Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 176

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Э.*******, Б.******* нарт холбогдох зээл, хүү, алданги нийт 6,540,861 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.*******, Б.******* нар нь ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 2015 оны 03-р сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 5,5 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 02-нд дуусах боловч зээлдэгч Э.******* нь зээлийг зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхлээгүй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг огт хийгээгүй, энэ сум орон нутагт ажиллаж амьдраагүй учир зээлийн гэрээний 2.4, 3.3, 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Э.*******тай удаа дараа утсаар холбогдон зээлээ төлөх шаардлага тавьсан боловч зээлийг төлөөлөгүй өдий хүрсэн.

Иймд Э.*******аас үндсэн зээл 5,5 сая төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 699,600 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 6,540,861 төгрөгийг гаргуулж манай сангийн 100091855401 тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү.

Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.*******, Б.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид үндсэн зээл 5,5 сая төгрөг, зээлийн хүү 330,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги 699,600 төгрөг, бусад холбогдон гарсан зардал 11,216 төгрөг, нийт 6,540,861 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг 2017 оны 04-р сараас эхлэн сар бүр 300,000 төгрөгөөр төлөлт хийж байгаад улмаар зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 12-р сарын 01-ний өдөр гэхэд нийт 6,540,861 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжилсэн зээл, хүү, алдангийн төлбөр 6,540,861 төгрөг төлөхийг хариуцагч Э.*******, Б.******* нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй зээл, зээлийн хүү, алданги нийт 6,540,861 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Э.*******, Б.******* нар 2017 оны 12-р сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Э.*******, Б.******* нараас тэмдэгтийн хураамжид 59,802 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ