Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/00068/И |
Дугаар | 155 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 155
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 2.204.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* *******а нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.******* нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 06 сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 сарын 05-нд дууссан. Зээлдэгч Б.*******тэй удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Зээлдэгч Б.*******ээс үндсэн зээлийн төлбөр 2.0 сая төгрөг, зээлийн хүү 140.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 64200 төгрөг, бусад гарсан зардал 11216 төгрөг, нийт 2.204.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* аймгийн ******* суманд оршин суух Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь сум хөгжүүлэх сангаас 2.0 сая төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 2.204.200 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн ******* сумын ******* *******а нь иргэн Б.*******т холбогдуулан 2.204.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.204.200 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 50217 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* аймгийн ******* сумын ******* *******ын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 2.204.200 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2.204.200 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б.*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 25108 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ