Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 164

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг, оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Г.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* Сартуул овгийн *******гийн ******* шүүхэдирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1966 онд Завхан аймгийн ******* суманд төрж өсөн, 1974 онд ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1982 оны хавар төгсөн, улмаар \ 1982 оны 06 сарын 17-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд саальчнаар томилогдон 1990 оны дуустал ажиллаж, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш 1994 оны 12 сарын 31 хүртэл Шинэ цэцэрлэг ХК-д малчнаар тасралтгүй ажилласан юм. Дээрхи хугацаанд ажилласан тухай Завхан аймгийн Архивын тасгаас шүүлгэхийг хүссэн боловч ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн баримт архивт ирээгүй, мөн ******* сумын конторын барилга нь 1978, 1985 онуудад гал түймэрийн аюулд өртөж эдгээртэй холбогдолтой материалууд олдох боломжгүй болсон гэсэн хариу өгсөн. Иймд 1982 оны 06 дугаар сарын 17-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ-******* нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие нь унадаг хүүхдээ харж асардаг тул шүүх хуралдааныг намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* 1982 оноос 1994 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гийн ******* Завхан аймгийн ******* сумын Шинэ-******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 17-ноос 1991 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 06-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Шинэ цэцэрлэг ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь 1982 оны 08 дугаар сарын 01-н, 1991 оны 01 дүгэр сарын 14-ний өдрүүдэд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн илгээлтийн эзэн малчин залуучуудын улсын 2-р чуулга уулзалтын урилга, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Хошуучлагч гэрчилгээ, 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Баярын бичиг, 1987 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэхээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Р.ийн ...******* 1982 онд илгээлтээр ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* багт гарч мал малласан. 1994 оныг дуустал мал малласан. Эхлээд нэгдлийн мал маллаж байгаад дараа нь Шинэ цэцэрлэг компанид мал малласан.... гэсэн, гэрч П.гийн ...Би 1981 онд *******ын 2-р хэсэг гэж байхад мэргэжилтнээр очиж байсан. Тэгээд 1989 оноос бригадын зохион байгуулалтанд орсон. Тэгэхэд ******* мал маллаж байсан. Тэгээд би 1992 онд Загастай руу багийн даргаар очсон тэр үе хүртэл мэднэ. ******* тэгэхэд саальчин хийж байсан. 8-р анги төгсөөд мал аж ахуй дээр гарсан байх... гэсэн мэдүүлгүүдээр Г.*******гийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан энэ нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх түүнийг үнэн зөв гэжүнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******г Завхан аймгийн ******* сумын Шинэ-******* нэгдлийн ******* бригадад 1982 оны 06 дугаар сарын 17-ноос 1991 оны 12 дугаар сарын 06-ныг хүртэл малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 06-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Шинэ цэцэрлэг ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ   Л.ЭХЛЭЛТ