Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

   

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Д.Ан-, Г.Г-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я- овогт Д-ийн А-,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Г-ийн Г-нарт холбогдох эрүүгийн *******01000667040000 дугаартай хэргийг *******0*******1 оны 0******* дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******000 оны 07 дугаар сарын *******1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *******0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, Г-ХХК-д технологи хариуцсан захирал ажилтай, ******* аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 5 дугаар хороолол, 11 дүгээр байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ******* байр ******* тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Я- овогт Д-ийн А-,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 1******* дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, Апдэйт агентлагт дизайнер ажилтай,******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О- овогт Г-ийн Г-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-

Шүүгдэгч Д.Ан- нь Г.М-ын Х-, Г- банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан дээрх банкнууд дахь түүний данс руу Г.Г-ийн зөөврийн компьютерыг ашиглан, ******* дүүргийн *******6 дугаар хороо, ******* хороолол, 000 дугаар байранд байх ажлын байран дээрээ *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар халдаж, нэвтрэх нэр нууц үгийг өөрчилсөн буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас Г.М-ын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэргийг санаачилсан, бусадтай бүлэглэж үйлдсэн,

   Мөн өдөр Г.М-ын Х- банкны данснаас нийт 19.000.000 төгрөг, Г- банкны данснаас 1.7*******0.000 төгрөг, 6*******0 ам долларыг тус тус криптовалютад хувиргах замаар гарган авч Г.М-т нийт **************.434.306 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

   Шүүгдэгч Г.Г- нь Д.Ан-д урьдчилан амлаж,  Г.М-ын Х-, Г- банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан дээрх банкнууд дахь түүний данс руу Г.Г-ийн зөөврийн компьютерыг ашиглан, ******* дүүргийн *******6 дугаар хороо, ******* хороолол, 10******* дугаар байранд байх ажлын байран дээрээ *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хууль бусаар халдаж, нэвтрэх нэр нууц үгийг өөрчилсөн буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас Г.М-ын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд зөөврийн компьютероо ашиглуулж дэмжлэг үзүүлсэн,

   Мөн өдөр Г.М-ын Х- банкны данснаас нийт 19.000.000 төгрөг, Г- банкны данснаас 1.7*******0.000 төгрөг, 6*******0 ам долларыг тус тус криптовалютад хувиргах замаар гарган авч Г.М-т нийт **************.434.306 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Д.Ан- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн *******010006670000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

Х- банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн *******7-33-р хуудас/,

Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-81, *******00-*******0*******, ******* дугаар хавтас *******7-*******8-р хуудас/

   Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 73-р хуудас/,

   Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 9-13-р хуудас/,

   Сим картад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 15-18-р хуудас/,

   Х- банкны *******0*******0 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******9/3405 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас *******5-р хуудас/,

   Х- банкны *******0*******0 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн *******9/*******01 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, холбогдох дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас *******6-33-р хуудас/,

  Х- банкны *******0*******0 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******9/3788 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 44-45-р хуудас/,

  Мобиком корпорац ХХК-ийн *******0*******0 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/13343 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 46-47-р хуудас/,

 Шүүгдэгч Д.Ан-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 94-96, ******* дугаар хавтас *******-р хуудас/

Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 107-111, ******* дугаар хавтас 34-р хуудас/

 

  Шүүгдэгч Д.Ан-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 113-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 11*******-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 117-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 118-р хуудас/, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-н харилцагчийн дансны мэдээлэл /хх-ийн 1 дүгээр хавтас 119-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 1*******0-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 1*******1-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 1**************-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 1*******3-р хуудас/,

шүүгдэгч Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 1*******5-р хуудас/, ял шалгах хуудас  /хх-ийн 1*******4-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 1*******9-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 130-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 1*******-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 13*******-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 133-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нар нь “Х-” банк болон “Г-” банк дахь цахим сүлжээнд хууль бусаар халдаж, хохирогч Г.М-ын данс руу нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн, *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.М-ын “Х-” банк дахь данснаас 19.000.000 төгрөг, “Г-” банк дахь данснаас 1.7*******0.000 төгрөг болон 6*******0 ам долларыг тус тус крипто валютад хувиргах замаар хулгайлан авч хохирогч Г.М-т **************.434.306 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

           Г.М-ын “Г-” банк дахь дансны хуулга: *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төгрөгийн данснаас **************0.000 төгрөг, 1.500.000 төгрөг нийт 1.7*******0.000 төгрөг, валютын данснаас 6*******0 ам.долларын зарлага гарсан /хх-ийн 1-р хавтас 4-р хуудас/

   Х- банк дахь  депозит дансны дэлгэрэнгүй хуулганд: *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 4.000.000 төгрөгөөр тус бүр зарлага гарсан /хх-ийн *******7-33-р хуудас/,

   Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******0*******0 оны 03 дүгээр сарын 09-ний өдөр миний Х- банкны 0000000- дугаартай данснаас 15.000.000 төгрөг болон 4.000. 000 төгрөг, Г- банкны 1905109578 дугаартай данснаас 1.500.000 төгрөг болон **************0.000 төгрөг, 3015115404 дугаартай данснаас 6*******0 америк доллар интернэт банкны гүйлгээгээр бүгд “П” ХХК-ны Х- банкны 0000 болон Г- банкных нь данс руу шилжин орсон байна. Би өөрийн биеэр тус гүйлгээнүүдийг хийгээгүй бөгөөд бусдад интернэт банкныхаа нэвтрэх нэр нууц үгийг өгч байгаагүй. Миний данснууд зөвхөн миний нэр дээр байдаг юм. Хамтран өөр эзэмшигч байхгүй. “П” ХХК нь 1гас1е.тп сайтаар дамжуулж, крипто валютын арипжаа хийдэг газар бөгөөд тус сайтад бүртгүүлэхийн тулд миний нэрээр хуурамч аккаунт нээж, миний зургийг фото шопоор янзалж баталгаажуулалт хийсэн байсныг олж мэдсэн. Мөн миний гэсэн Жи мэйл хаягт хууль бусаар нэвтэрсэн байсан. Би өөрөө юнителийн дугаар барьдаг. Юнителийн дата ашигладаг. Гэртээ Юнивишн ашигладаг. Ай пони про макс маркийн гар утас, Мак бүүк ашигладаг. Би Д.Ан- гэдэг залууг сэжиглэж байгаа. Энэ залууд өөрийн ашиглаж байсан Мак бүүк компьютерыг *******0*******0 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр зарж байсан. ... Энэ хэргийн улмаас надад нийт *******0,7*******0,000 төгрөг, 6*******0 долларын хохирол учирсан. Надад учирсан хохирлыг Д.Ан-, Г.Г- нар нь бүрэн төлж барагдуулсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-81, *******00-*******0*******, ******* дугаар хавтас *******7-*******8-р хуудас/

   Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******017 онд крипто вальют сонирхож майнинг хийдэг төхөөрөмж авахаар фэйсбүүкээр Д.Ан- гэдэг залуутай танилцаад төхөөрөмж худалдан авч байсан. Жил гаруйн өмнө Д.Ан- надаас 300.000 төгрөгийн зээл гуйж авсан. Би тухайн үед Х- банкаар шилжүүлэн өгч байсан. *******0*******0 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Ан- над руу фэйсбүүкээр холбогдож “би таны өрийг өгье. Надад хүний биткойн байна. Би аккаунт гүйлгээ хийж байгаа болохоор та аваад зараад өгөөч” гэсэн. Миний trade.mn сайтын аккаунтад 0.8 биткойн шилжүүлж, би түүнийг нь сайтад зарж, мөнгийг нь өөрийн Х- банкны 5011381088 гэсэн дансаар авсан. Өөрийн авах ёстой байсан мөнгө болох 350.000 төгрөгийг авч үлдээд, үлдсэн 17.668.000 төгрөгийг Д.Ан-гийн өгсөн Г.Г- гэсэн дансанд *******0*******0 оны 03 дугаар сарын 1*******-ны өдөр шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 73-р хуудас/,

   Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 9-13-р хуудас/,

   Сим картад үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Сим картын дугаарыг тогтоохын тулд 000 дугаар руу залгахад 95*******91415 гэсэн дугаараас дуудлага орж ирэв. Д.Ан-гаас 0000 дугаарыг trade.mn сайтад Г.М-ын нэрээр аккаунт үүсгэхэд ашигласан дугаар мөн эсэхийг асууж тодруулахад “би 95*******91415 дугаарыг trade.mn сайтад Г.М-ын нэрээр аккаунт үүсгэхэд ашигласан нь үнэн” гэж хариулсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 15-18-р хуудас/,

   Мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Г.Г-ийн авч ирсэн хар өнгийн гялгар ууттай *******0.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 450 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 50 ширхэг буюу нийт 9.500.000 төгрөг, Д.Ан-гийн авч ирсэн хар өнгийн ууттай *******0.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 400 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 340 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ******* ширхэг буюу 11.043.*******00 төгрөг, нийт *******0.543.*******00 төгрөгийг хохирогч Г.М-т хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

   Х- банкны *******0*******0 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *******9/3405 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас *******5-р хуудас/,

   Х- банкны *******0*******0 оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн *******9/*******01 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, холбогдох дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас *******6-33-р хуудас/,

  Х- банкны *******0*******0 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******9/3788 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 44-45-р хуудас/,

  Мобиком корпорац ХХК-ийн *******0*******0 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/13343 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 46-47-р хуудас/,

 Шүүгдэгч Д.Ан-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би анх *******0*******0 оны 0******* дугаар сарын сүүлээр мак бүүк зарна гэсэн зарын дагуу Г.М- гэх хүнтэй холбогдож худалдаж авахаар болсон. Ингээд Г.М-тай уулзаж дансаар 1.*******00.000 төгрөг шилжүүлж өгөөд нотебүүкийг нь авсан. Тухайн үед шөнө болсон байсан учраас Г.М- нотебүүкээ өгчхөөд “дотор нь байгаа файлуудыг над руу мэйлээр явуулчихаараа” гэж хэлээд өгсөн. Би нотебүүкийг нь гэртээ авч очоод файлуудыг шалгаж Г.М- руу илгээхэд бэлдсэн. Ингэж бэлдэж байхдаа Г.М- интернэт банкны нууц үг кодыг санамсаргүйгээр олж авсан. Файлуудаа Г.М-т илгээгээд би өөрийн ажлаа хийж эхэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Г.М- надтай холбогдоод ажлын санал тавьсан. Мөн өөрийн шинэ нотебүүкээ проматлуулъя гэсэн. Би тухайн нотебүүкийн үзэж байгаад Wifa-ны Tarag1*******3*******4 гэсэн код байсныг нь хараад өнгөрсөн. Дараа нь Х- банкны гүйлгээний нууц үгийн оронд уг Tarag1*******3*******4 гэсэн кодыг хийхэд гүйлгээний нууц үг солигдсон. Ингээд Г.М-ын данснаас мөнгө гаргах боломжтой болсон. Г- банкны нууц үг гүйлгээний нууц үг хоёр нь адилхан байсан. Энэ бүх мэдээллийг олж авч байх явцад Г.Г- бид хамт хийж байсан. Тэди орж гар утас болон утасны дугаар авахдаа мөн хамт явж байсан. Тухайн үед би онлайн сургалтын сайт хийчихсэн байсан. Тухайн сайт дээрээ хичээлүүд байршуулахын тулд видео камер хэрэгтэй байсан тул Г.М-ын Х- банкны данснаас 15.000.000 төгрөг дараа нь тухайн данснаасаа 4.000.000 сая төгрөг авсан. Г- банкных нь төгрөгийн данснаас 1.7*******0.000 төгрөг, валютын данснаас нь 6*******С долларыг *******0*******0 оны 03 дугаар 09-ний өдөр Г.Г-ийн хамтаар авсан. Уг мөнгөө trade.mn-ны данс руу шилжүүлж 0.835 биткойн болгож авсан. Энэ 0.835 биткойноо *******0*******0 оны 03 дугаар сарын 10-нд Мөнхдорж гэдэг хүнд 17,668,000 төгрөгөөр зарж мөнгийг нь Г-бид хоёр хувааж авсан. Энэ гэмт хэргийг үйлдэхийн тулд би Маналжавын компьютероос банкны нэвтрэх нууц үгнүүдийг авсан. Мөн иргэний үнэмлэхийн зургийг нь авсан. Г-Маналжавыг фейсбүүк хаягаас зургийг нь авч фото шопоор янзалж trade.mn сайтад бүртгэл хийлгэсэн. Тухайн үед би гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ бүрэн ухамсарлаж ойлгож байсан. Г-бид хоёр иргэн Маналжавт учруулсан *******0.543.*******00 төгрөг болон 6*******0 америк долларын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 94-96, ******* дугаар хавтас *******-р хуудас/

 Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...*******0*******0 оны 0******* дугаар сарын сүүл хавьд байх Д.Ан- надад нэг хүнээс нотебүүк авсан. Тэр нотебүүкээс тухайн хүний хувийн мэдээлэл банкны нэр нууц үг, иргэний үнэмлэхийн зураг зэрэг мэдээлэл байсан. Энэ мэдээллээр нь интернэт банк руу нь орсон. Дансыг нь харсан гэж надад өөрөө ярьж байсан. Үүнээс хэд хоногийн дараа Д.Ан-” Г.М-ын данснаас мөнгө авах боломж байна trade.mn-р дамжуулж биткойн болгож авах боломжтой байна. Үүний тулд Г.М-ын иргэний үнэмлэх болон зурган дээр фото шоп хийх хэрэгтэй байна байна энийг хийгээд өг” гэж надаас гуйсан. Үлдсэнийг нь би өөрөө зохицуулна гэж Д.Ан- ярьсан. Би зөвшөөрсөн. Д.Ан- надад Г.М-ын иргэний үнэмлэхийн зураг, өөрийнх нь царай тод гарсан фото зургийг өгсөн. trade.mn-нд бүртгүүлэхийн тулд бүртгүүлэх хүн нь нэг гартаа иргэний үнэмлэх нөгөө гартаа тухайн өдрийн он сар өдрийг бичсэн цаас барьсан байх ёстой юм гэж хэлснийх нь дагуу би надад өгсөн зургуудыг эвлүүлж засаж янзалж Д.Ан-д файлаар өгсөн. Орой нь Д.Ан-гийн гэрт нь очоод байж байтал trade.mn зөвшөөрсөн байна гэж надад хэлж байсан. Д.Ан- миний гар утсыг ашиглаж Г.М-ын данснаас мөнгө авсан. Миний Х- банкны аплекейшныг ашигласан. Би хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. Сүүлд бүх юм болсны дараа Д.Ан- “чиний Х- банкны дансыг ашиглаж мөнгөө авах хэрэгтэй байна болох уу, мөнгөө аваад чамд тал мөнгийг нь өгнө, гэсэн. Би зөвшөөрсөн. Би миний дансанд Х-аас хэдэн төгрөг орж ирэх гэж байгаа талаар мэдэхгүй байсан. Би өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 107-111, ******* дугаар хавтас 34-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

         Шүүгдэгч нар Д.Ан-, Г.Г- нар нь хохирогч Г.М-ын банк дахь харилцах данснаас мөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ “Х-” банк болон “Г-” банк дахь мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн үйлдлийн улмаас хохирогч нь өөрийн эзэмшлийн данс руу нэвтрэх боломжгүй болж улмаар дансанд байрших мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан байна.

Прокуророос шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Шүүгдэгч нар нь “Х-” банк болон “Г-” банк дахь цахим сүлжээнд хууль бусаар халдаж, хохирогч Г.М-ын данс руу нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилсөн, *******0*******0 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.М-ын “Х-” банк дахь данснаас 19.000.000 төгрөг, мөн “Г-” банк дахь данснаас 1.7*******0.000 төгрөг болон 6*******0 ам долларыг хулгайлан авсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Ан- санаачилж зохион байгуулсан, шүүгдэгч Г.Г- нь хохирогч Г.М-ын “иргэний үнэмлэхээ барьж буй” гэрэл зургийг фото шоп программ ашиглан хийсэн, улмаар хохирогчийн мөнгийг өөрийн дансаар авч, мөнгийг хувааж зарцуулсан нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

          Иймд шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарыг мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

              

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-т нийт **************.434.306 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Г.М-ын “надад учирсан хохирлыг Д.Ан-, Г.Г- нар нь бүрэн төлж барагдуулсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх-ийн 1 дүгээр хавтас 78-81, *******00-*******0*******, ******* дугаар хавтас *******7-*******8-р хуудас/ нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                  

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ан-д 6000 нэгжээр торгох, шүүгдэгч Г.Г-д 5400 нэгжээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ан-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Г.Г-д *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх ба  хэдийгээр шүүгдэгч Д.Ан- нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулсан боловч шүүгдэгч Г.Г- нь хохирогчийн зургийг фото шоп программ ашиглан засах, мөн өөрийн дансаар мөнгийг хүлээн авсан, тэнцүү хувааж зарцуулсан зэрэг байдлаас дүгнэхэд шүүгдэгч нарт ялыг тэгш оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүр *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Я- овогт Д-ийн А-г бусадтай бүлэглэн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийг,

 бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачилж зохион байгуулсан гэм буруутайд,

О- овогт Г-ийн Г-ийг цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

*******. Шүүгдэгч Д.Ан-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

           Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******40 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч тус бүрд тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ан-, Г.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР