Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2017/00097/И |
Дугаар | 159 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 159
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 1537073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогттой Будхүү нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 1.5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-нд дууссах боловч зээлдэгч Б.******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийн гэрээний 2.4, 3.3, 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу нэхэмжилж байна. Иймд ******* овогтой Будхүүгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 1444785 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 81072 төгрөг бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 1537073 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумд оршин суух Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 1537073 төгрөг авсан нь үнэн. 2017 оны 09 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* нь Б.*******д холбогдуулж 1537073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...Миний бие 2014 онд ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 1537073 төгрөг авсан нь үнэн. 2017 оны 09 дүгээр сард төлж барагдуулна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхүндэстэй байна.
Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлээ гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж39543 төгрөгийн тал хувь 19771 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 1537073 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 19771 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ