Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 152

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01-р сарын 08-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний дэргэдэх ахмадын сувилалын сувилагчийн ажилд ороод ажиллаж байтал 2017 оны 01-р сарын 07-ны өдөр Завхан аймгийн *******, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/06 тоот тушаалаар намайг өөр ажилд шилжүүлсэн. Өөр ажилд шилжүүлэхдээ хуулийн заалт баримтлаагүй, буруу шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн ажилд шилжүүлсэн тушаалын эх хувийг би гардан аваагүй, харин хуулбар хувийг гардуулсан.

Иймд намайг Завхан аймгийн *******, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал 2017 оны 01 сарын 07-ны өдрийн Б/07 тоот тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх талаар л хэлэлцэнэ. Түүнээс биш нам улс төр ямар ч хамааралгүй юм. ******* гэдэг хүний өөрийнх нь хүсэлт, мөн хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэж шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гаргасан. *******ийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Ажилд шилүүлсэн тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байна гэж үзэж байна. Удирдлагын зөвлөлийн 01 сарын 05-ны өдрийн тэмдэглэл хуулбарлаж хавсаргасан байгаа. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас энэ тэмдэглэл байхгүй байна гэж үзэж байна. Тэр тэмдэглэлийн онийг засаж хавсаргаж өгсөн юм шиг байгаа юм. Гэхдээ ингэж зассан талаараа *******д мэдэгдэх ёстой байсан Захиргааны ерөнхий хуулиа биелүүлээгүй. Ахмадын сувилал нь ******* нийгмийн халамж үйлчилгээний газрын харьяа байгууллага гэдэг нь нотлогдож байна. Тиймээс ******* нийгмийн халамжийн үйлчилгээний газар нь энэ сувиллаа тодорхой хэмжээгээр удирдлага зохин байгуулалтаар хангах үүрэгтэй. ... Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар тухайн үед эмч байгаагүй, ******* л байсан  гэж ярьж байна. ******* нь тухайн сувилалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх бүхий хүн мөн үү гэдэг асуудал яригдана. ******* нь гүйцэтгэх үүрэгтэй ажилтан. Гэтэл энэ хүнтэй аж ахуйн тооцоонд оруулъя. Чи ийм ийм ажил хийж гүйцэтгэ гэж ярьсан  гэж байгаа нь үндэслэлгүй. *******г ******* гэдэг хүний мэдэлд шилжүүлсэн. ******* гэдэг хүн Дашдондойг хөдөлмөрлөх эрхээр хангах тийм эрх мэдэлтэй хүн үү гэхээр тийм биш байгаа юм. Ахмадын сувилал бол *******ийн нийгмийн халамж үйлчилгээний газрын харъяа байгууллага юм. Аж ахуйн үйл ажиллагаа нь аж ахуйн тооцоонд шилждэг л юм байгаа биз гэхдээ явуулж байгаа үйл ажиллагааны чиглэл нь танай байгууллагад харъяалагдаж байгаа шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээж авсан хариуагч 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр заасан байгаа. Хэрвээ 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжтой талаар заасан байдаг. Хариуцагч байгууллагын зүгээс 14 хоногийн дотор хариу  тайлбараа ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг *******ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой.  Ажилгүй байсан хугацааны цалин 2330000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийгмийн даатгалын дэвтэрт өмнө авч байсан цалингийн талаар бичигдсэн байгаа. Сарын дундаж цалингаа ажилгүй байсан хоногтоо үржээд гарсан мөнгөн дүн юм. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа учраас ажилгүй байсан хугацааныхаа нөхөн бичилтийг нийгмийн даатгалын дэвтэрт хийлгэнэ гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн *******, халамжийн үйлчилгээний газрын Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05-ны өдөр хуралдаж байгууллагын дэргэдэх Ахмадын сувилалын асуудлыг авч хэлэлцэн оновчтой бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагааг сайжруулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон ажиллах чиглэлүүдийг тодорхойлж дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:

1. Ахмадын сувилалын орон тоо, хөрөнгө санхүүгийн асуудал нь Аймгийн *******, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд орж батлагдаагүй учир аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

2. Дээрх шийдвэрийн дагуу тус сувилалд эмч ажиллуулах гэрээ байгуулсан бөгөөд сувилагч Д.******* болон бусад ажилчдыг эмчийн эрх мэдлийн хүрээнд шилжүүлсэн.

3. Д.*******г ажлаас нь чөлөөлөөгүй, өөр байгууллагад шилжүүлээгүй бөгөөд сувилалын эмч А.******* нь эрх мэдлийн хүрээнд нэг сувилагч авч туршилтын хугацаагаар ажиллуулж байна.

Цаашид дээрх асуудлыг мэргэжлийн болон холбогдох байгууллагын дүгнэлтийг харгалзан шийдвэрлэх болно.

Иймд Д.*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, *******ийн хэлтэс гэж 2 хэлтэс байж байгаад бүтцийн өөрчлөлтөд орж, ******* нэртэй болж шинэ бүтэцтэй болсон юм. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан бүх ажилчдыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлж, дараа нь *******, нийгмийн халамжийн газар цалингийн хамт шилжүүлсүгэй гэж  тушаал гаргасан. Тэгээд энэ халагдсан хүмүүсээсээ эргэж ажиллах хүсэлтэй хүмүүсээ сонгох шаардлага гарсан. Тэгээд энэ хүмүүсийг сонгох ажлын хэсэг томилсон. Тухайн үед ******* сувилагчийн ажлаас чөлөөлөгдсөн байсан. Би энэ хүнтэй намын талаар ярьснаа санахгүй байна. ******* надтай уулзахаар орж ирэх бүртээ утас дээрээ бичлэг хийдэг байсан. Би *******той уулзахдаа ахмадын сувилалын тухай, сувилалаа хэрхэн яаж ажиллуулах вэ гэдэг талаар ярилцдаг байсан. Чиний надад бичиж өгч байсан баримт байгаа. Дараа нь чи над дээр согтуу орж ирсэн. Тэгэхэд ийм байж болохгүй, архи, дарс ууж болохгүй тухай ярьсан. 2016 оны сүүлээр ахмадын сувилал ажиллаагүй учраас орлого олоогүй. Энэ ахмадын сувилалын аж ахуйн тооцоонд шилжүүлэх тухай сайдын тушаал ирсэн. Энэ талаар л бид 2 ярилцаж байсан. Тэгээд жилийн эцэст Ахмадын сувилал орлого олоогүй байхад цалингийн чөлөөт үлдэгдлээсээ хүмүүстээ цалин өгсөн. ******* гэдэг хүнтэй аж ахуйн тооцоогоор ажиллах тухай гэрээ байгуулсан учраас *******д ахмадын сувилалын бүх тоног төхөөрөмж, боловсон хүчинг шилжүүлсэн. Түүнээс чиний аль намын харъяат байх чинь надад ямар ч хамаагүй. Сувилал санхүүгийн хувьд маш хүнд байгаа. Хэрвээ чамайг ажлаас чинь халчихсан бол өнөөдөр ийм асуудал ярих ёстой байсан байх гэж бодож байна. Манай байгууллагын 57 орон тоон дотор ахмадын сувиалалын ажилтаны орон тоо байхгүй. 84 орон тоотой байсныг 57 болго гэсний дагуу 57 болгосон.

******* гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөөгүй. ******* ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаал гаргахгүй. Энэ тушаал шийдвэрүүд зөвхөн надаас гарах ёстой. Цэрэнхлам ******* оронд өөр сувилагч ажиллуулж байгаа. Энэ хүний тушаал бол одоохондоо гараагүй байна. Тушаалд заасан үндэслэлүүдээ хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. *******ийн гэрээтэй нь танилцахад гэрээг хугацаагүй байгуулсан байсан. Гэхдээ энэ хүнийг манайх ажиллуулах хүсэлгүй байна. Учир нь ахмадын сувилалын сувилагч байна гэж айлуудаар явж бариа засал хийж мөнгө авсан байсан. Чи үүргээ биелүүлэхдээ алдаа дутагдал гаргасан. Сувиалалд сувилуулахаар хэвтсэн хүнд стор нээгээгүй байж мөнгийг нь өөрөө хувьдаа авсан зэрэг асуудлуудыг дотоод хяналтын шалгалтаар гаргаж ирсэн. Ийм ийм ёс зүйгүй үйлдэл хийдэг, архи уудаг. Миний өрөөнд нүд нь хөх алаг болчихсон согтуу орж ирсэн. Ийм архи уудаг, хариуцлага алддаг, мөнгө төгрөг хувьдаа идэж уудаг, өөрийн хүлээсэн үүргээ биелүүлдэггүй хүнийг цаашид ажиллуулах сонирхолгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ахмадын сувилалын сувилагчаар ажилд орж ажилласан байна.

Завхан аймгийн *******, халамжийн үйлчилгээний газрын даргын Ажилтан шилжүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар *******ийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3, ******* нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 тушаалаар батлагдсан Аймгийн ******* халамж үйлчилгээний газрын дүрмийн 3.7 дахь заалт, Удирдлагын зөвлөлийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн Д.*******г аж ахуйн тооцоон дээр ажиллахаар гэрээ байгуулсан эмч А.*******ын мэдэлд шилжүүлжээ.

Ийнхүү шилжүүлэхдээ хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч ...******* гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөөгүй. ...эмч *******ын мэдэлд шилжсэн байгаа. Ажилд томилох, ажлаас чөлөөлөх асуудлыг ******* мэдэхгүй. Би тушаал гаргадаг. Гэвч *******г өнөөдрийг хүртэл ажиллуулахгүй байгаа нь үнэн. Энэ хүний оронд ******* өөр хүн авч ажиллуулж байгаа. *******г яагаад ажиллуулахгүй байгаа юм гэхээр энэ хүн үүрэгт ажилдаа хариуцлаггүй ханддаг. .... архи уудаг ёс зүйгүй учраас би энэ хүнтэй цаашид хамт ажиллах боломжгүй байна. Тиймээс миний гаргасан тушаалд заасан үндэслэлүүдээ хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна... гэсэн тайлбар гаргаж Д.*******г А.*******ын мэдэлд шилжүүлснээр түүний эрх зүйн байдал дордоогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна.

Д.******* нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ахмадын сувилалын сувилагчаар ажиллаж байсан ба ажилтанг шилжүүлэн ажиллуулах өөр үндэслэл шалтгаан тогтоогдохгүй байхад аж ахуйн тооцоон дээр ажиллах этгээдийн мэдэлд шилжүүлсэн Монгол Улсын *******ийн тухай хуулийн ажил шилжүүлэн ажиллах журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн Завхан аймгийн ******* халамж үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаал гаргаж Д.*******г шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж ажлын байраар хангахгүй байсаар *******ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар ...хангах....хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцласан ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр ажилтны ажлыг нь гүйцэтгүүлэхгүй тохиолдолд ажлаас халсантай адилтгаж үзэх учир Д.*******г А.*******ын мэдэлд шилжүүлсэн нэрийдлээр түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас халсан гэж үзлээ.

Завхан аймгийн ******* нь Д.*******г ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халсан нь *******ийн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогчийн зүгээс халдсан үйлдэл болжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн ******* халамж үйлчилгээний газрын ахмадын сувилалын сувилагчийн ажлаас үндэслэлгүй шилжүүлэн улмаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болох нь нотлогдож байх тул ахмадын сувилалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 01-р сард ажлын 15 хоног, 02-р сард ажлын 20 хоног, 03-р сард ажлын 16 хоног нийт ажлын 51 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2016 оны 8 сард 676571 төгрөг, 11 сард 558571 төгрөг, 12 сард 1113713 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 0773060 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2348855 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 51 хоногоор тооцон /2348855 төгрөг : 3 сар =782.931 төгрөг  : 22.2 хоног = 36415 төгрөг х 51 хоног/ нийт 1.857.165 төгрөгийг Монгол Улсын *******ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1.857.165 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 44665 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Гэгээнтэн овогт Дашдондовын *******г Завхан аймгийн *******, Халамжийн үйлчилгээний газарт ахамадын сувилалын сувилагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын *******ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,857.165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1,857.165 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн *******, Халамжийн үйлчилгээний газарт үүрэг болгосугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 44665төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ