| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0568/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Э.Уянга,
шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Х-ийн Т-, Б- овогт Б-гийн С- нарт холбогдох эрүүгийн 1810021860000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Т- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторчоор ажиллаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Я-ийн гүүрний зам дээр дэвссэн асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горим чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн 3 дахь “ажлыг аюулгүй арга барилаар гүйцэтгэхэд суралцаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа авч ажлын байранд дадлагажиж, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгээ шалгуулж, бие дааж ажиллах зөвшөөрөл авсан байна”, 9.1.4-т “Автомашины эд анги дээр суурилагдаагүй замын машиныг эдгээр машиныг ажиллуулах эрх бүхий хүн ажиллуулна”, 9.1.8-д “...үйлдвэрийн талбай буюу ажлын байранд гаднын зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно” заалтуудыг зөрчсөн...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “Удирдаж буй хүн инженер болон механик инженер”-д ажлыг аюулгүй гүйцэтгэх талаарх мэдлэгээ шалгуулж, үүрэг даалгавар авах бөгөөд ээлж хүлээлцэх бүртгэл хөтөлж, гүйцэтгэх ажлын онцлогтой холбоотой, ажлын заавар, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна”, 9.3.1-т “хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж дуут дохио өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, индүүдэгч машины операторын мэргэжлийн үнэмлэхгүй, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмшээгүй байхдаа ажил үүрэг гүйцэтгэж, ухрах үйлдэл хийх үед ухрах зам талбайд хүн, саад байгаа эсэхийг анхаарч бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас усны машины жолооч Ц.Б-ыг дайрч биед нь “хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шу00-ы ясны далд хугарал, бугуйн үений мултрал, бару00- д00-д чөмгийн далд хугарал зэрэг гэмтэл учруулж, амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч Б.С- нь “Н” ХХК-тай механизм түрээслүүлэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн эзэмшлийн 25-47 00- улсын дугаартай индүүдэгч машинаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Я-ийн гүүрний зам засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр буюу Х.Т-гөөр ажил үүрэг гүйцэтгүүлж, “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ийн 7.1 дүгээр зүйлийн 12-т “хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” заалтыг биелүүлээгүйн улмаас индүүдэгч машинаар Ц.Б-ыг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1810021860000 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 4-8-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 9-12-р хуудас/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 14-21-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24, 2 дугаар хавтас 46-р хуудас/
Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/
Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-35-р хуудас/
Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/
Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-р хуудас/
Гэрч Б.Г-00-галагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 47-р хуудас/
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/
Гэрч Д--н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2050 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 57-61-р хуудас/
Механизм түрээсээр ажиллуулах гэрээ /хх-ийн 1-р хавтас 104-р хуудас/
“Н” ХХК болон Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо корпораци Монгол улсын Улаанбаатар хот дахь гүүрэн гарц барих төслийн багтай байгуулсан “Асфальт бетон хольц худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, дэвсэх ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 1-р хавтас 121-124-р хуудас/
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /Чойсүрэн, Ю.Аюуш, А.Рэнчинванжил нарын гаргасан дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 161-169-р хуудас/,
Шинжээч А.Рэнчинванжилын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 172-173-р хуудас/
Шүүгдэгч Х.Т-н хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 62-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 238-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 60-р хуудас/
Шүүгдэгч Б.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 3-р хавтас 93-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 94-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 95-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 3-р хавтас 98-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 99-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 100-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд: “Н” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Я-ийн гүүр замын ажлыг гүйцэтгэхдээ иргэн Б.С-тэй түрээсийн гэрээ байгуулж, 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машин, мөн “Х” ХХК-тай гэрээ байгуулж усны машиныг түрээсээр авч ажиллуулсан байна. “Н” ХХК нь замын ажил гүйцэтгэх явцдаа 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторч Х.Т- ухрах үйлдэл хийж байхдаа “Х” ХХК-ны усны машины жолооч Ц.Б-ыг дайрч биед нь “хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шу00-ы ясны далд хугарал, бугуйн үений мултрал, баруун чөмгийн далд хугарал” бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Шүүгдэгч Б.С-ийг цагаатгасан үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
“Н” ХХК нь Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо корпорацын Улаанбаатар хот дахь гүүрэн гарц барих төслийн багтай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд “Асфальт бетон хольц худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, дэвсэх ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 1-р хавтас 121-124-р хуудас/,
“Н” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.С-ээс 25-74 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч механизмыг 9.000.000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан ба уг гэрээний 3.2-д “түрээсэлж байгаа механизмыг түрээслэгч өөрийн жолооч, механикчаар ажиллуулна” гэж, мөн гэрээний 4.2-т “Түрээслэгч нь механизмыг ажиллуулах явцад гарч болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй” гэж заажээ. Энэхүү гэрээгээр түрээслэгч тал буюу “Н” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэжээ. /хх-ийн 1 дүгээр хавтас 103-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд: 25-74 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч механизм нь Ц.Энэбишийн эзэмшилд бүртгэлтэй. /хх-ийн 1-р хавтас 94-р хуудас/
Мөрдөн байцаалтад Б.С- гэрчээр мэдүүлэхдээ “ ...индүүдэгч машиныг 2016 онд эхнэр Ц.Энэбишийн нэр дээр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 49-р хуудас/,
Б.С-, Ц.Энэбиш нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3-р хавтас 99-р хуудас/,
“Н” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Х” ХХК-тай “Түрээсээр автомашин ажиллуулах гэрээ” байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 38-43 00-У улсын дугаартай усны машиныг зам барилгын ажилд ус цацах, зөөвөрлөх ажил гүйцэтгүүлэхээр түрээсэлсэн ба уг гэрээний хавсралтын 5.2.10-д “Захиалагч талын ХАБЭА хариуцсан ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх” үүргийг гүйцэтгэгч тал буюу “Х” ХХК гэжээ. /хх-ийн 100-102-р хуудас/
“Н” ХХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18/427 дугаартай тушаалаар ХАБЭА ажилтан-материалын инженер Бүрэнзаяа овогтой Энэбишийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх-ийн 2-р хавтас 58-р хуудас/
“Н” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтэд: 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй талаар тэмдэглэгджээ. /хх-ийн 2-р хавтас 42-45-р хуудас/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм ЗЗБНбД 15-002-2016-ийн 7.1 дүгээр зүйлийн 12-т “хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх ба зөвшөөрөл аваагүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” заалтыг биелүүлээгүй. Х.Т-гөөр ажил үүрэг гүйцэтгүүлсэн. Сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүргийг Б.С- хүлээнэ” гэсэн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 161-169-р хуудас/
Дээрх баримтуудаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С- нь эхнэр Ц.Энэбишийн эзэмшлийн 25-74 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгчийг “Н” ХХК-д түрээслэхээр гэрээ байгуулж, жолоочоор Х.Т-г ажиллуулсан байна. Шүүгдэгч Б.С- нь хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрөл аваагүй Х.Т-гөөр ажил гүйцэтгүүлэхээр хөлсөөр ажиллах хэлцлийг амаар байгуулсан байна.
Гэвч тухайн хэрэг, үйл явдал болсон нөхцөл байдалд шүүгдэгч Б.С- нь хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрөл аваагүй Х.Т-гөөр ажил гүйцэтгүүлсэн эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирох, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлээ. Тиймээс шүүгдэгч Б.С- нь энэхүү нөхцөл байдлыг сэтгэхүйн хувьд урьдчилан мэдэх боломжтой байхад анхаарал, болгоомжгүй хандсаны улмаас хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.
2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын индүүдэгч механизмд усны машины жолооч Ц.Б- дайруулж хүндээр гэмтэж, цээж хэвлий болон хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт Б.С-ийг шууд буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүний үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирогч нас барсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа бөгөөд харин ажил олгогч “Н” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа /эс үйлдэхүй/ осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэв.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгч Х.Т-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.Т- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Я-ийн гүүрний зам дээр дэвссэн асфальт бетон нягтаршуулах ажлыг 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машинаар гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д ажилтан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүй ухрах хөдөлгөөн хийхдээ усны машины жолооч Ц.Б-ыг дайрсны улмаас хохирогчийн биед “хоёр талын олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шу00-ы ясны далд хугарал, бугуйн үений мултрал, бару00- д00-д чөмгийн далд хугарал зэрэг хүнд гэмтэл учруулж, хохирогч нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах фермерүүд захын замын урд талд буюу Наадамчдын замын хот руу явдаг урсгал буюу ертөнцийн зүгээр урд талд замын нэгдүгээр эгнээг гурвалжин конусаар тусгаарласан байдалтай бөгөөд түүний гол хэсэгт ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан байрлуулсан шар өнгийн ямар нэгэн дугааргүй индүү машин байх бөгөөд тус индүү байрлах газрын нэгдүгээр эгнээг аспалтаар хучиж өндөрлөсөн байдалтай байлаа. Тус индүү байрлах газрын солбилцолыг байршил тогтоох төхөөрөмж ашиглан шалгахад уртраг: 106,86146 өргөрөг: 47,88318 байх бөгөөд тус индүү машин байрлах хэсгийн замын урд талын 418 дугаартай гэрлийн шонг үл хөдлөх цэгээр авч түүнээс эгц хойшоо 320 см зайд “3” гэсэн дугаар тавьж тус “3” дугаараас эгц зүүн тийш 5 метр зайд байсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг үргэлжлүүлэхэд тус зам индүүдэгч автомашин 00-траалттай бөгөөд хойд талдаа дөрвөн ширхэг хийн дугуйтай, урд хэсэгт хоёр дугуйтай ба дугуйнууд ямар нэгэн хээгүй мөлгөр байв. Үзлэгийн явцад индүүнд дайрагдсан хүн хаана байсныг индүүний жолооч Х.Т-гөөс асууж индүүний дугуйнаас бару00- тийш 92 см зайд 1 гэсэн дугаар тавьж, дайрагдсан хүн байсан гэх газрын дээд хэсэгт 2 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 4-8-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 9-12-р хуудас/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 14-21-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өгсөн: “...Манай нөхөр Ц.Б- нь “Х” ХХК-нд 2018 оны 4-р сарын 01-ний өдөр усны машины жолоочоор ажилд орсон. Түүнээс хойш Дархан-Уул аймгийн Хонгор суманд 6-р сарын 20-ны хүртэл ажилласан. Дараа нь Улаанбаатар хотод Я-ийн гүүрний зам засварын ажилд ирж ажилласан. Х ХХК нь манай нөхрийн барьж байсан машиныг “Н” ХХК-д түрээслүүлсэн байсан.... 2018 оны 9 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг 45 минутын үед “Н” ХХК-ний механик ажилтай гэх хүн утсаар нөхрийг маань осолд ороод нас барсан тухай мэдэгдсэн. Нөхөр маань эмнэлэг явж байхдаа нас барсан гэж хэлсэн. Талийгаач бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулсан. ... Талийгаачийн оршуулгын зардалд “Н” ХХК-аас 2.000.000 төгрөг, Б.С- 1.000.000 төгрөг, “Х” ХХК-аас 1.000.000 төгрөг тус тус өгсөн. Нөхрийнхөө гучин зургаан сарын тэтгэмжийн мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24, 2 дугаар хавтас 46-р хуудас/
Гэрч Ч.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би индүүнүүдээ шалгачхаад Б.Э- гэх жолоочтой хамт явж байтал Б.Э- орилохоор нь индүүний зүгт хартал Ц.Б- жолооч индүүний хойд хэсэгт ар нуруу хэсгээр мөргүүлээд газар доошоо хараад 00-асан байсан. Намайг гүйж очих замдаа орилоход индүү бага зэрэг урагшлаад Ц.Б-ын дээрээс холдсон. Миний харснаар индүүний дугуй хэсэг Ц.Б-ын ташаа хүртэл явсан байх. Удалгүй буцаад урагшилсан. Намайг очих үед Ц.Б- согтуу “би үхэх нь болсон юм байгаа биз, үхчихгүй яалаа, ээ чааваас” гэж байсан. Бид нар Ц.Б-ыг хөдөлгөхгүй байж байгаад эмнэлэг дуудаад авч явсан. Ц.Б-ыг Гэмтлийн эмнэлэг дээр аваачаад сэхээний тасагт оруулаад 15-20 минутын дараа “нас барчихлаа, ар гэрийнхнийг нь дууд” гэж хэлсэн. Талийгаачийн ар нуруу хэсэгт нь индүүний хойд дугуйнуудын бару00- талаасаа хоёр дахь дугуй хэсгээр мөргөсөн ба мөргөсний дараа биеийн ташаа хэсэг хүртэл нь дайрагдаад буцаад ухарсан. Талийгаачийг мөргүүлж байхыг Б.Э- бид хоёр харсан. ...Манай компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Энэбиш гэдэг хүн байдаг. Гэхдээ Энэбиш хэд хоногийн өмнө ажлаасаа гарна гэж байсан. Түүнээс хойш харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-р хуудас/
Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Орой 19 цагийн үед асфальт асгаж дээрээс нь тэгшлэх зорилгоор хийн дугуйт индүү ухрах үйлдэл хийгээд явж байхад гэнэт индүүний ар талд танихгүй залуу гараад ирэхээр нь “хөөе ард чинь хүн явж байна” гээд надтай цуг байсан Ч.О- бид хоёр орилоод индүү рүү гүйхэд индүүний оператор зогсоход ард нь явж байсан хүн дугуйны доор хоёр хөлөөрөө ороод дайруулаад даруулчихсан байсан. Тэгээд индүүний операторч урагш бага зэрэг хөдөлж дугуйн доор орсон хүнийг гаргаж эмнэлэг рүү Ч.О- дуудлага өгч тэр хүнийг түргэний эмч нар аваад явсан. Индүүний операторч хаашаа хараад явж байсныг би сайн хараагүй. Тухайн үед харанхуй байсан болохоор харагдаагүй. ...индүүний ар талд байсныг хараад хаширч хэлсэн. Намайг харахад Ц.Б- индүүний машины ар талд зүүн зүгээс бару00- зүг тийш алхаж явж байсан. Индүүний машин бару00- зүгээс зүг тийш ухарч байсан. Ц.Б- индүүний машин ухраад ирж байсныг яагаад мэдээгүйг би мэдэхгүй байна. Индүүний машин ухраад ирж байсныг уг нь хэн ч мэдэх боломжтой юм. Моторын өндөр дуутай байсан. Энэ үед гадаа бүрэнхий болж байсан. Гудамжны гэрэл ч асаагүй байсан. Индүүний гэрэл ч асаагүй байсан. ...Энэ өдөр 15 цагийн үед Батболд архи үнэртүүлчихсэн явж байсныг харсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг. Хөдөлмөр хамгааллын инженер ажлаас гарсан. Түүнээс хойш талбайн инженерүүд ажилчдад хөдөлмөр хамгааллын дэвтэр гарын үсэг зуруулаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 27-29-р хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ерөнхий инженер Г.Арахад индүүний урд талд зогсоод индүүдэж байгаа талбайн тэгш байдлыг шалгаад ажиллаарай гэсэн. Дэвсдэг машины тэрүүгээр өнгөрөөд явж байхад хүмүүсийн орилсон дуу чимээ гарсан. Би гүйгээд очсон чинь индүүний машины ар талд жаахан зайтай усны тэрэгний жолооч Ц.Б- хэвтэж байсан. Хүмүүс орилоод цагдаа, түргэн дуудсан. ...Ажил хийж байгаа талбайд байгаа хүмүүсийн орох гарах хөдөлгөөнд ерөнхий инженер Арахад, талбай инженер Пүрэвжаргал нар хяналт тавина. Ухрахын гэрэл асаалттай байсан эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-33-р хуудас/
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай “Н” ХХК нь замын хучилтын ажил хийж байсан. Энэ өдөр өглөө ажил эхлээд 17 хүртэл хашлага, хамгаалалт тавих ажил хийгдсэн. Замын хучилтын ажил үдээс хойш эхэлсэн. Хучилтын ажил хийгдээд зу00- метр гаран яваад асфальт түр зогссон. ...Орой 19 цагийн үед би хучилт тавигдсан замын эхлэл дээр үзэх гэж ирэхэд Ц.Б- ирсэн байсан. Би Ц.Б-ыг “ажил төрөлтэй үед архи уулаа, одоо яваа, ажлын талбайд байх хэрэггүй” гэж шаардлага тавьсан. Би эргээд индүүний машины индүүдсэн мөрийг хараад хучилт хийгдсэн хэсгээр Я-ийн гүүр тийш чиглээд явж байсан. Индүүний машин ухраад надаас зөрөөд бару00- зүг тийш явсан. Индүүний машинаас зөрөөд гучаад метр явж байхад миний араас хашхиралдсан чимээ гарсан. Би буцаад очтол осол гарсан байсан. Хийн дугуйтай индүүний машины ард Ц.Б- бару00- хажуу талаараа харсан хэвтэж байсан. ...Ц.Б- нь зам дэвсэж байгаа талбайд орох шаардлагагүй байсан. хамгаалалт, хязгаарлалт хийгдсэн байсан. Ажлын байранд орж, гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнд хяналт тавихаар хүн томилогдоогүй. Т-, Батболд нарт өдөр тутмын зааварчилгааг Пүрэвжаргал өгөх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-35-р хуудас/
Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би осол гарах үед асфальт дэвсэгчийг ажиллуулж асфальт дэвсэх ажил хийж байсан. Орой 18 цагаас 19 цагийн үед байх асфальт дэвсээд явж байхад “хүн дайруулчихлаа” гэж хэлсэн. Намайг очиход индүүдэгч машины ар талд усны машины жолооч хэвтэж байсан. Индүүдэгч машины жолооч индүүний машины хажуу талын гадсыг хараад ухраад явж байхад ар талаараа хохирогчийг дайрсан тухай ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-р хуудас/
Гэрч Б.Г- мөрдөн байцаалтад өгсөн: “...Доороос буюу зүүнээс бару00- зүг тийш алхаад явж байсан. Батболд энэ үед ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Усны машин барьдаг байсан. Батболдын усны машин нь засвар хийж байгаа газрын бару00- зүг талын төгсгөлд ажлын талбайн гадна талд байсан. ...Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг байсан. Хөдөлмөр хамгааллын инженер өгдөг байсан. Сүүлд Өлзийт00-галаг зааварчилгаа өгдөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-38-р хуудас/,
Гэрч Б.Г-00-галагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би осол болсон газарт байгаагүй. Энэ өдөр осол болсон газарт ерөнхийн инженер Архад, объект хариуцсан инженер Пүрэвжаргал нар байсан. ...Тухайн объект дээр байгаа хөдөлмөр хамгааллын дэвтэртэй танилцаад гарын үсэг зурдаг. Манай компаниас хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын зааварчилгааг дүрэм журмын дагуу бол би өгөх ёстой юм. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Б-, Х.Т- нарт хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй. Хязгаарлалт тавигдсан газарт машин оруулахгүй талаар захиалагч компаний ажилчид дохио өгч машины хөдөлгөөнийг зохицуулж байгаа. Зам дэвсэж байгаа ажлын талбай дээрх хүмүүсийн хөдөлгөөнийг манай компаний инженер Архад, Пүрэвжаргал нар хариуцаж хянаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 47-р хуудас/
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ерөнхий гүйцэтгэгчтэй миний бие уулзаж гэрээ байгуулсан. Өөр өөрсдийн хариуцсан талбай дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын заавар, зөвлөгөө өгч, аюулгүй байдлаа хангаж ажиллана гэж тохирсон. Н ХХК-ийн ажил гүйцэтгэж байгаа ажлын талбайд манай компани өөрөө хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа хариуцаж ажиллахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/
Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: Би хоёр жилийн өмнө энэ Х ХХК-ийн захирлаар томилогдсон...Ц.Б-ын барьж байсан усны цистерн машиныг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Н” ХХК-д түрээсээр ажиллуулсан. Машиныг түрээсэлсэн талаар гэрээ хэлэлцээр байгуулсан. Машиныг жолоочтой нь хамт өгч түрээсэлсэн...Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг түрээслэн авч байгаа тал бүрэн хариуцна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүх эмнэлгийн 2050 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Талийгаачийн цогцост цээжний дүрс алдагдуулсан хоёр талын олон хавирганы шууд бус далд хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу ясны далд хугарал, бугуйн үений мултрал, бару00- д00-д чөмгийн далд хугарал, зүүн хацрын зулгаралт, зүүн мөр, суга, зүүн шуу, бугуй, бару00-, зүүн сарвуу, бару00- өвдөг, шилбэ, шагай, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн тавхайн цус хуралт, бару00- өвдөгний зулгаралт, цус хуралт, хэвлий, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Талийгаачид үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед босоо болон хэвтээ байрлалд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдэнэ. ...Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 57-61-р хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “ Индүүдэгч машины ар талд 170 см өндөртэй эрэгтэй хүнийг 2 метрийн зайд зогсоож индүүдэгчийн операторч харах боломжтой эсэхийг харьцуулж үзэхэд зогсож буй хүнийг цээжнээс дээш харах боломжтой байв” гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 14-21-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Т-г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д ажилтан “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс улмаас “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-ийн 4-т “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй” гэж заасан ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д ажил олгогч нь “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүрэгтэйг хуульчилсан.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтцийн жишиг, ажилтны орон тооны норматив, зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/114 тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах” журмын 1-ийн б-д Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна гэж заажээ.
Тухайн хэрэг, үйл явдал болсон хугацаанд “Н” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй, тухайн ажлын байранд орон тооны ажилтан томилогдох хүртэлх хугацаанд ажил, албан үүргийг хавсран гүйцэтгэх албан тушаалтныг томилоогүй, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаагүй ажилтнуудаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн болох нь нотлогдож байна.
“Н” ХХК нь индүүдэгч машины түрээслэх гэрээг иргэн Б.С-тэй, усны машин түрээслэх гэрээг “Х” ХХК-тай тус тус байгуулсны үндсэн дээр 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторч Х.Т-, усны машины жолооч амь хохирогч Ц.Б- нар нь Я-ийн гүүрний зам дээр дэвссэн асфальт бетон нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд “Н” ХХК нь тухайн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Индүүдэгч машины операторч Х.Т- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх / Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горим чанд мөрдөх/, 18.2.7 дахь /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийн 3 дахь /ажлыг аюулгүй арга барилаар гүйцэтгэхэд суралцаж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа авч ажлын байранд дадлагажиж, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгээ шалгуулж, бие дааж ажиллах зөвшөөрөл авсан байна/, 9.1.4 дэх /Автомашины эд анги дээр суурилагдаагүй замын машиныг эдгээр машиныг ажиллуулах эрх бүхий хүн ажиллуулна/ 9.1.8 дахь /...үйлдвэрлэлийн талбай буюу ажлын байранд гаднын зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно/ заалтуудыг зөрчсөн байна... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм /ЗЗБНД 15-002-2016/-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх /Удирдаж буй хүн /инженер болон механик инженер/-д ажлыг аюулгүй гүйцэтгэх талаарх мэдлэгээ шалгуулж, үүрэг даалгавар авах бөгөөд ээлж хүлээлцэх бүртгэл хөтөлж, гүйцэтгэх ажлын онцлогтой холбоотой, ажлын заавар, ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа авна/ 9.3.1 дэх /хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж дуут дохио өгнө/ заалтуудыг зөрчиж, ажил гүйцэтгэж байгаа талбайн эргэн тойрон орчноо хянаж анхаарал болгоомжтой ажиллаагүй нь осол гарах шалтгаан болсон байна” гэжээ. /хх-ийн 2-р хавтас 161-169-р хуудас/
“Н” ХХК нь 25-47 00- улсын дугаартай хийн дугуйт индүүдэгч машины операторч Х.Т-г хөдөлгөөнт машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрхтэй эсэхийг шалгаж тодруулаагүй ажил гүйцэтгүүлсэн байх ба аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
“Н” ХХК-ийн ерөнхий захирлаар Д.Б- ажиллаж байсан бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Н” ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудаар батлагдаж байна. /хх-ийн 1-р хавтас 129, 135, 147-151-р хуудас/,
Энэ хэрэгт “Н” ХХК-ийн ерөнхий захирал Г.Балдандоржийг холбогдуулан шалгасан боловч тэрээр 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нас барсан тул /хх-ийн 4-р хавтас 34-35-р хуудас/ түүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-р хавтас 57-62-р хуудас/,
Шүүгдэгч Б.С-, Х.Т- нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба шүүгдэгч Х.Т- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд нийт 11.000.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Т- нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-, Б.С- нарт тус бүр 1 жилийн хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба
шүүгдэгч Х.Т-н өмгөөлөгч Э.Уянга “Х.Т- нь хувиараа бусдын тээврийн хэрэгсэл барьж орлого олж амьдралаа залгуулдаг. Эхнэр хоёр хүүхэдтэй амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч Г.Тамираас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Х.Т- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 2-р хавтас 62-р хуудас/ батлагдаж байна.
Шүүгдэгч Х.Т- нь анх удаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад “Н” ХХК-ийн албан тушаалтны буруутай /эс үйлдэл/ нөлөөлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Т- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Т-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Т-, Б.С- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Б-гийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. С- овогт Х-ийн Т-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Х.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг Х.Т-д хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Т-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.Т- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-т амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 11.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Х.Т-, Б.С- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь 00-шиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.С-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР