| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00104/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 179
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 454 дүгээр байр, 19 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 45 настай, Шүлст овгийн Жамъяндоржийн Баттулгад холбогдох,
92109 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт зохигчдын гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Баттулга нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дараа төлбөр Postpaid VIP800 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90117606 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ж.Баттулга нь гэрээний үүргээ үл биелүүлж 90117606 дугаарын 2015 оны 03 дугаар сарын байдлаар төлбөр 88109 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.6-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ж.Баттулгад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ж.Баттулгаас төлбөрийн үлдэгдэл болох 88109 төгрөг нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 92109 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч Ж.Баттулга нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Скайтел ХХК нь Ж.Баттулгад холбогдуулан 92109 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгууллаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн 92109 төгрөгнөөс 2 сарын суурь хураамж болох 88000 төгрөгийг хасаж, 4109 төгрөгийг хариуцагч Ж.Баттулга төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Скайтел ХХК нь Ж.Баттулгад холбогдуулан 92109 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нэхэмжлэлийн шаардлагыг 4109 төгрөг болгон багасгаж нэхэмжилснийг хариуцагч Ж.Баттулга зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагч Ж.Баттулга нар 4109 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Баттулгаас 2275 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА