Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/268

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго  хөтлөн,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал /ШТҮЭД:3102/,

Шүүгдэгч А.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Шаргалжууд овогт Амаржаргалын Иөд холбогдох эрүүгийн 2105006840596 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

И нь “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас намайг хөөсөн гэх шалтгаанаар иргэн Мг цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч И нь “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас намайг хөөсөн гэх шалтгаанаар иргэн Мг цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Хавтаст хэргийн материалд хохирогчийн хувьд одоо гомдол саналгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг дээр учруулсан хохирол, хор уршиг ноцтой байдаг. Улсын яллагчийн оруулсан ялын санал нь эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа юу, шүүгдэгчийн торгуулийг ээж, аав нь төлөхөөр бол шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа юу гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй байна. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй гэж үзэж байгаа учир  үйлчлүүлэгчийн саналаа дэмжиж оролцож байна...” гэх тайлбар,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Иийн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм хэрэг үйлдэхгүй…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М хохирогчоор өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед фейсбүүкээр танилцсан И гэх залуутай Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичлийн ар талд уулзаад манай найз Л.Мгийнд очоод И, Л.М бид 3 нийлээд Соёрхол нэртэй 0,5 литрийн архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд дахин 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи уух болохоор нь би “гэртээ болоод найз Л.Мгийнхээс гараад явсан. Гэтэл И намайг такси барих гээд зогсож байхад араас ирж цүнхнээс татаад “хоёулаа манайх руу явъя” гэхэд нь би “гэртээ харина” гэж хэлэхэд И баруун гараа атгаж байгаад миний баруун талын нүдэн тус газарт цохиход би газарт унасан. Тэгээд И миний цүнхнээс зуураад байхаар нь би газарт унасан байдалтайгаар цүнхээ булаацалдахад И миний нүдэнд тус газарт 2 удаа дэвссэн, тэгээд би манараад байж байхад И миний зүүн талын хөмсгөн дээр хөлөөрөө дахин дэвссэн. Гэтэл цаанаас нэг хүн “хүн аллаа шүү дээ, болиоч ээ” гэсэн. Иийн хөлд нь миний цүнх орооцолдсон байсан учир миний нуруун тус газарт гол хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвсээд зугтаагаад явчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирсэн. Миний баруун хөмсөгний дээд тал язарсан, 2 хүн, шанаа хавдсан. Нүүрний хэсэг тэр чигтээ хавдсан. Мөн миний нуруун тус газарт өвдөж зовиуртай байна. Эмэгтэй хүний гоо сайханд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ч.Э өгсөн “...Эдгээр архаг өөрчлөлтүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн архаг өөрчлөлт бөгөөд өвчний үед үүснэ. Ясны бүтцийн өөрчлөлт, булчингийн шохойжилт нь сүрьеэ өвчний үед үүсэж болдог. Бүсэлхийн 2 дугаар нугалмын эвэрхий нь нурууны хэвийн бус байдлын улмаас үүсдэг архаг өөрчлөлт. Эдгээр нь нуруу хэсэг цохих, дэвсэх зэрэгт үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Мгийн гэрчээр өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр М нь над руу яриад манай гэрт ирсэн. Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний түрээслэн амьдардаг нийтийн байрны 5 тоотод ирэхдээ нэг залуутай ирсэн, тэр залууг нь И гэж байсан. И, М нар манайд ирэхдээ 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архитай ирсэн. Тэгээд бид 3 архиа ууж дуусгаад байж байхад дахиад 1 шил архи авахаар болоод 1 ширхэг 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авсан. Гэтэл миний таньдаг хүн гэрийн гадаа ирээд би И, М 2-ыг үлдээгээд гарсан. Эргээд ирэхэд тэр 2 нөгөө архиа уугаад дуусгачихсан байсан. Би Мтэй өөрийн найз Моломоор дамжуулан танилцсан. М миний салсан нөхрийн найз нь бөгөөд тухайн өдөр “чи миний найзыг хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байна” гэж надад агсам тавьсан. Тэр өдөр манай гэрт ямар нэгэн байдлаар зодоон цохион, хэрүүл маргаан болоогүй. Би Мг хоноод яв гэсэн боловч надад агсам тавиад “харина” гээд явсан. Явахдаа И гэх залуутай хамт гарсан. М манайд ирэхдээ болон явахдаа нүүр, бие нь зүгээр байсан. 22 цагийн үед над руу залгаад “би зодуулчихлаа” гэсэн. Хаана байгааг нь асуухад “Өргөө” дээр хүрээд ир гэсэн. Би “Өргөө” дээр очиход байхгүй байхаар нь эргээгээд залгатал “Цагдаагийн хэлтэс дээр байна” гэсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтэст очиход 2 нүд нь хөхөрч хавдсан, нүүр нь цус болчихсон, хөмсөг нь язарчихсан зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “И зодсон” гэж хэлсэн. Тэрнээс биш яг хаашаа нь хэрхэн яаж зодсон талаар нарийн юм хэлээгүй. Тэгээд гэрийнхэн нь ирээд аваад явсан. Би И гэх залууг анх манайд ирэхэд нь танилцсан. Өмнө нь таньдаг байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний биед үзлэг хийсэн “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 20 минутын үед Б дүүргийн нутаг дэвсгэрт зүс таних Т.И гэх залуу биед нь халдаж, нүүр рүү нь цохиж унагаж, хөлөөрөө дэвссэн гэх дух нь хагарч, язран хавдсан, 2 нүд болон хацар хөхөрч хавдсан. Одоо тархи толгой дүүрээд хүчтэй өвдөж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн: “...Мгийн биед тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

“М” эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Өвчтөн шилжүүлэх тухай хуудас /хх-ийн 31 тал/,

 

“М” эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Бүсэлхийн нурууны компьютер томографийн шинжилгээ хийсэн гэрэл зураг /хх-ийн 29-30, 31 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн “...Мгийн биед бүсэлхий нуруунд гэмтэл тогтоогдсонгүй, Мгийн бүсэлхийн 4, 5 дугаар нугалам бүтцийн өөрчлөлтөд ороогүй, нурууны булчинд шохойжилт үүссэн, бүсэлхийн 2 дугаар нугаламд ивэрхий үүссэн байна. Энэ нь гэмтэлтэй холбоогүй, архаг өөрчлөлт болно...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Иийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүкээр танилцсан эмэгтэй Мтэй уулзаад түүний найз Л.Мгийнд очсон. Очоод бид гурав 0,5 литрийн Соёрхол нэртэй архинаас 2 шилийг уусан. Архиа ууж дуусаад М гэртээ харина гэхээр нь би такси барьж өгөх гэхэд М намайг “чи одоо зайл, би хүн дуудчихсан” гэж хэлээд миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Мгийн зүүн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд нүүр рүү нь мангасдаж газарт унагаасан. Гэтэл цаанаас нэг ах “болиоч ээ” гэхэд нь би яваад өгсөн. Намайг мангасдах үед М шат нь дээр унасан. Дараа нь намайг цагдаагийн байгууллагаас дуудсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 57 тал/,

 

Хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 83-86 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Иийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 44 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 64 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч И нь “2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас намайг хөөсөн гэх шалтгаанаар иргэн Мг цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,

 Хохирогч Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...И баруун гараа атгаж байгаад миний баруун талын нүдэн тус газарт цохиход би газарт унасан. Тэгээд И миний цүнхнээс зуураад байхаар нь би газарт унасан байдалтайгаар цүнхээ булаацалдахад И миний нүдэнд тус газарт 2 удаа дэвссэн, тэгээд би манараад байж байхад И миний зүүн талын хөмсгөн дээр хөлөөрөө дахин дэвссэн. Гэтэл цаанаас нэг хүн “хүн аллаа шүү дээ, болиоч ээ” гэсэн. Иийн хөлд нь миний цүнх орооцолдсон байсан учир миний нуруун тус газарт гол хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвсээд зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/, гэрч Л.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....М манайд ирэхдээ болон явахдаа нүүр, бие нь зүгээр байсан. 22 цагийн үед над руу залгаад “би зодуулчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2477 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/, Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...нугалмын эвэрхий нь нурууны хэвийн бус байдлын улмаас үүсдэг архаг өөрчлөлт. Эдгээр нь нуруу хэсэг цохих, дэвсэх зэрэгт үүсэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 тал/,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 тал/, “Med Trauma Hospital” эмнэлгийн бүсэлхийн нурууны компьютер томографийн шинжилгээ хийсэн гэрэл зураг /хх-ийн 29-30, 31 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч И гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Иийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас намайг хөөсөн гэх шалтгаанаар иргэн Мг цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Иийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч М нь мөрдөн шалгах ажиллагаанд “...И нь хохирол төлбөр бүрэн төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 93 тал/ гэх хүсэлт, шүүгдэгч И нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал, хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 92 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч И нь хохирогчид нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн бөгөөд цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэж, хохирогч  М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч И нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд хэрүүл маргааны улмаас намайг хөөсөн гэх шалтгаанаар иргэн Мг цохиж зодон түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, духны баруун хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хацар, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт шарх, хоёр нүдний дээд зовхи, баруун хацар, шанаанд цус хуралт, баруун нүдний гадна, шанаа хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Иөд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 1.000.000 төгрөгийн төлбөр төлсөн, цаашид  гарах хохирол төлбөрийг төлж барагдуулна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 92 тал/,

 

Хохирогч М нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 93 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг дахин баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Иөд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Иөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Иөд тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Иөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Иийг 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч И нь хохирогч Мд эмчилгээний зардалд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч М нь гэмтлийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Иөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ