Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00344

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8-р багт оршин суух, ВЭ62071508 регистрийн дугаартай, Боржигон овогт Зундуйн Эрдэнэчимэгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын  10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: 

Миний бие 1962 онд төрсөн. Одоо тэтгэвэрт гаргах гэхэд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд миний 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар З.Эрдэнэчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 361 дүгээр лавлагаа, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981, 1982, 1984,1987, 1988 оны баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

З.Эрдэнэчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэг 1981 оны 02 сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь тус аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 361 дүгээр лавлагаа, 1983 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981, 1982, 1984,1987,1988 оны баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч З.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Зундуйн Эрдэнэчимэгийн 1981 оны 02 сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ