Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/772

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

  улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,   

   хохирогч Х.Б ,                  

иргэний нэхэмжлэгч Б.Ө ,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Д-ийн Э  холбогдох эрүүгийн 2003000000271 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ......оны ..... дугаар сарын ......ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл .......... хамт Баянгол дүүргийн ............тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Э овогт Д-ийн Э  /РД:.........................../  

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хийморь” хотхоны ойролцоох Туул голын эрэгт байсан Б.Н эзэмшлийн Тоёота приус маркийн 79-15 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтын зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.18% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хийморь” хотхоны баруун замд мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Б-ийн  жолоодож явсан Ниссан Ванете маркийн 34-57 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Х.Б-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Э 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хийморь” хотхоны ойролцоох Туул голын эрэгт байсан Б.Н эзэмшлийн Тоёота приус маркийн 79-15 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтын зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.18% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хийморь” хотхоны баруун замд мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Б-ийн  жолоодож явсан Ниссан Ванете маркийн 34-57 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Х.Б-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

2. Хохирогч  Х.Б-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 07-нд ажлаа хийгээд яармагийн гүүр даваад явж байтал өөдөөс машин гараад ирсэн. Би “Найс бэйкери”-д түгээлтийн жолооч ажилтай. ...Би 3 сарын цалингаа нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Иргэний нэхэмжлэгч Б.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хохирогчийн жолоодож явсан автомашин, мөн хохирогчийн 3 сарын цалин буюу нийт 6,462,400 төгрөгийг нэхэмжилж байна. Осол гарсны дараа автомашины үнэлгээний 20,000 төгрөг зэрэг бодит хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Зам тээврийн осол болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн баруун талын уулзвараас ертөнцийн зүгээр баруун тийшээ уулын замаар 2 км орчим явахад “Хийморь” хотхоноос баруун тийш 100 метр зайд 2 эгнээ замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлийн эгнээнд 79-15 УБЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин эсрэг урсгалд орж 34-57 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн микро автобусны урдаас мөргөж зогссон байдалтай байх ба ослын газарт очиход Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч хэргийн газрын хамгаалалт авч замын хөдөлгөөн зохицуулсан байдалтай, осолд өртсөн 2 автомашины жолооч нарыг ГССҮТөв рүү авч явсан байлаа, ослын газрын зам орчны байдал нь асфальтан, тахир тэгш, хуурай гадаргуутай, суурингийн доторх замд үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаарын нөхцөл тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, тусгаарлах зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй байлаа...” /хх 11-12/

5. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-19/

6. Д.Э ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: /драйгер багаж ашиглан шалгахад 2.18%/, /хх-135/

7. Хохирогч Х.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрч байхад байгууллагын эзэмшлийн 34-57 УБП улсын дугаартай Ниссан маркийн автомашинтай түгээлт хийж Яармагийн Оргил хүнсний дэлгүүрийн гаднаас Зайсан руу явахаар уулын замаар орж ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд Туулын шинэ гүүр өнгөрөөд явж байхад өөдөөс Тоёота Приус-10 маркийн автомашин урсгал сөрж маш хурдтай орж ирээд яах ийхийн зуургүй л миний машины урдаас мөргөхөд ослын дэр задарсан байхаар нь хамгаалалтын бүсээ тайлаад хаалга онгорхой байхаар нь буух гэхэд биеэ удирдаж чадахгүй өөрийн эрхгүй газар уначихаар нь босох гэхэд цээжээр хөндүүр оргиод хөл гишгэж болохгүй болчихсон байсан. ...Эмчилгээний зардлыг буруутай хүнээр төлүүлж авмаар байна. Мөн осолд өртсөн автомашины зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” /хх-74-75/

8. Гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... тэгээд үдээс хойш 16.00 цагаас хойш 3-н чиглэлд явах хүмүүсээ хувааж аваад явахаар хувааж суулгахаар болж нэлээн согтуу байсан болохоор Э ыг Пүрэвлхагвын хамт Намхайноровын машины хойно суулгачихаад бусад хүмүүсээ хувааж суулгах гээд байж байхад гэнэт Намхайноровын машин хөдлөөд явчихсан. Араас нь Намхайноров, Пүрэвлхагва нар гүйгээд гүйцээгүй Баян-Өлзий бид 2 үлдсэн хүмүүсээ суулгаад Намхайноровыг суулгаад Пүрэвлхагва Бат-Өлзийгийн машинд суугаад зам руу гараад удаагүй эсрэг урсгалд ороод цагаан өнгийн машинтай мөргөлдчихсөн зогсож байхаар нь буугаад очиход Э  жолооны ард хамраас нь цус гарчихсан хажуу тийшээ байдалтай ухаангүй сууж байхаар нь зүгээр үү гэж хэлээд татахад амьсгалтай байхаар нь мөргүүлсэн жолооч дээр очиж биеийн байдлыг асуухад хөл, цээж хөндүүртэй байна гэхээр нь буцаж Э  дээр очиж машинаас гаргаж газар хэвтүүлээд цагдаа болон түргэнд дуудлага өгөөд түргэний машин ирээд 2 жолоочийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Э  жолоодож явсан нь үнэн..” /хх-77-78/

9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7933 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1.Х.Б-ийн  биед зүүн өсгий ясны сэлтэрсэн далд хугарал, зүүн шагайнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 82-83/

            10. Иргэний нэхэмжлэгч Б.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага уг автомашиныг 9.000.000 төгрөгөөр 2019 онд худалдаж авахдаа урьдчилгаа 4.500.000 төгрөгийн төлж үлдэгдэл 4.500.000 төгрөгийг Нэт Капитал ББСБ ХХК-аас зээлээр худалдаж авсан. Зээлийн гэрээг би өөрийн нэрээр байгуүлсан болохоор би уг автомашиныг хариуцна. Би эд хөрөнгөөрөө хохирсон болохоор автомашины хохирлыг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй байна...” /хх-62-63/

11. Иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлынхан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цайны цагаар голын эрэг дээр очиж хоол захиалж идчихээд, тэндээ хэдэн шил архи ууж сууцгаасан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад явахаар болцгоож машин дээрээ очиж цонхнуудыг нь онгойлгож орхиод хүмүүсээ хамт ирсэн 2 машинд суулгаж өгөөд гол руу очиж үлдсэн 2 хүнээ дуудчихаад машин руугаа очих гэхэд миний машин хөдлөөд явчихаар нь Э  ах барьчихсан байсныг хараад “зогсооч” гэж хэлэхэд цаашаа хэсэг явж байгаад хашааны хажууд 2-3 секунт орчим зогсоод буцаад хөдлөөд явчихаар нь араас нь дахиад гүйж байхад, тэнд байсан Баян-Өлзий өөрийн Тоёота Приус-20 маркийн машинаар миний хажуугаар гараад араас нь явсан. Гэнэт араас манай ажлын Наранбаатар машинтайгаа ирээд намайг “суу” гэж машиндаа суулгаад араас нь явахад уулын замаар явж байгаад эсрэг урсгалд орж машин мөргөчихсөн байдалтай зогсож байхад манай ажлын хүмүүс болон тэнд явж байсан жолооч нар зогсож Э  ахыг машинаас гаргаж зам дээр суулгаж байсан. Миний автомашины түлхүүр явах гэж байсан болохоор машинд кундакторт зоолттой байсан. ...ослын улмаас миний автомашины урд хэсэг тэр чигтээ эвдрэл гэмтэлтэй байна лээ, эвдэрлийн үнэлгээ гаргаж Э аас нэхэмжилнэ...” /хх-66-67/

12. Гэрч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...16 цагийн үед Э  ах архи уугаад нилээн согтчихсон байхаар нь Намхайноровын машины хойно аваачиж суулгачихаад сууж байсан газраа хог үлдээж үү үзчихээд буцаад ирэхэд Намхайноровын машиныг Э  ах үнаад хөдлөөд явчихаар нь Намхайноров ах бид хоёр араас нь гүйгээд гүйцээгүй, машин ч зогсоогүй тэр чигээрээ цаашаа шороон замаар яваад өгсөн. Удалгүй араас манай ажлын Баян- Өлзий машинтайгаа ирэхээр нь суугаад зам руу ороод баруун тийш уулын замаар явахад хол яваагүй 100 орчим метр газар яваад эсрэг урсгалд орж цагаан өнгийн микро автобусны урдаас мөргөчихсөн Э  ах жолооны ард ухаангүй байдалтай сууж байсан” /хх-77/

13. Гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ыг Пүрэвлхагвын хамт Намхайноровын машины хойно суулгачихаад бусад хүмүүсээ хувааж суулгах гээд байж байхад гэнэт Намхайноровын машин хөдлөөд явчихсан. Араас нь Пүрэвлхагва, Намхайноров 2 гүйгээд гүйцээгүй. Баян-Өлзий бид 2 үлдсэн хүмүүсээ суулгаад замаараа Намхайноровыг суулгаад Пүрэвлхагва Баян-Өлзийгийн машинд суугаад зам руү гараад удалгүй эсрэг урсгалд ороод цагаан өнгийн машинтай мөргөлдчихсөн зогсож байхаар нь буугаад очиход Э  жолооны ард хамраас нь цус гарчихсан хажуу тийшээ байдалтай ухаангүй сууж байгаар нь “зүгээр үү” гэж хэлээд татахад амьсгалтай байхаар нь мөргүүлсэн жолооч дээр очиж биеийн байдлыг асуухад хөл, цээж хөндүүртэй байна гэхээр нь буцаж Э  дээр очиж машинаас гаргаж газар хзвтүүлээд цагдаа болон түргэнд дуудлага өгсөн” /хх-77-78/

14. Вендо” ХХК-ны автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: “/Б.Ө / “Nissan” маркийн “Vannete” загварын 34-57 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4.955.000 төгрөгийн шууд, 6.462.400 төгрөгийн нийт хохирол учирсан, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-92-94/

15. Бендо” ХХК-ны автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт: “/Б.Намхайноров/ Toyota” маркийн “Prius’ загварын 79-15 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2.820.000 төгрөгийн шууд, 3.391.000 төгрөгийн нийт хохирол учирсан, гэрэл зургийн үзүүлэлт” /хх 106-108/

16. Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 153/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Д.Э нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7933/-ний дүгнэлт, Вендо” ХХК-ны автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, Бендо” ХХК-ны автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь Шүүгдэгч Д.Э 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хийморь” хотхоны ойролцоох Туул голын эрэгт байсан Б.Н эзэмшлийн Тоёота приус маркийн 79-15 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтын зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.18% согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хийморь” хотхоны баруун замд мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Х.Б-ийн  жолоодож явсан Ниссан Ванете маркийн 34-57 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Х.Б-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн,   автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Э ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч  Х.Б-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 3 сар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний нэхэмжлэгч Б.Ө ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бодит хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Д.Э ын хувийн байдал /...41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ХХААЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны гэрээ хэлцэл захиргааны хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овогт Д-ийн Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э овогт Д-ийн Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Д.Э ын В ангиллын 739097тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дүгээр зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э аас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б д, 6.699.400 /зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Ө  нарт тус тус олгохоор дурдаж шийдвэрлэлээ.  

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э овогт Д-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн,    

             Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э овогт Д-ийн Э ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э овогт Д-ийн Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ тус тус авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Э  сануулсугай.  

7.  Шүүгдэгч Д.Э  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.     

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Д.Э ын В ангиллын 739097тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дүгээр зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э аас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б д, 6.699.400 /зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг иргэний хариуцагч Б.Ө  нарт тус тус олгосугай.         

10. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  Д.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Д.Э  сануулсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

15. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР