Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/265

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Л.*******, Н. тэдгээрийн өмгөөлөгч П.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мөнхбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005032870255 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 05-нд Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ач анагаах ухааны их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ******* *******од оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн *******, *******од оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй, урьд нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:РК*******/ ******* овогт *******ын *******.  

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ******* Цэнгэлийн 17-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:РК/   овогт н .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Л.*******, Н. нар  бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах гараашийн дээвэр дээр г пивоны шил шидсэн гэх шалтгаанаар гараар цохиж, хөлөөр өшиглөж биед баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, эрүү ясны ооч хэсгийн баруун буланд ташуу зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 Л.******* мөн цаг хугацаанд хохирогч г хөлөөрөө өшиглөж биед нь умайн доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Л.*******: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Н.: “ Мэдүүлэх зүйлгүй. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Хавтаст хэргээс:

 Хохирогч мөрдөн байцаалтанд: “...2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө  би гэртээ нөхөр Бат-Эрдэнэтэй маргалдсан. Манай нөхөр надтай маргалдаад гэрээс гарч явах үед нь би араас нь гарч хартал гэрээсээ урагшаа 77-р цэцэрлэг чиглээд байрны дундуур ороод яваад өгсөн. Би араас нь яваад очтол манай нөхөр намайг хараагүй байгаа гэж бодсон бололтой надаас нуугдаад 77-р цэцэрлэгийн хойд талд байдаг гарааш дээр гарч хэвтээд надаас нуугдаад байсан. Би жирэмсэн учир араас нь гарч чадаагүй. Тэгээд нөхрөө гараашнаас бууж ирэхийг нь хүлээгээд гараашны баруун хойд талд зогсож байхад зүүн урд талд хүмүүс муудалцаж байсан. Тэгээд би яваад очтол манай нөхрийг гарааш дээр 3 залуу зодож байсан. Тэгээд би гүйж очоод гараашны доор зогсож байсан нэг залууг нь барьж аваад би цагдаа дуудна гэсэн чинь миний гарыг цохиж тавиулаад зугтаагаад явсан. Тэгээд би тэр залуугийн араас нь яваад очтол нэг залуу миний урдаас газраас чулуу аваад намайг цохих гээд дайрах үед нь би жирэмсэн хүн шүү ямар нэгэн асуудал болох юм бол чамтай хатуу ярина шүү гэсэн чинь тэр залуу намайг цохилгүй 2 удаа миний өөдөөс чулуутай гараараа далайж намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр залууд манай нөхрийг яаж байгаа юм бэ гэж хэлтэл бид нар хоорондоо муудалцаж байхад танай нөхөр өөрөө эхэлсэн гэж хэлж байсан. Би тухайн үед манай нөхөр яасан гэдгийг нь ойлгоогүй. Тэгээд би дараа нь нөхрөөсөө юу болсон талаар асуухад манай нөхөр надаас нуугдаад гарааш дээр хэвтэж байх үед нь гараашны цаана хэдэн залуучууд бас нэг эмэгтэй маргалдаад байх шиг байхаар тэр хүмүүсийн наад тал руу нь пивоны шил шидсэн гэж надад хэлсэн. Тэгээд тэр чулуу барьсан залуутай маргалдаж байтал тэр хүмүүсийн зарим нь цаашаа яваад өгсөн. Би гараашны доор байсан 3-4 залуутай цагдаа дуудна гээд маргалдаж байхад миний араас манай нөхрийг гарааш дээр зодсон 3 залуугийн хэн нэгэн нь хөлөөрөө жийгээд намайг газар унагаасан. Тэгээд би газар унах үедээ гар утсаа газар унагаасан. Тэр 3 залуугийн хэн нь  миний араас хөлөөрөө жийж унагаасан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг газар унах үед нөгөө чулуу бариад цохих гээд байсан залуу миний зүүн хацар руу нэг удаа гараараа алгадсан. Тэгээд газар унахад хэн нэг нь миний хөл гар, нуруу хэсэгт өшиглөсөн гэдгийг би мэдэхгүй байна. Би өндийж босоод гар утсаа авах гэсэн чинь нэг жижиг залуу миний гар утсыг аваад цаашаа гүйгээд яваад өгсөн. Тэгээд би араас нь гүйгээд гар утсаа гар утсаа авмаар байна гэсэн чинь нэг хар бараан өнгийн куртиктэй залуу юун гар утас гээд миний зүүн хацар руу нэг удаа алгадаад цаашаа гүйгээд явсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би таньдаг дүү нартайгаа ууланд алхаж явангаа ганц нэг шил архи уугаад Баянгол дүүргийн 10 дугаар хороо 0-2 тоот гэртээ 23 цагийн орчимд ирсэн.  Тэгтэл эхнэр намайг архи уулаа гээд хэрүүл хийгээд байхаар нь эхнэртэй маргалдахгүй гэж бодоод гэрээс гараад явсан. Тэгээд 76-р цэцэрлэгийн хажуу талын улаан тоосгон гарааш дээр гараад эхнэрээс нуугдаад хэвтсэн. Тэгсэн эхнэр араас намайг хайгаад явж байгаа харагдсан. Би хэсэг хэвтэж байгаад зам руу харахад замын цаад талаас хэсэг залуучууд  чанга орилоод хашхираад зам гараад ирэхээр нь хараад хэвтэж байтал тэр залуучууд хамт явж байгаа нэг эмэгтэйгээ орилуулаад байхаар нь би эмэгтэй хүнийг зодож байна гэж бодоод гарааш дээр байсан пивоны шил аваад тэр залуучууд руу шидэж хагалсан. Тэгсэн нэг улаан куртиктэй залуу газраас тоосго аваад над руу шидсэн. Би бултаж чадаагүй тоосгонд цохиулаад манарсан. Тэгтэл нэг улаан куртиктэй залуу гарааш дээр авирч гарч ирээд миний дээрээс өшиглөөд цохиод байсан. Тэгээд би доошоо нүүрээ дараад хэвтэж байтал дахиад өөр залуу гараад ирсэн харагдаж байсан. Би зодуулаад тэрхэн зуур ухаан алдах шиг болсон. Хэсэг хугацааны дараа би сэргээд бостол гараашны баруун хэсэгт манай эхнэр Сарнай газар өвдөглөөд унасан байдалтай уйлаад байж байсан. Гараашнаас буугаад харахад цаана хэсэг залуучууд зугтаад гүйхээр нь эхнэрээс яасан бэ гэж асуухад манай эхнэр намайг зодоод утсыг минь аваад явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч мөрдөн байцаалтад: “...Би энэ шөнө нутгийн найзууд болох Пүрэвчулуун, , *******, нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн хойно байдаг Дөлгөөхөн нэртэй зочид буудалд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой цагийг нь сайн санахгүй байна 22 цагийн орчим байх тэнд уулзалдаж тэр зочид буудлын үүдний 3 ортой өрөөнд орж бид нар 2.5 литрийн нийслэл нэртэй пиво 5 лаазыг авч уусан. Тэгээд би 00 цагийн орчимд гаднаас ирсэн. Тэгээд бид нар шөнө 01 цагийн орчимд тэр зочид буудлын өрөөнөөсөө гараад Кровн нэртэй хорооллын эцэс дээр байдаг бааранд орохоор явсан. Тэгээд бид нар тэр зочид буудлаас гараад урагшаа төв зам гараад 5 давхар байрнуудын дундуур ороод улаан тоосгон гараашны хажуугаар явж байтал тэр гарааш дээрээс нэг залуу бид нар луу пивоны шил шидсэн. Тэр залуугийн шидсэн шил нь Мөнхбаганын урд талд нь газар унаад хагарсан. Тэгээд ******* ямар ч байсан шил шидсэн залуугийн байсан гарааш руу хэнтэй гэдгийг санахгүй байна, авирч гараад тэр залууг зодоод байсан. Тэгээд би араас нь тэр гарааш руу гарч салгах гэсэн ******* гараашнаас буугаад ирсэн. Тэгээд бид нар тэр гараашны баруун талаар тойроод урагшаа явах гэж байтал нэг эмэгтэй араас гүйгээд хүрээд ирсэн. Тэр эмэгтэй гарааш дээр *******д зодуулсан залууг өмөөрч ирсэн эмэгтэй юм шиг байсан. Тэгтэл эмэгтэйн араас ******* нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр эмэгтэй газар унасан тэгээд бид нар зугтаачихсан...Би тухайн өдөр гарааш дээрээс *******, хоёрыг наанаасаа буугаад ир гэж доороос нь дуудаад буулгаж ирүүлсэн. Тухайн үед миний хажууд нэг эмэгтэй хүн яваад байсан...Тэр эмэгтэй Пүрэвчулуун гээд манай найзтай юм яриад зогсож байхад ******* тэр эмэгтэйн араас очоод хөлөөрөө нэг удаа жийж унагаасан. Энэ үед хаана байсан гэдгийг нь санахгүй байна. Тэгээд тэр эмэгтэй газар унаад босож ирээд *******тай маргалдаад байсан. Тэгээд тэрнээс цааш юу болсон гэдгийг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-36/,

Гэрч мөрдөн байцаалтанд “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найзуудтайгаа нийлж төрсөн өдөр нь болж байсан Мөнхбаганы төрсөн өдрийг тэмдэглэх гээд 20 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн нэртэй караокед найз нартайгаа хамт орж суусан. Бид нар тус караокед орохдоо 2,5 литрийн Нийслэл нэртэй пивоноос 4-н ширхгийг авч орцгоосон. Дөлгөөхөн нэртэй караокед 1 цаг орчим сууж байгаад бид нар тус караокены дээд давхарт буудлын өрөө авч, 3 ортой 1 өрөө авсан. Бид нар буудалд орохдоо наймуулаа орсон...Шөнийн 01 цагийн орчимд бид нар буудлаас гараад зам хөндлөн гараад байран дундуур явж байсан чинь байрны гараашны дээрээс үл таних хүн пивоны шил бид нар луу шидсэн. Тэгсэн манай найз , ******* хоёр очиж уулзаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “...т чи очоод , ******* хоёрыг аваад хүрээд ир...” гэж хэлээд цаашаа алхсан. Удалгүй миний ард хүмүүс орилолдоод эмэгтэй хүн хашхирахаар нь би эргэж харсан чинь манай найз нар миний өөдөөс гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч мөрдөн байцаалтанд “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед би найз Пүрэвчулуун, нартай уулзаад Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотол зочид буудлын 1 давхарт байрлах пабад орсон. Тэгээд ширээнд суугаад 3 шил Сэнгүр пиво захиалж аваад ууж байхад найз *******, нар ирсэн. Тэгээд пиво ууж дуусаад пабаас гараад 22 цагийн үед Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн зочид буудал руу найз нарын хамт ороод 210 тоот өрөөг захиалж авчхаад тус зочид буудлын 1 давхарт байрлах караоке руу ороод 2,5 литрийн Нийслэл пиво 5 ширхгийг захиалж аваад ууж эхэлсэн. Тэгээд найз , , Очироо, Нямсүрэн нар гаднаас ирээд хамт пиво уусан. Тэгээд пиво ууж дуусаад найз нарын хамт караокеноос гараад баар орохоор болоод Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр баар луу явахаар болоод байрны дунд байрлах гараашны хажуугаар явж байхад гараашны дээр байсан үл таних эрэгтэй хүн яасан олон юм ярьдаг юм бэ гээд пивоны шил бид нар луу шидэхэд найз Мөнхбаганы урд унаж хагарсан. Тэгээд найз ******* яаж байна гэж хэлээд гарааш дээр байсан үл таних эрэгтэй хүн рүү газар байсан чулуу аваад шидэхэд гарааш дээр байсан үл таних эрэгтэй хүнийг оносон чинь үл таних эрэгтэй унасан чинь найз гарааш дээр гарж байсан. Тэгээд найз гарааш дээр унасан үл таних эрэгтэйг цохиж байхад найз Пүрэвчулуун гарааш руу гараад найз г болиулаад байж байхад найз ******* гарааш руу гараад гарааш дээр унасан үл таних эрэгтэйг хөлөөрөө өшиглөж байхад найз Пүрэвчулуун салгаж аваад найз , ******* нарыг гараашнаас буулгаж ирэхээр нь би найз Нямсүрэн, , Очироо нарын хамт түрүүлээд явж байхад ард байсан найз *******, Пүрэвчулуун, , нартай үл таних эмэгтэй хүн маргалдаж байгаа харагдаж байхаар нь нээх тоолгүй баар луугаа явцгаасан. Тэгээд би найз Нямсүрэн, , Очироо нарын хамт түрүүлээд явж байхад нээх удалгүй араас найз *******, Пүрэвчулуун, , нар хүрээд ирсэн. Тэгээд найз нарын хамт Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр баар луу ороод хүнийг 1 шил пиво авч ууж дуусаад баарнаас гарж ирсэн чинь найз Нямсүрэн гэртээ харилаа гээд явсан. Тэгээд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кровн баар луу ороод бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад баарнаас гарч ирээд Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөхөн зочид буудал руу явцгаасан. Тэгээд зочид буудал ирээд найз нарын хамт унтаж амарсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө зочид буудалд сэрэхэд найз , Пүрэвчулуун, ******* нарын хамт байсан. Хамт байсан найз , Очироо, нар явсан байсан. Тэгээд найз ******* нь нэг гар утас газраас олсон байна лээ гэж ярьж байсан. Тэгээд би найз , Пүрэвчулуун, ******* нарын хамт зочид буудлаас гараад гэр гэр рүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/

Гэрч мөрдөн байцаалтанд “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед нутгийн найзууд *******, , , , , нарын хамт хороололд байдаг Дөлгөөхөн нэртэй газрын караокед бид нар ороод 2.5 литртэй пиво ууж байгаад, буудалд орж дахиад пиво ууж байгаад бид нар баар орохоор ярилцаад тухайн газраас гараад баар орох гээд гарааш дундуур явж байхад гарааш дээрээс нэг залуу гарч ирээд лалруудаа гэж хэлээд пивоны шил шидэхэд Мөнхбаганы хажуугаар ороод газар хагараад унасан. Тэгээд ******* нөгөө залуу руу чулуу аваад шидээд, тухайн залуугийн байсан гарааш дээр ******* гараад тухайн залууг цохиж байгаа харагдсан, би доор байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд араас нь гарсан, тухайн үед юу болсоныг сайн мэдээгүй, наадахаа хая гэж хэлэхэд нөгөө хоёр бууж ирсэн бид нар цуваад алхаад явж байхад араас нэг эмэгтэй гарч ирээд найз залуу зодлоо цагдаад өгнө гээд байхаар нь нөгөө эмэгтэйд танай найз залуу зүгээр явж байхад дээрээс шил шидсэн хүн цохиод алсан бол яахын гэж хэлээд би алхаад явахад ******* араас өшиглөх үйлдэл хийх шиг болоход нөгөө эмэгтэй унахад нөгөө эмэгтэйн гар утас газар бас унаж байгаа харагдсан. Тэгээд нэг нь Мөнхбаганын салгасан хэн салгасныг мэдэхгүй байна. Тэгээд бид нар баар луугаа яваад бааранд үйлчлүүлж байгаад Дөлгөөхөн буудалд очиж амарсан цагийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

Гэрч М. мөрдөн байцаалтанд “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Пүрэвчулуун, ах бид гурав Өргөө кино театрын хойд талд байдаг Энхболдын зам дээр уулзсан. Тэгээд ахын найзууд нь ирнэ гээд бид гурав зочид буудлын өрөө хайгаад олохгүй байсан. Бид гурав зочид буудлын өрөө хайгаад явж байтал ******* ах өөрийнхөө приус 30 загварын саарал өнгийн автомашинтайгаа бид гурав дээр ирсэн. Тэгээд бид дөрөв зочид буудлын өрөө хайж явсаар байгаад Дөлгөөхөн нэртэй зочид буудалд орсон. Тэгээд бид дөрөв буудлын өрөөнөөсөө гараад тэр зочид буудлын 1 давхарын караокед ороод удаагүй байж байтал Сайнбаяр, гээд хоёр ах ирсэн. Тэгээд бид нар тэндээ том лаазтай пиво 4 лаазыг хувааж уугаад тэр караокены өрөөнөөс гарах гэж байтал бид нар дээр ирсэн. Тэгээд бид нар тэр зочид буудлын өрөөнөөс гараад замын урагшаа яваад 5 давхар байрны дундуур ороод явсан. Энэ үед Сайнбаяр ах бид хамгийн урд талд бусдаасаа зайтай явж байсан. Бид хоёрын ард ах ганцаараа явж байгаа харагдсан. Тэрнээс хойшоо ард хэн нь хэнтэй явж байгааг хараагүй, хүмүүс харагдахгүй байсан. Би тоосгон гараашнуудын хажуугаар яваад далангийн шатаар доошоо хорооллын эцэс рүү чиглээд Сайнбаяр ахтай хамт явж байтал араас нөгөө хэд гүйж ирээд хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нэг нь гүйгээрэй гэсэн...Тэгээд хорооллын эцэс дээр байдаг Кровн нэртэй баарны гадаа гүйгээд түрүүлээд явсан хэдтэйгээ уулзахад ******* ах сая зодоон болоод гараашны тэнд байгаа нөхрийг би зодчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,            

Яллагдагч Н. мөрдөн байцаалтанд “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний буруу...2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Өгөөмөр гэх нэртэй буудлаас гарч ойрхон баар орох гэж Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 77-р цэцэрлэгийн ойролцоо нутгийн ах *******, Пүрэвчулуун, , , , Нямсүрэн  нартай хамт явж байхад байран дундуур байрлах автомашины гарааш дээрээс нэг үл таних залуу орилж бид нар руу нэг юм шидсэн. Зөрүүлээд ******* газраас нэг юм аваад шидсэн. Тэгээд гараашны дээрээс орилоод байсан хүн хэвтэхээр нь гялс харсан. Харахад доошоо нүүрээ дарсан байдалтай хэвтэж байхаар нэг зохичхоод эргээд буусан. Гараашны дээрээс буухад нэг эмэгтэй хажуугаар манай хэд рүү орилоод байсан. Өөр зүйл санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143/,

Яллагдагч Л.******* мөрдөн байцаалтанд “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний буруу...2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Өгөөмөр гэх нэртэй буудлаас гарч ойрхон баар орох гэж Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 77-р цэцэрлэгийн ойролцоо нутгийн найз , Пүрэвчулуун, , , , Нямсүрэн  нартай хамт явж байхад байран дунд байрлах автомашины гараашны дээрээс нэг үл таних залуу орилж бид нар руу пивоны шил шидсэн. Харин зөрүүлж газраас нэг чулуу аваад шидсэн. Тухайн чулуу хэвлий хэсэг рүү нь онох шиг болсон. Тэгээд гарааш дээр орилоод байсан хүн хэвтэхээр нь гарч харсан. Харахад доошоо нүүрээ дарсан байдалтай хэвтэж байхаар нь 2-3 удаа өшиглөсөн тэгээд эргээд буусан. Гараашны дээрээс буухад нэг эмэгтэй Пүрэвчулуунтай хэрэлдээд орилоод байхаар нь араас нь нэг удаа жийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 20-24/,            

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13011 дугаартай “...гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 121 дугаартай “...н биед баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, эрүү ясны ооч хэсгийн баруун буланд ташуу зөрүүгүй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүү ясны ооч хэсгийн баруун булангийн хугарал нь Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 88-90/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Л.Мөнхбаганы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  118/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн /хх-ийн 103/, Н.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн /хх-ийн 108/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

Шүүгдэгч Л.*******, Н. нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах гараашийн дээвэр дээр г пивоны шил шидсэн гэх шалтгаанаар гараар цохиж, хөлөөр өшиглөж биед нь баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, эрүү ясны ооч хэсгийн баруун буланд ташуу зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 Л.******* мөн цаг хугацаанд хохирогч г хөлөөрөө өшиглөж биед нь умайн доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Н.гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...харахад доошоо нүүрээ дарсан байдалтай хэвтэж байхаар нь нэг цохичихоод эргээд буусан. Гараашны дээрээс буухад нэг эмэгтэй хажуугаар манай хэд рүү орилоод байсан. Өөр зүйл санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 143/, шүүгдэгч Л.Мөнхбаганын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...харин зөрүүлж газраас нэг чулуу аваад шидсэн. Тухайн чулуу хэвлий хэсэг рүү нь онох шиг болсон. Тэгээд гарааш дээр орилоод байсан хүн хэвтэхээр нь гарч харсан. Харахад доошоо нүүрээ дарсан байдалтай хэвтэж байхаар нь 2-3 удаа өшиглөсөн тэгээд эргээд буусан. Гараашны дээрээс буухад нэг эмэгтэй Пүрэвчулуунтай хэрэлдээд орилоод байхаар нь араас нь нэг удаа жийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/, хохирогч гийн “...Тэгээд би яваад очтол манай нөхрийг гарааш дээр 3 залуу зодож байсан. Тэгээд би гүйж очоод гараашны доор зогсож байсан нэг залууг нь барьж аваад би цагдаа дуудна гэсэн чинь миний гарыг цохиж тавиулаад зугтаагаад явсан. Тэгээд би тэр залуугийн араас нь яваад очтол нэг залуу миний урдаас газраас чулуу аваад намайг цохих гээд дайрах үед нь би жирэмсэн хүн шүү ямар нэгэн асуудал болох юм бол чамтай хатуу ярина шүү гэсэн... миний араас манай нөхрийг гарааш дээр зодсон 3 залуугийн хэн нэгэн нь хөлөөрөө жийгээд намайг газар унагаасан. Тэгээд би газар унах үедээ гар утсаа газар унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, хохирогч н“...Би бултаж чадаагүй тоосгонд цохиулаад манарсан. Тэгтэл нэг улаан куртиктэй залуу гарааш дээр авирч гарч ирээд миний дээрээс өшиглөөд цохиод байсан. Тэгээд би доошоо нүүрээ дараад хэвтэж байтал дахиад өөр залуу гараад ирсэн харагдаж байсан. Би зодуулаад тэрхэн зуур ухаан алдах шиг болсон. Хэсэг хугацааны дараа би сэргээд бостол гараашны баруун хэсэгт манай эхнэр Сарнай газар өвдөглөөд унасан байдалтай уйлаад байж байсан. Гараашнаас буугаад харахад цаана хэсэг залуучууд зугатаад гүйж байхаар нь эхнэрээс яасан бэ гэж асуухад манай эхнэр намайг зодоод утсыг минь аваад явчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч ийн “...Тэгээд ******* ямар ч байсан шил шидсэн залуугийн байсан гарааш руу хэнтэй гэдгийг санахгүй байна, авирч гараад тэр залууг зодоод байсан...Тэгтэл эмэгтэйн араас ******* нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр эмэгтэй газар унасан тэгээд бид нар зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34, 35-36/, гэрч ын “...Тэгсэн манай найз , ******* хоёр очиж уулзаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би “...т чи очоод , ******* хоёрыг аваад хүрээд ир...” гэж хэлээд цаашаа алхсан. Удалгүй миний ард хүмүүс орилолдоод эмэгтэй хүн хашхирахаар нь би эргэж харсан чинь манай найз нар миний өөдөөс гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч ын “...Тэгээд найз ******* яаж байна гэж хэлээд гарааш дээр байсан үл таних эрэгтэй хүн рүү газар байсан чулуу аваад шидэхэд гарааш дээр байсан үл таних эрэгтэй хүнийг оносон чинь үл таних эрэгтэй унасан чинь найз гарааш дээр гарч байсан. Тэгээд найз гарааш дээр унасан үл таних эрэгтэйг цохиж байхад найз Пүрэвчулуун гарааш руу гараад найз г болиулаад байж байхад найз ******* гарааш руу гараад гарааш дээр унасан үл таних эрэгтэйг хөлөөрөө өшиглөж байхад найз Пүрэвчулуун салгаж аваад найз , ******* нарыг гараашнаас буулгаж ирэхээр нь би найз Нямсүрэн, , Очироо нарын хамт түрүүлээд явж байхад ард байсан найз *******, Пүрэвчулуун, , нартай үл таних эмэгтэй хүн маргалдаж байгаа харагдаж байхаар нь нээх тоолгүй явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,  гэрч ы “...Тэгээд ******* нөгөө залуу руу чулуу аваад шидээд, тухайн залуугийн байсан гарааш дээр ******* гараад тухайн залууг цохиж байгаа харагдсан, би доор байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд араас нь гарсан, тухайн үед юу болсныг сайн мэдээгүй... нөгөө эмэгтэйд танай найз залуу зүгээр явж байхад дээрээс шил шидсэн хүн цохиод алсан бол яахын гэж хэлээд би алхаад явахад ******* араас өшиглөх үйлдэл хийх шиг болоход нөгөө эмэгтэй унахад нөгөө эмэгтэйн гар утас газар бас унаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч М.ын “...Тэгээд хорооллын эцэс дээр байдаг Кровн нэртэй баарны гадаа гүйгээд түрүүлээд явсан хэдтэйгээ уулзахад ******* ах сая зодоон болоод гараашны тэнд байгаа нөхрийг би зодчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,  шинжээчийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-90/,  шинжээчийн 13011 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.******* Н. нар нь бүлэглэж хохирогч г  пивоны шил шидсэн гэх шалтгаанаар гараар цохиж, хөлөөр өшиглөж биед баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгт зулгаралт, эрүү ясны ооч хэсгийн баруун буланд ташуу зөрүүгүй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Мөнхбаганыг хохирогч г хөлөөр өшиглөж биед умайн доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Л.******* Н. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.******* Н. нарыг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

мөн шүүгдэгч Л.Мөнхбаганыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.******* Н. нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* Н. нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогч нараас гаргаж өгсөн “сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ялын саналыг,

шүүгдэгч Л.Мөнхбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ялын саналыг,

 тус тус Л.*******, Н. нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Л.Мөнхбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулав.

 Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг  тогтооно” гэж хуульчилсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялуудын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэрэгт оногдуулсан хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг гурван мянга хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******, овогт н нарыг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,  

мөн шүүгдэгч Л.Мөнхбаганыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н., Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 2.750.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Мөнхбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  оногдуулсан хоёр мянга долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг гурван мянга хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******, Н. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ