Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00093/И |
Дугаар | 182 |
Огноо | 2017-04-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 182
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: СкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овгийн Хүрэлийн Цолмонд холбогдох
192691 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Х.Цолмон нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 91032033 дугаарын эзэмшигч болсон. Х.Цолмон нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91032033 дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаарх төлбөр 238691 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Х.Цолмонгоос төлбөрийн үлдэгдэл 188691 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 192691 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Цолмон нь 2015 онд 91032033 дугаарыг авсан нь үнэн. Скайтел ХХК-ийн нэхэмжилж буй 192691 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа нь Х.Цолмонгоос 192691 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Цэрэнбат нь 192691 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарСкайтелХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Х.Цолмонгоос 192691 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Цолмонгоос 1608 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 3216 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6431 төгрөгийн 3216 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА