Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2005028470237 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *******, *******од оршин суух хаягтай, урьд нь;

2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэдсэн,  /РД:УИ*******/ ******* овогт *******ын *******.  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

 Г.******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхоны ******* тоот гэртээ байсан хохирогч *******д “*******” гэх фэйсбүүк хаягнаас вонн өндөр ханшаар шилжүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч *******аас 8.000.000 вонн буюу 19.200.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэх өгөхгүй. Маш их гэмшиж байна.” гэв.

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхон ******* тоот гэртээ байсан. Шөнө 22 цагийн үед надад мөнгө хэрэг болоод Солонгос улсад амьдарч байгаа төрсөн эгч эгчээс өөрийнхөө мөнгийг авах хэрэгтэй болсон. Ингээд Солонгос улсаас мөнгө шилжүүлэх хүн хэрэгтэй болсон. Үүний дагуу фэйсбүүкээр хайхад “*******” гэх нэртэй хэрэглэгч вонн өндөр ханшаар шилжүүлнэ, татна гэсэн зар байршуулсан байсан. Зарын дагуу фэйсбүүк чатаар холбогдсон. Би фэйсбүүк чатаар холбогдоод Солонгос улсаас Монгол руу мөнгө шилжүүлэн авах шаардлагатай байна гэсэн чинь шилжүүлэн авч болно гэж хэлсэн бөгөөд Өлзий гэсэн данс өгсөн. Уг дансыг эгч д явуулсан. Манай эгч миний өгсөн дансанд 8.000.000 вонныг шилжүүлээд мөнгө шилжүүлсэн баримтын зургийг дараад над руу чатаар явуулсан. Энэ хооронд надад данс өгсөн “*******” гэсэн хэрэглэгч мөнгө шилжүүлсэн баримтаа явуулаарай гээд чатаар 10 гаруй удаа залгаад яаруулаад байсан. Тэгээд би эгчийг вонн шилжүүлсэн үү, хуулгаа яаралтай явуул гэсэн, тэгээд манай эгч над руу мөнгө шилжүүлсэн баримтын зураг явуулахаар нь “*******” гэсэн чат хэрэглэгч рүү явуулсан чинь баримтын зургийг харчихаад блок хийсэн үүний дараа фэйсбүүкээс овог нэрээр нь хайж эхлэхэд “Ulzii Jargalsaikhan” гэсэн хаяг нээж үзээд уг хаягт мөнгө шилжүүлэн авсан дансны дугаарыг таны данс мөн үү гэж асуухад намайг утсаа өгдөө би залгая гэсэн. Тэгээд би өөрийн Монголд байгаа дугаарыг өгсөн, над руу Солонгос улсаас 77-той дугаараас залгасан. Бид хоорондоо данс руу мөнгө орсон эсэх талаар ярилцсан. Надтай ярьсан хүн миний данс мөн байна, сая 8.000.000 вонн орсон гэхдээ чамайг ярихаас өмнө нь Г.******* гэсэн фэйсбүүк хаягаас дансны дугаартай Бортолгой Алтантуяа гэсэн хүн рүү шилжүүлчих гэж хэлээд 4.000.000 вонныг нь авсан гэж хэлсэн. Би уг хүнд болсон явдлыг учирлаж хэлэхэд үлдсэн 4.000.000 вонныг чинь миний дансанд анх орж ирсэн данс руу буцаагаад хийнэ гэхээр би зөвшөөрөөд төрсөн эгч ы дансанд буцаагаад 4.000.000 вонны орлогын гүйлгээ хийлгэсэн. Altan AD гэсэн фэйсбүүкээр холбогдон чатаар ярьсан. Өлзий гэсэн эзэмшигчтэй данснаас таны данс руу 4.000.000 вонн орлого орж ирсэн үү гэж асуухад дансанд 4.000.000 вонн орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Вонн дансанд орсоны дараа Хүслэн гэсэн нэртэй хэрэглэгч миний фэйсбүүк рүү холбогдоод таны данс руу 4.000.000 вонн шилжүүлсэн та Монгол руу гэсэн данс руу хийчих гэхээр нь би шилжүүлсэн шүү дээ гэж надад хэлсэн. Тэгээд надад мөнгө шилжүүлсэн баримтын зургийг дараад чатаар явуулсан. Уг дээрх үйл явдал 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө болсон үйл явдал. “Ulzii Jargalsaikhan” энэ дансанд найман сая вонн орсоноос надтай холбогдсоны дараа 4.000.000 вонн буцааж манай эгч рүү шилжүүлсэн. Үлдэгдэл 4.000.000 воноос Монгол мөнгөөр 3.000.000 төгрөг нь Бортолгой Алтантуяа гэсэн хүний гэсэн данснаас авсан. Ингээд үлдэгдэл 6.800.000 төгрөгийг хохирол учраад байна. Бортолгой Алтантуяа гэх фэйсбүүк хэрэглэгч хүн надад чатаар хэлэхдээ Хүслэн гэх фэйсбүүк хэрэглэгч ******* гэж хүн рүү 3.000.000 төгрөг шилжүүлчих гээд 5429619701 гэсэн дансыг чинь өгсөн шүү дээ, үлдсэн мөнгийг нь энэ данс руу өгчих гэхээр шилжүүлсэн гээд баримтыг нь над руу явуулсан. ...Би хамгийн анх “*******” нэртэй фэйсбүүк хэрэглэгчид мөнгөн гуйвуулга хийлгэхдээ өөрийнхөө 5429619701 энэ дансыг өгч байсан Тэгээд л Хүслэн гэх нэртэй хэрэглэгч миний дансны дугаарыг мэдэж байгаа байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Иргэний хариуцагч мөрдөн байцаалтанд: “Миний хүү одоо 17 нас 9 сартай байна. 2021 оны 01 дүгээр сард Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн алба хаагч надтай утсаар холбогдож Хүслэнгийн дансны дугаарыг асуусан бөгөөд энэ үед хууль бус мөнгө орж авсан талаар мэдсэн. Хүслэнгээс энэ талаар асуухад миний дансаар хүн мөнгө шилжүүлээд авъя гэж хэлээд мөнгө шилжүүлэн авсан. Уг мөнгөнөөс надад 2 сая төгрөг өгсөн гэсэн тайлбар хэлж байсан. Өөрөөс нь юунд ашигласан талаар асуухад хэрэглээнд зарцуулаад дууссан гэсэн тайлбар өгч байна. Хохирогч гэгддэг Буянжаргалын Хаан банкны дансанд 2 сая төгрөг хийсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтанд: Би Найдангийн Хүслэнтэй 2013 оноос хойш үерхэж байна бид хоёр хайр сэтгэлийн холбоотой. Би Г.*******ийг танихгүй гэхдээ харвал зүс таних төдий. Би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ найз залуу Хүслэнтэй хамт гэрт нь байсан. Энэ өдөр 12 цагийн үед бид хоёр гэрээсээ хамт гараад гадуур явсан. Улаанбаатар паласын хойд талд байх тээврийн хэрэгсэл саатуулах байрнаас ******* гээд танилынхаа хар өнгийн Приус 30 маркийн автомашиныг авах гээд очсон. Тэгээд Хүсэлн журмын хашаанаас Г.*******ийн хар өнгийн Приус 30 маркийн автомашин асахгүй байсан. Тэгээд автомашиныг холбож асаагаад хашаанаас гарсан. Г.*******, Хүслэн нар хамтдаа журмын хашаанд орж машиныг асаасан, тухайн үед би хамт байгаагүй гадна машин дотор сууж байсан. Тэгээд гарч ирээд *******, Хүслэн нар манай машинд надтай гурвуулаа хамтдаа суусан. Тэгсэн ******* дансаа ашиглуулчих гадаадаас мөнгө орж ирнэ ах нь чамд хувь өгнө гэж хэлсэн. Тэгсэн Хүслэн янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэж асуусан  гэж асуусан. Тэгсэн ******* ямар ч асуудалгүй чиний данс чинь хэрэгтэй байна гэж хэлж байсан. ******* өөрийнхөө гар утсаар фэйсбүүк  орж вонн шилжүүлэг хийдэг хүнээс дансыг асуусан дараа нь Хүслэнгийн фэйсбүүк хаягнаас Хүслэнгийн дансны дугаарыг өгсөн. Хүслэнгийн фэйсбүүк чатаар мөнгө шилжүүлчихлээ гэсэн чат ирсэн үүний дагуу *******, Хүслэн бид 2 хамтдаа Баянбүрдийн тойргын зүүн урд талд байдаг Хаан банкны  АТМ-ээс мөнгө авахаар явсан. АТМ-ээс Хүслэн мөнгө авахаар орсон. Хүслэн гарч ирэхдээ 6.250.000 төгрөг бэлнээр авч гарч ирсэн энэ үед Г.******* манай машинд надтай байсан бөгөөд Хүслэнд бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд бид 3 салсан...Хүслэн бид 2 *******ийн хууль бус мөнгө дансанд байршуулан авч байгаа гэдгийг мэдээгүй. Мэдсэн бол бид 2 авахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцалтанд: “...Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ найз охин Наранзулын хамт гэртээ байсан. Энэ өдөр 12 цагийн үед бид хоёр гэрээсээ хамт гараад гадуур явсан. Улаанбаатар паласын хойд талд байх тээврийн хэрэгсэл саатуулах байрнаас ******* гээд танилынхаа хар өнгийн Приус 30 маркийн автомашиныг авах гээд очсон. Журмын хашааны гадна *******тэй тааралдаад байж байхад Солонгос улсаас мөнгөн гуйвуулга хийж хүнээс мөнгө авах гэж байгаа дансаа хэрэглүүлчих гэсэн. Тэгээд би Хаан банкны дугаартай өөрийнхөө дансны дугаарыг *******д өгсөн. ******* цааш нь миний дансыг хүнд өгч байсан. Хэнд данс өгсөн талаар мэдэхгүй. 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчимд миний дансанд 6.000.000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд Чингэлтэй дүүрэг Баянбүрд тойргийн урд талд Хаан банкны АТМ-с *******, манай найз охин Наранзул бид гурав хамт очиж мөнгө авсан. Хаан банкны АТМ-с  6.000.000 төгрөг авах гэтэл мөнгө гарахгүй байсан. Тэгээд 5.000.0000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж мөнгө авсан. Уг мөнгөнөөс ******* надад 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 4.000.000 төгрөг өөрөө авсан. Тэгээд бид нар салсан. Надад ******* данс ашигласан гэж мөнгө өгсөн. Би тухайн үед хууль бус мөнгө шилжүүлэн авч байгаа гэдгийг мэдээгүй. Үүнийг манай найз охин Наранзул сайн мэдэж байгаа тухайн үед хамт байсан...Надад ******* хэлэхдээ шилжүүлгийн мөнгө орж ирнэ, чи мөнгөнөөс авах уу гэж асуугаад зүгээр асуудалгүй мөнгө гэж байсан. Сүүлд таарахад надаас өгсөн мөнгөө нэхэж байсан. Би цагдаагаас дансны хуулга авхуулахад хууль бус мөнгө гэдгийг нь мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Яллагдагч Г.******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр УБ паласын хойд талын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанаас өөрийнхөө приус 30 маркийн тээврийн хэрэгслийг гаргаж авч байсан. Тухайн үедээ би Хүслэн болон түүний найз охинтой хамт байсан. Би Юнителийн салбараас дугаар авсан одоо авсан дугаараа сайн санахгүй байна. Уг дугаарыг аваад фэйсбүүк нээх гэтэл урьд нь фэйсбүүкт бүртгэлтэй дугаар байсан бөгөөд уг дугаар Ганаа Оюука гэсэн нэртэй бүртгэлтэй байсан. Уг фэйсбүүк нээгээд байж байтал чатаар вонн гүйлгээ хийх үү гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би гүйлгээ хийнэ гэдгээ хэлсэн. Тэгээд 8.000.000  вонн шилжүүлье гэж хэлэхээр нь болно гэж хэлсэн. Тэгээд би БНСУ-д байдаг Өлзий гэх хүний гэсэн дансны дугаарыг надтай чатаар холбогдсон хүнд өгсөн. Тэгээд тухайн иргэн миний өгсөн Өлзий ы дансанд 8.000.000 вонн шилжүүлсэн. Би уг 8.000.000 вонноос 4.000.000 вонныг Бор Толгой Алтантуяа гэсэн хүний данс руу хийлгэсэн. Тэгээд Хүслэнгийн хаан банкны данс руу Монгол мөнгөөр 6.240.000  төгрөг шилжүүлэн авсан. Үлдэгдэл 3.000.0000 төгрөгийг вонн шилжүүлэн авч байгаа хүний данс руу хийлгэсэн. Хүслэнгийн дансанд орсон мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг Хүслэнд өгсөн. Үлдэгдэл 4.240.000 төгрөгийг би өөртөө авсан...Тухайн үед би их мөнгө аваад хэрэггүй гэж бодоод 3.000.000 төгрөг шилжүүл гэж бичсэн. Бор Алтантуяа гэх хүнтэй бол Хүслэнгийн чатаар холбогдсон нь үнэн. Би Хүслэнд вонн шилжүүлэх хүн байна уу гэж асуусан. Тэгсэн Хүслэн вонн шилжүүлэг хийдэг хүн таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Хүслэнгээр дамжуулан Бор толгой Алтантуяа руу шилжүүлэг хийлгүүлсэн. Тухайн үедээ Хүслэн хууль бус мөнгө гэдгийг мэдээгүй. Би тухайн үедээ вонн шилжүүлэг хийж мөнгө авдаг гэж хэлсэн. Өлзий гэж хүний данс руу 8.000.000  вонн шилжүүлсэн. Тэгээд Өлзий гэх хүн өдрийн лимит дууссан байна гээд 4.000.000 вонн шилжих боломжтой байна гэхээр нь 4.000.000  вонн шилжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

гийн дугаарын ХААН банкны дансанд huslen гэсэн гүйлгээний утгатай 2020 оны 8 сарын 10-ны өдрийн  орлогын баримт /хх-ийн 98/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 53/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Нарлаг хотхоны ******* тоот гэртээ байсан хохирогч *******д “*******” гэх фэйсбүүк хаягнаас вонн өндөр ханшаар шилжүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч *******аас 8.000.000 вонн буюу 19.200.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч “залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Би Юнителийн салбараас дугаар авсан одоо авсан дугаараа сайн санахгүй байна. Уг дугаарыг аваад фэйсбүүк нээх гэтэл урьд нь фэйсбүүкт бүртгэлтэй дугаар байсан бөгөөд уг дугаар Ганаа Оюука гэсэн нэртэй бүртгэлтэй байсан. Уг фэйсбүүк нээгээд байж байтал чатаар вонн гүйлгээ хийх үү гэсэн чат ирсэн. Тэгэхээр нь би гүйлгээ хийнэ гэдгээ хэлсэн. Тэгээд 8.000.000  вонн шилжүүлье гэж хэлэхээр нь болно гэж хэлсэн. Тэгээд би БНСУ-д байдаг Өлзий гэх хүний гэсэн дансны дугаарыг надтай чатаар холбогдсон хүнд өгсөн. Тэгээд тухайн иргэн миний өгсөн Өлзий ы дансанд 8.000.000 вонн шилжүүлсэн. Би уг 8.000.000 вонноос 4.000.000 вонныг Бор Толгой Алтантуяа гэсэн хүний данс руу хийлгэсэн. Тэгээд Хүслэнгийн хаан банкны данс руу Монгол мөнгөөр 6.240.000  төгрөг шилжүүлэн авсан. Үлдэгдэл 3.000.0000 төгрөгийг вонн шилжүүлэн авч байгаа хүний данс руу хийлгэсэн. Хүслэнгийн дансанд орсон мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг Хүслэнд өгсөн. Үлдэгдэл 4.240.000 төгрөгийг би өөртөө авсан...Тухайн үед би их мөнгө аваад хэрэггүй гэж бодоод 3.000.000 төгрөг шилжүүл гэж бичсэн. Бор Алтантуяа гэх хүнтэй бол Хүслэнгийн чатаар холбогдсон нь үнэн. Би Хүслэнд вонн шилжүүлэх хүн байна уу гэж асуусан. Тэгсэн Хүслэн вонн шилжүүлэг хийдэг хүн таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Хүслэнгээр дамжуулан Бор толгой Алтантуяа руу шилжүүлэг хийлгүүлсэн. Тухайн үедээ Хүслэн хууль бус мөнгө гэдгийг мэдээгүй. Би тухайн үедээ вонн шилжүүлэг хийж мөнгө авдаг гэж хэлсэн. Өлзий гэж хүний данс руу 8.000.000  вонн шилжүүлсэн. Тэгээд Өлзий гэх хүн өдрийн лимит дууссан байна гээд 4.000.000 вонн шилжих боломжтой байна гэхээр нь 4.000.000  вонн шилжүүлэн авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/, хохирогч *******ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн“...“*******” гэх нэртэй хэрэглэгч вонн өндөр ханшаар шилжүүлнэ, татна гэсэн зар байршуулсан байсан. Зарын дагуу фэйсбүүк чатаар холбогдсон. Би фэйсбүүк чатаар холбогдоод Солонгос улсаас Монгол руу мөнгө шилжүүлэн авах шаардлагатай байна гэсэн чинь шилжүүлэн авч болно гэж хэлсэн бөгөөд Өлзий гэсэн данс өгсөн. Уг дансыг эгч д явуулсан. Манай эгч миний өгсөн дансанд 8.000.000 вонныг шилжүүлээд мөнгө шилжүүлсэн баримтын зургийг дараад над руу чатаар явуулсан. Энэ хооронд надад данс өгсөн “*******” гэсэн хэрэглэгч мөнгө шилжүүлсэн баримтаа явуулаарай гээд чатаар 10 гаруй удаа залгаад яаруулаад байсан. Тэгээд би эгчийг вонн шилжүүлсэн үү, хуулгаа яаралтай явуул гэсэн, тэгээд манай эгч над руу мөнгө шилжүүлсэн баримтын зураг явуулахаар нь “*******” гэсэн чат хэрэглэгч рүү явуулсан чинь баримтын зургийг харчхаад блок хийсэн үүний дараа фэйсбүүкээс овог нэрээр нь хайж эхлэхэд “Ulzii Jargalsaikhan” гэсэн хаяг нээж үзээд уг хаягт мөнгө шилжүүлэн авсан дансны дугаарыг таны данс мөн үү гэж асуухад намайг утсаа өгдөө би залгая гэсэн. Тэгээд би өөрийн Монголд байгаа дугаарыг өгсөн, над руу Солонгос улсаас 77-той дугаараас залгасан. Бид хоорондоо данс руу мөнгө орсон эсэх талаар ярилцсан. Надтай ярьсан хүн миний данс мөн байна, сая 8.000.000 вонн орсон гэхдээ чамайг ярихаас өмнө нь Г.******* гэсэн фэйсбүүк хаягаас дансны дугаартай Бортолгой Алтантуяа гэсэн хүн рүү шилжүүлчих гэж хэлээд 4.000.000 вонныг нь авсан гэж хэлсэн. Би уг хүнд болсон явдлыг учирлаж хэлэхэд үлдсэн 4.000.000 вонныг чинь миний дансанд анх орж ирсэн данс руу буцаагаад хийнэ гэхээр би зөвшөөрөөд төрсөн эгч ы дансанд буцаагаад 4.000.000 вонны орлогын гүйлгээ хийлгэсэн. Altan AD гэсэн фэйсбүүкээр холбогдон чатаар ярьсан. Өлзий гэсэн эзэмшигчтэй данснаас таны данс руу 4.000.000 вонн орлого орж ирсэн үү гэж асуухад дансанд 4.000.000 вонн орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Вонн дансанд орсны дараа Хүслэн гэсэн нэртэй хэрэглэгч миний фэйсбүүк рүү холбогдоод таны данс руу 4.000.000 вонн шилжүүлсэн та Монгол руу гэсэн данс руу хийчих гэхээр би шилжүүлсэн шүү дээ гэж надад хэлсэн. Тэгээд надад мөнгө шилжүүлсэн баримтын зургийг дараад чатаар явуулсан. Уг дээрх үйл явдал 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө болсон үйл явдал. “Ulzii Jargalsaikhan” энэ дансанд найман сая вонн орсноос надтай холбогдсоны дараа 4.000.000 вонн буцааж манай эгч рүү шилжүүлсэн. Үлдэгдэл 4.000.000 воноос Монгол мөнгөөр 3.000.000 төгрөг нь Бортолгой Алтантуяа гэсэн хүний гэсэн данснаас авсан. Ингээд үлдэгдэл 6.800.000 төгрөгийг хохирол учраад байна. Бортолгой Алтантуяа гэх фэйсбүүк хэрэглэгч хүн надад чатаар хэлэхдээ Хүслэн гэх фэйсбүүк хэрэглэгч ******* гэж хүн рүү 3.000.000 төгрөг шилжүүлчих гээд 5429619701 гэсэн дансыг чинь өгсөн шүү дээ, үлдсэн мөнгийг нь энэ данс руу өгчих гэхээр шилжүүлсэн гээд баримтыг нь над руу явуулсан. ...Би хамгийн анх “*******” нэртэй фэйсбүүк хэрэглэгчид мөнгө гуйвуулга хийлгэхдээ өөрийнхөө 5429619701 энэ дансыг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/

Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Журмын хашааны гадна *******тэй тааралдаад байж байхад Солонгос улсаас мөнгөн гуйвуулга хийж хүнээс мөнгө авах гэж байгаа дансаа хэрэглүүлчих гэсэн. Тэгээд би Хаан банкны дугаартай өөрийнхөө дансны дугаарыг *******д өгсөн. ******* цааш нь миний дансыг хүнд өгч байсан. Хэнд данс өгсөн талаар мэдэхгүй. 2020 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 22 цагийн орчимд миний дансанд 6.000.000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд Чингэлтэй дүүрэг Баянбүрд тойргийн урд талд Хаан банкны АТМ-с *******, манай найз охин Наранзул бид гурав хамт очиж мөнгө авсан. Хаан банкны АТМ-с  6.000.000 төгрөг авах гэтэл мөнгө гарахгүй байсан. Тэгээд 5.000.0000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж мөнгө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...******* дансаа ашиглуулчих гадаадаас мөнгө орж ирнэ ах нь чамд хувь өгнө гэж хэлсэн. Тэгсэн Хүслэн янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэж асуусан  гэж асуусан. Тэгсэн ******* ямар ч асуудалгүй чиний данс чинь хэрэгтэй байна гэж хэлж байсан. ******* өөрийнхөө гар утсаар фэйсбүүк  орж вонн шилжүүлэг хийдэг хүнээс дансыг асуусан дараа нь Хүслэнгийн фэйсбүүк хаягнаас Хүслэнгийн дансны дугаарыг өгсөн. Хүслэнгийн фэйсбүүк чатаар мөнгө шилжүүлчихлээ гэсэн чат ирсэн үүний дагуу *******, Хүслэн бид 2 хамтдаа Баянбүрдийн тойргын зүүн урд талд байдаг Хаан банкны  АТМ-ээс мөнгө авахаар явсан. АТМ-ээс Хүслэн мөнгө авахаар орсон. Хүслэн гарч ирэхдээ 6.250.000 төгрөг бэлнээр авч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гийн дугаарын ХААН банкны дансанд huslen гэсэн гүйлгээний утгатай 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн  орлогын баримт /хх-ийн 98/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч *******д “*******” гэх фэйсбүүк хаягнаас вонн өндөр ханшаар шилжүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч *******аас 8.000.000 вонн буюу 19.200.000 төгрөгийг гийн дугаарын ХААН банкны дансаар шилжүүлэн авсан” нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Хяналтын прокуророос Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцов.  

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.          

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.*******д шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.  

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар, санал дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.        

Шүүхээс шүүгдэгч Г.*******ийн хувийн байдал буюу урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох бодит боломжгүй байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт /долоон зуун хорь/ 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 Г.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /долоон зуун хорь/ 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Г.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ