Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/210

 

 

 

 

 

 

    2021          03          29                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч А-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

А нь “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх нэртэй зочид буудалд хохирогч Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд зүүн гуя, хоёр мөр, зүүн чамархайд хатгагдаж зүсэгдэх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч А нь “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх нэртэй зочид буудалд хохирогч Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд зүүн гуя, хоёр мөр, зүүн чамархайд хатгагдаж зүсэгдэх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед хуучин хамт ажиллаж байсан Сгийн хамтаар Б дүүргийн нутаг модны хоёрын зам дагуу байрлах “З” нэртэй зочид буудлын 2 давхрын нэг өрөөнд орсон. Тоотыг нь сайн санахгүй байна. Бид 750 граммтай нэг, 500 граммтай нэг шил “Хараа” нэртэй архи авсан. С бид хоёр авсан архиа хувааж ууж байхдаа би өөрийн танил Ж гэдэг найзаа дуудсан. Ж ирсний дараа бид 3 миний авсан архийг хувааж ууж байгаад дахиад миний танил дүү А-г дуудсан. Аг ирсний дараа би дахин 750 граммтай архи авсан. Сүүлд авсан архийг С, Ж, А бид дөрөв хувааж уусан. Архи бараг дуусаж байхад А надтай хамт ажилдаг байсан С руу үг хаяад маргах гээд байсан. Би дундуур нь орж А-д ”чи одоо боль, маргааш өглөө бол” гээд өнгөрсөн боловч А манай найз Жыг бас элдвээр хэлээд дайраад байсан. Тэр үед би А-д “чи одоо больчих” гээд маргааныг нь таслаад орон дээр сууж байтал уусан “Хараа” нэртэй архины шилийг авч миний толгойн баруун хойш хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед миний нүдэнд оч манараад доошоо тонгойход А гартаа барьсан хагарсан шилээр миний ар мөр орчимд хоёр удаа хатгасан. Тэгэхээр нь би дээшээ болоод өөрийгөө хамгаалах гээд хөлөөрөө А-г түлхсэн боловч гартаа барьсан хагархай шилээр миний баруун гуяны ар хэсэгт нэг удаа хатгасан. Тэр үед миний баруун гуяны ар хэсгээс маш их цус гарсан. Буудлын ресейпшн орж ирээд дуудлага өгөөд түргэн ирж намайг гэмтэлд хүргэсэн. Хэрэг болсноос хоёр хоногийн дараа А эхнэрийнхээ 000000000 гэх дугаараас залгаад “ахаа цагдаад битгий өгөөрэй, хэдэн төгрөг болох асуудлаа хэдүүлээ яриад ойлголцъё” гэж ярьсан. Миний биед учирсан гэмтэлд одоогийн байдлаар 100 гаран мянган төгрөгийн зардал гарсан. Одоогоор баримт байхгүй байна. Өөрт учирсан гэмтлийн улмаас гарсан зардал болон 10, 11 дүгээр сард ажилгүй байсан ажлын хөлсөө А-гаас гаргуулмаар байна. Би гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Гэрчээр А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б ах над руу залгаад “Модны хоёрт зочид буудалд байна. Чи хүрээд ир” гээд байсан. Яг хэдэн цагт очсон гэдгээ санахгүй байна. Намайг зочид буудлын өрөөнд ороход Б ах, Ж эгч, зүс таних С, Ж нар архи ууж байсан. Бид дахин 2  шил 750 граммтай архи авч хувааж уусан. Гэтэл Б ах “би Дархны атаман шүү” гэх мэтээр С ахтай муудалцаад байсан. Би дундуур нь орж салгаад С ахыг дагуулан гадаа гарч “та одоо харь” гэхэд С ах “эхнэр уурлана, би явж чадахгүй, хонох газар байхгүй” гээд байхаар нь эргээд дагуулж оруулаад унтуулсан. Тэгээд бид үлдсэн архиа хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би өглөө нь вокзалын орчимд зочид буудлын ресейпшний хажуу талын ор нь дээрээс сэрсэн. Б ах манай хамаатны Э ахын найз учраас таньдаг байсан. Тэр өдөр зодоон болсон талаар санахгүй байгаа. Б ах С ахтай муудалцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

Гэрчээр Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ амарч байхад Б “хорооллын модны хоёрын зам дагуу байдаг “З” нэртэй зочид буудалд байна хүрээд ир” гэхээр нь би очсон. Буудалд очиход Б, бүтэн нэрийг нь мэдэхгүй С гэдэг залуугийн хамтаар 750 граммтай нэг шил, 500 граммтай нэг шил “Хараа” нэртэй архи тавьчихсан, нэг шил архийг нь задлаад ууж байсан. Удалгүй өмнө нь надтай танилцуулж байсан А гэх залууг дуудсан. Тэгээд юунаас болсныг мэдэхгүй А гэх залуу надтай маргалдсан. Тэр үед Б А бид хоёрын дундуур орж салгасан. А Б-ийн өмнөөс ямар нэгэн хэрүүл маргаан хийхгүй чимээгүй сууж байснаа гэнэт ширээн дээр байсан архины шилийг аваад Б-ийн толгой руу цохисон. Тэр үед Бийн толгойноос цус гараад ирэхээр нь С тэр хоёрыг салгасан. Гэтэл А дахин өөр архины шил авч Б-ийн толгой руу дахин цохиод, хоёр дал орчимд нь мөн цохисон. Тэгээд гартаа барьсан шилээрээ Б-ийн хөл хэсэгт цохих шиг болсон. Тухайн үед бүх зүйл хурдан болж өнгөрсөн бөгөөд С бид хоёр хамаг хурдаараа тэр хоёрыг салгасан. Бидний чанга орилоон, маргааныг буудлын ресейпшн сонсоод орж ирж харчхаад түргэн дуудсан. Түргэн ирээд Бийг үзэж байх хооронд А буудлын өрөөнөөс гараад явчихсан байсан. Түргэн Б-ийг Гэмтлийн эмнэлэг авч явсан. А Б-оос өөр хүнд гэмтэл учруулаагүй бөгөөд би С-тай тэр өдөр л танилцсан. Б эмнэлгээс ирээд дахин 500 граммтай архи авч уусан. Уг нь тэр өдөр цагдаа дуудъя гэсэн боловч Б “хэрэггүй ээ, эрүүл болохоороо А өөрөө надтай уулзана биз” гэж хэлээд дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх 28-29 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 000000 дугаартай шинжээчийн: “...Б-ийн биед зүүн гуя, 2 мөр, зүүн чамархайд хатгагдсан зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 40 тал/,

 

Яллагдагч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б ах над руу залгаад “Модны хоёрт зочид буудалд байна. Чи хүрээд ир” гээд байсан. Яг хэдэн цагт очсон гэдгээ санахгүй байна. Намайг зочид буудлын өрөөнд ороход Б ах, Ж эгч, зүс таних С, Жавхаа нар архи ууж байсан. Бид дахин 2  шил 750 граммтай архи авч хувааж уусан. Гэтэл Б ах С ахтай муудалцаад байсан. Би дундуур нь орж салгаад С ахыг дагуулан гадаа гарч “та одоо харь” гэхэд С ах “эхнэр уурлана, би явж чадахгүй, хонох газар байхгүй” гээд байхаар нь эргээд дагуулж оруулаад унтуулсан. Тэгээд бид үлдсэн архиа хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Би өглөө нь вокзалын орчимд зочид буудлын ресейпшний хажуу талын ор нь дээрээс сэрсэн. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б ах над руу залгаад “чи намайг зодсон, эхний ээлжид надад мөнгө өг” гэсэн. Би “надад мөнгө байхгүй, 20.000 төгрөг л байна” гэхэд шилжүүл гээд Ж гэх хүний данс руу шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б ах над руу залгаад “рентген зураг авхуулах гээд байна” гэж хэлээд дахиад мөнгө нэхсэн. Надад мөнгө байгаагүй учир эхнэр О-аас 150.000 төгрөг авч Б ахын 5018085286 гэх дансанд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш надаас удаа дараа мөнгө нэхдэг болж 2.000.000 төгрөг өг гэсэн. Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шинэ ажилд орсон. Тэр өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг Б ахын дансанд шилжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх 47 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 64 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65/, жолоочийн лавлагаа,  мэдээлэл /хх-ийн 66/, шүүгдэгч А-н “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч А нь “2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх нэртэй зочид буудалд хохирогч Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд зүүн гуя, хоёр мөр, зүүн чамархайд хатгагдаж зүсэгдэх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А архины шилийг авч миний толгойн баруун хойш хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед миний нүдэнд оч манараад доошоо тонгойход А гартаа барьсан хагарсан шилээр миний ар мөр орчимд хоёр удаа хатгасан. Тэгэхээр нь би дээшээ болоод өөрийгөө хамгаалах гээд хөлөөрөө А-г түлхсэн боловч гартаа барьсан хагархай шилээр миний баруун гуяны ар хэсэгт нэг удаа хатгасан. Тэр үед миний баруун гуяны ар хэсгээс маш их цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ширээн дээр байсан архины шилийг аваад Бийн толгой руу цохисон. Тэр үед Бийн толгойноос цус гараад ирэхээр нь С тэр хоёрыг салгасан. Гэтэл А дахин өөр архины шил авч Б-ийн толгой руу дахин цохиод, хоёр дал орчимд нь мөн цохисон. Тэгээд гартаа барьсан шилээрээ Бийн хөл хэсэгт цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А-н 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх нэртэй зочид буудалд хохирогч Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд зүүн гуя, хоёр мөр, зүүн чамархайд хатгагдаж зүсэгдэх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдолтой байна. Гэмтлийн улмаас надад 100 гаран мянган төгрөгийн зардал гарсан. Иймд өөрт учирсан зардал болон 10, 11 дүгээр сарын ажилгүй байсан хугацааны ажлын хөлсөө гаргуулна...” гэх /хх-ийн 24-25 тал/ боловч  гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийн талаарх  баримтыг энэ хэрэгт хавсаргаагүй, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед   нэхэмжлэл гаргаагүй  болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч А нь хохирогчид нийт 870.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн  бөгөөд цаашид  гарах хохирлыг төлж барагдуулахыг илэрхийлж байх  гэх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хохирогч  Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид  гарах хохирол, хор уршгийг нотлох  баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, учир нь хохирол хор уршиг бүрэн арилсан гэж үзэхгүй, иймд цаашид гарах хор уршгийг баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байгаа шүү.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Б дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З” гэх нэртэй зочид буудалд хохирогч Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд зүүн гуя, хоёр мөр, зүүн чамархайд хатгагдаж зүсэгдэх шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 870.000 төгрөгийн төлбөр төлсөн, цаашид  гарах хохирол төлбөрийг цалингаасаа төлж барагдуулна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 91 тал/

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдолтой, гэмтлийн улмаас гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны 10, 11 дүгээр сарын ажлын хөлсийг гаргуулна...” гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх  тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх  тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Б нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ