Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 156

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох 4.068.443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын ******* ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.******* нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 01 сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 4.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 15-нд дуусах боловч зээлдэгч Ч.******* нь зээлийг зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй болон зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ч.*******аас зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 3.622.494 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 434.688 төгрөг, бусад гарсан зардал 11216 төгрөг, нийт 4.068.443 төгрөгийггаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.******* миний бие нь сум хөгжүүлэх сангаас 4.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн үлдэгдэл 4.068.443 төгрөгийг хариуцанч төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* ******* нь иргэн Ч.*******т холбогдуулан 4.068.443 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.068.443 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 80045 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Завхан аймгийн ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох 4.068.443 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.068.443 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ч.*******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 40022 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ