| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0329/И |
| Дугаар | 131/ШШ2017/00345 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2017/00345
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн 18-р гудамж 15 тоотод оршин суух, ВГ62031904 регистрийн дугаартай, Боржигон овогт Рэнцэндоржийн Сумъяажавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Сумъяажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдоржнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Сумъяажав шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 онд төрсөн. Одоо тэтгэвэр орох гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байдлыг тогтоолго гэсэн. Иймд миний 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдлийн гуанзны кассчин, 1987 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл мөн нэгдлийн эхчүүдийн үйлчлэгч, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл мөн нэгдлийн яслийн асрагч, сав угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.
Шүүх хуралдаанаар Р.Сумъяажавын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 340 дүгээр лавлагаа, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Сумъяажав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Сумъяажав 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдлийн гуанзны кассчин, 1987 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл мөн нэгдлийн эхчүүдийн үйлчлэгч, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл мөн нэгдлийн яслийн асрагч, сав угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 340 дүгээр лавлагаа, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Р.Сумъяажавын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Рэнцэндоржийн Сумъяажавын 1982 оны 09 сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдлийн гуанзны кассчин, 1987 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл мөн нэгдлийн эхчүүдийн үйлчлэгч, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл мөн нэгдлийн яслийн асрагч, сав угаагчаар тус тус ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ