Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00342

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 дугаар багийн 11-р гудамж 22 тоотод оршин суух, ВУ64022417 регистрийн дугаартай, Хонгор хайрхан овогт Цогоогийн Баасанбатын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баасанбат шүүхэд гаргасан хүсэлт,шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ба хувь тэнцүүлсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. 1983 оны 06 сарын 22-ны өдрөөс 1986 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Иймд 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Баасанбатын иргэний үнэмлэхний хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2011 оны 12 сарын 30-ны өдрийн 02/2501 дугаар лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 24/1125 дугаар лавлагаа, 1987 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Баасанбат нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Баасанбат 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2011 оны 12 сарын 30-ны өдрийн 02/2501 дугаар лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 24/1125 дугаар лавлагаа, 1987 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.Баасанбатын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хонгорхайрхан овогт Цогоогийн Баасанбатын 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсанбайдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ