Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/252

 

 

 

 

 

 

    2021          04            09                                           

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н  хөтлөн,

Улсын яллагч: Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Э-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э нь “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа эхнэрийгээ бусадтай хардсан сэтгэл санааны байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  эхнэр Н-ийн нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э нь “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа эхнэрийгээ бусадтай хардсан сэтгэл санааны байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  эхнэр Нийн нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Нийн өгсөн “...надад ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эгийн өгсөн “... Гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагаанд Нийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны 23 цагийн үед Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Tse” нэртэй папаас найз М, нөхөр Э-ийн хамт 3-лаа 3 лааз пиво болон архи хувааж уугаад гарсан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа Бичлийн автобусны буудлын ойролцоо цайны газар руу юм идэхээр орцгоосон. Манай нөхөр Э нь намайг арван жилийн залуутай хардах маягтай зүйл ярьж байснаа үгийн зөрүүгүй цайны сэнжтэй аяга миний нүүр рүү шидсэн. Миний хамраас цус гараад байхаар нь би гараад такси бариад сууж байхад нөхөр Э таксины хаалга онгойлгоод миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Улмаар би таксины хаалга хаагаад шууд гэр рүүгээ явсан бөгөөд манай эгч А миний байдлыг хараад цагдаад дуудлага өгсөн....”

“...Манай нөхөр Э нь 2-3 хоногийн өмнө хардалтын асуудлаас болоод маргалдаж, бид үл ойлголцсон байсан. Миний биед одоогийн байдлаар ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын гэрчээр өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “T” папд найз Н, түүний нөхөр Э нарын хамт ороод Сэнгүр нэртэй пиво 3 шилийг “Экс” нэртэй архинаас 150 граммыг тус тус уугаад 23 цагийн үед гарсан. Тэгээд Э нь буудалд очиж хоноё гээд явж байгаад замдаа замдаа бид 3 хоол идэхээр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” зочид буудлын ойролцоо зоогийн газар орж хоол идээд сууж байтал Э гэнэт огцом босож ирээд эхнэр Н рүү цайны аяга шидсэн. Тэгэхэд Нийн хамраас цус гараад байхаар нь бид 2 гараад такси бариад сууж байтал хойноос Э ирээд хаалга онгойлгоод Нийн хамар руу 1-2 удаа гараараа цохисон. Цагдаа дуудлаа шүү гэхэд цохихоо болиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А-ийн гэрчээр өгсөн “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг орой 00 цаг 30 минутын үед Б дүүргийн дугаар хороололд байж байхад хадам дүү Н нь миний гар утас руу залгаад “та хороололд яаралтай хүрээд ир” гэж уйлсан байдалтай ярьсан. Даруй яваад очиход дүү Н нь хорооллын МТ шатахуун түгэхээс хойшоо гэрийнхээ гадаа нүүр хэсэг нь цустайгаа холилдчихсон, уйлсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Э намайг зодчихлоо” гэсэн. Улмаар би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2029 дугаартай шинжээчийн: “...Нийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Эгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Б дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “T” папд эхнэр Н, түүний найз Ц нартай орж “Экс” нэртэй архи 300 грамм, “Сэнгүр” нэртэй пиво 3 шилийг тус тус уусан. 23 цагийн үед гараад гэр рүүгээ явж байхдаа нэлээн согтсон байсан бөгөөд эхнэр Нийг зодсон байсан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Миний санаж байгаагаар миний баруун гар цус болчихсон, эхнэр Н таксинд суучихсан би хаалгыг нь барьчихсан байснаа санаж байна. Тэгээд би 13 дугаар хорооллын автобусны буудлын ойролцоо сэрсэн. Манай эхнэр арван жилийн найз залуутайгаа холбоотой байдаг байсан бөгөөд би согтуудаа түүнд нь болж уурласан байж магадгүй. Аяга авч шидсэн, зодсон гэдгээ санахгүй байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар эхнэрээ зодож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх 18-19 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 36-38/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

НЭГ: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э нь “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа эхнэрийгээ бусадтай хардсан сэтгэл санааны байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  эхнэр Нийн нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа нөхөр Э нь зодож нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнээс хойш 2-3 хоногийн дараа миний биед ямар нэгэн гэмтэл, шарх байхгүй, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-10 тал/, гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...зоогийн газар орж хоол идээд сууж байтал Э гэнэт огцом босож ирээд эхнэр Н рүү цайны аяга шидсэн. Тэгэхэд Нийн хамраас цус гараад байхаар нь бид 2 гараад такси бариад сууж байтал хойноос Э ирээд хаалга онгойлгоод Нийн хамар руу 1-2 удаа гараараа цохисон. Цагдаа дуудлаа шүү гэхэд цохихоо болиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч А-ийн “...Н нь миний гар утас руу залгаад “та хороололд яаралтай хүрээд ир” гэж уйлсан байдалтай ярьсан. Даруй яваад очиход дүү Н нь хорооллын МТ шатахуун түгэхээс хойшоо гэрийнхээ гадаа нүүр хэсэг нь цустайгаа холилдчихсон, уйлсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Э намайг зодчихлоо” гэсэн. Улмаар би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 11-12 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2029 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Эгийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа эхнэрийгээ бусадтай хардсан сэтгэл санааны байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  эхнэр Нийн нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э болон хохирогч Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх /хх-ийн 6-10 тал/ болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын үед Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” нэртэй цайны газарт үйлчлүүлж байхдаа эхнэрийгээ бусадтай хардсан сэтгэл санааны байнгын шинжтэй дарамтад суурилсан харилцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа  эхнэр Нийн нүүрэн тус газар нь цайны аяга /сэнжтэй шаазан/ шидэн онож, улмаар гадаа таксинд суусан байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, уруулын салстын язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 45 тал/

 

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ