Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

      2021         03         05                                     2021/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Булгантамир,

шүүгдэгч Л .. түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Дэлгэрням,

орчуулагч Цуй Хай Пин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн  1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  Б овогт У-ын А,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч  О овогт Б-ын Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б- иргэн Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б- иргэн Л /Л/ нарт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт __/,

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оройн ангид суралцдаг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ___/,

Б- иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах  Орны Тунлиоу хотын “Хүрээ балгас” гэх газар төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэлний багш мэргэжилтэй, “___/,

Б- иргэн, 1964 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б- Лиао Нин муж, Фн Шин тосгонд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт одоогоор .../,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

Шүүгдэгч У.А, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок гялгар уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч У.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны ‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн Н, Л /Л/ нараас хууль бусаар олж авсан,

БНХАУ-ын иргэн Н, Л /Л/ нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан,

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.Ат худалдсан,

БНХАУ-ын иргэн Л /Л/ нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 54/1 дүгээр байрны 7 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94,36%-ийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10-11 дүгээр сард Н- над руу залгаад “Л чамтай уулзъя гэж байна, ирээд уулзаарай” гэж хэлэхээр нь би Н-гийн оффис дээр очиж уулзахад Л надад 2 грамм мөс өгсөн. Тэгээд цуг хэрэглэсэн, зарж чадах уу гэж цаасан дээр бичиж үзүүлсэн. Тэрнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Н- над руу залгаад Л чамайг ирээд уулзаарай гэж байна гэж хэлсэн. Тэгээд уулзахдаа би Лд 3,5 сая төгрөг аваачиж өгөөд 10 грамм мөс худалдаж авсан. Би мөрдөн байцаалтад Н-гаас авсан гэж хэлсэн. Гэхдээ Н-гаас биш Лаас авсан юм. Мөрдөгч намайг чи Хятад хэл мэддэг юм уу гээд Н-гаас авсан гэж бич гэж хэлсэний дагуу би Н-гаас авсан гэж хэлсэн юм. Би 10 гр мөсийг Лаас авсан. Энэ хэрэгт Н- буруугүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгнө. Өмнө нь энэ гэмт хэргээр хэрэгт холбогдож тэнсэн харгалзах ял авч байсан. Би итгэлийг нь алдсандаа харамсаж байна. Гэхдээ намайг Атай бүлэглэж худалдаалах зорилгоор мөс авсан гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр би эмийн сан орчихоод гэр рүүгээ харих гээд явж байтал А над руу залгаад “гэрээсээ хөөгдчихлөө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Аыг очиж авахад А надад ийм зүйл байна гэж хэлсэн юм. Би бага наснаасаа “Бисрауз” гэдэг арьс өнгөний өвчнөөр өвчилсөн, ер нь эмчилгээгүй гэж хэлдэг юм. Тэгээд жаахан тайвшрах гээд тухайн зүйлийг нь хэрэглэсэн. Би машиныхаа ард утсаараа тоглоод А машин жолоодоод явж байсан. Тэгээд бид хоёр хэрэглэхээр болсон. Би гэр рүүгээ харих гэж 2 хоногийн дараа зочид буудлаас гараад явж байтал цагдаа нар баривчилсан. Миний орон байранд үзлэг хийсэн. Тэгэхэд надаас ямар нэгэн хар тамхи илрээгүй. Би долоо хоногт 2 удаа сэтгэл заслын зөвлөгөө, эмчилгээнд явдаг. Хар тамхи хэрэглэсэн хүмүүст зориулж ном хэвлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Би сургууль дээр Хар тамхины хор хөнөөлийн сэдвийн талаар хичээл орсон. Өөрийнхөө хийсэн үйлдэлд үнэхээр их гэмшиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хятад Улсын иргэн, анх 2014 онд Монгол улсад бизнес хийх боломж байна уу гэдгийг судлахаар ирээд 7 хоноод нутаг буцсан. Ингээд 2015 онд  Монголд буцаж ирээд “Наран төмөр” гэдэг компани байгуулсан. 2016 онд “Наран төмөр” компанийн захирал болсон.  2019 оны 12 сард Лы эхнэр “манай нөхөр Монголд хэцүү байна, мөнгө байхгүй, амьдрах газаргүй, туслаач” гэж гуйсаны дагуу оффисын өрөөнд сул өрөө байсан тул би Ла Фу Жуныг байрандаа оруулсан. Би төмрийн үйлдвэрт ажилладаг болохоор орой гэр рүүгээ ордог юм. Нэг өдөр Л нэг хүнтэй холбоо барьж орчуулга хийж өгөөрэй гэж хэлсэн. Би Монгол хэлээр муу ярьдаг. Л яриарай гэхээр нь орчуулж яриад дамжуулдаг л байсан. А, Л 2 хоорондоо нийлээд юу ярьсныг би мэдэхгүй, би гэртээ байж байсан. А 2 чулуу бариад инээгээд ороод ирсэн. Тэр хоёр нэг өрөөнд ороод 30 минут болоод хамт гарч ирсэн. А надад 3.500.000 төгрөг өгөөд тоолоорой гэж хэлсэн. А энэ мөнгийг Лд өгөөрэй, тэгээд хэд хоногийн дараа дахиад 4.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө вэ гэж Лаас асуухад “бид 2 чулууны наймаа хийж байгаа юм, чулууны мөнгө” гэж хэлсэн. Би сайн санаа гаргаж Лыг байргүй үед нь байраар нь хангаж өгч тусалсан. Би Лд үнэхээр гомдож байна. Манай компани 30 гаруй ажилчинтай байсан. Цагдаа нар манай гэрт нэгжлэг хийсэн. Би гэмшиж байна... Би хуулийн дагуу үйл ажиллагаа хийж байсан жирийн нэг хүн байсан. Ийм хэрэгт холбогдоод надад их  хэцүү байна. Одоо ар гэрийн болон компанийн ажил маш хэцүү байна. Би Лай  Фу Жунтай хамт энэ гэмт хэргийг үйлдээгүй...” гэв.

 

Шүүгдэгч Л /Л/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ асуудлаасаа болоод нэг нутгийн хүн Н-г хэрэгт оруулсандаа гэмшиж байна. Тухайн үед би орох гэр оронгүй болоод Н-гийн байранд нь амьдардаг байсан. Би А Б нарыг ийм асуудалд оролцуулсандаа гэмшиж, уучлалт гуйж байна. Надад нэг Өвөр Монгол найз байсан. Би хаш чулууны бизнес  хийдэг хүн байсан. Би тэр хүн миний чулууг аваад явсан. Тэр хүн надад мөнгө байхгүй байна, эргэж мөнгөтэй болохоороо өгье гээд нэг цүнх үлдээгээд явсан. Тэгээд тэр хүнийг хүлээгээд ирэхгүй утсаа авахгүй байсан болохоор нь  гайхаад цүнхийг нь задлаж үзсэн. Би чулууны бизнес хийх зорилготой байсан. Би Монгол улсад хөрөнгө оруулалт хийсэн. Би мөнгөтэй болоод замын зардалтай болох зорилготой байсан боловч ийм асуудалд ороод гэмт хэрэгтэн болчихлоо, маш их гэмшиж, харамсаж байна. Хүмүүст мөнгөө залилуулж, бусдад зээлсэн өрөө авч чадахгүй явж байгаад орох гэр оронгүй болоод Н-гийн байранд орсон байсан. Тэгээд тэр мөнгөөрөө урагшаа явж цагаан сараа тэмдэглэнэ гэж бодож байсан. Тэгээд би цүнхийг задлаад үзсэн юм. Би тэр цүнхтэй юмыг задлаад үзэхэд жижиг боосон зүйл байхаар нь юу юм бол гэж гайхаад Дорнод аймагт уурхайд хамт ажилладаг гайгүй яриатай тусархуу залуу А руу хандсан. Би Атай холбогдохын тулд Н-г орчуулаад өгөөрэй гэж гуйдаг байсан. Тэгээд Аг дуудаж ирээд уулзъя гэж хэлсэн. Тэр өдөр Н- байхгүй байсан. Би ийм зүйл байна хараадах гээд үзүүлсэн. Тэр үед А ингэж хэрэглэдэг гээд хэрэглэсэн, би дагаад хэрэглэсэн. Тэгэхэд ямар нэгэн өөрчлөлт мэдрээгүй. Тэр үед Агаас асуухад сайн юм гэж хэлсэн. Яагаад гэвэл би Монгол хэл мэдэхгүй бид 2 бага зэрэг дохиогоор ойлголцож байсан. Тэр үедээ А нэг цаасан дээр 100, 75, 25 гэж бичсэн 75-г над руу заасан 25-г өөр рүүгээ заасан тэр үед би толгойгоо дохиод ойлгосон гэж хэлсэн. Тэр үед миний бие ямар ч мөнгө байхгүй байсан ба энийгээ зараад замын зардал болгоно гэж бодсон. Хууль зөрчсөн гэж мэдээгүй ойлгоогүй байсан. Хэд хоногийн дараа Н-г А руу яриад дуудаад өгөөч гэхэд А ирсэн. А 3.500.000 төгрөг өгөөд хэд хоногийн дараа дахиад нэмж 4.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэр үед Н- надаас юун мөнгө бэ гэж асуухад нь би хаш зарсан мөнгө гэж хэлсэн. Тэр үед А 2 улаан чулуу авч ирж үзүүлсэн бөгөөд миний таньдаг хүн Манду гэдэг урд нь танилцахад чулууны бизнес хийдэг гэж танилцуулж байсан. Адилхан чулуу хийдэг юм шиг санагдаад чулуугаа өгөөд барьцаанд нь цүнхийг авсан юм. Мөн мөнгөн усны талаар тайлбар хэлмээр байна. Би урьд өмнө Монгол улсад хөрөнгө оруулалт хийгээд мөнгөөрөө залилуулж байсан. Тухайн үед уурхай дээрээс юм ачих үед хамт ирсэн байх тэгээд цагдаа миний эд зүйлийг нэгжих үед гарч ирсэн юм. Би Монголд хөрөнгө мөнгө оруулсан ямар нэгэн зүйл болоогүй сүүлийнх дээрээ жаахан ч гэсэн мөнгө олоод замын зардал болгох гэсэн би хэргээ хүлээж байна. Нэмж хэлэхэд би Монгол хэл мэдэхгүй, Атай холбоотой байх гэхээр заавал орчуулагч хэрэг болдог юм. Иймээс  Н-г вичатаараа А руу холбогдоод өгөөч гэж гуйдаг байсан. Энэ болсон бүх явдлыг Н- юу ч мэдэхгүй зөвхөн орчуулга хийж байсан...” гэв.  

 

гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.А манай 10 жилийн ангийн хүүхэд байгаа юм. Би Дорнод аймагт Н-гийн драг тээвэрлэлтийн ажлыг хийж байхдаа У.Аыг дагуулж явсан. Тэнд У.А ажилчдын хоол хийдэг байсан юм. Тэр үед У.А Н-тай танилцсан. Хамтдаа хэрэгт холбогдсон гэдгийг сүүлд мэдсэн... Би Б.Б, Л нарыг танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-15-рт/,

 

шинжээч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шээсний дээж, тогтоолыг хүлээн авч, батлагдсан аргачилалын дагуу дээж бэлтгэж, хийн хроматографи-масс спектрометр багж ашиглан шинжилгээ хийхэд “Narangao" гэж хаягласан шээсний дээжнээс метамфетамин илэрсэн. Уг багаж нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж бөгөөд 10/6, 10/9 грамм нарийвчлалтайгаар хэмждэг болно. Иймд урьдчилан танталтын тестын үр дүнг эцсийн үр дүнг гэж үзэхгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 67-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн “У.А 2021.01.12” гэж хаягласан  хуванцар савлагаатай 90 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “У.А 2021.01.12” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/, амфетамин /МАМР/ илэрсэн.

3. Метамфетамин /МАМР/, амфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хх-ийн 19-21-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Narengaowa” гэж хятад ханз, үсэг, Монгол бичгээр хаягласан шээсний дээжээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2р хх-ийн 65-67-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай шинжээчийн:

1.2.3, Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Л 2021.01.12.” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн.

Метамфетамин /МАМР/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 71-73-рт/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаартай шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2021.01.12” гэж хаягласан

хуванцар савтай 60 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 2021.01.12” гэж хаягласан

хуванцар савтай шээсэнд Метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ илэрсэн.

  1. Метамфетамин /МАМР/, амфетамин /АМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд

нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 76-79-рт/, 

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

1. У.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна,

2. У.А нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.

3. У.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. У.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. У.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна.

6. У.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эмм бодисын хамааралтай донтой гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой болно.

7. У.Ат эмнэлгийн. чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 92-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.

2. Одоо Narengaowa  /Н-/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Narengaowa нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Narengaowa  /Н-/ нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

6. Н нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралгүй байна. Сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай хүнд Монгол Улсад, СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой.

7. Narengaowa  /Н-/-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 94-95-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Lai Fujun /Л/ нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна.

2. Одоо Lai Fujun /Л/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Lai Fujun /Л/ нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Lai Fujun /Л/ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Lai Fujun /Л/ нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

6. Lai Fujun /Л/ нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралгүй байна. Сэтгэц нөлөөт эм бодисын хамаарлыг Монгол Улсад, СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой болно.

7. Lai Fujun /Л/-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 97-98-рт/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний  өдрийн ... дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна.

2. Б.Б  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.Б нь мансууруулах сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж, тэмдэг үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэт нөлөөт эм бодисын хамааралтай донтой гэж оношлогдсон тохиолдолд Монгол Улсад СЭМҮТ-д эмчилгээ хийх боломжтой болно.

7. Б.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 100-101-рт/,

 

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Нямдэлгэрийн гаргасан:

1. Шинжилгээнд хүргүүлж буй цагаан өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь химийн шинжилгээнд тэнцсэн болно. 

2. Шинжилгээнд ирүүлсэн бодис нь мөнгөлөг өнгөтэй, хүнд шингэн бодис байсан. Уг бодис нь 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд) байна.

3. Уг бодис нь Засгийн газрын 2007 оны дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон байна.

4. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болно.

5. Уг бодис нь 94.36%-ийн агуулга бүхий 13.5 г/см'3 нягттай мөнгөн ус (Нд) болохийг химийн болон физикийн аргаар тодорхойлов. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтанд мөнгөн усыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон.

6. Мөнгөн усыг Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 3.1, 3.2-т заасан шаардлагын дагуу хадгална. Тухайлбал мөнгөн ус болон түүний нэгдлүүдийг агааржуулалттай, сэрүүн, хуурай агуулахад хадгална. Тухайн химийн бодист тэсвэртэй, хагарч эвдэрдэггүй саванд давхар савлагдсан байвал зохино. Шошгон дээр “Нөхөн үржлийн эрхтэн болон урагт сөрөг нөлөө үзүүлнэ” гэсэн Аруулгыг заавал бичнэ.

7. Шинжилгээний явцад тогтоолд дурдагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 105-рт/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11-15рт/,
  • Хяналтын камерийн бичлэг хадгалах төхөөрөмжид үзлэг хийсэн тухай

тэмдэглэл /1-р хх-ийн 17-рт/,

  • Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 21-57-рт/,

  • Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт

/1-р хх-ийн 58-60, 104-105, 138-140, 154-155-рт/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 61-62, 156-157-рт/,

- Шүүгдэгч У.Аын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 65-93-рт/,

-  Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1р хх-ийн 95-рт/,

  • Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-

ийн 96-99, 106-127, 132-...-рт/,

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн

үзүүлэлтүүдийн хамт  /1-р хх-ийн 100-101, 128-131-рт/,

- Шүүгдэгч Лы гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 158-169, 217-рт/,

- Шүүгдэгч Н-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-ийн 170-216-рт/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 561 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 23-40-рт/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 48-59-рт/,

 

Шүүгдэгч Н- /Narengaowa/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа... А гэх Монгол залуу намайг 3цагдаад матлаа, чамайг энэ хэрэгт заавал татуулна, чирнэ, чи харж байгаарай3 гэж хэлсэн. Намайг зохион байгуулалттайгаар энэ хэрэгт А гэх залуу гүтгэж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11-рт/, ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирсэн. Би БНХАУ-ын иргэн Лs эхнэрийг таньдаг байсан. Гэтэл Л нь намайг Монголд байхад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манайд ирээд зочид буудлын мөнгөгүй байна, танайд хэд хонож болох уу, би хүнээс мөнгө авах авлагатай, одоохондоо санхүү хэцүү байна, танайд түр хугацаанд амьдарч болох уу гэж ирсэн. Тэгэхээр нь би Лийг түр хугацаанд байлгасан. Л нь уул уурхай, хаш чулуу, үнэт чулуу зардаг гээд хөдөө гадаа явлаа гээд явдаг байсан. Манайд цагдаад баригдах хүртлээ байж байсан. Ер нь өөрөө ярихдаа одоо нутаг буцах гэж байгаа гэж ярьж байсан. Би өглөө гараад ажилдаа явдаг. Л заримдаа намайг ирэхэд байдаг байсан, заримдаа байдаггүй, хааяа нэг хоол хийгээд байж байдаг байсан. Би Лийг чулууны бизнес хийдэг талаар нь мэднэ. Л манай гэрт байж байх хугацаандаа Л А гэх Монгол хүн чам руу Ви чатаар найзын хүсэлт явуулна, надаас чулуу авдаг хүн байгаа юм, чи орчуулга хийгээд өг гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 07, 08-ны үед байсан байх А гэх залуу Ви чат руу Лд “мөнгө төгрөгөө авмаар байна” гэж хэлээд өгөөч, гэртээ харьмаар байна” гэж хэлүүлсэн хариуд нь “Шар нь өнгө нь муу байна, цагаан өнгө нь байна уу” гэхээр Лай Фу Жинд орчуулж өгтөл “ байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед нь ямар учиртай юм бэ гэхэд хаш чулуу авах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Мөн А гэх залуу Ви чатаар холбогдохоос 1-2 хоногийн өмнө манайд ирээд Лтай юм ярьж байгаад гарч явсан. Түүнээс хойш ирээгүй. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөө би үсээ угаагаад, Л хоол хийгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар манайд нэгжлэг хийж байх үед мансууруулах бодис байвал сайн дураараа гаргаж өгч болно, тэгвэл өөрт чинь хэрэгтэй гэж Лд хэлэхэд “тийм зүйл байхгүй” гээд байсан. Би энэ хэрэгт ямар холбогдолгүй байж 461 дүгээр хорих ангид хоригдсон. А гэх залуу бид нар хоригдох гээд машинд хамт явж байх үед “би чамайг чирнэ шүү, чи намайг матсан” гэж хэлсэн. Манайд нэгжлэг хийхэд илэрсэн зүйлүүдийг би мэдэхгүй. Манай өрөөнөөс ямар нэгэн мансууруулах бодис гараагүй. Харин Лы амьдарч байсан өрөөнөөс гарсан. Би ямар учиртай хаанаас, хэн авчирсан талаар мэдэхгүй. Л манайд байх хугацаандаа Хятад руу яваагүй. Ер нь цагдаад баригдахаасаа өмнө буцах гэж байсан. А гэх залуу манайд ганцхан удаа л ирсэн. Би 2020 оны 01 сарын 20-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Мөнхжин байцаагч бичлэг хийж өөрийн нүдээр харж байгаад надаас шээсний шинжилгээ авч тест шалгасан. Өмгөөлөгч тэр үед байсан. Тэр үед надаас мансууруулах бодис илрээгүйг тестээр заасан. Түүний зургийг авч байсан. Одоо яагаад илэрсэн гэж гарсныг ойлгохгүй байна. Би тархины судас нарийслийн өвчтэй үүний улмаас толгой маш их тэсхийн аргагүй өвдөж зовиурладаг. Цагдаад баригдхаас 2 өдрийн өмнө миний толгой өвдтөл Л надад энэ эмийг уучих гээд улаан, цагаан өнгөтэй эмнүүд өгсөн. Тэр эмэнд ямар зүйл байсныг би мэдэхгүй. Түүнээс өөр би хар тамхи хэрэглэсэн зүйл байхгүй... Өмнө нь Л 2019 оны 03 дугаар сард Аагий гэдэг гутал зардаг эмэгтэйд ээмэг, бөгж, бугуйвч, машины түлхүүрийн хаш гоёл зэргийг зарж байсан, би тэр үед орчуулга хийж өгч байсан. Түүнээс хойш А гэх залуу ирсэн. Өөр хүн ирж байгаагүй. Энэ хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр нь шударгаар шийдэж өгнө үү. Би энэ хэрэгт хамаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би энэ хэрэгт холбогдож цагдан хоригдсонтой холбоотой манай компаний бүх ажил уналтад орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болоод байна. Би хүнд туслах гэсэн сайхан сэтгэлээсээ болж яллагдагчаар татагдаж байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-15-17-рт/,

 

Шүүгдэгч Л /Л/-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Монгол Улсад 2015 билүү 2016 онд анх удаагаа ирсэн. Тэр үед хэдэн Монгол залуучууд надад ажлын санал тавиад, тэгээд хамтарч ажиллахаар ирж байсан. Тэр ажил нь уул уурхайн чиглэлийн ажил байсан. Би уг ажилд нийт 6 сая юанийн хөрөнгө оруулалт хийж ажилласан боловч уг ажил амжилтгүй болсон... Тэгээд хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр билүү 1 сарын эхээр ирсэн, өдрийг нь санахгүй байна, би нэг Монгол хүнээс өрөө авах гэж ирсэн. Баянгол дүүргийн 51/4 - 7 тоот байрны жинхэнэ эзнийг нь би мэдэхгүй, манай нутгийн хүн болох Narengaowa түрээслэж амьдарч байсан. Би Монголд ирэхдээ тогтсон байр байдаггүй болохоор зочид буудалд байрладаг юм. Энэ удаа Narengaowaгийн амьдарч байгаа байрны нэг өрөө нь сул байгаа гэхээр нь би Монголд байх хугацаандаа буудлын мөнгөө хэмнэх гээд Narengaowaraac хажуу өрөөнд нь түр амьдарч болох уу гэж асуухад зөвшөөрсөн учир би түр хажуу өрөөнд нь амьдарч байсан... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нутгийн залуу Мандуутай таарсан. Тэр надаас улаан өнгийн үнэт чулуу болох шүрэн хөөрөг худалдаж аваад мөнгөө өгөхгүй барьцаанд нь их үнэтэй зүйл байгаа юм, намайг мөнгөө өгтөл түр барьцаандаа байлгаж бай, би заавал буцааж авна, хөөрөгнийхөө мөнгийг маргааш ирж, өгөөд авна гэж хэлээд явсан. Маргааш өдөр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй, утсаа салгасан байсан. Маргааш нь дахиад залгахад утасны дугаар нь ашиглалтанд байхгүй гэж байсан. Тэгээд би сандраад мөнгөө гаргаж авах гээд тэр зүйлийг задалж үзэхэд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байсан. Би мөс гэдэг бодисыг хараад шууд таньсан. Учир нь манай улсад хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа асуудал маш хатуу байдаг, тэр чигээрээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, мэдээлэл манай улсад их явагддаг. Мөн мөс гэх хар тамхийг манай улсад үйлдвэрлэдэг гэж сонсож байсан. Тэгээд би нутгийнхаа залууд залилуулсан гэдгээ мэдсэн учраас тэр зүйлийг нь борлуулж хөөрөгнийхөө мөнгийг гаргаж авъя гэж бодоод Атай Н-гаар дамжуулан ви чатаар харилцаж, Аг ирж уулзахыг хүссэн юм. Тухайн үед Н надаас Агаар яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь чулуу болон хөөрөгнүүдээ заруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд А надтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзсан. Би Ад нөгөө нутгийн залуугийн үлдсэн мөсийг харуулаад зарж чадах уу, чадвал олсон мөнгийг нь хувааж авъя гэж хэлэхэд А зөвшөөрөөд нэг гялгар ууттай мөсийг нь аваад явсан. А мөс авч явсан өдрөөсөө хойш сураггүй болсон. 3 хоногийн дараа гэнэт манайд цагдаагийн байгууллагын ажилтнууд орж ирээд Н бид хоёрыг баривчилсан. Н бид хоёр нутгийн хүмүүс, бид нар Монголд ирэхээсээ өмнө найз нөхөд байсан. Ах дүү төрөл садангийн холбоо байхгүй... А буюу А намайг 2019 оны зун Дорнод аймагт байх уурхайгаас уурхайн зориулалтын драг машиныг Орос руу ачуулж байхад манай уурхайд тогоочоор ажиллаж байсан. Би тамхи татдаг, А бас тамхи татдаг, тэгээд бид хоёр хамт тамхиладаг байсан. Хоорондоо шууд ярьж чадахгүй ч гэсэн дохио зангаагаар бид хоёр хоорондоо ойлголцдог болсон. А манайд 1 cap орчим тогооч хийсэн болохоор бие биеэ ер нь гайгүй мэддэг болсон. Харин Б.Б гэх хүнийг танихгүй, харж байгаагүй. Энэ хэрэгт Narengaowa /Нарагаова/ хамаагүй. Дорнод аймагт уурхай дээр байхад Атай тамхилаад зогсож байхад А надаас мөсний талаар асуугаад танай нутагт их байдаг уу, очвол хаанаас олж авах вэ гэж хэд хэдэн удаа асууж байсан. Тэр үед би энэ талаар сайн мэдэхгүй байна гэж хариулж байсан... Ямар хэмжээтэй байсныг нь мэдэхгүй байна, нэг жижигхэн гялгар ууттай байсан, Ад өгөхдөө үнэ тохироогүй, зүгээр л зарж чадах уу, би үнийг нь сайн мэдэхгүй, яаж зарах талаар нь ч мэдэхгүй байна, чи ахдаа зарж өгвөл сайн байна гэж хэлэхэд А юу ч гэсэн өгчих би ганц нэг хүмүүстэй уулзаж асууя гэж хэлсэн. Тухайн үед Н өрөөндөө байсан, харин А бид хоёр манай өрөөнд байсан. Гэхдээ зарим нэг хоорондоо ярьж ойлголцохгүй зүйлийг Н-аар орчуулуулдаг байсан. А бид хоёр Н-д мөс гэх хар тамхийг мэдэгдэхгүйн тулд битүү яриагаар ярьж орчуулуулж байсан. Би цагдаад баригдахаасаа өмнө нурууны өвчнөөсөө шалтгаалж, хүчтэй эм авч уусан. Уг эмийг би нутгаасаа авчирч хэрэглэсэн. Монголд зардаг эсэхийг нь мэдэхгүй байна, манай улсад бол уламжлалт эмчилгээний эмч нар хүчтэй өвдөлт намдаах зорилгоор бэлдэж өгдөг... Би өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй... хэрэглээгүй, эм хэрэглэсэн гээд худлаа ярьчихлаа яг үнэндээ Ад ууттай мөс заруулахаар өгөх үед А надаас энэ чинь шар өнгөтэй юм байна үнэхээр мөс мөн юм уу гэхээр нь би шалгаад үзэхгүй юу гэсэн чинь А нэг шилэнд миний өгсөн мөснөөс бага зэргийг хийгээд доороос нь асаагуураар халааж шатаагаад гарсан утааг нь нэг хуванцар соруулаар өөрөө эхлээд сорж байснаа надад сорох уу гээд өгөхөөр нь би сонирхоод хоёр, гурван удаа сорсон. Тэгээд уг зүйлийг татаж дуусгасны дараа А мөс мөн байна гэж хэлээд надад хэрэглэсэн шил, гуурс зэргээ өгөөд өөрөө миний өгсөн гялгар ууттай мөсийг аваад явсан. Би ч тэр үед нь юм бодолгүй Агийн мөс хэрэглэхдээ ашигласан хуванцар гуурс, шил зэргийг өрөөнийхөө нэг газар нь тавиад мартчихсан байсан. Би Монгол Улсын хилээр ямар нэгэн хууль бус эд зүйл оруулж ирээгүй. Би болсон явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-26-рт/, Надад Монгол Улсын хилээр мансууруулах бодисыг нэвтрүүлсэн зүйл байхгүй. Биеийн байдал муу байна, толгой эргээд унах гээд байна. Би ходоодны хууч өвчтэй... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-29-рт/, ... Би хар тамхийг гаалиар оруулаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй. Цагдаа нарыг ирсэний дараа л би тэр зүйлийг хар тамхи байна гэж мэдсэн.  Би алтны уурхай дээр ажиллаж байгаад уурхай ажиллахаа болих үед эд зүйлээ Н-гийн гэрт авчирсан. Тэр дотроос гарч ирсэн байж магадгүй, би мөнгөн усны талаар огт мэдэхгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед ургамал гэх зүйлийг хэрэглэсэн тул  тэр зүйлээс мансуруулах бодис илэрсэн байх гэж бодож байна. Тэр үед миний үнэтэй чулууг авч яваад оронд нь түр үлдээсэн учраас юу вэ гэдгийг нь сонирхож үзсэн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 32-34-рт/,

 

Шүүгдэгч У.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сард М- найзынхаа хамт Дорнод аймагт байх алтны уурхайд ажил хийж очсон. Алтны уурхайг Н, Lai Fujun /Л/ нар ажиллуулж байсан. Н гэх эмэгтэй Өвөр Монгол хүн байгаа юм. Уурхайд ажиллаж байхад Н гэх эмэгтэй надтай юм ярьж байгаад Монголд юу хийвэл хурдан мөнгөтэй болох вэ гэж надаас асуухаар нь би “мөс” гэдэг нэртэй хар тамхи зарвал хурдан мөнгөтэй болно гэж хэлтэл “би аваад ирвэл чи зарж чадах уу, ямар үнэтэй зардаг юм бэ” гэж асуухаар нь би манай улсад 1 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 1 сая төгрөгөөр гадуур зардаг гэж хэлэхэд “би урдаас мөс аваад ирье, чи надад 1 граммыг нь 750.000 төгрөгөөр бодож өгөөд чи цаашаа 1 сая төгрөгөөр зарчих, чамд 250.000 төгрөгийн ашигтай юм байна, чамд 250.000 төгрөг болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд уурхайн ажлаа дуусгаад хотод ирснээсээ хойш Н-тай ви чатаар байнга харилцдаг болсон. 2019 оны 11 дүгээр сард Н над руу ви чатаар залгаад урдаас мөс аваад ирлээ, ажил дээр хүрээд ир гээд дуудахаар нь очиход Н надад 10 орчим грамм мөс үзүүлээд чи зарж чадах уу, хоёулаа ярьснаараа хийж чадах уу гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь үнэхээр мөс мөн юм уу гэж асуухад чи өөрөө шалгаад үз гээд надад 2 грамм мөс өгөхөөр нь би уг мөсийг нь авч гараад өөрөө хэрэглээд дуусгачихсан. Би Н-ийн өгсөн мөсийг өөрөө хэрэглэж, шалгачихаад Н-д мөс мөн байна гэж хэлтэл удахгүй нилээн хэдэн грамм мөс ирнэ, тэгэхээр нь би чамд өгье, чи ярьснаараа зараад өгөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш нэг хэсэг сураггүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна, Н над руу ви чатааp залгаад мөс ирсэн ирээд авчих гэхээр нь би ажил дээр нь очиж 1 бүлет буюу 10 грамм мөсийг 7.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож би урьдчилгаанд 3.500.000 төгрөгийг нь мөс авахдаа өгсөн. Үлдэгдэл 4 сая төгрөгийг нь мөсөө зарсаныхаа дараа өгөхөөр тохиролцсон. Н-aac мөс аваад гадуур зарах гэж явсан боловч цаанаа нэг л болохгүй, айдастай байгаад байхаар нь би Вива сити хороололд байх Вива зочид буудалд өрөө авч ороод 2 хоносон. Уг буудалд байхдаа гадагшаа гараагүй, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны үүрээр буудлын хаалгыг хүн тогшихоор нь онгойлгоход цагдаагийн ажилтнууд байсан. Н намайг ажил дээрээ хүрээд ир гэж хэлэхээр нь яваад очтол Н, Л хоёр хамт байсан. Би Хятад хэл мэдэхгүй болохоор Лтай ярилцаагүй, харин Н Өвөр Монгол хүн учраас Монголоор чөлөөтэй ярьдаг тул Н-тай ярилцаж, мөсөө аваад 3.5 сая төгрөгөөр өгсөн. Н-д мөнгөө өгөхөд Л надад 1 бүлет буюу 10 грамм мөс өгсөн. Харин Н мөнгөө тоолж авсан. Н-г мөсөө яаж хилээр оруулж ирснийг нь мэдэхгүй байна. Би Б.Баас өмнө нь 300.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан. Тухайн үед Б.Б машинтай явж байсан болохоор нь би гадуур хамт яваад өгөөч гэж гуйсан. Б.Б бид хоёр 3 өдөр хамт байсан. Хамт байх хугацаандаа 3 удаа мөс хэрэглэсэн. Н-aac худалдаж авсан мөснөөсөө бусдад зарж амжаагүй, би мөсөө авч гараад, гадуур явсан чинь нэг л айгаад байхаар нь эхлээд хотоос гараад Төв аймгийн шинэ нисэх буудлын ойролцоо очиж байж байгаад буцаж хот руу орж ирээд буудалд орсон. Уг буудалд байхдаа Н-aac авсан 1 бүлет буюу 10 грамм мөсийг өөрөө бага багаар хэрэглэх зорилгоор 1 граммаар 5 ширхэг, 0.4 граммаар 9 ширхэг уутанд хийж савласан. Энэ хэрэгт Б.Б огт хамаагүй, Бтай Туул рестораны ойролцоо уулзаад хамт сууж байхад Narengaowa над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн. Тэр үед Б.Б машинтай явж байсан болохоор би Б.Быг 1 дүгээр хороолол хамт орчихоод ирье гэж гуйгаад хамт явсан. Тэгээд мөс байсан болохоор өөрөө эхлээд хэрэглэчихээд Б.Быг хэрэглэх үү гэж асуухад Б.Б хэрэглэсэн. Би Б.Бд нэг хүнээс мөс авах гэж байгаагаа ер нь хэлсэн. Гэхдээ тодорхой хэлээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 42-44-рт/, ... Миний урьд өгсөн мэдүүлгийн зарим хэсгүүд худлаа, зарим хэсгүүд нь үнэн. Одоо нэмж мэдүүлэх зүйл гэвэл би урд өгсөн мэдүүлгүүд дээрээ Н- гэж хэлсэн зүйлүүд нь бүгд Л байсан юм. Би өнгөрсөн оны 08 дугаар сард Дорнодын алтны уурхай дээр ажил хийж явахдаа Л, Н- хоёрыг таньдаг болсон. Өмнө нь алтны уурхай дээр ажиллаж байхдаа Н- Монголд юу хийвэл болохоор юм бэ гэж асууж байсан. Би тухайн үед хүнсний чиглэлээр юм ажиллуулвал ашиг олдог гэж ярьж байсан. Харин урд өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн мөс гэдэг нэртэй хар тамхи зарвал хурдан зарагдана гэж яриагүй. Би тухайн үед энд тэнд нь хольж яриад аль болох өөрийгөө аврах гэж ярьсан. Дараа нь 12 дугаар сард Лтай ярихад ярьж байсан яриа байгаа юм. Н- эхлээд ви чатаар над руу холбогдоод Л оффист ирээд уулзчих гэж байна гэхээр нь оффис нь яваад очсон. 2020 оны 12 дугаар сард анх Л бид хоёр уулзсан. Лы голын өрөөнд нь уулзсан. Гэтэл мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан. Тэр үед Н- байгаагүй, намайг очих үед Л ганцаараа байсан. Энэ үед Л 2 грамм орчим мөсийг надад үзүүлээд бид хоёр хамт хэрэглэсэн. Тэгээд бид хоёр цаасан дээр зурж бичээд Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя гэж л ойлголцсон. Үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаад баригдхаас 3 хоногийн өмнө Н- ви чатaap над руу холбогдоод Л чамайг хүрээд ирээч гэж байна гэхээр нь яваад очсон. Би очихдоо 3 сая 500 мянган төгрөг аваад очсон. Тэгэхэд Н- оффис дээрээ байж байсан. Тэгээд би Лтай голын өрөөнд уулзаад надад 10 граммыг өгөөд би 3 сая 500 төгрөгөө өгсөн. Мөнгөө өгөхдөө Н-д өгөөд Лд 4 сая төгрөгийг хэд хоногоос ирж өгнө гэж хэлчихээрэй гэж хэлээд гарч явсан. Тухайн үед Н-д би ямар нэгэн зүйл хэлээгүй.

Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н- гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н- надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Н-д мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н- мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй. Мөсийг нь цааш нь зараагүй буудалд 3 хоносон. Би Бтай уулзахдаа найзад нь мөс байна, эхнэртэйгээ маргалдчихсан найз нь хэдэн өдөр гэртээ орохгүй хоёулаа хэрэглэчихье. Хятад хүнээс мөс авсан, энэ Хятадыг бариад өгчье гэж Бд хэлсэн. Би өөрөө хэрэглэх зорилгоор буудалд байхдаа тухайн мөсийг савласан. Намайг гялгар уутанд савлах үед Б нойлд байсан намайг анзаарах сөхөө байгаагүй. Би тэр мөсийг бусдад худалдаалаагүй. Өөрөө хэрэглэх гэж л савласан. Б бид хоёр зүгээр найз нөхдийн холбоотой. Хэнээр дамжуулж яаж танилцсан гэдгээ санахгүй байна... Өмнө нь Б надад хэдэн төгрөг зээлсэн байсан учраас зээлсэн мөнгөө өгөх гэж уулзсан байсан. Надтай уулзахаасаа өмнө намайг мөс гэдэг зүйлийг авч яваа гэдгийг мэдээгүй байсан. Би Бтай уулзахдаа мөс гэх зүйлийг Лаас аваагүй байсан. Юмтай хужаа байна, хамт хэрэглэх үү гэж хэлээд Бын машинтай явж зам дээр зогсоолгочихоод Л, Н-гийн оффисын байр руу өөрөө ганцаараа орж Лтай уулзаж авсан. Гарч ирээд бид хоёр Төв аймгийн замаар явж хотоос гарч хэрэглье гээд явж байгаад буцаад Вива сити буудалд очиж хоносон.Н- бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Би цагдаад баригдах үедээ Н-д чи бариад өгчихсөн юм уу гэж ууртай байдлаар хэлсэн...” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 45-46-рт/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай найз А над руу вайбараар залгасан. Тэгээд А гэрээсээ хөөгдчихлөө, барилгачдын талбайн хажуугаар машингүй явж байна, намайг ирээд авах боломж байна уу гэхээр нь би Аын байгаа газар нь очсон. Атай машин дотор юм яриад сууж байхад А надад мөс байна, хэрэглэх үү гэж хэлээд шилэн гаанстай мөс гаргаж ирээд надад өгөхөөр нь би аваад 4-5 удаа сорчихоод буцаагаад Ат өгөхөд бас хэрэглэсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд модны хоёрт очиж дахин нэг удаа мөс хэрэглэчихээд сууж байтал А 1 дүгээр хороолол орчихоод ирэх үү гэхээр нь би “чи тэгвэл машин барьчих” гэж хэлээд Ат жолоогоо шилжүүлсэн. А миний машиныг бариад 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд саппоро дээр зогсоод машинаас бууж “ХААН” банкны АТМ руу явсан. Удалгүй буцаж ирээд машинаа бариад замын урд байдаг Номингийн байрны урд байх нэг өндөр байрнуудын дунд очиж зогсоод би хүнтэй уулзчихаад ирье гээд машинаас буугаад хажуу талынх нь байр руу орсон. Би яг хэд гэсэн дугаартай байр луу орсныг нь хараагүй. Удалгүй А машинд орж ирээд би сая 3,5 сая төгрөгөөр 10 грамм мөс аваад гараад ирлээ, гэхдээ би өртэй үлдсэн гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ хөдлөөд шинэ нисэх онгоцны буудал руу явсан. Би замдаа Ааас хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад хотоос гарч зогсоё гэж хэлсэн. А бид хоёр шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо очиж зогсоод Аын гаргаж ирсэн мөснөөс дахин хэрэглэчихээд буцаад хот руу орж ирээд яармагийн Вива сити хорооллын “Вива” зочид буудалд орсон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө үүрээр гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид хоёрыг баривчилсан... А надад 3.500.000 төгрөгөөр 1 бүлет буюу 10 грамм мөс авсан гэж хэлсэн. Тэрнээс биш яг мөс авсан эсэхээ харуулаагүй. Угаасаа А 10 грамм мөс авсан гэж хэлэхээсээ өмнө нь мөстэй явж байсан. 00-57 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай ээжийн компанийх нь машин. Уг автомашинд байсан 450.000 төгрөг миний мөнгө юм. Уг мөнгийг би өөрийнхөө эмийн сангийн орлогоос авсан, эгч Хишигжаргалд өгөх гэж байсан. Тухайн буудалд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үүрээр ороод уг буудлаасаа гараагүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө цагдаа нарт баригдсан. Би машинаа халаах гэж нэг удаа гарсан, харин А хоол авах гэж ганц хоёр удаа гарсан. Гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Би Атай нэг сарын өмнө Батаа гэх таньдаг ахаараа дамжуулан танилцаж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 50-52-рт/, ...У.А буудалд орсны дараа нэг том гялгар ууттай мөсийг цүнхнээсээ гаргаж ирээд бага зэргийг авч, мөсөө хэрэглэдэг шилэн гаанс руугаа хийчихээд үлдсэн том гялгар ууттай мөсөө буцаагаад цүнхэндээ хийсэн. Тэр шилэн гаанстай мөсөө эхлээд өөрөө хэрэглэж байгаад надад өгөхөөр нь би бас хэрэглэсэн. Хэсэг хугацааны дараа би машинаа халаах гэж гараад буцаж орж ирэхэд У.А нөгөө том гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваагаад гялгар ууттанд хийчихсэн сууж байсан. Ер нь бол би У.Аын мөсөнд огт хүрээгүй. У.А би гэрээсээ хөөгдчихсөн, би нэг хэсэгтээ буудалд байна, буудалд байх хугацаандаа энэ мөсийг хэрэглэнэ гэж ярьж байсан. Миний хувьд худалдан борлуулах зорилгоор тухайн мөсийг хувааж бэлтгэсэн зүйл байхгүй. У.А надад хэлэхдээ өөрөө хэрэглэх гэж бага багаар нь хуваасан гэж хэлж байсан. У.А цаанаа ямар санаатай байсныг нь би мэдэхгүй, миний хувьд өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй, надад мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах ямар ч шаардлага байхгүй. Би ээжийн хариуцуулж өгсөн эмийн санг ажиллуулж, олсон орлогыг нь өөрөө авдаг. Миний ажиллуулдаг эмийн сан өдөрт 600.000 төгрөгийн орлоготой, сардаа 20.000.000 төгрөгийн орлоготой, цэвэр ашиг нь 10.000.000 төгрөг байдаг. У.А том ууттай гялгар ууттай мөсөө олон хэсэг хуваахдаа хичнээн граммаар хэдэн ширхэгээр хуваасныг нь би хараагүй, мөн зарах гэж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би У.Аын өгсөн мөснөөс нийт гурван удаа хэрэглэсэн. Эхлээд барилгачдын талбайн орчимд У.Атай уулзахдаа, дараа нь шинэ нисэх онгоцны буудлын орчимд, дараа нь Хан-Уул дүүргийн яармагийн Вива сити хорооллын “Вива” зочид буудалд орсныхоо дараа хэрэглэсэн. Гэхдээ би У.Ааас худалдан авч хэрэглээгүй, У.А өөрөө намайг хэрэглэх үү гэж өгсөн. Ер нь бол У.А надтай уулзахдаа өөрөө надад мөс байна гэж хэлээд харуулсан. У.А надад хэлэхдээ нэг хятад хүнээс 3.500.000 төгрөгөөр нэг бүлет буюу 10 грамм мөс авлаа гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би У.Аыг хятад хүнээс мөс авсан гэж итгээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 53-55-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 134, 135, ..., ...-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 33, 36-рт/,

-гадаад паспортын хуулбар /1р хх-ийн 219-224, 144-153-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхээс шүүгдэгч У.А, Б.Б, Б- иргэн Л, Н- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.А мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л /Л/ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан, мөн Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2020 оны 12 дугаар сард анх Л бид хоёр уулзсан. Гэтэл мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан. Тэр үед Н- байгаагүй, намайг очих үед Л ганцаараа байсан. Энэ үед Л 2 грамм орчим мөсийг надад үзүүлээд бид хоёр хамт хэрэглэсэн. Тэгээд бид хоёр цаасан дээр зурж бичээд Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя гэж л ойлголцсон... Би очихдоо 3 сая 500 мянган төгрөг аваад очсон...

Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н- гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н- надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Н-д мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н- мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй. Мөсийг нь цааш нь зараагүй буудалд 3 хоносон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Лы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н-гийн амьдарч байгаа байрны хажуу өрөөнд нь амьдарч байсан... Манай залуу Мандуу надаас улаан өнгийн үнэт чулуу болох шүрэн хөөрөг худалдаж аваад мөнгөө өгөхгүй барьцаанд нь их үнэтэй зүйл байгаа юм, намайг мөнгөө өгтөл түр барьцаандаа байлгаж бай, би заавал буцааж авна, хөөрөгнийхөө мөнгийг маргааш ирж өгөөд авна гэж хэлээд явсан. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утас нь холбогдохгүй, утсаа салгасан байсан тул би  мөнгөө гаргаж авах гээд тэр зүйлийг задалж үзэхэд мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байсан.

Тэгээд би нутгийнхаа залууд залилуулсан гэдгээ мэдсэн учраас тэр зүйлийг нь борлуулж хөөрөгнийхөө мөнгийг гаргаж авъя гэж бодоод Атай Н-гаар дамжуулан ви чатаар харилцаж, Аг ирж уулзахыг хүссэн. Тухайн үед Н надаас Агаар яах гэж байгаа юм бэ гэж асуухаар нь чулуу болон хөөрөгнүүдээ заруулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд А надтай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирж уулзсан. Би Ад нөгөө мөсийг харуулаад зарж чадвал олсон мөнгийг нь хувааж авъя гэж хэлэхэд А зөвшөөрөөд нэг гялгар ууттай мөсийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар,

Шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “…Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ… гэж заасан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-т заасан гэмт хэрэг нь “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан байх шинжийг шаарддаг.Хэрэгт шүүгдэгч Н-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Б.Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Аын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Л мөс гаргаж ирээд надад үзүүлсэн. Нараад хэлж болохгүй шүү гээд бид хоёр цаасан дээр зургаар зурж харилцсан ба цаасан дээр “...Монголд 1 сая байдаг чи 750.000 төгрөгийг нь аваад би 250.000 төгрөгийг нь авъя” гэж л ойлголцсон... Би Лд 3,5 сая төгрөг аваачиж өгөөд 10 грамм мөс худалдаж авсан. Би мөрдөн байцаалтад Н-гаас авсан гэж хэлсэн. Гэхдээ Н-гаас биш Лаас авсан юм. Мөрдөгч намайг чи Хятад хэл мэддэг юм уу гээд Н-гаас авсан гэж бич гэж хэлсэний дагуу би Н-гаас авсан гэж хэлсэн юм... Энэ хэрэгт Н- буруугүй... Би анх мэдүүлэг өгөхдөө орчуулга хийсэн гэдгийг нь хэлэлгүй Н- гэж мэдүүлээд байсан. Тухайн үед бол Н- надаас та хоёр яг ямар наймаа хийгээд байгаа юм бэ гэж асуухад нь би чулууны наймаа хийж байгаа юм гэж хэлсэн. Би Лтай 2 дахь удаагаа уулзахдаа зүгээр очоогүй. 2 ширхэг чулуу авч очиж үзүүлж байсан. Н-д мэдэгдэхгүй гэж л чулуу авч очсон. Тэгээд би 10 грамм юмаа авч гараад айдастай болоод дээрээс нь Н- мэдчихсэн байж магадгүй гэж бодоод Б гэх найзыгаа дуудаад буудалд ороод гараагүй..., гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын “....2020 оны 01 дүгээр сарын 10-ны үүрээр буудалд ороод уг буудлаасаа гараагүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө цагдаа нарт баригдсан...” гэж мэдүүлснийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулж, дүгнэхэд Н-, Б.Б нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй мөн уг гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б- иргэн Н-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У.Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

БНХАУ-ын иргэн Л /Л/-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн харицулага хүлээлгэх үндэслэлтэй байна .

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч У.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилжээ.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан санал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Б, Б- иргэн Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч У.А, Б- иргэн Л /Л/ нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч У.Ат 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

Б- иргэн Л /Л/-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Б 29 /хорин есөн/ хоног, шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н  29 /хорин есөн/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Аын цагдан хоригсон нийт 58 /тавин найман/ хоног, шүүгдэгч Б- иргэн Л 88 /наян найман/ хоногийг тэдгээрийн  эдлэх ялд тус тус оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаяггай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан -ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан г4.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-ыг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зориулалтын дагуу хадгалж,

Мөн “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт,

“№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О овогт Б-ын Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг,

Мөн шүүгдэгч Б- иргэн Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч О овогт Б-ын Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бүгд Найрамдах Ард Хятад Улсын иргэн Н-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт У-ын Аыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б- иргэн Л /Л/-г мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар  хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн химийн хорт, аюултай бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б- иргэн Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Шүүгдэгч Б овогт У-ын Ат Эрүүгийн хуулийн тусгай

Ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

Б- иргэн Л /Л/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн  24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 7.3 дугаар

зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Б- иргэн Н нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б- иргэн Л /Л/-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч У.Ат оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б- иргэн Л /Л/-д оногдуулсан 3 /гурван/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Аын цагдан хоригсон нийт 58 /тавин найман/ хоног, шүүгдэгч Б- иргэн Лы 88 /наян найман/ хоногийг тэдгээрийн  эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Б- иргэн Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтооосн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч У.А, Б- иргэн Л /Л/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б энэ хэрэгт нийт 29 /хорин есөн/ хоног, шүүгдэгч Б- иргэн Н нь нийт 29 /хорин есөн/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “№1” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5987 гр жинтэй, “№2” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6148 гр жинтэй, “№3” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6594 гр жинтэй, “№4” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1625 гр жинтэй, “№5” гэсэн хаягтай гялгар уутны хамт М791 гр жинтэй, “№6" гэсэн хаяггай гялгар уутны хамт 1,1798 гр жинтэй, “№7” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6540 гр жинтэй, “№8” гэсэн хаягтай гялгар уутны хамт 1,1946 гр жинтэй, “№9” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5782 гр жинтэй, “№10” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5842 гр жинтэй, “№11” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5885 гр -жинтэй, “№12” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5798 гр жинтэй, “№13” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,6031 гр жинтэй, “№14” гэсэн хаягтай гялгар уутны хамт 0,5935 гр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “18” гэсэн хаягтай хагархай тарианы шил, “19" гэсэн хаягтай үзүүр хэсэгтээ цагаан өнгийн хуванцар гуурстай шилэн гаанс мэт зүйл, “21” гэсэн хаягтай хуванцар гуурс, “№16” гэсэн хаягтай гялгар уут, “№5” гэж дугаарласан ягаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№6” гэж дугаарласан шаргал өнгийн гуурс, ногоон өнгийн гуурс мэт зүйл, Гоё гэсэн бичиглэл бүхий цоолсон таг, “№7” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ төмөртэй саарал өнгийн уян гуурс, “№11” гэж дугаарласан ялгар уутны хамт 10,0657 гр жинтэй, “№12” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,2849 гр жинтэй, “№13” гэж дугаарласан гялгар уутны хамт 10,0914 гр жинтэй, “№14” гэж дугаарласан гялгар уутны хамт 6,4538 гр жинтэй, “№15” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,5081 гр жинтэй, “№17” гэж дугаарласан гялгар уутны хамт 1,9648 гр жинтэй, “№18” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,7466 гр жинтэй шаргал цайвар өнгийн мөс мэт зүйл, №16, №19, №20” гэж дугаарласан улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэг, №21 гэж дугаарласан гялгар уутны хамт 0,8424 гр жинтэй, “А” гэж хаягласан, гялгар уутны хамт 79848 гр жинтэй “Б” гэж хаягласан шаргал цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотоос хураагдсан 94.36%-ийн агуулгатай мөнгөн ус (Нд)-ыг Шинжпэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнд зориулалтын дагуу хадгалж,

Мөн “№23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан N37274310 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт,

“№1" гэж дугаарласан мөс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут, А\/3069007 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “№2” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№3” гэж дугаарласан АМ4532942 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч У.А, Л /Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ