, гэрч Ц.ы мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 83-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85-р хуудас/,

Шүүгдэгч Э.Т-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Э.ийн мэдүүлэг /хх-ийн 128-129-р хуудас/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-ийн 1*******-131-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 92-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 94-р хуудас/ эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 95-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн -р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б-, Э.Т- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

         Шүүгдэгч З.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” хотхоны дугаар байрны 000 тоот гэртээ хохирогч Ц.А-г “гэртээ хонуулахгүй” гэж маргалдаж, улмаар хохирогчийн “Айфоне экс” загварын гар утсыг шидэж гэмтээсний улмаас1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Э.Т- нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” хотхоны дугаар байрны орцонд хохирогч З.Б-тэй “эхнэр Ц.А-г өмөөрч” маргалдаж, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 Хохирогч Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр орой 22:00 цагийн үед О.тэй уулзахаар урлан дээр нь очсон. О. бид хоёр цай уугаад ярилцаж суусан. Цаг оройтсон болохоор О. намайг “манай гэрт хоночих” гэхээр нь би “танай нөхрийг өглөө сэрэхээс өмнө нь босоод явчихна” гээд гэрт нь орсон. З.Б- нь унтлагын өрөөний хаалга нээгээд ташаагаа тулаад “Чи хэн бэ” гэсэн. Би ууртай байна гэж бодоод “намайг уучлаарай, би гарлаа” гээд үүдэнд гутлаа өмсөж байтал З.Б- “Яв, архичин хүүхэн минь” гэж хэлснээс миний уур хүрээд хэрүүл болсон. З.Б- намайг үсдэж аваад цохисон учир би орилсон. Би  энэ байдлыг бичлэг хийхээр гар утсаа гаргатал З.Б- миний утсыг аваад шидсэн. Тэрээр “миний хүүхдүүд байгаагүй бол би чамайг алах байсан” гэж хэлсэн. Намайг уйлж байхад эхнэр О. нь гуйж байсан. О. намайг дагуулж гарсан. Миний гар утсыг З.Б- шидсэнээс болж хагарч асахгүй болсон тул би орцонд “миний гар утсыг эвдчихлээ”  гээд газар шидсэн. Тэгээд би орцны жижүүрийн утсаар цагдаа дуудаж мөн нөхөр рүүгээ ярьсан. О. намайг урлан дээрээ дагуулж очсон. О. надаас гуйгаад байсан учраас би гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Би гар утасны үнэ 1.100.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг З.Б-эс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

 

 Хохирогч З.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 03:00 цагийн үед би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* хотхоны дугаар байрны ******* тоот гэртээ хүүхдүүдийн хамтаар унтаж байхад манай зочны өрөөнд хүмүүс хоорондоо ярих дуу чимээ гарсан. Би унтлагын өрөөнөөс гарч ирэхэд танихгүй эмэгтэй зочны өрөөний буйдан дээр сууж байсан.  Би тэр эмэгтэйгээс “чи хэн бэ? Шөнө 03:00 цаг болж байна. Би хүүхдүүдээ унтуулмаар байна. Чи яв” гэсэн. Тэгтэл Ц.А- миний өөдөөс “чи надтай аятайхан харьцсангүй” гээд салаавч гаргахаар нь би “дуугүй бай, хүүхдүүд унтаж байна” гэж шаардлага тавихад миний өөдөөс орилж хашхираад байхаар нь би гэрээсээ гаргах гээд түлхэхэд миний нүүрийг маажих гэж оролдсон. Тэгтэл Ц.А- нь утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэхээр нь утсыг нь булааж аваад шал руу шидсэн. Манай эхнэр О. ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд тэр эмэгтэйг аваад гарсан. Би унтлагын өрөөнд ороод амарч байхад орцонд орилж хашхираад байсан. Үүнээс хойш ******* гаран минутын хугацаанд хаалга өшиглөөд орилоод байсан. Тэр үйл явдлын дараа ******* гаран минутын дараа дахиад хаалга тогшихоор нь би босоод хаалга тайлахад үл таних залуу / Э.Т-/ манай гэрт орж ирсэн эмэгтэйн хамтаар /Ц.А-/ зогсож байсан. Э.Т- нь миний өмсөж байсан хувцаснаас татаад “чи гараад ир” гээд фодволкийг урсан. Би “байж бай, хүүхдүүд унтаж байна” гээд хувцсаа өмсөөд гарахад Э.Т- миний нүүр руу цохихоор нь би буцаагаад цээж рүү нь түлхсэн чинь миний зүүн талын нүд рүү гараараа цохихоор нь би сэхээ аваад би хамгаалахын тул хүүхдийн жижиг скутерыг аваад урдаа барьж биеэ хамгаалахыг оролдож байгаад буцаагаад скутерыг газар тавьсан. Э.Т- нь миний толгой болон нүүр рүү цохиж байгаад хэд хэдэн удаа хана мөргүүлэхэд хэсэг хугацаанд ухаан балартсан. Манай эхнэр О. ирээд “боль” гээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

 

 Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* хотхоны дугаар байрны ******* тоот гэртээ намайг унтаж байхад танил Ц.А- над руу залгаад “би нөхөртэйгөө муудалцчихлаа. Урлан дээр чинь очоод хонож болох уу?”  гэж асуухаар нь би тэг гэж хэлсэн. ...Ц.А- бид хоёр дэлгүүрээс “Нийслэл” нэртэй 5 лаазтай пиво авч манай зургийн урланд орж уусан. Шөнө 02 цаг болсон, манай урланд хөнжил гудас байхгүй болохоор Ц.А-г “манайд ороод унтчих” гэж хэлсэн. Ц.А- манай гэрт ороод зочны өрөөнд сууж байхад манай нөхөр З.Б- унтлагын өрөөнөөс гарч ирээд “чи хэн юм” гэхэд Ц.А- “би явлаа” гээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн ба Ч.Агиймаа “Чи намайг хоноцын хүүхэн гэж бодлоо” гэж хэлэхэд манай нөхөр З.Б- “гар, архичин хүүхэн минь” гээд гэрээс хөөсөн. Тэр үед Ц.А- гарахгүй байхаар нь би түүнийг авч гарах гэсэн чинь манай нөхөртэй хэрэлдээд байсан. Тэгтэл “О.ийн нөхөр нь ийм хүн байдаг юм байна” гээд цүнхнээсээ Iphone маркийн утас гаргаж ирээд бичлэг хийх гэтэл манай нөхөр З.Б- Ц.А-гийн гар утсыг аваад шал руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 10836 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. З.Бат-Эрдэнийн биед зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээж баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/

 

 Хохирогч Ц.А-гийн гар утасны эвдэрсэн байдлыг харуулсан зураг /хх-ийн 37-р хуудас/,

 Тэнцвэрт Эстимэйт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Х-491 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Iphone-X маркийн гар утас нь 1.100.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 39-44-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл: хохирогч Ц.А- нь О.тэй 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд уулзан пиво ууж, 03 цагийн орчимд гэрт нь хонохоор орсон байна. О.ийн нөхөр З.Б- хохирогч Ц.А-г танихгүй ба ийнхүү шөнийн цагаар гэрт нь танихгүй эмэгтэй ирсэнд дургүйцсэн З.Б- хохирогчийг гэрээсээ гарахыг шаардаж тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн ба маргалдах явцдаа шүүгдэгч З.Б- хохирогч Ц.А-гийн  “Iphone-X” маркийн гар утсыг шидэж гэмтээсний улмаас хохирогчийн эд хөрөнгөд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан.

 Хохирогч Ц.А- нь “З.Б-д зодуулсан” хэмээн нөхөр Э.Т-ийг дуудан ирүүлсэн байх ба шүүгдэгч Э.Т- нь “эхнэр Ц.А-г өмөөрч” хохирогч З.Бат-Эрдэнийг зодож биед нь “зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээж баруун шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тэдний бие биедээ хүндэтгэлгүй хандсан, ёс суртахуунгүй байдал  нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч З.Б- нь өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг нь ухамсарлаж, гар утсыг хана руу шидсэнээс учирч болох хохирол хор уршиг буюу тухайн гар утсыг эвдэрч гэмтэнэ гэдгийг мэдсээр байж шидсэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Хохирогч Ц.А-гийн Iphone-X маркийн гар утсыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.100.000 төгрөгөөр үнэлэгдэж хохирогч Ц.А-д бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. /хх-ийн 39-44-р хуудас/

            Иймд шүүгдэгч З.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Э.Т- нь хохирогч З.Бат-Эрдэнийг “эхнэр Ц.А-г өмөөрч” зодож хохирогчийн биед “зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээж баруун шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Э.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. Түүнчлэн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг гэм хор учруулсан этгээд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д хуульчилсан.

 

Шүүгдэгч З.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Ц.А-гийн эд хөрөнгөд 1.100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч З.Б-эс 1.100.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.А-д олгох үндэслэлтэй байна. Хохирогч нь өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нь нэхэмжилсэн нь түүний эд хөрөнгөд учирсан гэм хортой холбоотой зардалд хамаарахгүй тул хангахаас татгалзав.

 

Шүүгдэгч Э.Т-ийн  үйлдлийн улмаас хохирогч З.Бат-Эрдэнийн биед “зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээж баруун шууны цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба шүүх  гэм хорын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай.

Хохирогч З.Б- нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд 2.116.345 төгрөгийн баримт ирүүлсэн.

Хохирогч З.Бат-Эрдэнийн “Royal” шүдний эмнэлэгт 12, 21, 22-р шүдний сувгийн эмчилгээ хийлгэсэн 450000 төгрөгийн зардал /хх-ийн 80-р хуудас/ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шууд холбоотой зардалд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шүүгдэгч Э.Т-өөс 1.666.345 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Гэм буруугийн хуралдаанаас:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Б-эс 1.100.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.А-д олгох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Т-өөс 1.666.345 төгрөг гаргуулж хохирогч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө хохирогч тус бүрд хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч З.Б-, Э.Т- нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний хэн аль нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд:

           Шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б-, Э.Т- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Б-, Э.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Х-гийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б- овогт Э-эгийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Б-, Э.Т- нарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Б- нь 1.100.000 төгрөгийг хохирогч Ц.А-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Т- нь 1.666.345 төгрөгийг хохирогч З.Б-д тус тус нөхөн төлснийг дурдсугай.

5. Шүүгдэгч З.Б-, Э.Т- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Б-, Э.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР