Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож

хохирогч Б.У /онлайн/, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир

хохирогч Ж.Х, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны ......... Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй гэх, өндөр насны тэтгэвэрт, ............ дүүргийн .......... дугаар хороо, Хамба ............. дүгээр гудамж ........... тоотод хаягийн бүртгэлтэй боловч, одоо .......... дүүргийн ........... дугаар хороо, .......... дугаар хороолол, ......... дугаар байрны .......... тоотод, охин Н.Нгийн гэрт амьдарч байгаа гэх,

ял шийтгэл: 1. Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2. Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

............. дугаарын регистртэй, Б

 овогт Иын О

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч И.О 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Барилгын 7 дугаар байрны 31 тоотод оршин суух хохирогч Б.Уыг “...” компаний Монголын уламжлалт үйлдвэрлэлийг дэмжих мод модон материалын үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хамруулж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 149.570.000 төгрөг залилж авсан,

хохирогч Ж.Хг хуурч, 2018 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Засгийн Газрын ордны баруун талд байрлах “Өргөө” зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Говь” ХК-ний байранд зарж борлуулж өгөх нэрийдлээр 6.157.600 төгрөгийн үнэ бүхий бриллиантын шигтгээтэй монетон 4 хос ээмэг, 4 ширхэг бөгж, 1 ширхэг кулон,

мөн 2019 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 152 а байрны 20 тоотод байрлах түүний гэрийн ойролцоо зарж борлуулж өгөх нэрийдлээр 1.265.000 төгрөгийн үнэ бүхий ноолууран цамц, ноолууран өмд, ноолууран ороолт зэрэг 14 ширхэг ноолууран бүтээгдэхүүнийг тус тус залилан авч 7.422.600 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 156.992.600 төгрөгийн хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч И.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад ярьсан тул дахин ярихгүй. Залилсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг барагдуулахад манай хүүхдүүд, хүргэн туслана гэж надад хэлсэн. Хүргэний ажил нь ковидтой холбоотойгоор түр зогссон гэсэн. Тэгээд ажил нь хэвийн явагдахаар мөнгө төгрөг болох байх. Миний тэтгэврийн дансыг битүүмжилсэн байгаа. Би хохирогч Уаас авсан мөнгөнөөс 110 сая орчим төгрөгийг доллар болгоод 60 орчим мянган доллартай ОХУ руу ковш машин худалдаж авахаар явсан боловч хүмүүст мөнгөө алдчихсан. Оросын цагдаад хандаж гомдол энэ тэр гаргаагүүй. Би хилээр гарахдаа гааль дээр 10.000$ гэж мэдүүлээгүй, биедээ нууж авч гарсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Ж.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 сарын үед би О гэдэг хүнтэй Засгийн газрын ордны баруун талд байрладаг “Говь” нэрийн барааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа танилцсан. О нь “Өргөө” зочид буудлын ресторанаар үйлчлүүлдэг байсан юм. 2018 оны 12 сарын үед өөрт байсан бриллиантан шигтгээтэй 4 хос бөгжийг энэ хүнд заруулна гэж итгээд өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхээд байсан боловч арай орж ирээгүй гэх болсон. Цагаан сарын өмнө байх, гаалийн ажилтнуудын цалин бууна гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэгээд Цагаан сарын өмнө битүүний урд өдөр надаас 1.460.000 төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн борлуулаад Цагаан сарын дараа мөнгийг нь өгье гэж хэлээд авсан. Гэтэл одоо болтол миний өр төлбөрийг барагдуулахгүй байна. Би нийт 7.422.600 төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.У /онлайн/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирлоо барагдуулж авмаар байна, олон жил өнгөрлөө. Зөвхөн би гэлтгүй миний ард олон хүний амьдрал ахуй байгаа. Намайг маш их хохироож байгаад гомдолтой байна. Хүн сэтгэл байвал 1000 төгрөг ч гэсэн өгч болно. Гэтэл О нь над руу утсаар ч ярьдаггүй. Энэ хугацаанд О нь санаатайгаар олон упаа утасны дугаараа сольсон. Түүнээс гадна утсаар ярихаар согтуу байдаг. Ярьсан ярианы бүх бичлэг нь надад байгаа. Нийт 149.570.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Оыг “Залилах” гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж, түүнд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б У “… 2016 оны хавар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх дэлгүүртээ сууж байхдаа Долгормаа гэх хүнтэй танилцсан. Тухайн үед өөрийгөө Анагаах ухааны дээд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ суусан, одоо уул уурхайн компаниудын эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулж яваа гэж хэлж байсан. Түүнээс хойш байнгын харилцаатай буюу утсаар ярьж гэр оронд нь очдог болсон. 2018 оны 4 дүгээр сард Оюутолгой компани нь монголын уламжлалт үйлдвэрлэлийг дэмжих төсөл явагдаж байгаа юм, танайхыг хамруулж болно, 3 аж ахуй нэгжийг шалгаруулах юм гэж хэлээд тендерийн зардалд ашиглах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Үүнийг дурдвал:

- 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А.Д гэх хүний ....... дугаар дансаар 1.250.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа шилжүүлсэн.

- 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А.Д гэх хүний ........ дугаар дансаар 1.250.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа шилжүүлсэн. 

- 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тендэрийн материалын үнэ болох 1.800.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлэхээр нь Төмөрбаатар гэх хүний ....... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төмөрбаатар  гэх хүний ........... дугаар данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Даваасүрэн гэх хүний ........ дугаарын  данс руу  300.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын  данс руу 650.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Уг мөнгийг сертафикатны мөнгө гэж явуулсан,

- 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр С Б гэх хүний ........... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С Б  гэх хүний ........... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын  данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын  данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа  банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр С Б гэх хүний ........... дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С Б гэх хүний ........... дугаарын  данс руу 1.280.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа  банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Түвшинтөгс  гэх хүний 5017020896 дугаарын  данс руу 1.900.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 300.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 767.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 300.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 500.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу  1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 650.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу  800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн.

- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын  данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет

- 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.700.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.370.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн.

- 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 850.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн.

- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.400.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 2.200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 700.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э.М  гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернет банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.700.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.370.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 850.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.600.000 төгрөгийг Өмнөговь аймагт  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.400.000 төгрөгийг Өмнөговь аймагт  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 600.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 8,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 700.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

-2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.300.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 350.000 төгрөгийг Өмнөговь аймагт байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 800.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 300.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 600.000 төгрөгийг Улаанбаатар хотод  байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.100.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.750.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.350.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3,500,000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.600.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 1.600.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн,

- 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Э.М гэх хүний ...... дугаарын данс руу 500.000 төгрөгийг Улаанбаатар хотод байхдаа интернэт банкаар шилжүүлсэн.

Миний нийт шилжүүлсэн мөнгөний хэмжээ 133.117.000 төгрөг болсон” /1 хх-н 23-28/ гэж,

 

хохирогч Ж Х “... 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээр байх “Өргөө” зочид буудлын 1 давхарт байрлах өөрийн компанийн нэрийн барааны дэлгүүр дээр байхдаа өөрийгөө Д гэх эмэгтэйтэй би танилцсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын сүүлчээр Долгормаа манай ажил дээр ирээд надад байсан ээмэг бөгжний хослолыг зараад өгье гэж авсан. Дараа нь 02 сард мөн надаас 14 ширхэг ноолууран бүтээгдэхүүн зээлээр авсан, тэгээд сураггүй болсон. Дараа нь би хайж явж байгаад 13 дугаар хороололд тааралдаж уулзсан. Тэгтэл энэ хүн “Долгормаа” биш “О” гэдэг нэртэй хүн байсан. Тэгээд “мөнгийг чинь удахгүй өгнө” гэж гэрийн хаягаа зааж өгөөд салсан боловч дахиад алга болсон. Ер нь би залилуулсан болохоо мэдээд цагдаад хандсан. Ноолууран бүтээгдэхүүний үнэ 1.460.000, ээмэг бөгжний хослол 8.000.000 төгрөгийн үнэтэй эд зүйлс байгаа. Гомдолтой байна, эд зүйл болон мөнгөө буцааж авмаар байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” /1 хх-н 122-123/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлон,

мөн хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх”-ийг үүрэгжүүлж, хэрэв “... худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр хуульчилсан.

 

Шүүгдэгч И.Од холбогдох энэ хэрэгт хуульд заасны дагуу хохирогчоор тогтоогдож хохирогчийн мэдүүлэг өгсөн дээрх нэр бүхий хоёр иргэнийг бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, эсхүл худал ташаа мэдүүлсэн гэх нөхцөл байдал үгүйгээс гадна тэдгээрийн мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн, хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримттайгаа нийцсэн буюу “залилах” гэмт хэргийн шинж хангагдсан байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж болох диспозиц хэм хэмжээг “Хуурч, ..., зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, ...-ийг шилжүүлэн авсан бол ...” гэж тодорхойлсон байдаг.

 

“Залилах” гэмт хэргийн үндсэн шинж болох дээрх хэм хэмжээнүүд нь нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдэд тухайлбал:

гэрч С С “... би .......... ХХК-д хайгуулын инженер, менежер, дэд ерөнхийлөгч хүртэл ажиллаж байгаад, 2016 онд хагас цагаар ажиллаж, сардаа 10 хүртэл хоног хамтын ажиллагаа олон нийттэй харилцах хэлтэст ахлах менежерээр ажиллаж байгаа. ....... ХХК-д ирж байгаа зочид төлөөлөгчдийг угтаж аваад ...н түүхийг ярьж танилцуулдаг юм. Би урьд нь болон одоо ч төсөл тендерийн ажлыг хариуцан ажиллуулж байгаагүй. “Гүн-Өлзийт” ХХК-ний талаар мэдэхгүй байна. Уг компанийн захирал Б.У гэх хүнтэй уулзаж байгаагүй. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр санагдаж байна, У гэх эмэгтэй утсаар яриад уулзъя гэсэн. Тухайн эмэгтэй ажил дээр жижүүрээс миний утсыг авсан гэсэн. Тухайн эмэгтэй надтай утсаар ярихдаа манай компанид ажил олж өгнө гэсэн байна, тэр талаар уулзмаар байна гэхээр нь би тухайн эмэгтэйд тийм зүйл байхгүй, чамтай уулзах шаардлага байхгүй, би олгодог хүн биш гээд тухайн эмэгтэйтэй уулзаагүй /1 хх-н 12-13/ гэсэн,

гэрч А Д “... би И.Оыг зүс мэддэг ба манай дэлгүүр “Наран" гэр ахуйн барааны дэлгүүрээс бараа авдаг үйлчлүүлэгч байсан юм. И.О надад танай дэлгүүрээс бараа авах гэсэн юм, миний мөнгө дутчихаад байна. Чиний дансаар хүнээс мөнгө авчих уу гээд миний дансанд мөнгө хийгээд дэлгүүрийн АТМ-ээс бэлнээр гаргуулж авдаг байсан. Нийт хэдэн төгрөг гаргуулж авсныг мэдэхгүй байна. И.О нь дандаа ганцаараа явдаг байсан. С гэж хүнийг мэднэ. Энэ хүн нь манай дэлгүүр дотор чемодан зардаг байсан. Одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. ....5 гэсэн дугаарын утастай байсан. И.О нь Солонгын дансаар мөнгө авдаг байсан” /1 хх-н 144-145/ гэсэн мэдүүлгүүдэд тусгагдсан байх бөгөөд мэдүүлэгт тусгагдсан эдгээр үйл баримт нь

“Залилах” гэмт хэргийн “хуурсан, ..., зохиомол байдлыг зориудаар бий болгосон, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан ...” гэсэн үндсэн шинжүүд юм.

 

Прокурор хэргийг зүйлчлэхдээ хохирогч Б.Уын 149.570.000 төгрөгийн хохирлын хэмжээнээс шалтгаалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “..., их хэмжээний хохирол учруулж” гэдгээр хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн буюу хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ.

 

Харин шүүгдэгч И.О нь “залилах” гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдэж, нэр бүхий 2 хохирогчийг хохироосон байтал прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг орхигдуулсан байх тул шүүх энэ байдлыг зөвтгөж, ерөнхий ангийн заалтыг журамласан болно.

 

Шүүгдэгч Иын О нь “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн төрсөн дүү нар болох Иын Төмөрбаатар, Иын Очимэг гэсэн хүмүүсийн ХААН банк дахь дансыг ашигласан байдаг ба тэдгээр нь:

гэрч Иын Т “... би ХААН банкны ........... дугаарын дансыг 2008 оноос эхлэн одоог хүртэл ашиглаж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийн талаар огт мэдэхгүй байна. Гэхдээ тэр үед манай эгч миний ХААН банкны картыг гуйж авч ашиглаж байсан. Тэгэхэд л хүнээс мөнгө төгрөг авч байсан байх. Харин 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөгийг надтай уулзаад хойшоо ОХУ руу явах гээд хүнээс мөнгө авч байгаа юм гэхээр нь тухайн үед ямар нэг юм бодолгүй данс руугаа орсон мөнгийг нь 3 хуваагаад АТМ-ээс авч өгсөн. Би сайн мэдэхгүй байна. Учир нь би хөдөө орон нутагт ажлаар явдаг. Хааяа нэг хот руу орж ирэхээрээ хүүгийндээ байдаг ба эгчтэй очиж уулздаг юм. Надад нэг их юм яриад байдаггүй. Би ч бие хааг нь асуугаад л явдаг. И.О нь 4 хүүхэдтэй айлын хамгийн том нь бөгөөд доороо хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Төмөр Замын Удирдах газар жижүүрээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан” /1 хх-н 142/ гэж,

гэрч Иын О “... би ХААН банкны ..........дугаарын дансыг 10 гаруй жил ашиглаж байгаа. 2019 оны 2 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирж эмнэлэгт хэвтсэн юм. Намайг эмнэлэгт хэвтээд 2 хонож байхад эгч И.О нь над руу утсаар яриад хүнээс мөнгө авах гэж байгаа, дансаар чинь авчихъя гэхээр нь тэг гэж хэлээд дансны дугаараа хэлж өгсөн. Гэтэл удалгүй миний дансанд 500.000 төгрөг орж ирсэн. Би Төмөр замын эмнэлэгт байсан ба И.О эгч намайг хорооллын “Н худалдааны төв”-ийн баруун талд байдаг ХААН банкны салбар дээр хүрээд ир гэхээр нь би очоод эгчид данснаасаа 500.000 төгрөгийг нь гаргаж өгсөн. Би буцаад эмнэлэг рүү явсан, эгч надаас мөнгөө аваад явсан. Тухайн үед юун, ямар учиртай мөнгө болохыг асуугаагүй” /1хх-н 143/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж заасан тул гэрч Иын Төмөрбаатар, Иын Очимэг нарын мэдүүлгийг шүүгдэгч Иын Оыг гэм буруутайд тооцох нотлох баримтаар үнэлж болохгүй.

Гэвч энэ хэргийн хувьд шүүгдэгч И.Оы төрсөн дүү нарын дээрх мэдүүлэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэхээс илүүтэйгээр яагаад эдгээр хүмүүсийн ХААН банк дахь ... дугаартай дансууд ашиглагдах болсон бэ? гэдгийг тодруулах эх сурвалж юм.

 

Үүнээс гадна шүүгдэгч И.О иргэн Э.М гэгчийн ХААН банк дахь дансыг ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Э Мгийн “... И овогтой О гэх хүнийг сайн мэдэхгүй. 2018 оны 9 дүгээр сард Дүнжингараваас Нарны зам дагуу зах руу өгсөх замд такси барих гээд зогсож байгаа нэлээн ачаатай, 60 орчим насны эмэгтэй хүн зогсож байхаар нь ..... УБО улсын дугаартай, Приус-20 маркийн автомашинаар аваад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... тоот гэрт нь хүргэж өгсөн ба гэр рүү нь ачааг нь зөөж оруулж өгсөн. Тухайн үед тэр эмэгтэй миний утасны дугаарыг аваад анх танилцаж байсан. Үүний дараагаас ер нь утсаар холбогдоод “эгч нь гадуур хөөцөлдөх ажилтай байгаа юм. Чи таксинд явах уу, эгчийнхээ гэрийн гадаа ирээд залгаарай” гэж хэлэхээр нь би боломжтой үедээ яваад очдог байсан. Тэгээд ихэвчлэн Төв номын сангийн урд талын Моннис гэж нэртэй барилга руу байнга хүргүүлдэг байсан. “Шангрилла молл’’-д ихэвчлэн намайг дууддаг байсан. Мөн Монголын түүхийн үндэсний музейн урд талд байрлах нэг кафед хүргүүлдэг, бас Натур худалдааны төвийн чанх хойно байдаг “Наран худалдааны төв” дээр хүрээд ирээч, эгч нь тооллоготой байна гэж хэлдэг байсан. Маш ажил хэрэгч хүн шиг харагдаж байсан юм. Ингээд явах хугацаанд тухайн эмэгтэй нь надаас маш их зүйл асууж лавладаг, тийм л харилцаатай байсан. Нэг удаа намайг гэрт хүрээд ирээч гадуур хөөцөлдөх ажил их байна, би чамд таксины мөнгийг чинь өгнө гэсэн ба намайг гэрээсээ гараад явж байхад “миний дүү чамд карт байгаа юу?” гэж асуухад нь би байгаа гэж хариулахад эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм. Надад карт байдаггүй, эгч нь чиний данс руу хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гээд миний картыг асуухад би гэр рүүгээ буцаж очоод картаа авч байсан. Үүнээс хойш хааяа, хааяа миний данс руу хэлэлгүйгээр мөнгө хийлгүүлчхээд “эгч нь чиний дансанд мөнгө хийлгүүлчихлээ, тухайн мөнгийг авах гэсэн юм” гэж байнга хэлдэг байсан. Тэгээд тухайн орсон мөнгийг нь би ойрхон АТМ-ээс бэлнээр Оаа гэдэг хүнд авч өгдөг байсан.

Ямартай ч энэ үйл явдал олон удаа давтагдаад сүүлдээ манай нөхөр Оргил нь Оаа гэх хүнийг хардаж, надаас “... наад хүн чинь найдвартай юм уу, яагаад чиний данс руу байнга мөнгө хийлгэж аваад байгаа юм бэ?, өөрт нь данс байдаггүй юм уу” гэхээр нь би хөгшин настай хүн гэртээ ганцаараа байдаг гэсэн, данс байхгүй, тэгээд гадуур хөөцөлдөх ажилтай гэсэн юм” гэж нөхөртөө хариулсан.

Тэгээд би интернет банкны хуулгаа хараад 100 орчим сая төгрөг миний данс руу орсон байхаар нь маш их гайхсан. Уг мөнгийг Оаа гэх хүн надад “Эгч нь маш их зүйл зардаг, наймаачин, хувьдаа эмийн сантай, ... гэх компанид ямар нэгэн бараа нийлүүлж байгаа. Уг ажлын орлого юм” гэж тайлбарладаг байсан. Тухайн орлогуудын гүйлгээний утга дээр ....... гэсэн дугаар л бичигддэг байсан юм. Тухайн үед О гэх хүн нь би үслэг эдлэл гаднаас оруулж ирээд хүнтэй хамтарч зарах гэж байгаа, мөн архи, чихэр, гурил зарах гэж байгаа” гэх зэргээр наймаа хийдэг гэж ярьж байсан. Нэг өдөр намайг Цахилгаан холбооны хойд талд байрладаг кафед яаралтай хүрээд ир гэж дуудахад нь би очсон. Тэгэхэд Оаа гэх хүн нь миний амьдардаг байрыг хэний нэр дээр байдаг вэ” гэж асуусан. Мөн танай аав ээж чинь орон сууцанд амьдардаг уу, хашаа байшинд амьдардаг уу” гэж асуухад нь би манай аав ээж хашаа байшинд амьдардаг гэж хариулсан. Гэтэл Оаа нь “эгч нь оросуудтай хамтарч ажиллаж байгаа юм. Надад хөрөнгө оруулалт хийхэд 20-25 орчим сая төгрөг дутаад байна. Чи аав ээжийгээ дуудчих. Хашаа байшинг нь барьцаалж мөнгө гаргуулья” гээд байхаар нь би хөгшин настай хүн арай луйвар хийхгүй байх гэж бодоод ээжээсээ энэ талаар асууж лавлахад манай аав ээж Оаа гэх хүнд зөвшөөрөөгүй юм” /1 хх-н 33-34/,

“... Оаа гэх хүн нь такси үйлчилгээний мөнгө төлдөг байсан ба би хааяа хүүхэдтэйгээ очиход манай хүүхдэд чихэр, жимсний мөнгө өгдөг байснаас өөр мөнгө өгч байгаагүй. Оаа нь би үслэг эдлэл гаднаас оруулж ирээд хүнтэй хамтран зарах гэж байгаа, мөн архи, чихэр, гурил зэргийг зарах гэж байгаа гэх мэтээр наймаа хийдэг гэж ярьж байсан. Мөн гадагшаа ажлаар их явна гэж өөрийгөө маш их ажил хэрэгч хүн гэж ярьж байсан. Мөн нэг удаа манай нөхрийг юу хийдэг талаар асуухаар нь барилгын менежерийн ажил хийдэг гэж хэлэхэд танай нөхөрт таньдаг ББСБ ч юм уу, зээл гаргаж өгдөг хүн, Голомт банк, Ленд.мн-д таньдаг хүн байна уу, хэрвээ байвал эгч нь ...н лиценз барьцаалуулаад зээл авах гэсэн юм гэхээр нь нөхрөөсөө асуухад тийм төрлийн таньдаг хүн байгаа, асууя гэхээр нь Оаа эгчид манай нөхөрт байж магадгүй, асууя гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхрийн утасны дугаарыг асуусаар байгаад 1 удаа уулзсан. Гэтэл манай нөхөр ийм төрлийн залилан хийдэг хүмүүс их байгаа шүү гэхээр нь болгоомжлоод бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Нэг өдөр намайг цахилгааны холбооны хойд талд байрлах кафед хүрээд ирээч гэхээр нь би очсон юм. Тэгэхэд Оаа гэх хүн нь миний амьдардаг байрыг хэний нэр дээр байдаг юм бэ гэж асуугаад танай аав, ээж чинь орон сууцанд амьдардаг уу, хашаа байшинд амьдардаг уу гэж асуухаар нь би манай аав, ээж хашаа байшинд амьдардаг гэж хариулахад эгч нь оросуудтай хамтарч ажиллаж байгаа юм, надад хөрөнгө оруулалт хийхэд 20-25 орчим сая төгрөг дутаад байна, чи аав, ээжийгээ дуудчих, хашаа байшинг нь барьцаалж мөнгө гаргуулах гэсэн юм гэхээр нь хөгшин настай хүн арай ч луйвар хийхгүй байх гэж бодоод энэ тухайгаа аав, ээждээ хэлэхэд зөвшөөрөөгүй юм” /2 хх-н 119-120/ гэсэн мэдүүлгүүдэд тусгагджээ.

 

Хэдийгээр гэрч Э.Мгийн, ХААН банк дахь дансаар олон удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө орсон байх боловч түүний дээрх мэдүүлгүүдээс үзвэл түүнийг энэ хэргийн хамтран оролцогч гэхээс илүүтэйгээр “залилах” гэмт хэргийн хохирогч болох боломж бүрдэж байжээ гэдгийг дурдах нь зүйтэй.

 

“Залилах” гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдаг онцлогтой.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаанууд хийлгэхээр шүүхээс урьд өмнө нэг удаа прокурорт буцаасан[1] боловч шүүгдэгч И.Оы залилах гэмт хэрэг үйлдэж бусдаас авсан их хэмжээний мөнгийг хэзээ, хэрхэн юунд захиран зарцуулсныг мөрдөгч шалган тогтоож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.О нь хохирогч Б.Уаас авсан 149.570.000 төгрөгийн тодорхой хэсгийг ам.долларт хөрвүүлж ОХУ руу авч явсан, уг мөнгийг ОХУ-д байхдаа дээрэмдүүлсэн гэж мэдүүлдэг боловч энэ байдлыг шалган тогтоох боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт энэ хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдаад

шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Иын Оыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.Оы хувийн байдлын талаар:

түүний төрсөн охин Н С “... би Оы төрсөн охин нь байгаа юм. Манай ээж тогтсон ажил байхгүй, одоогоор төрсөн охин болох Нтой байр түрээслэн амьдардаг. Би өөрөө Зүүнхараа суманд нөхрийн хамт эгчинйдээ амьдардаг. Манай том эгч АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Манай ээж 3 охинтой. Ээж ааваас салаад 20 жил болж байна. Манай ээж их зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу зантай, өөрийнхөө асуудлыг нэг их яриад байдаггүй, их өглөгч зантай. Би ээждээ боломжоороо заримдаа 100.000 төгрөг, баяр ёслолын үеэр 500.000 төгрөг өгдөг. Ер нь бид нар тус тусын ажил, амьдралтай болохоор ээжийг хаана, ямар ажил төрөл хийж, хэнтэй уулзаж явдгийг нь тэр болгон мэдэх боломж байхгүй.

2020 оны хавар байх, сар өдрийг нь санахгүй байна, У гэх эмэгтэй над руу залгаад танай ээж чинь надаас мөнгө аваад ...д ажил олж өгнө гэж хэлчихээд өгөхгүй байна гэхээр нь би анх удаа сонсож байна, мэдээгүй юм байна, би ээжтэйгээ ярьчихаад эргээд холбогдоё гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд ээж рүүгээ залгаад юу болоод байгаа юм бэ, У гэх хүн над руу залгаад мөнгө нэхээд байна гэсэн чинь би ...д арчих материал нийлүүлж өгсөн юм. Дараа нь дахиад ажил олж өгөх байсан боловч болохгүй байгаа юм гэж хэлсэн. Та Уаас авсан мөнгөөрөө юу хийсэн юм бэ гэсэн чинь би уг мөнгийг нь цуглуулж байгаад ОХУ руу авч яваад тэндээ дээрэмдүүлчихсэн гэж надад хэлсэн. Ингээд У руу дахин залгаж танаас хэдэн төгрөг авсан юм бэ гэсэн чинь 140-өөд сая төгрөг авсан, энэ мөнгийг увуулж цувуулж авсан баримт нь байгаа гэж хэлж байсан. Тэгээд эгчдээ 40 сая төгрөг олоод өгчих, тэгвэл эгч нь гомдолгүй гэхээр нь надад мөнгө байдаг бол өгчихмөөр байна, тэгээд өмнө нь таны ажлыг бүтээж өгсөн юм байна, та хувь өгсөн юм уу гэсэн чинь би өгөөгүй гэж хэлсэн. Би өөрөө тогтсон ажил байхгүй, амьдрах байр ч байхгүй, үнэхээр хохирлын мөнгөнөөс нь төлөх чадвар байхгүй байна.

Он сарыг нь санахгүй байна, над руу Москвагаас ярьж байна, би оюутан эрэгтэй байгаа юм, танай ээж чинь манай оюутны байранд байна, хүнд дээрэмдүүлсэн байна, бие нь муу байх шиг байна, ямар ч бичиг баримт, мөнгө төгрөг байхгүй байна, би өөрөө гэр рүүгээ явах хэрэгтэй байгаа учраас энэ хүнийг авах хэрэгтэй байна гэхээр нь би мөнгө явуулъя гээд мөнгө явуулснаар наашаа Монгол руу ирсэн. Орос руу явахынхаа өмнө надтай Их дэлгүүрийн тэнд уулзсан. Тухайн үед хос монетон хослолууд үзүүлээд энийг зарах гэж байгаа юм гээд, бас хэдэн төгрөг гэдгийг нь би мэдээгүй ямар ч байсан их бэлэн мөнгө авчихсан явж байхаар нь наадах чинь юун мөнгө юм бэ гэхэд хүнд өгөх гэж байгаа, харин хослолуудыг нь зарна гэж хэлсэн. Ийм их мөнгөтэй явж байгаа юм бол өгөх хүнд нь хурдан өгөөрэй, бас наад монетон хослолууд чинь үнэтэй юм байна ш дээ, зарагдах юм уу, гай болох вий гэж хэлээд салсан. Тэгээд л маргааш нь ээж сураггүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон бөгөөд Нгоос асуусан чинь ээж ийм тийшээ явна гэж надад хэлээгүй гэж байсан. Гэтэл бараг сарын дараа Москвагаас ээж нь Орост явж байгаад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Уаас авсан мөнгөө яах гэж Орос руу авч явсан юм гэхэд бараа оруулж ирж зарах гэж байсан юм гэж хэлсэн” /2 хх-н 117-118/ гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч И.Од холбогдох хэргийн шүүхийн шийдвэрүүд, Зан байдлын тодорхойлолт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс шүүгдэгч И.Од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон шүүгдэгч бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа нь түүнд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулах нөхцөлийг үгүйсгэнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч И.О нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлоос нэг ч төгрөг төлж хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд түүнээс нийт 156.992.00 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ут 149.570.000 төгрөг, хохирогч Ж.Хд 7.422.600 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.О 19 хоног цагдан хоригдсон болохыг, хохирогч нар гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдав.

 

ХААН банк дахь:

....... дугаарын регистртэй, Иын Очимэгийн эзэмшлийн ......... тоот дансыг,

........ дугаарын регистртэй, Эрдэнэчимэгийн Мгийн эзэмшлийн ...... тоот дансыг,

....... дугаарын регистртэй, Иын Төмөрбаатарын эзэмшлийн ........... тоот дансыг,

....... дугаарын регистртэй, Адъяасүрэнгийн Даваасүрэнгийн эзэмшлийн ........ тоот дансыг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” гэсэн тогтоолоор[2] ХААН банк хязгаарлалт хийсэн[3] байна.

 

“Прокурорын зөвшөөрөл”-д бичигдсэн дээрх нэр бүхий 4 иргэний дансанд хязгаарлалт хийснийг цуцлахыг ХААН банкинд даалгах нь зүйтэй.

Учир нь, дээрх дансуудыг ашиглаж шүүгдэгч И.О “залилах” гэмт хэрэг үйлдсэн боловч данс эзэмшигчдийн хувьд энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй, эсхүл гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найрулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Иын Оыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар И.Оыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. И.Од оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. И.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. И.Оы цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Оаас нийт 156.992.00 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ут 149.570.000 төгрөг, хохирогч Ж.Хд 7.422.600 төгрөг тус тус олгосугай.

 

7. Хохирогч нар гомдолтой гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

8. ХААН банк дахь:

........ дугаарын регистртэй, Иын Очимэгийн эзэмшлийн ....... тоот дансыг,

......... дугаарын регистртэй, Эрдэнэчимэгийн Мгийн эзэмшлийн ...... тоот дансыг,

............. дугаарын регистртэй, Иын Төмөрбаатарын эзэмшлийн ........... тоот дансыг,

........ дугаарын регистртэй, Адъяасүрэнгийн Даваасүрэнгийн эзэмшлийн .......... тоот дансыг Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” гэсэн тогтоолоор ХААН банк хязгаарлалт хийсэнд өөрчлөлт оруулахыг тус банкинд даалгаж,

шүүхийн шийтгэх тогтоолын хувийг ХААН банкинд хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.Оыг “цагдан хорьсон”-г хэвээр байлгасугай.

 

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                       

 

 

 

[1] Шүүгчийн захирамж 2020.09.30. №1840

[2] 2 дугаар хх-н 40-41 дүгээр хуудас

[3] 2 дугаар хх-н 45 дугаар хуудас