Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 161

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Г.*******гийн нэхэмжлэлтэй Ж.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* суманд оршин суух Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.******* нь Ж.*******той 11-р ангиас үерхээд 2016 оны 8 сард жирэмсэн болсон. 2016 оны 5 сарын 14-нд охинтой болсон. Би Монгол улсын Боловсролын их сургуульд сурдаг бөгөөд сургуулиасаа чөлөө авсан. Охиноо төрсөн цагаас нь хойш холбоо барилгүй зугтаагаад байгаа. Тэгээд судлаж үзтэл Хөвсгөл аймгийн Ар булаг сумын Нинжбадгар гэх өөр хүнтэй болсон байна. Иймээс Ж.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.******* нь Ж.*******ийг эрэн суравлжлуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч Ж.******* нь өөрийн биеэр ирсэн тул эрэн сурвалжлах үйл ажиллагаанаас чөлөөлж өгнө үү. иймээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээсээ сайн дураар татан авсан болох нь түүний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Г.*******гийн нэхэмжлэлтэй Ж.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4.Нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ