| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2017/0338/И |
| Дугаар | 320 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 320
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэлдаргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2-р багт оршин суух, ВВ53031217 регистрийн дугаартай, Алдар овогт Готовын Тойвгойгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Баатархуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Тойвгой шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1953 онд төрсөн. Тэтгэвэр тогтоолгосон боловч тэтгэвэр тогтоолтын шалгалтаар 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт 1974, 1975 оны цалингууд бичигдсэн гэсэн шалтгаанаар 2 сараас тэтгэврийг зогсоосон. Иймд миний 1974 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Баатархуяг, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Тойвгой нь миний хамаатан юм. Өөрөө Баянлиг суманд оршин суугаа, ирэх боломжгүй тул шүүхэд түүнийг би төлөөлөн оролцож байна. Тэтгэвэр тогтоолгосон боловч тэтгэвэр тогтоолтын шалгалтаар 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт 1974, 1975 оны цалингууд бичигдсэн гэсэн шалтгаанаар 2 сараас тэтгэврийг зогсоосон. Иймд түүний 1974 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 347 дугаар лавлагаа, тус аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1974 оны 07 сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар, тус нэгдлийн 3-р бригадын 1981 оны 05 сарын 29-ний өдрийн тэмээний хорогдол, хэмжээний судалгааний хуулбар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн хурлын 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолын хуулбар, хавсралт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 01 сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын хуулбар, хавсралт, 1988 оны 02 сарын 10-ны өдрийн 9 дугаар тогтоол, хавсралт, 1988 оны 02 сарын 09-ний өдрийн малчдын баяраар тэргүүний хүмүүсийг шагнасан шагналын жагсаалтын хуулбар, 1971, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Тойвгой нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь 1974 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлБаянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 347 дугаар лавлагаа, тус аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн даргын 1974 оны 07 сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар, тус нэгдлийн 3-р бригадын 1981 оны 05 сарын 29-ний өдрийн тэмээний хорогдол, хэмжээний судалгааний хуулбар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн хурлын 1982 оны 05 сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолын хуулбар, хавсралт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн зөвлөлийн хурлын 1988 оны 01 сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолын хуулбар, хавсралт, 1988 оны 02 сарын 10-ны өдрийн 9 дугаар тогтоол, хавсралт, 1988 оны 02 сарын 09-ний өдрийн малчдын баяраар тэргүүний хүмүүсийг шагнасан шагналын жагсаалтын хуулбар, 1971, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Г.Тойвгойн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алдар овогт Готовын Тойвгойн 1974 оны 07 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ