Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 22 өдөр                                  2018/ДШМ/47                                                            Зуунмод

 

Б.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б.Б жав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.БатБ.Б ,

Шүүгдэгчийн /Б.Б / өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгчийн /М.Э / өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга О.Батномин нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж хянан шийдвэрлэсэн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Д.М нарт холбогдох  1734003830156 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Б , 1981 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, МЦУУ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн 3 дугаар хорооны 44-17 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: НА81041874/,

 

           Д.М , 1968 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Эл Си Би ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Овоот 2-29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Регистрийн дугаар: ИВ68092912/,

 

            Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын төв “Суваргатай толгой” гэх газар хохирогч Д.М-г эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “эрүү яс, суурь ясны сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт зулгаралт, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт” хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Аптанбулаг сумын төв “Суваргатай толгой” гэх газар Б.Б тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь “доод уруул, завижны салстын шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, хамар, ооч, баруун сарвуу, цээж, хүзүүнд зулгаралт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Алаг адуу овогт Доржготовын Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г  дөрвөн зуун тавин нэгжтэй хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Д.М  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Д.М-ны эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай давхар эсгий туургатай монгол гэр, 100.000 төгрөгийн үнэ бүхий Жи мобайлын Хайсэнс маркийн гар утас 1 ширхэг тус тус битүүмжлэгдсэнийг хүчингүй болгож, хэрэгт хураагдан ирсэн хохирогч Д.М-ны 5 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Э д олгож,

Шүүгдэгч М.Э , Б.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б  нь хохирогч М.Э д 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Д.М-ны өмгөөлөгчийн зардлын 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, эхнэр Х.Лхагважавын цалингүй чөлөө авсны 320.180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Б.Б Мөнхын эмчилгээний зардлын 274.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлын 273.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдолдоо: “... М.Э д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2018 оны 03 сарын 19 өдөр болсон бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Д.М-г хэрэгсэхгүй болгох саналтай оролцсон боловч Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.М-г Монгол улсын эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 06 өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын төв "Суврагтай толгой" гэх газар хохирогч Д.М-г эхнэртэйгээ хардсаны улмаас зодож "эрүүл яс, суурь ясны сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт , хамар зулгаралт, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт" хүндэвтэр гэмтэл" санаатай учруулсан гэмт хэрэг гарсан билээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.М-г Б.Б тай харилцан зодолдож хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй оролцсон.

Хавтаст хэргийн 13-16 тал хохирогч Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, хх-20 тал гэрч Отгондуламын мэдүүлэг "Б.Б  манай ажил дээр ирээд урьдын болсон асуудлаас болоод надаас тэр хүмүүс чинь хаана байна гэхээр нь би Д.М ахыг манай нөхөрт тайлбарлаж хэлээд өг гэж гуйсан юм. ...Тэр хоёр замдаа хэрэлдээд байсан тэгээд очиж зогсоод Б.Б , Д.М хоёр буугаад шууд зодолдож байгаад Д.М ах зугтаагаад явтал араас нь очиж зодолдоод байсан " хх-23 дугаар тал гэрч Отгондуламын гэрчийн мэдүүлэг "...Д.М ахтай мэндэлсэн тэгсэн Д.М ах мэндлээгүй тэгээд хэрүүл маргаан үүсээд шууд хөдлөөд хойшоо Суврагтай уулруу явахаар нь би нөхөртөө энэ хүн ямар ч буруугүй хүн энэ хүнээс зүгээр л асуух зүйлээ асуу гэж хэлсэн тэгсэн чинь миний үгийг тоохгүй хэрэлдэж .." хх-31-р тал гэрч Б.Нямсүрэн, хх-32 дугаар тал гэрч Ганболдын мэдүүлэг хх-39 дүгээр тал эмчийн үзлэг хх-46 дугаар тал шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар М.Э  хэрхэн хохирсон болохыг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудаас М.Э  нь Б.Б тай ямар нэгэн байдлаар муудалцах санаа зорилго байхгүй байсан эхнэр Отгондулам нь энэ хүн буруугүй талаар хэлсээр байхад хүмүүсээс тусламж гуйх боломжгүй газар аваачиж зодсон болох нь нотлогдож байна..

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-г Б.Б тай харилцан зодолдож хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсэгт "Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн талаар " тогтоохоор заасан байна. Яллагдагч М.Э  2017 оны 10 сарын 06 өдрийн 20-21 цагийн хооронд ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн байдлаар, Б.Б  гэж хүнийг танихгүй ямар нэгэн байдлаар өр авлага өс хонзон байхгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Б.Б  нь эхнэрээ Нямсүрэн гэж хүнтэй унтсан болохыг мэдсэн эхнэрээ хардсан тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй бухимдалтай байсан талаар шүүх хуралдаан дээр мэдүүлдэг бөгөөд энэ хүний байдал ямар байсан талаар гэрч Отгондуламын  мэдүүлгээс тодорхой харагддаг. Мөнх-Эрдэнийн тухайд Б.Б тай ямар нэгэн байдлаар муудалцах шалтгаан байхгүй тухайн үед энэ хүнд зодуулна гэж огт өөрийгөө бодоогүй байдаг. Яллагдагч Б.Б  нь Мөнх-Эрдэнийг дуудуулан гаргаж машиндаа суулган авч явж Суврага толгой гэх газар аваачиж байгаа үйлдэл нь анхнаасаа түүнийг зодох гэж зорьж очсон болох нь тодорхой харагддаг. Машинд суулгаад Мөнх-Эрдэнэтэй хэрэлдэж явахад "энэ хүн биш шүү дээ гэж чи хүн андуураад байна" гэж гэгч Отгондуламыг хэлэхэд тоолгүй зодсон нь анхнаасаа хэн нэгнийг зодож өөрийн уур бухимдлаа гаргах гэсэн санаа зорилгыг агуулж байна. Хохирогч Д.М машинаас буугаад шууд намайг зодсон би шүүх цагдаад хэлнэ гэхэд тэр шүүх цагдаа миний тал гэж хэлээд зодоод байсан учир арга буюу зодооныг зогсоох талаар бүх арга хэмжээгээ авч шүүгдэгч Б.Б  нь гар бариад зодолдъё гэхэд түүнээс өөр аргаар зогсоох арга хэмжээ байхгүй байсан учраас арга буюу гар бариад 2 цохиод зугтсан талаар мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс тухайн үйл баримтад анхаарал хандуулаагүй.

М.Э  нь 50 настай хүн Б.Б  нь 37 настай өөрийн аав шиг хүнийг ингэж зэрлэг балмад байдлаар зодно гэж Д.М бодоогүй талаараа шүүхэд мэдүүлсэн байдаг. Уг хэрэг гарахад Мөнх-эрдэнийн буруутай үйлдэл эс үйлдэхүй байхгүй тухайн үед Б.Б д зодуулж байхдаа бусдаас тусламж гуйх нөхцөл боломж байхгүй өөрийгөө хамгаалсан идэвхтэй үйлдэл хийж болж буй үйл явдлыг зогсоохоос өөр аргагүй нөхцөлд байсан нь хохирогчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Б тай харилцан гар барьж зодолдсон гэж дүгнэсэн мөртлөө яагаад гар барих шалтгаан нөхцөл болсон талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт " энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхгүйг хэлнэ" гэж хуульчлан заасан байна. М.Э  нь Б.Б-г   огт танихгүй түүнтэй ямар нэгэн байдлаар холбоо хамаарал байхгүй талаар нотлогдсон байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 "Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр аргаар хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохгүй " гэж хуульчлан зааснаар Д.М-н үйлдэл нь гэмт үйлдэл биш гэж маргаж оролцсон. Төв аймгийн анхан шатны эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолд "Харин хохирогч М.Э  өөрт тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм " гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Шүүх Прокурор, Мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж хуульчлан заасан байхад хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 19 өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.М-н үйлдлийг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн Дөрөвдүгээр бүлгийн Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд заасан хэсгийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг Б.Б ас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Шүүгдэгч М.Э   давж заалдах гомдолдоо: “Миний бие М.Э  нь Төв аймгийн Алтанбулаг суманд 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үл таних хүнд зодуулсан. Б.Б  нь намайг эхнэрээрээ дуудуулаад машиндаа суулгаж аваад Суваргатай толгой руу явах замдаа цусныхаа алчуурыг бэлдээрэй, ална чамайг, яагаад хүний мэнд мэддэггүй юм гээд байхаар нь “би чиний мэндийг яагаад мэдэх ёстой юм. Чи намайг дуудсан биз дээ, тэгээд ч чи миний хүүхэд шиг л юм байна” гэсэн тэгсэн эхнэр нь энэ хүн ямарч хамаагүй хүн чи асуух юмаа асуу, тэр хүн чинь биш гэж хэлээд байхад ална гээд байсан. Тэгээд уулан дээр аваачаад буугаад ир гээд буутал намайг шууд нэг мөргөж, 2 цохиж унагаасан. Би босож ирээд би чамд ямарч гэм хийгээгүй байхад чи яагаад намайг зодож байгаа юм гэсэн. Би дошин дээрээ байна. Тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй гээд намайг ахиад цохихоор нь би зөрүүлээд цохисон тэгтэл ... гар барьж аваад үзье гээд нэлээн ноцолдож байгаад тэр намайг архины шилээр цохих гэхээр нь би булааж аваад доошоо зугтаах гэтэл араас машинаараа хөөж, нэг удаа гуя руу мөргөж унагаасан. Босоод цаашаа зугтаатал ахин араас ирж, хөлийн хуруу дээгүүр дайрч гарсан. Цааш босоод зугтаасаар байгаад хамгийн арын хашаа налаад би эцээд унахад хүрч ирээд учир зүггүй өшиглөн, зодож хаячихаад яваад өгсөн. Би тэндээ хэвтэж байгаад ажилчид руугаа залгаж авахуулсан. Ийм учраас надад холбогдсон хэргийг хүчингүй болгож, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.БатБ.Б  гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн гомдолд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн юм бол зодоон хийхгүйгээр зугтах боломж байсан. Машинд байхдаа бусдаас тусламж гуйх ч боломж байсан. Харилцан зодолдоод дийлэгдээд ирэхээрээ зугтаасан байдаг. Шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан тайлбартаа: “Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан үйлдлийг хийсэн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Э , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Алтанбулаг сумын төв “Суваргатай толгой” гэх газар хохирогч Д.М-г эхнэртэйгээ хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь “эрүү яс, суурь ясны сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт зулгаралт, баруун нүдний зовхи, эрүүнд цус хуралт” хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн хооронд Төв аймгийн Аптанбулаг сумын төв “Суваргатай толгой” гэх газар Б.Б тай харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь “доод уруул, завьжны салстын шарх, цус хуралт, зүүн хацарт цус хуралт, хамар, ооч, баруун сарвуу, цээж, хүзүүнд зулгаралт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч Д.Отгондулам /хавтаст хэргийн 23-26-р хуудаснууд/, Д.Ганболд /хавтаст хэргийн 32-34р хуудаснууд/, Г.Энх-Үйлс /хавтаст хэргийн 35-36р хуудаснууд/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгнүүд, шинжээч эмч Э.Дэлгэрхүү /хавтаст хэргийн 50-р хуудас/,   И.Ганболор /хавтаст хэргийн 51-р хуудас/ нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №622 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэгийн №640 тоот дүгнэлт / хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэгийн №738 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/, 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №279 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Б.Б, Д.М нарт холбогдох хэргийг Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөн дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.М нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г  дөрвөн зуун тавин нэгжтэй хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

            Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 "Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр аргаар хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохгүй " гэж хуульчлан зааснаар Д.М-н үйлдэл нь гэмт үйлдэл биш” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны орой Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өлийн энгэр гэх газар суврагатай уулын энгэрт Б.Б, Д.М нар харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан болохыг тухай үед хамт байсан гэрч Д.Отгондулам “Манай нөхөр Д.М ахтай мэндэлсэн. Тэгсэн Д.М ах мэндлээгүй. Тэгээд хэрүүл, маргаан үүсгээд шууд хөдлөөд хойшоо суврагатай уул руу явахаар нь би нөхөртөө энэ хүн ямар ч буруугүй , энэ хүнээс зүгээр л юу болсон талаар асуу гэж хэлсэн. Тэгсэн чинь миний үгийг тоохгүй хоёулаа  хэрэлдэж яваад эр хүн шиг зодолдъё гээд уулын энгэр дээр очоод буугаад шууд зодолдсон” /хавтаст хэргийн 24-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч М.Э : “...Тэгээд дахиад цохихоор нь би зөрүүлээд хоёроос гурван удаа гараараа нүүрэнд, баруун хавирга хэсэгт нь цохиж аваад доошоо зугтаасан. ...Б.Б  надтай гар барьж байгаад зодолдъё гэхээр нь би гар барьж байгаад зодолдсон. Тэгсэн дийлэхгүй байхаар нь зугтаасан юм” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн зэргээр өмгөөлөгч Б.Дашдоржийн давж заалдах гомдолдоо дурдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гарцаагүй байдалд хохирол учруулсан Д.М-н үйлдэл нь гэмт үйлдэл биш” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Б.Б, Д.М нар харилцан зодолдсон, М.Э  тухайн гэмт хэрэг гарах үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарцаагүй байдалд хохирол учруулах” үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч М.Э  болон түүний өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧГ.БОЛОРМАА

                                                ШҮҮГЧИД                                Т.Б.Б ЖАВ

 

                                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ