| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00159/И |
| Дугаар | 170 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 170
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням *******лж, нарийн бичгийн ******* Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, З.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын 5-р багийн иргэн З.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 онд төрсөн. Энэ жил тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа юм. Улмаар тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилээ шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Миний бүх бичиг баримт галд шатсан бөгөөд архиваас лавлагаа авсан юм. Уг лавлагаанд миний 1993 онд ажиллаж байсан талаарх баримт байхгүй байна.
Иймд намайг 1981 оны 01-р сарын 01-нээс 1993 оныг дуустал ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1993 оныг дуустал ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
З.******* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1993 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2015 оны 06-р сарын 30-ны өдрийн А/558 тоот лавлагаагаар нотлогдож байна.
Мөн хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч М.*******ийн ... Намайг ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадын малын эмчээр 1984 онд ирэхэд ******* мал маллаж, сааль саадаг байсан юм. 1995 он хүртэл сааль сааж, мал малласан байх. Аав, ээжтэйгээ хамт малаа маллаж, үнээ саадаг байсан юм. ******* сургуульд ч суугаагүй хүн байна лээ. Бага наснаасаа зах зээлийн үе хүртэл тасралтгүй үнээ сааж, мал малласан хүн. Тэр үед Чигэстэй бригадын ******* нь *******, нэгдлийн ******* нь ******* гуай, сүүлд ******* гуай нэгдлийн ******* болж байсан юм. ******* 1986 оны үед ******* гэдэг хүнтэй суусан юм. Нэгдэл зах зээл эхлээд тарсан юм. 1990 он гаргаад тарсан байх. Тухайн үед нэгдлийн гишүүдэд хөдөлмөрийн дэвтэр нээж олгодог байсан. Хөдөлмөрийн хөлсийг нь сар сард нь бичдэг байсан... гэсэн,
гэрч Г.*******гийн ... З.******* 1984 оны үед л лав нэгдлийн үнээ сааж байсан юм. Тэрнээс хойш бог мал маллаж байсан. ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад үнээ сааж, мал малладаг байсан юм. Би тэр үед Чигэстэй бригадын цэгийн малын санитарч байсан. Багаасаа аав, ээжтэйгээ хамт мал маллаад, сүүлд нь хүнтэй суугаад ч малаа маллаж байсан юм. Үнээ л саадаг байсан юм. Сүүлд нь бог маллаж байсан. ******* нэгдэлд тасралтгүй мал маллаж, үнээ саасан. Тэр үед Чигэстэй бригадын ******* нь , , нар байсан юм. гийн үед л нэгдэл тарсан байх. Нэгдлийн ******* нь ******* гуай байсан юм. ******* ******* гэдэг хүнтэй суусан юм. Хэдэн онд гэр бүл болсныг нь сайн мэдэхгүй юмаа. Партизан Чойбалсан нэгдэл хувьчлал явагдах үеэр л тарсан юм. 1989 онд хувьчлал явагдаж эхэлсэн юм. 1996 оны үед л нэгдэл тарсан байх даа. Тухайн үед нэгдлийн гишүүдэд хөдөлмөрийн дэвтэр нээж олгодог байсан. Зарим багийн ******* нар хөдөлмөрийн дэвтэрийг бичилгүй орхих, үрэгдүүлж байсан талтай байдаг юм байна лээ... гэсэн,
гэрч Ж.гийн ... ******* ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн Чигэстэй бригадад аав ээжийнхээ хамт мал малладаг, үнээ саадаг байсан юм. Би *******гийн аав, ээжийг нь сайн танина. Аавыг нь , ээжийг нь гэж хүмүүс байсан. Ээж нь одоо 80 гарсан настай хүн бий. Нэгдэл тартал ээж аавтайгаа хамт маллаж байсан юм. Аав нь хонь хариулдаг байсан юмдаг. ******* үхэр саадаг байсан юм. ******* тасралтгүй мал маллаж, үнээ саасан. Тэр үед Чигэстэй бригадын ******* нь *******, , нэгдлийн ******* нь ******* гуай байсан юм. ******* *******ы ******* гэдэг хүнтэй суусан юм. Хэзээ гэр бүл болсныг нь сайн мэдэхгүй юм. Нэгдэл бидэнд хувьцаа өгөөд татан буугдаж байсан юм, хэзээ татан буугдаж байсныг нь одоо сайн санахгүй юм. Лав л 20 гаран жил болж байгаа байх. Тухайн үед надад бол хөдөлмөрийн дэвтэр нээж өгч байсан юм. *******д дэвтэр өгч байсныг нь мэдэхгүй юм. Манай хүүхдүүдийн заримд нь бас хөдөлмөрийн дэвтэргүй байдаг юм... гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар гийн *******г 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч З.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ