| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
2021 03 02 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогч Т.С, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 2010020171043 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “.ааа” хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Э /РД:аа000000/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 000 дугаар байрны гарааш дотор хохирогч Т.Стой машины зогсоолоос болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 0000 дугаар байрны гарааш дотор хохирогч Т.Стой машины зогсоолоос болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
10 дугаар сарын 12-ны Э.Э бид 2-ын хооронд машины зогсоолоос болж маргаан гараад Э.Э миний нүүр лүү цохисон.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Т.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 0000 дугаар байрны доод талын автомашины гарааш дотор албан ёсны зогсоол биш баганы ард байх машин орох зайд өөрийн эзэмшлийн Бэнз Жи Гласс 0000 улсын дугаартай автомашиныг байрлуулан хонуулсан юм. ...Ингээд 10 дугаар сарын 12-ны оройны 20 цаг 30 минутын үед фэйсбүүкийн чатаар манай байрны оршин суугч эрэгтэй Аагэсэн хаягнаасаа машинаа гаргачих уу гэсэн зурвас ирсэн. ...би унаж явсан машинаасаа зогсоолд байрлуулан тавьсан Бенз машиныхаа түлхүүрийг аваад хажууд нь зогсож байсан чинь тэр залуу “чи яагаад өмнө нь ингэж тавьдаггүй байсан юм” гэхээр нь би “чиний зогсоол ч биш биз дээ” гэж хэлээд гутлаа үдчихээд дээшээ болоод зогсож байсан чинь гар утсаа барьж байсан гараараа миний зүүн нүдний доод хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгсэн чинь миний зүүн нүдний доод хэсгээс цус гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
4. Гэрч Г.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр томилгооны дагуу тус хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Тус өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбо хотхоны 54 дүгээр байрны гараашд Т.С гэх залуу бусдад зодуулсан гэсэн өргөдөл бичиж ирсэн. ...Т.С гэх залуугийн зүүн талын нүд нь жаахан шалбарсан байсан байх. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11829/-ний дүгнэлт:
“-Т.Сн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
-Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ /№1221/-ний дүгнэлт: “-Т.Сн биед учирсан зовхинд няцарсан шарх гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46/
7. Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Т.С гэх залуу залуу дахиад олон юм яриад хэрүүл хийгээд ирэхээр нь би “холд” гээд түлхсэн чинь газар уначихсан. Тэгсэн тэр залуу нүдээ бариад машн руугаа орчихсон. ...би хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11829/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүгдэгч Э.Эгийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 53 дугаар байрны гарааш дотор хохирогч Т.Стой машины зогсоолоос болж маргалдан улмаар түүнд гэмтэл учирна гэдгийг мэдсэн, уг гэмтлийг учруулахыг хүсч хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зовхинд няцарсан шарх, зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Эд 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан болов ч шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу 1.042.478 төгрөгийг Шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан, мөн уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан буюу хохирогчийн зүй бус харьцаа, шүүгдэгчийн хувийн байдал /... 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Монголиа талент нетворк” хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 сараас 6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хамрын мэс ажилбар хийлгэсэн, эмчилгээ, эм тариатай холбоотой 6.465.788 төгрөгийн 28 ширхэг баримт, шатахууны хөлстэй холбоотой 199.000 төгрөгийн 3 ширхэг баримт, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийн 1 ширхэг баримт, нийт 8.164.788 төгрөгийн 32 ширхэг баримт гаргаж өгчээ.
Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” олгоно гэж төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөллийн хөлсийг олгох талаар зохицуулсан байна.
Нөгөөтэйгүүр иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ үйлчилгээг хохиролд тооцохгүй.
Иймд хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, шатахууны зардлын 199.000 төгрөг, нийт 1.699.000 төгрөгийг нийт нэхэмжилсэн 8.164.788 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгээс 6.465.788 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Сд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Э нь хохирогчийн хохирол барагдуулахаар 1.042.478 төгрөгийг Шүүхийн төрийн сангийн дансанд байршуулсан талаарх баримтаа гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.
Мөн шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгээс 6.465.788 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Сд олгосугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Эд сануулсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР