Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 356-р байр 24 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, Одсэртайж овгийн Даваадоржийн Цэдэндамбын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг Хөөвөрт гэх газар оршин суух, 1992 онд төрсөн, 25 настай, Боржигон овгийн Орсоогийн Цэрэннадмидад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 3803043 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны Өмнөговь салбарын харъяа Булган тооцооны төв нь О.Цэрэнчимэдтэй 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 75 тоот зээлийн гэрээ байгуулан 4991755 /дөрвөн сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавин таван/ төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Зээлийн барьцаанд 5 ханатай гэр 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хивс 3 ширхэг, хашаа зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч

О.Цэрэнчимэд нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч О.Цэрэнчимэд нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1- д заасныг зөрчиж байна. Зээлээ хугацаанд нь төлөхгүй бол дараагийн арга хэмжээ авах талаар удаа дараа мэдэгдэж, сануулсан болно. Зээлдэгч О.Цэрэнчимэдээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 2539394 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1162032 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101617 төгрөг нийт 3803043 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Цэрэнчимэд шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох 3803043 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба нь О.Цэрэнчимэдэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 3803043 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч О.Цэрэнчимэд нь нэхэмжпэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг болох 3803043 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын нэхэмжлэлийн шаардлага болох 3803043 төгрөгийг хариуцагч О.Цэрэнчимэд төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Цэрэнчимэдээс 37900 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 37900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4.  Шүүгчийн захирамжинд нэхэмжпэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

        ШҮҮГЧ                                    Д.МӨНХТУЯА