| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/223 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/223
2021 04 06 2021/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Т.Н-,
шүүгдэгч А.Ц-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:
А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20030 0496 0018 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........./
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч А.Ц- нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв аймгийн зам, Кувейтын уулзвараас зүүн зүгт 3 км замд “Тоёота приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1.29 хувийн согтолттой үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:” a/ тухай ангиллын тээврийн хэрэгсэл...согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Э.Халиунаагийн өмчлөлийн Н.О- жолоочтой “Тоёота приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Н.О-, зорчигч Х.Н-, Ч.Д-, Х.Л-нарын эруүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Т.Б-, Н.Н- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц-аас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Н- мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр осол гарсан. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Төв аймгийн Сэргэлэн сум руу ажлаар явж байхад гэнэт түс гэсэн дуу гараад осол гарсан. Тухайн үед машинаас гараад явах гэтэл явж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэг ирэх хүртэл машинаас гарч чадалгүй хүлээсэн. Шүүгдэгчээс хохирол төлбөр авсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс миний эрүүл мэндийн байдал муудсан. Өрцөндөө гэмтэл авсан гэх онош гарсан. Шүүгдэгч надад нийт 1.519.500 төгрөг өгсөн. Миний баримтаар гаргаж өгсөн хохирол барагдсан. Саяханаас эмчилгээ хийлгээд явж байна. Шүүгдэгчтэй цаашид гаргах эмчилгээний зардлыг барагдуулахаар тохиролцсон. ...” гэв.
Эрүүгийн 20030 0496 0018 дугаартай хэргээс:
1. ТЦА, ЗЦГ-ын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-14/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шалгасан тэмдэглэл, фото зураг (А.Ц- 1.29 хувийн согтолттой) /1хх-ийн 15/,
3. Хохирогч Н.О-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Сэргэлэн суманд барилгын ажил хийж байгаад 20 цагийн үед Улаанбаатар хотод гэртээ ирээд ажилчид болох -, Б-, Н- нарыг гэрийнхээ үүднээс аваад өөрийн унаж хэрэглэдэг Тоёота приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод арын суудлын баруун талд Б-, голд нь Н-, зүүн талд нь -, миний хажуу тал буюу урд талын сандал дээр миний хүү Н-суугаад унтаад явж байсан. Өлзийтийн постоор гараад Төв аймаг руу явдаг замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад гэнэт нэг машин эсрэг урсгалаас орж ирээд миний машины урдаас мөргөсөн. Нэг мэдсэн чинь амьсгалж чадахгүй байдалтай сууж байхад аниа хаалга түлхээрэй онгоохгүй байна гэж нэг хүн хэлэхээр нь дотроос нь хаалгаа онгойлгох гээд бариулаа татахад онгойхгүй байхаар нь гадна талаас нь нэг хүн татсаар байгаад онгойлгосон. Би босож чадахгүй байж байгаад арай хийж босоод машинаас буугаад явж чадахгүй зогсоод байж байсан. Тэгтэл нөгөө мөргөлдсөн машинаас нэг шар куртиктэй, хар куртиктэй хоёр залуу бууж ирээд хар куртиктэй залуу нь уучлаарай би мөргөчихлөө гэж хэлж байсан. Шар куртиктэй залуу нь хараал хэлээд тэр хавиар гүйгээд байсан. Манай хүүхдийг Н-тай хамт нэг машинд суулгаад байлгаад байхаар нь би хүүхдээ хаана байна гэсэн боловч хүүхэд чинь машинд байгаа санаа зоволтгүй гэж хэлээд байлгаад байсан. Удалгүй цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд эмч нь та явж чадахгүй байна уу гэж асуухаар нь гишгэж чадахгүй байна гэж хэлэхэд тэгнээд машин руу суулгаад орон дээр хэвтүүлээд битүү баглаж боогоод нэг цагдаа орж ирээд намайг драгер багажаар үлээлгээд, нөгөө машины шар, хар куртиктэй хоёр залууг бас драгер багажаар үлээлгээд согтолтын зэргийн харуулаад зураг авч байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Миний биеийн байдал одоо босож сууж хэвтэхэд өвдөнө, зүүн гар цээж хэсэг нэлэнхүйдээ өвдөнө. Мөн толгой байнга өвдөж байна. Цээж хөхний хэсэг нэлэнхүйдээ хөхөрсөн, сээрний 11, 12 нугалмын сэртэн ясны хугарал, бэлхүүсний 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнг дайрсан хугарал, цээж хоёр өвдөг хөхөрсөн няцарсан, ташаан хоёр талдаа зулгарсан. Тухайн үедээ би 2 сартай жирэмсэн байсан. Эмч нар миний биед хийх үзлэг, КТГ зураг авхуулах, МRА зураг авхуулах зэргээс хамаарч таны урагт нөлөөлнө. Та хэрвээ дээрх зураг шинжилгээг өгөхөөр бол үр хөндөлт хийгдэнэ эсвэл та тээж төрүүлнэ гэж санал хэлсний дагуу би өөрөө нөхөртэйгөө зөвлөлдөж үр хөндүүлсэн. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2014 онд жолооч болсон. Би унаж явсан тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сард Халиунаа гэх хүнээс 9 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ нэр дээрээ шилжүүлж авах завгүй байсан учир нэрийг нь шилжүүлээгүй авсан. Халиунаа гэх хүн худалдах худалдан авах гэрээ хийгээд миний нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Осол 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 20 минутын орчим гарсан. Үзэгдэх орчин харанхуй замын хөдөлгөөн сийрэг байсан. ...осол болохоос өмнө нь хянахаа харахад 50 км/ц хурдтай явж байсан. Би урд сууж байсан хүүтэйгээ хамт хамгаалах бүсээ хэрэглээд явж байсан. Арын суудал дээр сууж явсан 3 залуу хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Надад эмчилгээний зардал гарсан. Дараа нь баримтаар өгнө. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...гомдолтой байна. Осол гаргасан жолооч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24/,
4. Хохирогч Н.Н-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Нямдаваагийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Н-ын төрсөн эцэг нь юм. Би осол хэргийн талаар мэдэхгүй, эхнэр, хүү хоёр машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон гэж ойлгож байгаа. Ослын улмаас хүүгийн нүүрний хэсэг шалбарсан, хамар мурийсан, хэвлий толгой хэсгээр зовиурьтай байсан. Одоо толгой өвдөөд байна гэж хэлдэг. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хүүхдээ эмчид үзүүлж чадаагүй байгаа. Учир нь корона өвчний улмаас хөл хорионд ороод эмнэлгээр явж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,
5. Хохирогч Т.Н- 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг Б-, - нартай О-ийн унаж явсан приус маркийн 28-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу ажил хийхээр явсан. Би тээврийн хэрэгслийн арын суудлын голд баруун талд Б- зүүн талд -, урд суудал дээр жолооч О-ийн хүү Н-суугаад О- машинаа бариад явж байсан. Бид нар хоорондоо юм яриад явж байтал гэнэт жолооч О- муухай орилох шиг болохоор нь би утсаа оролдоод доошоо хараад явж байгаад дээшээ хартал түс хийх чимээ гараад машинтай мөргөлдөх шиг болсон. Би урд тал руугаа шидэгдээд баруун ташаагаараа урд талын сандлыг цохиод хойшоо суугаад машинаас миний хажууд байсан хоёр дүү буухаар нь би араас буух гэтэл хөл гишгэж болохгүй өвдөөд байсан. Тэгээд -ийг дуудаад үүрүүлж машинаас гаргуулаад хартал өөдөөс мөргөсөн машинаас нэг залуу бууж ирээд бид нар дээр ирээд буцаж машин руугаа явахаар нь би араас нь “та нар зүгээр үү” гэж хэлэхэд “та нар согтуу байна шүү дээ” гэж хэлэхээр нь гайхаад тэд нарын машин руу харахад тэр машинд сууж явсан хүмүүс бүгд согтуу байсан. Би Б-т цагдаа түргэн дуудаарай гэж хэлээд хартал О-ийн хаалга онгойхгүй - хүчээр татаж онгойлгоод О- эгч бууж ирээд байж байтал хажуугаар явж байсан хоёр эмэгтэй намайг болон О- эгчийн хүү Н-бид хоёрыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Бид нар бүгд эрүүл байсан. Харин нөгөө мөргөлддөг машинд байсан хүмүүс согтуу байсан. Тэд нар нэлээн согтуу харагдаж байсан. Нөгөө машиныг ямар хүн жолоодож явсан гэдгийг хараагүй. Осол болох үед мөргөлдсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Тухайн үед утсаараа оролдоод доошоо хараад явж байсан. Миний сууж явсан тээврийн хэрэгсэл ямар хурдтай явсныг хараагүй. Ослын улмаас баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан. Хагалгааны дараа ухаан алдаж унаад дараа нь тархины эсийн шинжилгээ өгөхөд тархинд цус хурсан гэж хэлж байсан. Намайг 3 сарын дараа ахиж үзүүлээрэй гэж хэлсэн. Өөр гэмтэлгүй. Эмчилгээний зардал гарсан. Баримтаар өгнө. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
6. Хохирогч Ч.Д-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 17 цаг 30 минутын орчим тараад Л-, Ц-, Х- нарын хамт Л-ын унаж явсан приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад манай найз Б- Төв аймгийн Зуун мод сумын онцгой байдалд ажилладаг юм, уулзаж ярилцах зүйл байна хэдүүлээ явчихаад ирье гэж хэлтэл тэд нар зөвшөөрөөд Л- машинаа бариад явсан. Ингээд Төв аймгийн Зуун мод суманд 19 цагийн үед ирээд найз Б-тэй утсаар ярьж уулзаад Б- дэлгүүрээс нэг шил архи аваад Зуун мод сумын ордог хаалганы тэнд очиж бид нар хувааж уугаад дахиад нэг шил архи аваад тэр газраа хувааж уусан. Л- эгчийгээ дуудсан машин бариулна гэж хэлээд бид нар машиндаа суугаад хүлээж байсан. Б- байж байгаад нэг шил архи авч өгөөд гэр лүүгээ харихаар явсан. Би машины урд зорчигчийн суудал дээр суугаад согтоод унтаад өгсөн байна лээ. Нэг мэдэхэд түс тас хийх чимээ гараад сэрсэн чинь машин мөргөлдөөд зогссон. Би амьсгаа авч чадахгүй машинаас гараад алхаж чадахгүй мөлхөж явсаар цаана очиж доошоо хараад хэсэг хэвтээд байж байхад танихгүй хүмүүс намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд эхнэртэйгээ хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би нэлээн согтсон байсан. Хамт явсан Ц-, Х-, Л- нар бас согтсон байсан. Би осол болсны дараа харахад машиныг Ц- жолоодож явсан байсан. Ц- жолоочийн суудал дээр сууж байсан. Ослын улмаас миний баруун 3 дугаар хавирга, зүүн 4 дүгээр хавирга хугарсан. Сээрний 5, 6, 7 дугаар нугалмын сэртэнгийн яс хугарсан. Өөр гэмтэлгүй. Осол болох үед унтаж байсан учир мөргөлдсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Надад эмчилгээний зардал гарсан зүйлгүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан зөвшөөрч байна. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,
7. Хохирогч Х.Л-ын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 17 цаг 30 минутын орчим тараад Д-, Ц-, Х- нарын хамт Төв аймгийн Зуун мод сум руу явахаар болоод би унаж явсан Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Ингээд Төв аймгийн Зуунмод суманд 19 цагийн үед очоод Д-ийн найз Б- гэх хүнтэй уулзахад бид нарт 2 шил архи авч өгөөд хөшөөний тэнд хувааж ууцгаасан. Би согтоод байхаар нь өөрийн эгч Х.Д-д архи уучихсан, Төв аймагт байна, ирээд машинтай аваач гэж хэлэхэд эгч нөхөртэйгөө наашаа гарлаа гэж байсан. Би нэлээн согтоод дахин залгаад хаана явж байгааг нь асуухад Өлзийтийн пост өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Тэгтэл Д- ах машинаа барьж явахгүй шүү гэж бид нарт хэлэхэд за гэж хэлээд байж байсан. Түүнээс хойш би тасраад унтаад өгсөн байна лээ. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Би архи ууж байхдаа арын суудлын зүүн хэсэгт сууж байсан. Нэлээн согтоод тасраад унтсан байсан. Нөгөө хамт явсан хэд архи уусан болохоор согтсон байсан байх. Төв аймгийн Зуун мод сумаас тээврийн хэрэгслийг тухайн үед хэн жолоодож явсныг мэдэхгүй байна. Эмнэлэг дээр сэрэхэд Ц- надад найз нь жолоодож яваад осол хийсэн гэж хэлж байсан. Ослын улмаас баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан. Өөр гэмтэлгүй. Тухайн үед унтаж явсан болохоор осол болох үед мөргөлдсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Надад эмчилгээний зардал гарсан боловч нэхэмжлэх зүйл байхгүй. Би Нано капитал ББСБ-аас 2 жилийн өмнө зээлийн гэрээ байгуулж уг тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай сарын 570.000 төгрөг төлөхөөр авсан байгаа. Уг тээврийн хэрэгслийн зээлийн хугацаа дуусаагүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43/,
- Иргэний хариуцагч Х.Л-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхгүй. Яагаад гэвэл би Ц-тай ярилцаад өөрийнхөө эрүүл мэнд болон автомашиндаа учирсан хохирлыг өөрөө хариуцаад, Ц- бусдад учирсан хохирлыг хариуцахаар болсон. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10/,
8. Иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад Н- бид хоёрыг Улаанбаатар хотоос авах гэж Б- болон Г-ахын эхнэр, хүүхэд нь Г-ахын приус 20 маркийн машинаар Баянхошууны 112-ын буудал дээрээс ирж авсан. Г-ахын машинд суухад жолоог Г-ахын эхнэр барьсан жолоочийн хажуу талын суудал дээр Г-ахын хүүхэд нь суусан байсан. Ард нь манай найз Б- сууж байхаар нь Н- бид 2 машинд нь ороод Б-ийн хажууд суугаад бид 5 Баянхошуунаас гараад нисэхийн замаар Төв аймаг руу явсан. Осол болохоос өмнө Төв аймаг руу явж байхдаа 2 пост өнгөрсөн. 2 дахь постыг өнгөрөөд нээх яваагүй, 2 километр гаруй яваад эсрэг урсгалаас цагаан өнгийн приус 20 маркийн машин өөдөөс ирээд машиныг мөргөсөн. Тухайн үед өөдөөс ирсэн машины жолооч болон зорчигч нарыг үлээлгэхэд бүгд согтуу байсан. Ослын улмаас зүүн талын шанаа хавдсан. Үүдэн 3 ширхэг шүд хөдөлсөн. ...Өөдөөс ирсэн машин урсгал сөрж манай урсгалд орж зам тээврийн осол болсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцаагүй. Осолд орсны дараа 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ очсон чинь цэргийн зарлан ирсэн байсан. Тэгээд цэрэгт татагдаад Өмнөговь аймагт ирсэн. Томографийн зураг авхуулахад 300.000 төгрөг болсон. Эм бэлдмэл авахад 170.000 төгрөг болсон. Нийт 470.000 төгрөгийн зардал гарсан. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-49/,
9. Гэрч Б.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Сэргэлэн суманд О- эгчтэй хамт барилгын ажил хийж байгаад орой Улаанбаатар хот руу хүн хүргэж өгөхөөр нь ирсэн юм. Ингээд Н-, - нарыг аваад О- эгч машинаа бариад бид гурав хойд суудал дээр суугаад О- эгчийн хүү Н-урд сандал дээр унтаад явж байсан. Бид нар Төв аймгийн замаар явж байгаад замдаа зогсож нойл орж биеэ засаад машиндаа суугаад төв зам руу ороод явж байтал гэнэт урдаас нэг машин орж ирээд машины урд хэсгийг мөргөсөн. Би жолоочийн ар талын суудлаас буугаад жолоочийг буулгаад байж байтал мөргөсөн машинаас хоёр залуу бууж ирээд шар куртиктэй залуу нь та нар ямар аймаар согтуу юм бэ, хүн аллаа шүү дээ, та нар одоо ингээд явчих, маргааш уулзъя гэж хэлээд байсан. Би өөрийн дугаараасаа 102 дугаарт дуудлага өгөөд удаагүй байж байтал цагдаа ирээд араас нь манай ах ирэхээр нь би машинд -тай ороод суусан. Тухайн үед миний зүүн гарын шуу шалбарсан байсан. Алхаад явахад ташаан толгой баруун хойд хэсгээр өвдөж байсан. Өөр гэмтэлгүй. Одоо миний биеийн байдал ямар нэгэн зовиур байхгүй хэвийн байгаа. КТГ, МРА зураг авхуулах зардал болон эм тариа авсан зардал гарсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би мөргөлдсөн машины жолоочийг хараагүй. Би жолоочийн арын суудал дээр суугаад явж байхдаа харахад тэр машин эргэлттэй хэсгээр хурдтай орж ирээд эсрэг урсгалаас манай машин явж байсан урсгал руу орж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,
10. Гэрч А.Х-ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажил 17 цагийн үед тараад хамт ажилладаг Д-, Ц-, Л- нарын хамт Төв аймаг Зуунмод сум руу хүнтэй уулзахаар Л-ын унаж явсан тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгслийг Л- жолоодоод бид гурав хажууд нь суугаад явсан. Төв аймгийн Зуунмод суманд 19 цагийн үед очоод Б- гэх хүнтэй Д- уулзаад бид нар хоёр шил 0.75 граммтай архи хувааж уугаад би нэлээн согтоод сэрсэн чинь Л-ын машины арын суудал дээр суугаад Ц- жолоодоод, хажууд Л- суусан байсан. Гэнэт сэрээд харахад осол болсон байсан. Би машины зүүн хойд хаалгаар буугаад харахад Ц- жолооны хүрдний ард сууж байхаар нь очоод зүгээр үү гэж асуухад зүгээр ээ, осол болчихлоо гэж хэлээд машинаас бууж ирсэн. Осол болсны дараа удаагүй Л-ын гэр бүлийнхэн хараад зогсож байсан. Удалгүй цагдаа, түргэний машин ирээд Ц- бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Цагдаа намайг драгер багажаар шалгахад 2.05 хувь гарсан. Миний хүзүү хөшиж , хоёр өвдөг хатгуулаад, толгой өвдөж, хамар битүүрээд байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Эрхээ хасуулсан байгаа. Уг хэрэг болох үед уг тээврийн хэрэгслийг Ц- жолоодоод явж байсан. Би нэлээн согтолттой байсан. Нөгөө хэдийг ямар байсныг мэдэхгүй байна. Мөргөлдөөд доргих үед сэрээд харахад осол болсон байсан. Тээврийн хэрэгсэл хэдэн км/ц хурдтай явсныг мэдэхгүй. Би хамгаалах бүс хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57/,
- Х.Л-ын биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн бугуй, хоёр шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
- Баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 71-73/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12011 дугаартай:
- Ч.Д-ийн биед баруун 3, зүүн 4 дүгээр хавирганы хугарал, сээрний 5, 6, 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 77-78/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12093 дугаартай:
- Н.О-ийн биед сээрний 11, 12 дугаар нугалмайн зүүн талын сэртэн, бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнг дайрсан хугарал, тархи доргилт, цээж, хоёр өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /1хх-ийн 87-88/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12094 дугаартай:
- Н.Н-ын биед тархи доргилт, дух, зүүн хөмсөг, зовхи, хамар, баруун нүдний дотор булан, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 92-93/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12128 дугаартай:
- Т.Н- биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 97-98/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12105 дугаартай:
- Т.Б-ийн биед дээд уруул, баруун, зүүн шилбэнд зулгаралт, зүүн нүд, хамрын нуруу, уруулын салстад цус хуралт, зүүн хацар, зүүн мөр, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1хх-ийн 107-108/,
17. “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Тоёота приус-20 маркийн 2862 УБЛ улсын дугаартай автомашинд 4.519.000 төгрөгийн шууд 4.999.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /1хх-ийн 170/,
18. “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Тоёота приус-20 маркийн 6312 УНП улсын дугаартай автомашинд 4.910.000 төгрөгийн шууд 5.270.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /1хх-ийн 178/,
19. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай:
“Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан А.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:
- б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ жолоогоо шилжүүлэх
мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ:
- б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх
мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадлагаа /1хх-ийн 182-183/,
20. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 62-67/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Ц-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан. Иймд хохирогч нар цаашид гэмт хэргийн улмаас гарах эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Золбаяр нар “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн тал дээр маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч А.Ц-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Ц- нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг явах чиглэлтэй авто зам, Кувейтын ам гэх нэршилтэй газрын уулзвараас зүүн зүгт 3 километрт “Тоёота приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 20 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.29 хувийн согтолттой үедээ жолоодон явахдаа,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:
a/ тухай ангиллын тээврийн хэрэгсэл...согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж иргэн Э.Халиунаагийн өмчлөлийн Н.О- жолоочтой “Тоёота приус-20” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Н.О-, зорчигч Х.Н-, Ч.Д-, Х.Л-нарын эруүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Т.Б-, Н.Н- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- ТЦА, ЗЦГ-ын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-14/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шалгасан тэмдэглэл, фото зураг (А.Ц- 1.29 хувийн согтолттой) /1хх-ийн 15/,
- Хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод арын суудлын баруун талд Б-, голд нь Н-, зүүн талд нь -, миний хажуу тал буюу урд талын сандал дээр миний хүү Ням- Очир суугаад унтаад явж байсан. Өлзийтийн постоор гараад Төв аймаг руу явдаг замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байхад гэнэт нэг машин эсрэг урсгалаас орж ирээд миний машины урдаас мөргөсөн. ...Миний биеийн байдал одоо босож сууж хэвтэхэд өвдөнө, зүүн гар цээж хэсэг нэлэнхүйдээ, мөн толгой байнга өвдөж байна. Цээж хөхний хэсэг нэлэнхүйдээ хөхөрсөн, сээрний 11, 12 нугалмын сэртэн ясны хугарал, бэлхүүсний 2, 3 дугаар нугалмын хөндлөн сэртэнг дайрсан хугарал, цээж хоёр өвдөг хөхөрсөн няцарсан, ташаан хоёр талдаа зулгарсан. ...Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2014 онд жолооч болсон. Би унаж явсан тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сард Халиунаа гэх хүнээс 9 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ нэр дээрээ шилжүүлж авах завгүй байсан учир нэрийг нь шилжүүлээгүй авсан. Халиунаа гэх хүн худалдах худалдан авах гэрээ хийгээд миний нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Осол 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 20 минутын орчим гарсан. ...гомдолтой байна. Осол гаргасан жолооч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22-24/,
- Хохирогч Н.Н-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Н-ын төрсөн эцэг нь юм. Би осол хэргийн талаар мэдэхгүй, эхнэр, хүү хоёр машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон гэж ойлгож байгаа. Ослын улмаас хүүгийн нүүрний хэсэг шалбарсан, хамар мурийсан, хэвлий толгой хэсгээр зовиурьтай байсан. Одоо толгой өвдөөд байна гэж хэлдэг. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Одоогийн байдлаар хүүхдээ эмчид үзүүлж чадаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,
- Хохирогч Т.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамт ажилладаг Б-, - нартай О-ийн унаж явсан приус маркийн 28-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Төв аймгийн Сэргэлэн сум руу ажил хийхээр явсан. Би тээврийн хэрэгслийн арын суудлын голд баруун талд Б- зүүн талд -, урд суудал дээр жолооч О-ийн хүү Н-суугаад О- машинаа бариад явж байсан. ...гэнэт жолооч О- муухай орилох шиг болохоор нь ... хартал түс хийх чимээ гараад машинтай мөргөлдөх шиг болсон. Би урд тал руугаа шидэгдээд баруун ташаагаараа урд талын сандлыг цохиод хойшоо суугаад машинаас миний хажууд байсан хоёр дүү буухаар нь би араас буух гэтэл хөл гишгэж болохгүй өвдөөд байсан. Тэгээд -ийг дуудаад үүрүүлж машинаас гаргуулаад хартал өөдөөс мөргөсөн машинаас нэг залуу бууж ирээд бид нар дээр ирээд буцаж машин руугаа явахаар нь би араас нь “та нар зүгээр үү” гэж хэлэхэд “та нар согтуу байна шүү дээ” гэж хэлэхээр нь гайхаад тэд нарын машин руу харахад тэр машинд сууж явсан хүмүүс бүгд согтуу байсан. ...Ослын улмаас баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан. Хагалгааны дараа ухаан алдаж унаад дараа нь тархины эсийн шинжилгээ өгөхөд тархинд цус хурсан гэж хэлж байсан. Намайг 3 сарын дараа ахиж үзүүлээрэй гэж хэлсэн. Өөр гэмтэлгүй. Эмчилгээний зардал гарсан. Баримтаар өгнө. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35/,
- Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 17 цаг 30 минутын орчим тараад Л-, Ц-, Х- нарын хамт Л-ын унаж явсан приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад ...Төв аймгийн Зуун мод суманд 19 цагийн үед ирээд найз Б-тэй утсаар ярьж уулзаад Б- дэлгүүрээс нэг шил архи аваад Зуун мод сумын ордог хаалганы тэнд очиж бид нар хувааж уугаад дахиад нэг шил архи аваад тэр газраа хувааж уусан. ...Нэг мэдэхэд түс тас хийх чимээ гараад сэрсэн чинь машин мөргөлдөөд зогссон. Би амьсгаа авч чадахгүй машинаас гараад алхаж чадахгүй мөлхөж явсаар цаана очиж доошоо хараад хэсэг хэвтээд байж байхад танихгүй хүмүүс намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд эхнэртэйгээ хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би нэлээн согтсон байсан. Хамт явсан Ц-, Х-, Л- нар бас согтсон байсан. Би осол болсны дараа харахад машиныг Ц- жолоодож явсан байсан. Ослын улмаас баруун 3 дугаар хавирга, зүүн 4 дүгээр хавирга хугарсан. Сээрний 5, 6, 7 дугаар нугалмын сэртэнгийн яс хугарсан. ...Надад эмчилгээний зардал гарсан зүйлгүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан зөвшөөрч байна. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39/,
- Хохирогч Х.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 17 цаг 30 минутын орчим тараад Д-, Ц-, Х- нарын хамт Төв аймгийн Зуун мод сум руу явахаар болоод би унаж явсан Тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Төв аймгийн Зуунмод суманд 19 цагийн үед очоод Д-ийн найз Б- гэх хүнтэй уулзахад бид нарт 2 шил архи авч өгөөд хөшөөний тэнд хувааж ууцгаасан. ...би тасраад унтаад өгсөн байна лээ. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. Би архи ууж байхдаа арын суудлын зүүн хэсэгт сууж байсан. ...Эмнэлэг дээр сэрэхэд Ц- надад найз нь жолоодож яваад осол хийсэн гэж хэлж байсан. Ослын улмаас баруун хөлийн дунд чөмөгний яс хугарсан. Өөр гэмтэлгүй. Тухайн үед унтаж явсан болохоор осол болох үед мөргөлдсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Надад эмчилгээний зардал гарсан боловч нэхэмжлэх зүйл байхгүй. Би Нано капитал ББСБ-аас 2 жилийн өмнө зээлийн гэрээ байгуулж уг тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай сарын 570.000 төгрөг төлөхөөр авсан байгаа. Уг тээврийн хэрэгслийн зээлийн хугацаа дуусаагүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43/,
- Иргэний хариуцагч Х.Л-ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхгүй. Яагаад гэвэл би Ц-тай ярилцаад өөрийнхөө эрүүл мэнд болон автомашиндаа учирсан хохирлыг өөрөө хариуцаад, Ц- бусдад учирсан хохирлыг хариуцахаар болсон. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10/,
- Иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2020 оны 10 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад Н- бид хоёрыг Улаанбаатар хотоос авах гэж Б- болон Г-ахын эхнэр, хүүхэд нь ...приус 20 маркийн машинаар Баянхошууны 112-ын буудал дээрээс ирж авсан. ...жолоог Г-ахын эхнэр барьсан жолоочийн хажуу талын суудал дээр ...хүүхэд нь суусан байсан. Ард нь манай найз Б- сууж байхаар нь Н- бид 2 машинд нь ороод Б-ийн хажууд суугаад бид 5 Баянхошуунаас гараад нисэхийн замаар Төв аймаг руу явсан. ...2 дахь постыг өнгөрөөд нээх яваагүй, 2 километр гаруй яваад эсрэг урсгалаас цагаан өнгийн приус 20 маркийн машин өөдөөс ирээд мөргөсөн. Тухайн үед өөдөөс ирсэн машины жолооч болон зорчигч нарыг үлээлгэхэд бүгд согтуу байсан. Ослын улмаас зүүн талын шанаа хавдсан. Үүдэн 3 ширхэг шүд хөдөлсөн. ...Өөдөөс ирсэн машин урсгал сөрж манай урсгалд орж зам тээврийн осол болсон. Шинжээч эмчийн дүгнэлттэй танилцаагүй. Осолд орсны дараа 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ очсон чинь цэргийн зарлан ирсэн байсан. Тэгээд цэрэгт татагдаад Өмнөговь аймагт ирсэн. Томографийн зураг авхуулахад 300.000 төгрөг болсон. Эм бэлдмэл авахад 170.000 төгрөг болсон. Нийт 470.000 төгрөгийн зардал гарсан. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-49/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...Н-, - нарыг аваад О- эгч машинаа бариад бид гурав хойд суудал дээр суугаад О- эгчийн хүү Н-урд сандал дээр унтаад явж байсан. Төв аймгийн замаар ...ороод явж байтал гэнэт урдаас нэг машин орж ирээд машины урд хэсгийг мөргөсөн. ...Би өөрийн дугаараас 102 дугаарт дуудлага өгөөд удаагүй байж байтал цагдаа ирсэн. ...миний зүүн гарын шуу шалбарсан ...ташаан толгой баруун хойд хэсгээр өвдөж байсан. Өөр гэмтэлгүй. Одоо миний биеийн байдал ямар нэгэн зовиур байхгүй хэвийн байгаа. КТГ, МРА зураг авхуулах зардал болон эм тариа авсан зардал гарсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. ....Би жолоочийн арын суудал дээр суугаад явж байхдаа харахад тэр машин эргэлттэй хэсгээр хурдтай орж ирээд эсрэг урсгалаас манай машин явж байсан урсгал руу орж ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51/,
- Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байгаад ажил 17 цагийн үед тараад хамт ажилладаг Д-, Ц-, Л- нарын хамт Төв аймаг Зуунмод сум руу хүнтэй уулзахаар Л-ын унаж явсан тоёота приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгслийг Л- жолоодоод бид гурав хажууд нь суугаад явсан. Төв аймгийн Зуунмод суманд 19 цагийн үед очоод Б- гэх хүнтэй Д- уулзаад бид нар хоёр шил 0.75 граммтай архи хувааж уугаад би нэлээн согтоод сэрсэн чинь Л-ын машины арын суудал дээр суугаад Ц- жолоодоод, хажууд Л- суусан байсан. Гэнэт сэрээд харахад осол болсон байсан. Би машины зүүн хойд хаалгаар буугаад харахад Ц- жолооны хүрдний ард сууж байхаар нь очоод зүгээр үү гэж асуухад зүгээр ээ, осол болчихлоо гэж хэлээд машинаас бууж ирсэн. Осол болсны дараа удаагүй Л-ын гэр бүлийнхэн хараад зогсож байсан. Удалгүй цагдаа, түргэний машин ирээд Ц- бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Цагдаа намайг драгер багажаар шалгахад 2.05 хувь гарсан. Миний хүзүү хөшиж , хоёр өвдөг хатгуулаад, толгой өвдөж, хамар битүүрээд байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Осол болох үед арын суудал дээр унтаад явж байсан. ...Уг хэрэг болох үед тээврийн хэрэгслийг Ц- жолоодоод явж байсан. Би нэлээн согтолттой байсан. ...Мөргөлдөөд доргих үед сэрээд харахад осол болсон байсан. ...Би хамгаалах бүс хэрэглээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12034 дугаартай дүгнэлт /1хх-ийн 71-73/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12011 дугаартай дүгнэлт /1хх-ийн 77-78/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12093 дугаартай дүгнэлт /1хх-ийн 87-88/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12094 дугаартай дүгнэлт /1хх-ийн 92-93/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12128 дугаартай дүгнэлт /1хх-ийн 97-98/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Наранбямбын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12105 дугаартай дүгнэлт /1хх-ийн 107-108/,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай магадлагаа /1хх-ийн 182-183/
- “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Тоёота приус-20 маркийн 2862 УБЛ улсын дугаартай автомашинд 4.519.000 төгрөгийн шууд 4.999.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /1хх-ийн 170/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Тоёота приус-20 маркийн 6312 УНП улсын дугаартай автомашинд 4.910.000 төгрөгийн шууд 5.270.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /1хх-ийн 178/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Харин шүүгдэгч А.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан тухай ангиллын тээврийн хэрэгсэл...согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ буюу 1.29 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Хэдийгээр хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг боловч шүүгдэгч А.Ц-ын хувьд согтуурсан үедээ бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд А.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус хэргийн улмаас хохирогч Т.Н- нь эмчилгээний төлбөрт 1.019.300 төгрөгийн нийт 22 ширхэг баримт ирүүлсэн, хохирогч Н.О- нь эмчилгээний зардалд 2.670.339 төгрөгийн нийт 50 ширхэг баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байх ба, шүүгдэгч А.Ц- нь:
- хохирогч Т.Н-д 1.020.000 төгрөгийг,
- хохирогч Н.О-т эмчилгээний зардалд 2.670.339 төгрөгийн, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 4.999.000 төгрөгийн нийт 7.680.000 төгрөгийн,
- иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн баримтгүй нэхэмжилсэн 470.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн, харин хохирогч Ч.Д-, Х.Л-болон иргэний нэхэмжлэгч Ч.Н-/Н.Н-ын эцэг/ нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч Х.Л-нар нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Цаашид хохирогч Н.О-, Т.Н-, Ч.Д-, Х.Л-, иргэний нэхэмжлэгч Ч.Н-/Н.Н-/, Т.Б- нар нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх гэсэн дүгнэлтийг,
- шүүгдэгчийн өмгөөлөгч нар дүгнэлтдээ “...А.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон осол гарсны дараагаар хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг болон ажил байдлын онцлогийг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,
- мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч А.Ц- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тодорхой эрхэлсэн ажилтай хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч А.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд авч, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Ц-ын В ангиллын 1060889 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ц-ыг “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ц-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах”, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд авч, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц- нь шүүхээс үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарласан хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч А.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын 1060889 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор иргэний хариуцагч Х.Л-болон А.Ц- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.О-, Т.Н-, Ч.Д-, Х.Л-, иргэний нэхэмжлэгч Ч.Н-/Н.Н-/, Т.Б- нар нь энэ хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН