Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

    2021        03            02                                    2021/ШЦТ/121

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,   

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч Э.Өын өмгөөлөгч Д.Наранцэцэг,

шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2010021771072 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  . 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “аа” ХХК-д мэдээлэл техникийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Г /РД:аа000000/.

 

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М бааранд хохирогч Э.Өтой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд шарх, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 0000 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М бааранд хохирогч Э.Өтой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд шарх, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Э.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аа бааранд 10 найзын хамт орсон. ...би бүжиглэж байсан хүнийг санаандгүй түлхсэн юм шиг байсан. Тэгээд нэг залуутай маргалдаж тэр залуутай хамт байсан залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, миний баруун хөмсөг сэтэрч цус гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10

     3. Гэрч Г.Өнөболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр томилгооны дагуу тус хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж байсан. Тус өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмбо хотхоны 54 дүгээр байрны гараашд Сонсгоодой гэх залуу бусдад зодуулсан гэсэн өргөдөл бичиж ирсэн. ...Сонсгоодой гэх залуугийн зүүн талын нүд нь жаахан шалбарсан байсан байх. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

     4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12046/-ний дүгнэлт:

“-Э.Өын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд шарх, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/

5. Шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найзуудын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М нэртэй бааранд орсон. Ороод 3 найзын хамт нэг шил 0,75 литрийн Эдин нэртэй архи аваад бүжиглээд сууж байсан. Ингээд бүжгийн талбай дээр байхад манай найзыг нэг залуу түлхээд байхаар нь би чи цаашаа бүжиглэж байхад манай найзыг дахин түлхэхээр нь би тэр залууг нэг л удаа цохисон. Ингээд тэр залуугийн хамраас цус гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.      

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12046/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь шүүгдэгч Г.Гнь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М бааранд хохирогч Э.Өтой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд шарх, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.       

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал /... 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Монгол шуудан” ХХК-д мэдээлэл техникийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя. 

Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хавтаст хэрэгт 8 ширхэг, нийт 826.350 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, нүдний ухархайн мэс засалд 4.100.000 төгрөгөөр орсон, нийт 4.936.350 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид 4.936.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримт гаргаж өгсөн,

хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нь “...шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой 4.936.000 төгрөг төлсөн. Одоо бидний зүгээс хохирогчийн ажиллаагүй нэг сарын цалин буюу 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хохирогчийн сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг, ажиллагаагүй нэг сарын цалин 1.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүхийн зүгээс хүлээж авахаас татгалзав.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар Эмнэлгийн хуудас олгох журмыг зохицуулсан байдаг бөгөөд хохирогчийг ажилгүй байсныг нотлох баримт, эмнэлгийн хуудас зэрэг нь хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн хохирогчийн сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрхэн яаж үнэлж энэхүү хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, одоогийн хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэтгэл санааны хохирлыг үнэлэх, цаашлаад нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй байна.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлав.

            Мөн шүүгдэгч Г.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч Г.Гт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Гт сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТБОЛОР