Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/266

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч *******, *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030280289 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эко глобал ложистик” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн 2******* *******ны *******од оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн ******* *******од түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ФА*******/ овогт ы .

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн Горькийн ны од оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 10 дугаар хороо тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:УШ/ овогт ын .

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 23-нд Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ПЗ/ овогт гийн .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******, *******, ******* нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын гадна хохирогч ы нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч гийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******: Бид гурав тай уулзаж уучлалт гуйж, түүний эмчилгээний зардалд нийт 400.000 төгрөг, д эмчилгээний зардал 700.000 төгрөгийг өгсөн. Нийт 1.100.000 төгрөгийг *******, ******* бид гурав хувааж хүн тус бүр 370.000 төгрөг гаргаж хохирлоо нөхөн төлсөн гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******: “Мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хавтаст хэргээс: хохирогч мөрдөн байцаалтанд: “...Тухайн өдөр би найз Дашдаваагийн хамт ангийнхаа хүүхдийн хуримд оччихоод гарч такси барих гээд явж байтал үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн хэсэг хүмүүсийн хажуугаар зөрсөн. Тэгтэл тухайн үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүс хөөш гөлөгнүүдээ гэсэн. Тэгэхээр нь “би юу гээд байгаа юм бэ, та  нар” гэсэн чинь тухайн үл таних хүмүүсийн нэг үл таних эрэгтэй нь “чи юу гээд байгаа гөлөг бэ” гээд намайг барьж цохисон тэгээд өөдөөс нь эсэргүүцэж барилцаж авсан. Тэр хооронд үл таних эрэгтэй хүн Дашдавааг нийлж зодож байсан. Би тухайн зодоон хийсэн үл таних 3 эрэгтэйн 2 үл таних эрэгтэйг нь дахин харвал танина тус 3 үл таних эрэгтэйчүүдтэй цуг явж байсан 3 үл таних эмэгтэйг нь дахин харвал танина. Тэд нар бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би согтууруулах ундааны зүйл дунд зэргийн хэмжээгээр хэрэглэсэн өөрийгөө удирдан жолоодож хянах чадвартай байсан...Тухайн өдөр би мөрдөгчөөс шинжээч томилох тогтоол авч яваад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиж үзүүлэх үед миний шүд өвдөөд, шүдээ дагаж хамар руу өвдөөд байсан болохоор нь би хамраа үзүүлээгүй. Тухайн үед миний дээд уруул дээшээгээ хамар руугаа хавдсан байсан учир би хамраа хугарсныг мэдээгүй. Тэгээд би 2-3 хоногийн дараа хөдөө яваад ирсний дараа Улаанбаатар хотод орж ирээд үзүүлсэн чинь миний хамар хугарсан байсан. Би хамар хугарсныг томографаар зураг авхуулж байж л мэдсэн. Тиймээс би нэмэлтээр шинжилгээ хийлгүүлмээр байна...Миний үүдэн шүд, уруул, хамар луу миний араас бусдаасаа арай жижигхэн сааралдуу ноосон цамцтай дунд зэргийн биетэй залуу 1 удаа гараараа цохисон. Харин бусдаасаа арай махлаг өндөрдүү, цайвар бор өнгөтэй ноосон цамцтай залуу нь 2 удаа намайг бичлэг хийлээ гэж цохисон, урт цагаан куртиктэй туранхай эмэгтэй болон хар хувцастай болон хар хувцастай туранхай 2  намайг удаа дараа өшиглөж нийлж цохисон. Мөн цагдаагийн машинд сууж ирэхэд хүртэл тэр хоёр намайг цохисон. Энэ талаар тэр хоёр цагдаа харж байсан. Тухайн үед миний гар утсыг “чи яасан их бичлэг хийдэг пизда вэ” гэж хэлээд бүдүүн залуу нь хэлэх үед намхан залуу нь араас цохиод хамраас цус гараад доошоо тонгойх үед хэн нэгэн нь миний гараас гар утсыг маань булааж авсан. Тухайн үед би гар утсаа авъя гэхэд хэн нь авсан мэдэгдээгүй тал тал тийшээ тараад маргаад яваад байсан. Маргааш нь би цагдаагийн газар ирээд байж байтал миний гар утсыг туранхай хар хувцастай эмэгтэй гаргаж өгсөн. Тэгээд цагдаагаас хүлээж авсан...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/,

Хохирогч мөрдөн байцаалтанд“...2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” нэртэй ресторанд найзынхаа хуримд орчхоод гарч явтал тухайн рестораны үүдэнд үл таних залуу “хөөе чи муу гөлөг минь” гэж намайг дуудахаар нь би юу гэнээ гээд эргээд хартал миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгтэл цуг явсан эмэгтэй нь намайг татаж авч яваад ахаа уучлаарай гээд уучлал гуйгаад зогсож байтал дахиад нэг үл таних эрэгтэй хүрч ирээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд найзууд руугаа ярих гэтэл миний гар утсыг нэг эмэгтэй гараас минь булааж авч зам хөндлөн гараад зугтаасан. Тэгээд би араас утсаа авмаар байна гээд гүйхэд газар тавих гэж байснаа гарт минь өгчхөөд цааш явсан. Тэгээд би зам хөндлөн буцаж гартал намайг уучлаарай ахаа манай найз хүн андуурчихсан юм шиг байна гэж хэлээд уучлалт гуйсан. Тэгээд намайг машины зогсоолын хойноос нэг залуу гүйж ирээд нүүр рүү өшиглөөд зүүн нүд рүү  2-3 удаа цохисон. Энэ хооронд манай найз Баярсайханыг нэг залуу цохисон гэж сүүлд нь надад хэлсэн. Тэгтэл цагдаа хүрч ирээд тухайн хүмүүсийг авч явсан...Эхлээд миний баруун талын шанаа хэсэгт сааралдуу цамцтай нөгөө хэдээсээ арай намхан, цайвар царайтай, 25-26 орчим насны, туранхайдуу залуу нэг удаа гараараа цохиж учруулсан. Дараа нь надаас нөгөө эмэгтэй  нь уучлалт гуйгаад зогсож байхад нөгөө хэдээсээ арай өндөр залуу нь баруун нүд рүү нэг удаа цохисон. Харин зүүн нүд, толгойн зүүн хэсэгт анх намайг цохисон сааралдуу цамцтай нөгөө хэдээсээ арай намхан, цайвар царайтай, 25-26 орчим насны, туранхайдуу залуу нь цохиж өшиглөж гэмтэл учруулсан...Би тухайн хүмүүсийг огт цохиогүй. Би хэний ч өмнөөс хариу үйлдэл үзүүлээгүй. Намайг харахад надаас уучлалт гуйгаад сууж байхад намайг цохисон залуу цаана бас хүмүүстэй зодолдож байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54/,

Гэрч Д.Буянхишиг мөрдөн байцаалтад: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах Рояал нэртэй зочид буудлын караокед найзын эгч С.ын төрсөн өдрийг тэмдэглэхээр 6-лаа цуглацгаасан. Тэгээд 20 цагийн үед ороод 23 цаг өнгөрч байхад гарах үед гадаа маш олон хүмүүс маргаж байтал улаан машины хажууд С. эгч үл таних 2 эрэгтэй хүнтэй маргаж байх шиг байхаар нь би очоод та нар согтуу байгаа юм чинь больчихоо маргааш эрүүлдээ учраа олчихоо би утасныхаа дугаарыг өгье гэхэд намхандуу залуу нь заа заа гэхэд нөгөөдөх ах нь би гомдолтой байна. Би явдаг газраар нь явна. Би цагдаа нар танина гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь ахаа маргааш учраа олъё гээд зөндөө гуйсан боловч үгүй гэж зөрүүдэлсээр байсан. Тэгээд яг салаад явах гэж байхад нөгөө өндөр ах та нар миний гар утсыг авсан хулгайч юм уу хаашаа юм. Миний гар утас алга болчихсон байна гээд нэхээд байсан. Тухайн үед би тэр ахад таны гар утсыг аваагүй гэж хэлсэн.Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар ирээд надтай хамт явсан 4 хүнийг авч явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56/

Гэрч С. мөрдөн байцаалтанд“...2020 оны 10 дугаар сарын 10-ний өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд манай найз залуу надад гэрлэх санал тавихаар бэлдсэн байсан. Тэгээд 20 цагийн үед Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах Рояал зочид буудлын караокед , , , , Буянхишиг нарын хамт орсон. Тэгээд төрсөн өдрийн багц захиалан 2 шил Эдэн нэртэй 0,7 литрийн архи, 6-7 шил пиво уучхаад 11 цагийн үед гарсан. Тухайн үед би үлдээсэн юм байна уу, үгүй юу гэж шалгаад хамгийн сүүлд гартал үл таних хоёр ах манай найз Ган-Эрдэнийг зодож байхаар нь би салгах гэтэл өндөр хар хөх өнгийн гоонж, хар хөх өнгийн куртик өмссөн ах миний баруун гарыг мушгиад хөлөөрөө 2 удаа миний сав хэсэгт жийж өшиглөсөн. Тэгээд бас намайг үснээс татаж унагаасан. Тэгэхээр нь би зам дээр унаад байж байхдаа нөхөртэйгөө утсаар холбогдоод зодуулсан тухайгаа хэлэхэд нөхөр маань дэлгүүр явчхаад хүрч ирээд нөгөө гоонж өмссөн ахтай маргаж улмаар нэг удаа гараараа цохисон тэгтэл цагдаа нар хүрч ирээд биднийг авч эрүүлжүүлэхэд хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/

Гэрч мөрдөн байцаалтанд“...Тухайн өдөр дэд ахлагч Э.Энхбаярын хамт Бэгэр-112 чиглэлд Баянгол дүүргийн 22, 23 дугаарын хорооны нутаг дэвсгэрт машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд Рояалын урдуур явж байхад хашааны урд талд 2 эрэгтэй 2 эмэгтэй нэг залуутай зууралцсан байдалтай зогсож байсан. Тухайн үед гар утас алдагдсан гэх зэрэг зүйл яриад маргаад байсан. Би юу болсон юм бэ гэж асуухад өндөр залуу нь энэ 2 эмэгтэйтэй хамт байсан залуучууд миний гар утсыг аваад явчихлаа. Би энэ хоёрыг явуулмааргүй байна. Энэ хоёр тэр хүмүүсийгээ танина гэхээр нь би хаана байгаа юм бэ гэж хамт байсан 2 эмэгтэйгээс асуухад дотор нэг нь байж магадгүй бид нар олуулаа байсан. Хэн нь гар утсыг нь авсныг нь мэдэхгүй байна. Одоо хашаан дотор байгаа гэж хэлээд удаагүй байж байтал хашаан дотор хүмүүс маргаад байгаа чимээ сонсогдохоор нь яваад ортол хэсэг согтуу залуус хоорондоо муудаад зогсож байсан. Тэгэхээр нь салгах гэтэл нэг нь орж ирээд маргаад байсан. Тухайн үед хашааны гадна зогсож байсан 2 залуугийн өндрийг нь охидуудтай хамт явсан биерхүү гэх залуу гараараа нүүрэн тус газар 2-3 удаа хэсэг хугацааны зайтай цохисон. Миний санаж байгаагаар намхан залууг нь цохиулсан эсэхийг санахгүй байна би өөрөө  нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд 102-руу залгаж нэмэлт хүч дуудаад маргаан хийгээд байсан хүмүүсийг авч ирж эрүүлжүүлсэн...Рояал зочид буудлын хашааны гадна 2 хохирогч нээх их зодуулсан гэхээргүй харагдаж байсан. Зөвхөн гар утасны талаараа яриад байсан. Тэгээд энэ 2 эмэгтэйтэй хамт явж байсан хүмүүс гар утас авсан гэж хэлж байсан. Тухайн үед хохирогч нарын нүүр ам, хамраас цус гарсан, эсвэл зулгарч шархалсан зүйл огт анзаарагдаагүй. Харин сүүлд улаан машины хажууд байх үедээ хашаан дотор өндөр махлагдуу залуу гэнэт очоод цохиод унагаачихсан. Сүүлд нь манай цагдаагийн машины ард байхад нөгөө махлагдуу залуу хохирогчийг дахиад гэнэт цохисон. Тухайн үед би тэр залуучуудыг арай очоод цохичихно гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108-110/

Гэрч мөрдөн байцаалтанд “...2020 оны 10 дугаар сарын 10-ний өдөр найз гийн эхнэрийн төрсөн өдрийг Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын караокед тэмдэглээд гарч яваад архи шаглаж зардаг хүмүүсээс архи асуучхаад буцаад явж иртэл , хоёр үл таних хүмүүстэй маргаж байсан. Тэгэхээр нь би очоод Ган-Эрдэнийг салгаж аваад буцаад Рояалын үүдэнд очтол цаанаас хамт явсан хүмүүс хүрч ирээд юу болсон юм гээд асуугаад байсан. Тэгтэл Рояалын хашаагаар өндөрдүү залуу хүрч ирээд руу дайраад тулж ирээд маргасан. Энэ үед би тэр хүнийг салгатал утсаар яриад хүмүүс дуудаад байсан. Тэгтэл цагдаагийн машин ирчихсэн байхад буудлаас хэсэг хүмүүс гарч ирээд салгасан. Энэ үед би 300-400 метрийн зайтай байрлуулсан байсан учир машин дээрээ очиж утсаа аваад буцаад иртэл алга болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай найз гийн эхнэрийн төрсөн өдөр болсон. Тэгээд 20 цагийн үед Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудалд байрлах караокед зургуулаа буюу , , , Баагий, Буяка нарын хамт орсон. Тэгээд тэндээ 3 шил Эдэн нэртэй 0.7 литрийн архи, 8 шил пиво уучхаад 4 цаг орчимд дуулаад гартал гадаа нь улаан машины орчимд 2 билүү 3 залуутай үл ялих зүйлээс болж маргалдсан. Би яг хэн нь маргаан эхлүүлснийг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би өндөр сааралдуу босоо захтай пальто өмссөн эрэгтэй хүнтэй маргаж байсан чинь тэр залуу миний баруун нүд болон хамар руу 2 удаа гараараа цохисон...Тэгээд л гэнэт манай найзын эхнэр дүү нар нь гарч ирээд салгаад байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-67/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд “...2020 оны 10 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах Рояал нэртэй зочид буудалд байрлах караокед найз охин ын төрсөн өдрийг тэмдэглэхээр эхнэрийн төрсөн дүү түүний найз Буяка гэх охин, тэгээд би манай найз , нарын хамт 20 цагийн үед ороод 4 цаг дуулаад зургуулаа 2 шил Эдэн нэртэй 0.7 литрийн архи уугаад гараад байж байтал согтууруулах ундаа хэрэглэсэн 2 үл таних залуутай маргалдаад тэгээд ямар нэгэн зодоог цохион болоогүйгээр салсан. Тэгээд нөгөө хэд үлдээд дуудлагын жолооч дуудах гээд хүлээж байх хооронд би Өргөө кино театрын хойно байрлах CU дэлгүүр орж ундаа, тамхи авахаар явж байтал эхнэр над руу залгаад чи хаана байгаа юм бэ, намайг зодоод байна гэхээр нь буцаж гүйж очтол манай эхнэр уйлчихсан байдалтай байсан ба надад тэр махлагдуу залуу үстээд давсаг руу нь өшиглөсөн гэхээр нь очоод чи муу эмэгтэй хүнээс гараагүй юу гэхэд чи муу хэн юм писда минь араа мэдэж аятайхан яваарай гэж хэлж маргалдсан. Тэгтэл цагдаа дуудна гэж хэлээд утсаа гаргаж ирээд барьчихсан байсан. Тэгэхээр нь би чи цагдаагаа дууд, чи өөрөө цагдаа дуудвал эмэгтэй хүн зодсон гээд буруутна гэхэд нөгөө нөхөр надад би цагдаад том артай хүн шүү писда минь хэнийг нь авч явахыг нь харъя гээд байхаар нь би нэг удаа зүүн гараараа шанаа хэсэгт цохисон. Тэгтэл манай эхнэр хүрч ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд“...Өчигдөр манай эгчийн төрсөн өдөр болоод Баянгол дүүргийн “Рояал” нэртэй караокед гэрлэх санал тавьсан. Тухайн үед манай эгч С., манай найз Буянхишиг болон ахын найз залуу , бас нэг ах байсан. Тэгээд бид бөөнөөрөө төрсөн өдрөө тэмдэглээд дуулж байгаад 11-12 цагийн үед гарсан. Тэгтэл манай ыг нэг өндөр ах түлхэж байх үед би хараад очиж тэр залууг түлхэж болиулсан. Тэгтэл намайг түлхээд хэрэлдэж байх үед нэг нь манай эгчийн найз залуу хүрч ирээд нөгөө залууг чи яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм бэ гээд эхнэрээ өмөөрч нэг удаа гараараа цохисон. Тэгээд хүмүүс болиулаад салгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63/            

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11753 дугаартай “...ы биед уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 71-72/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11756 дугаартай “...гийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 74-75/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1243 дугаартай “...ы биед  хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11753 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт гэмтэл учирсан нь 2020.10.17-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээгээр батлагдаж байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 86-87/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...******* нь С.тай маргаж улмаар цааш гадаа үүдэнд тамхи татаад зогсож байхад үл таних гурван хүн тамхины цэг дээр очиж байгааг харуулав...тамхины цэг дээр болон нар нь үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүстэй маргаж эхэлж байгааг харуулав... болон нар үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүстэй маргалдаж байгаад Рояал зочид буудлын гадна хаалгаар гарч зүүн урд тийшээ бүгд яваад үл таних эрэгтэй, эмэгтэй нар буцаж гарч ирж байгааг харуулав...Бичлэгийн цагаар 01:01:08 цагаас 01:03:06 цагийн хооронд нь караокены хаалганы орчим хэсэг залуустай маргаж улмаар харилцан зодолдож байгаа бичлэг байгааг харуулав...Бичлэгийн цагаар 01:03:16 цагт цагдаагийн алба хаагч нар ирж зодооныг салгах гэж байх боловч нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгааг харуулав. 01:03:17 цагт С. нь хар өнгийн малгайтай хар хувцастай залуутай маргаж улмаар түлхэж байгааг харуулав...01:05:36 цагт нь хувцсаа хамгаалагч руу шидэж маргаан болж байгаа хэсэг рүү явж байгааг харуулав...01:09:21 цагт нь хохирогч Дашдаваа болон Баярсайхан нарыг цохиж унагааж байгааг харуулав. нь хохирогч Баярсайханыг цохиж байгаа бичлэг байгааг харуулав...01:09:29 цагт ******* нь хохирогч нарыг өшиглөж байгааг харуулав...01:09:34 цагт ******* нь хохирогчийн араас гараараа цохиж байгааг харуулав...01:09:48 цагт нь хохирогч Баярсайханыг мөргөж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байгаа дүрс бичлэг үлдсэн байсныг харуулав...Бичлэгт нь бусадтай улаан машины орчим маргаж улмаар араас нь гарсан боловч хэсэг хугацааны дараа тарсан байдалтай цувран ирж байна. нь саарал куртиктэй өндөр залуутай хамт ирээд байж байх үедээ караокены үүдэнд медаль зүүсэн, малгайгаа хойш нь харуулсан залуутай хамт явж байсан хэсэг залуустай маргаж улмаар харилцан зодолдож байна. Энэ үед хохирогч нар гартаа гар утсаа барьчихсан бичлэг хийж байгаа байдалтай байна. болон , нар нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгаа байдал харагдаж байна. Хохирогч нарыг улаан машины орчимд Буянхишигтэй уулзаж зогсож байх үед нь удаа дараа цохиж унагахад нь өшиглөж зодож байна. Энэ маргааныг салгах гээд зогсож байх зуур нь хохирогч Дашдавааг савж унатал цохиж байна. Удалгүй цагдаа нарын нэмэлт хүч ирэхэд ресторанаас хэсэг албаны хувцастай эрэгтэй хүмүүс гарч ирж байна. Дээрх бичлэг дээр хохирогч нар нь хэн нэгнийг зодож зохисон үйлдэл харагдсангүй...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 22-48/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн  178/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /1хх-ийн 176/, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн  173/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /1хх-ийн 172/, Ц.Ган-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн  192/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /1хх-ийн 193/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2ны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын гадна хохирогч ы нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч гийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч ы: “...Тэгтэл тухайн үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүс хөөш гөлөгнүүдээ гэхээр нь би “юу гээд байгаа юм бэ та  нар гэсэн чинь тухайн үл таних хүмүүсийн нэг үл таних эрэгтэй нь чи юу гээд байгаа гөлөг бэ” гээд намайг барьж цохисон тэгээд өөдөөс нь эсэргүүцэж барилцаж авсан. Тэр хооронд үл таних эрэгтэй хүн Дашдавааг нийлж зодож байсан... Миний үүдэн шүд, уруул, хамар луу миний араас бусдаасаа арай жижигхэн сааралдуу ноосон цамцтай дунд зэргийн биетэй залуу 1 удаа гараараа цохисон. Харин бусдаасаа арай махлаг өндөрдүү, цайвар бор өнгөтэй ноосон цамцтай залуу нь 2 удаа намайг бичлэг хийлээ гэж цохисон, урт цагаан куртиктэй туранхай эмэгтэй болон хар хувцастай болон хар хувцастай туранхай 2  намайг удаа дараа өшиглөж нийлж цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/, хохирогч гийн“...Рояал нэртэй ресторанд найзынхаа хуримд орчихоод гарч явтал тухайн рестораны үүдэнд үл таних залуу “хөөе чи муу гөлөг минь” гэж намайг дуудахаар нь би юу гэнээ гээд эргээд хартал миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон... дахиад нэг үл таних эрэгтэй хүрч ирээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон...Тэгээд намайг машины зогсоолын хойноос нэг залуу гүйж ирээд нүүр рүү өшиглөөд зүүн нүд рүү  2-3 удаа цохисон...Эхлээд миний баруун талын шанаа хэсэгт сааралдуу цамцтай нөгөө хэдээсээ арай намхан, цайвар царайтай, 25-26 орчим насны, туранхайдуу залуу нэг удаа гараараа цохиж учруулсан. Дараа нь надаас нөгөө эмэгтэй  нь уучлалт гуйгаад зогсож байхад нөгөө хэдээсээ арай өндөр залуу нь баруун нүд рүү нэг удаа цохисон. Харин зүүн нүд, толгойн зүүн хэсэгт анх намайг цохисон сааралдуу цамцтай нөгөө хэдээсээ арай намхан, цайвар царайтай, 25-26 орчим насны, туранхайдуу залуу нь цохиж өшиглөж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54/, гэрч ийн: “... гэх залуу гараараа нүүрэн тус газар 2-3 удаа хэсэг хугацааны зайтай цохисон... Тухайн үед хохирогч нарын нүүр ам, хамраас цус гарсан, эсвэл зулгарч шархалсан зүйл огт анзаарагдаагүй. Харин сүүлд улаан машины хажууд байх үедээ хашаан дотор өндөр махлаг дуу залуу гэнэт очоод цохиод унагаачихсан. Сүүлд нь манай цагдаагийн машины ард байхад нөгөө махлагдуу залуу хохирогчийг дахиад гэнэт цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108-110/, гэрч ын“...Рояал зочид буудлын караокед тэмдэглээд гарч яваад архи шаглаж зардаг хүмүүсээс архи асуучихаад буцаад явж иртэл , 2 үл таних хүмүүстэй маргаж байсан. Тэгэхээр нь би очоод Ган-Эрдэнийг салгаж аваад буцаад Рояалын үүдэнд очтол цаанаас хамт явсан хүмүүс хүрч ирээд юу болсон юм гээд асуугаад байсан. Тэгтэл Рояалын хашаагаар өндөрдүү залуу хүрч ирээд руу дайраад тулж ирээд маргасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/, гэрч С.ын“...ирээд нөгөө гоонж өмссөн ахтай маргаж улмаар нэг удаа гараараа цохисон тэгтэл цагдаа нар хүрч ирээд биднийг авч эрүүлжүүлэхэд хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/, шинжээчийн 11753 дугаартай дүгнэлт /1хх-ийн 71-72/, шинжээчийн 11756 дугаартай дүгнэлт /1хх-ийн 74-75/, шинжээчийн 1243 дугаартай дүгнэлт /1хх-ийн 86-87/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-48/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******, *******, ******* нар бүлэглэж хохирогч ы нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь уруулд язарсан шарх, 3 шүдний сулрал, тохойнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч гийн нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг “бүлэглэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нараас гаргасан хүсэлт, хохирогч нараас гаргаж өгсөн “сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр тус тус торгох ялын саналыг *******, *******, ******* нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулав.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

*******, *******, ******* нар мөрдөн байцаалтын явцад хохирогч д эмчилгээний зардалд 400.000 төгрөг, хохирогч д эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч , нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                  ТОГТООХ нь:

1. овогт ы , овогт ын , овогт гийн нарыг “бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******, *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хураагдаж ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ