Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 174

 

Зохигчдын эвлэрлийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* болон аймгийн *******т холбогдох цалин хөлс 3.593.345 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* баг *******ийн хэсэг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Хот суурин уул уурхай дэд бүтэц газрын нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсан ба энэ ажлын тушаалыг 2015 оны 03 сарын 05-ны өдөр гаргасан. 2016 оны 01 сарын 05-ны өдөр тус газрын Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

2016 оны 06 сарын 17-ны өдрийн газрын даргын Б/10 тоот тушаалаар тус газрын Барилга хот байгууллатын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 06 сарын 30-ны өдрийн тушаалаар тус газрын Газрын удирдлагын хэлтсийн даргаар 2017 оны 01 сарын 02-н хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.ийн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр хууль бус тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Аймгийн Засаг даргын 2015 оны 02 сарын 27-ны өдрийн Б/06 тоот захирамжаар аймгийн ерөнхий архитектороор 4 жилийн хугацаатай томилсон. Уг томилсон захирамжиндаа надад хууль тогтоомжийн дагуу цалин олгохыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад даалгасан. Тэгтэл Аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 158 дугаар захирамжаар намайг Аймгийн ерөнхий архитекторын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн ерөнхий архитектор нь мэргэжилтэн байх боломжгүй бөгөөд холбогдох хэлтэс, албадуудын мэргэжилтэн нараас мэдээ тайланг шаардахад хүндрэлтэй байдаг.

Тухайн засаг даргын захирамж гаргах үед миний үндсэн цалингийн 30 хувиар олгохоор харилцан тохиролцсон юм. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга асан Д.т миний ерөнхий архитекторын цалинг хэзээ өгөх юм бэ гэхэд гэдэг хүн тэтгэвэртээ гарах гэж байгаа гарахаар нь чамд нөхөөд бүгдийг өгнө чи ажлыг нь хийж бай гэсээр өдий хүрсэн юм. Иймд цалин ажлын хөлсний 3.593.345 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд 2017 оны 04-р сарын 04-ний өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******, Аймгийн *******, Н.т холбогдох 3.593.345 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч байгууллага болох Газрын харилцаа барилга хот байгууллатын газар нь нэхэмжлэгч Д.*******ид 1.226.436 төгрөгийг олгож өгөх гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн *******, Аймгийн *******т холбогдуулан цалин хөлс 3.593.345 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар харилцан тохиролцож Д.*******ид 1.226.436 төгрөгийг олгож өгөхөөр эвлэрсэн болох нь тэдний шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас нэхэмжлэлд төлөгдөх 33984төгрөгний тал хувийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Д.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* болон аймгийн *******т холбогдох цалин хөлс 3.593.345 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын төлөөлөгч нар харилцан тохиролцож 1.226.436 төгрөг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 16992 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ