| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
2021 03 19 2021/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч Н.М-,
иргэний нэхэмжлэгч В.Б-,
шүүгдэгч О.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20030 0534 0008 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч О.А-нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хойд замд “Хово ZZ-1257” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Н.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, зам тээврийн ослын улмаас зорчигч Г.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Н.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хохирогч Н.М-ийн эмчилгээний зардалд 489.297 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-н эмчилгээний зардалд 126.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн эмчилгээний зардалд 158.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Б-д 6.362.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А-мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
2. Хохирогч Н.М- мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын үед 5 шараас нисэх рүү гэр лүүгээ Сонсголын гүүр даваад явж байтал том оврын машин манай Приус 20 маркийн машины зүүн хойд талаас нь мөргөсөн. Тухайн ослын улмаас миний баруун гар хугарсан. Аав, ээж хоёрт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Нөхрийн биед гэмтэл учраагүй. ...4 сар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Сард 850.000 төгрөгийн цалинтай байсан. ...” гэв.
3. Иргэний нэхэмжлэгч В.Б- мэдүүлэхдээ: “...Энэ ослын улмаас 6.362.000 төгрөг хохирол учирснаас даатгалаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5.713.586 төгрөгийг өгсөн. Үлдсэн 648.414 төгрөгийг нэхэмжилж байна. Миний биед гэмтэл учраагүй. ...” гэв.
Эрүүгийн 20030 0534 0008 дугаартай хэргээс
1. Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
2. Зам тээврийн осол, хэргийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шалгасан хуудсаар О.А-, В.Б- нар нь 0 хувь буюу согтууруулах ундаа хэрэглээгүй талаарх баримт /хх-12-13/
4. Хохирогч Н.М-ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед нөхрийн тоёота приус 20 маркийн ...дугаартай автомашинтай таван шараас Нисэх орохоор явж байсан. Машиныг нөхөр В.Б- жолоодож явсан. Харин би ард талын суудлын дунд хэсэгт, миний хажууд ээж, эмэгтэй дүү нар сууж явсан. Манай машин Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтэй замынхаа 1-р эгнээгээр явж байх үед, машины зүүн гар тал буюу замын 2 дугаар эгнээнд манай машины түрүүнд нэг ачааны Миксер маркийн машин явж байсан. Манай машин Миксер машины баруун талаар нь сигналаа өгөөд хажуугаар нь гараад урд нь гарч байх үед нөгөө Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом дарж манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж манай машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. Дараа нь түргэн тусламжийн машин ирээд намайг болон аав, ээж, дүүгийн хамт гэмтлийн эмнэлэг авч явсан. Тэр машин ямар нэгэн дохио өгөөгүй. Энэ ослоос болж миний баруун гар хугарсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
5. Иргэний нэхэмжлэгч Г.Н-н 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед хүргэн хүүгийнхээ тоёота приус 20 маркийн ... дугаартай автомашинтай таван шараас Нисэх орохоор явж байсан. Машиныг хүргэн В.Б- жолоодож явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр, арын суудал дээр эхнэр 2 охины хамт сууж явсан. Манай машин Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтэй замын 1-р эгнээгээр явж байх үед, манай машины зүүн гар тал буюу замын 2 дугаар эгнээнд манай машины түрүүнд нэг ачааны Миксер маркийн машин явж байсан. Тэгээд манай машин Миксер машины баруун талаар нь сигналаа өгөөд хажуугаар нь гараад тэр машины урд нь гарч байх үед нөгөө Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом хажуу тийш болонгуутаа манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж манай машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. Дараа нь түргэн тусламжийн машин ирээд эхнэр, охид бид хэд гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослоос болж би нүүрэндээ дөрвөн оёдол тавиулсан. ...Би хүүхдийнхээ машинд учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлүүлж авхуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
6. Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед хүргэн хүүгийнхээ тоёота приус 20 маркийн ...дугаартай автомашинтай таван шараас Нисэх орохоор явж байсан. Машиныг хүргэн В.Б- жолоодож явсан. Харин би машины арын суудал дээр хоёр охиныхоо хамт сууж явсан. Тэгээд манай машин Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтэй замынхаа 1-р эгнээгээр явж байх үед, манай машины зүүн гар тал буюу замын 2 дугаар эгнээнд манай машины түрүүнд нэг ачааны Миксер маркийн машин явж байсан. Тэгээд манай машин Миксер машины баруун талаар нь сигналаа өгөөд хажуугаар нь гараад тэр машины урд нь гарч байх үед нөгөө Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом хажуу тийш болонгуутаа манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж манай машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. Дараа нь түргэн тусламжийн машин ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Энэ ослоос болж би цээжиндээ гэмтэл авсан. ...би цээжний зураг авхуулсан мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
7. Иргэний нэхэмжлэгч В.Б-ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн ...дугаартай автомашинаа бариад таван шараас Нисэх орохоор Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чигтэй замынхаа 1-р эгнээгээр 40-50км цагийн хурдтай явж байх үед, зүүн гар тал буюу замын 2 дугаар эгнээнд миний машины түрүүнд ачааны Миксер маркийн машин явж байсан. Тэр машины урд талд замын 2 дугаар эгнээнд 2 суудлын машин явж байгаа харагдсан. Энэ үед би Миксерийн баруун талаар нь сигналаа өгөөд хажуугаар нь гараад бараг тэр машины урд нь гарч байх үед нөгөө хоёрдугаар эгнээгээр явж байсан Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом рулээ дараад миний машины зүүн хойд тал руу мөргөснөөс машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. Би машинаасаа гарч ирээд түргэн тусламж дуудсан. Энэ ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Осол болох үед миний машинд надаас гадна 4 зорчигч явж байсан. Энэ ослоос болж миний машины урд тал тэр чигээрээ эвдэрсэн байгаа. ...Би машинд учирсан хохирлоо хурдан хугацаанд бүрэн гүйцэт төлүүлж барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13072 дугаартай:
- Н.М-ийн биед баруун гарын атгаал ясны том сэлтэрхий бүхий зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 53-54/,
9. Хохирогч Н.М-ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 2020 оны 11 дүгээр сарын 08-17-ний хооронд 9 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70-78/,
10. “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайланд “...иргэний нэхэмжлэгч В.Б-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.902.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх 352 дугаартай тайлан /хх-ийн 80-85/,
11. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн:
- “Хово-ZZ-1257 маркийн 07-19 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.А-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав дугаар бүлэг, Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Тоёота приус маркийн ...дугаартай автомашиныг жолоодож явсан В.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэх магадлагаа /хх-ийн 93-94/,
12. Шүүгдэгч О.А-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын үед “Хово-ZZ-1257” маркийн ... улсын дугаартай автомашинаа бариад 3 дугаар хороололд байх барилга дээр ачаагаа буулгачихаад буцаад Буянт-Ухаа 2 хороолол руу гэр лүүгээ харихаар сонсголонгийн гүүрний замаар хойноосоо урагшаа чигтэй замынхаа 2-р эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байхад миний эгнээнд миний машины урд ойрхон суудлын 2 машин явж байгаа харагдсан. Тэгэнгүүт нь би тэр суудлын машины урд гарах гэж замын 1 дүгээр эгнээ рүү орох гээд баруун талын толиндоо машин харахад ямар ч машин харагдахгүй болохоор нь баруун тийш эргэх дохиогоо өгөөд баруун тийш рүлээ дартал миний баруун талаар нэг машин сигналаа өгөөд хажуу талаар гарч ирэнгүүтээ урд гуперийг шүргээд зам дээр хөндөлсөөд, буцаад машиныхаа урд талаар замын хажуу талын төмөр хайс мөргөж байгаа харагдсан. Миний явж байсан зам 2 эгнээгээр явдаг зам байсан. ...Осол болох үед би ганцаараа явж байсан. Миний жолоодон явсан машин нь “Хүннү Конкред” ХХК-ийн эзэмшлийн машин байгаа юм. Энэ ослоос болж миний машины баруун урд талын гупер бага зэрэг хонхойсон байгаа. Өөр эвдрэл байхгүй. Би тэр гүперийн бага зэрэг хонхойсон эвдрэлийг засчихсан байгаа. ...Миний жолоодож явсан машин жолоочийн хариуцлагын даатгалтай учир бусдад учруулсан хохирлоо даатгалын байгууллагаар төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-108/,
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 114-127/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч О.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч О.А-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.А-нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хойд замд “Хово ZZ-1257” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус 20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Н.М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Г.Н-, Н.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч В.Б-д 6.362.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
- Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом дарж манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. ...Энэ ослоос болж миний баруун гар хугарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом хажуу тийш болонгуутаа манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж манай машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. ...Энэ ослоос болж би нүүрэндээ дөрвөн оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом хажуу тийш болонгуутаа манай машины зүүн хойд тал руу мөргөснөөс болж манай машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. ...Энэ ослоос болж би цээжиндээ гэмтэл авсан. ...би цээжний зураг авхуулсан мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Иргэний нэхэмжлэгч В.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миксер маркийн машин гэнэт баруун гар тийш огцом рулээ дараад миний машины зүүн хойд тал руу мөргөснөөс машин зам дээр хөндөлсөж ирээд замын хажуу талын төмөр хашлага урд талаараа мөргөж зогссон. ...Энэ ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. ...Энэ ослоос болж миний машины урд тал тэр чигээрээ эвдэрсэн байгаа. ...Би машинд учирсан хохирлоо хурдан хугацаанд бүрэн гүйцэд төлүүлж барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
- “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 80-85/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13072 дугаартай “... Н.М-ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан ...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/,
- Хохирогч Н.М-ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70-78/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 13071 дугаартай Г.Н-н биед хөнгөн гэмтэл учирсан ...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13441 дугаартай ... Н.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан ...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66/,
- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 93-94/,
- Шүүгдэгч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...миний баруун талаар нэг машин сигналаа өгөөд хажуу талаар гарч ирэнгүүтээ урд гуперийг шүргээд зам дээр хөндөлсөөд, буцаад машиныхаа урд талаар замын хажуу талын төмөр хайс мөргөж байгаа харагдсан. ...миний машины баруун урд талын гупер бага зэрэг хонхойсон байгаа. Өөр эвдрэл байхгүй. Би тэр гүперийн бага зэрэг хонхойсон эвдрэлийг засчихсан байгаа. ...Миний жолоодож явсан машин жолоочийн хариуцлагын даатгалтай учир бусдад учруулсан хохирлоо даатгалын байгууллагаар төлүүлнэ. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 104-108/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-ийн эмчилгээний зардалд 489.297 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-н эмчилгээний зардалд 126.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн эмчилгээний зардалд 150.000 төгрөгийн хохирол учирсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч В.Б-д ослоос үүссэн тээврийн хэрэгслийн хохиролд 5.902.000 төгрөгийн хохирол “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр, авто машиныг ачиж журмын хашаанд хүргэсэн зардал 70.000 төгрөг, Дельта засварын газарт ачиж хүргэсэн зардал 100.000 төгрөг, тус газарт явах эд анги оношлуулсан зардалд 35.000 төгрөг, “Хас үнэлгээ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн зардалд 255.000 төгрөг нийт 6.362.000 төгрөгийн хохирол учирснаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр даатгалын компаниас 5.713.586 төгрөгийн хохирол барагдуулсан талаар иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Үүнээс үлдэгдэл 648.414 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Иймд шүүгдэгч О.А-ээс 1.414.511 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д 489.297 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н-д 126.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.А-т 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч В.Б-д 648.414 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Хохирогч Н.М- нь тус гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн цалин хөлс, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.А-нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байсан байх боловч түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.А-ийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, ажил эрхэлдэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч О.А-нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийг 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ээс 1.414.511 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж:
- хохирогч Н.М-д 489.297 /дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуун ерэн долоо/ төгрөг,
-иргэний нэхэмжлэгч Г.Н-д 126.800 /нэг зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөг,
-иргэний нэхэмжлэгч Н.А-т 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг,
-иргэний нэхэмжлэгч В.Б-д 648.414 /зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн 20030 0534 0008 тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Н.М- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал буюу хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
А.Ар